Javascript хэл ( 177 )

Веб сайт боловсруулагчид эрт орой хэзээ нэгэн цагт өөрийн хуудастаа интерактив байдлыг бий болгох шаардлага гарцаагүй гарч ирдэг. Энд Javascript -ийг ашиглахгүйгээр тойрон гарах боломжгүй. Веб бүтээгдхүүнийг хэрэглэгч ашиглахад амархан, эвтэйхэн байлгахын тулд түүнийг үүсгэхдээ сүүлийн үеийн веб технологийг ашиглах хэрэгтэй. Веб технологиуд нь хэрэглэгч болон сервер талд ажиллах боломжоороо янз бүрийн хязгаарлалттай байдаг. JavaScript нь дээрх хоёр салангид технологийг нийлүүлэн маш үр дүнтэй харилцан холбоо бүхий ажиллагааг хангаж өгдөг онцгой чанартай. Иймд та веб программчлал сонирхдог эсхүл суралцаж байгаа бол та яг хэрэгтэй газраа ирсэн байна.

Танд амжилт хүсье

Нээгдсэн тоо: 2027 Нийтийн

Сүүлийн жилүүдэд сайт боловсруулах ажиллагаанд раектив буюу дэвшилтэд Angular, React гэх мэтийн javascript сангууд маш хүчтэй түрэн орж ирэх болсон. Үүний нэг бол Vue фреймворк бөгөөд сайтад энэхүү дэвшилтэд технологи ямар боломжтой, бусдаас ямар давуу талуудтай, ямар зориулалттай болохыг цуврал хичээлүүдээр толилуулна. Эхлээд Javscript фреймворкууд яагаад ийм хүчтэй түрэн орж байгаа талаар ярилцая.

Нээгдсэн тоо: 7214 Нийтийн

JavaScript –ийн зориулалт

Ямарч програм хангамжийн хөгжлийн хандлага нь аюулгүй байдлыг хангасан интерактив ажиллагаатай, ажиллахад эвтэйхэн интерфейстэй байхад оршино. Энэ нь хэрэглэгч тухайн програмыг үр дүнтэй ашиглах үндэс болохоос гадна програм боловсруулагчдын ашигт ажиллагааг өндөрсгөн улмаар өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
Энэ хандлага нь интернет програмчлалыг тойрч гарахгүй нь тодорхой. Сүүлийн жилүүдэд интернет програмчлал асар хурдтай хөгжиж байна. Интернетэд сайтад байрлуулсан маш их хэмжээний мэдээллийг хэрэглэгчид хүргэхэд хуудсыг үзэж байгаа хүнтэйгээ шууд харьцахгүйгээр төсөөлөхөд бэрхшээлтэй. Сайтад үзүүлж байгаа материалыг хэрэглэгчид хир зэрэг чанартай талбарлахаас тухайн сайтын үр өгөөж шууд хамаарна. HTML хэл нь статик веб хуудсыг үүсгэх боломжийг бүрдүүлдэг. Веб хуудсанд динамик байдлыг бий болгох олон технологийн нэг нь JavaScript юм.

Нээгдсэн тоо: 2269 Нийтийн

Хичээлүүдийг үзэхэд таньд текст засварлагч Notepad ++ тэгээд интернет хөтөч байхад л хангалттай.  Хичээлийн бүх жишээг өөрөө бичин туршин үзээрэй.

JavaScript-ийн бичлэгийн дүрэм

JavaScript –ийг үзэж эхлэхийн өмнө түүнийг бичлэгийн үндсэн дүрмүүдийг мэдэх хэрэгтэй. JavaScript ба Java -гийн бичлэгийн дүрэм C болон C++ ийнхтай адилхан. Хэрвээ та C-гийн төрлийн ямар нэгэн хэлийг мэддэг бол Javascript -ийг сурахад их амархан.    
Үндсэн дүрмүүдээс дурдвал

Нээгдсэн тоо: 4570 Нийтийн

Сайн тайлбартай программын код бичих бол программ зохиох соёлоос гадна кодыг ойлгомжтой болгох үндсэн арга. Иймд та программчлалын хэлийг үзэж эхлэх үеэсээ тайлбарыг ашиглаж сурахыг хичээгээрэй. Эхлэн суралцаж байхад том хэмжээний код бараг бичдэггүй болохоор тайлбарыг нэг их анзаардаггүйгээс болоод кодод тайлбар хийхгүй бичээд сурах гээд байх муу талтай. Энэ бол маш буруу барил гэдгийг танд сануулъя. Та том хэмжээний ажил гүйцэтгэх үедээ голдуу багаар ажиллах тул таны кодыг бусад хамтран ажиллагсад ойлгох шаардлага гарч болохыг санах хэрэгтэй. Том хэмжээний кодод тайлбар хийхгүй бол хэсэг хугацааны дараа та өөрөө ч ойлгохгүй байдал үүсч болохыг сануулъя. За ингээд хичээлээ эхлэе.

Нээгдсэн тоо: 4237 Бүртгүүлэх

JavaScript-ийн өгөгдлийн төрлүүд

Хувьсагч гэдэг нь компьютерын санах ойд хадгалагдаж байгаа тодорхой утгыг заах нэр юм. JavaScript –д зарлаж байгаа хувьсагчийн төрлийг урьдчилан заах хэрэггүй хэл хувьсагчийн төрлийг өөрөө тодорхойлдог. Бүхэл болон бутархай тоонуудад илт ялгагдах ялгаа бараг байхгүй. JavaScript доорх төрлүүдийг таньдаг.

Төрөл Нэр Тодорхойлолт
Number Тоо 16, 10, 8 тооллын системийн бүхэл, бутархай тоонууд
String Мөр Хашилтанд байх тэмдэгтүүд
Boolean Логик True ба False байх логик утгууд
Function Функц Функцын холбоос
Object Обьект Обьект , массив болон Null утгатай хувьсагчид

Нээгдсэн тоо: 1474 Төлбөртэй

Илэрхийлэл ба үйлдлүүд

JavaScript-д дараалсан үйлдлүүдийг гүйцэтгэн үр дүнг гаргах ажиллагааг илэрхийлэлээр удирдана. Илэрхийлэл бүр нь цэг таслалаар (;) төгсөнө. Хамгийн энгийн илэрхийллийн жишээ бол хувьсагчид утга олгох z = x + y; байж болно. Энэ жишээ нь x дээр y -г нэмсэн утгыг хувьсагч z –д олгоно. = оператор нь өөрийн баруун талд орших хэсгүүдэд хийгдсэн үйлдлүүдийн үр дүнг өөрийн зүүн талд байгаа хувьсагчид олгодог. Илэрхийлэлд байгаа хоосон зай, тав , мөр таслах тэмдэгтүүд хөрвүүлэх үед автоматаар хасагдана. Хааяа програмын кодыг уншихад эвтэйхэн болгох үүднээс логик холбоо бүхий илэрхийллүүдийг блок гэж нэрлэдэг багцанд оруулж өгдөг. Блок нь нээсэн их хаалтын ({) тэмдэг ба хаасан их хаалтын (}) тэмдэгүүдийн дунд байрлана. Блок доторх илэрхийлэл бүр нь (;) тэмдгээр төгсөх боловч хаасан их хаалтын (}) ард уг тэмдэгийг тавигддаггүй. Жишээ нь

Нээгдсэн тоо: 1680 Бүртгүүлэх

Энэ хичээлээр бид хэрэглэгчидтэй харьцахад ихээр ашигладаг alert(), confirm(), prompt() аргуудтай танилцах болно. Эдгээр нь window обьектын хамгийн ихээр ашигладаг аргууд тул хэрхэн ажилладагийг мэдэх хэрэгтэй. Цаашдаа жишээнүүд дээр аргуудыг ашиглах юм.

alert() арга

Параметрээр дамжуулсан текстийг дэлгэцэнд үзүүлнэ. alert() бол window обьекийн арга боловч бид обьектийг заан өгөхгүйгээр ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл window.alert() гэхгүйгээр шууд alert() гэж бичих боломжтой. Жишээ нь

Нээгдсэн тоо: 1847 Төлбөртэй

Javascript өгөгдлийн төрөлд нилээд чөлөөт байдлыг олгодог нь зарим тооцоололд хүндрэл, үл ойлгогдох байдлыг үүсгэх тал байдаг. Иймд программд өгөгдлийн төрлүүдийг автоматаар хөрвүүлэхдээ ямар дүрэмтэй байдгийг мэдэж байх нь чухал. Энэ хичээлээр өгөгдлийн төөрлийг хувиргар талаар авч үзэх болно.

Тоон дээр мөрийг нэмэх гэвэл яах вэ

Дараах кодыг авч үзье.

Нээгдсэн тоо: 1371 Бүртгүүлэх

Программ ерөнхийдээ мөр мөрөөрөө дээрээсээ доошоо биелэгдэнэ. Нөхцлийн операторууд нь тодорхой нөхцлийг шалгаж түүний үр дүнгээс хамаарч програмын ажиллагааг өөр хэсэгт шилжүүлэх үйлдлийг хийнэ. Хамгийн энгийн нөхцөлт оператор нь ? бөгөөд дараах бүтэцтэй байна.

<нөхцөл> ? <1-р үйлдэл> : <2-р үйлдэл>

Хэрвээ <нөхцөл> үнэн (өөрөөр хэлбэл true утгатай) бол <1-р үйлдэл> биелэгдэнэ. Эсрэг тохиолдолд <2-р үйлдэл> биелэгдэнэ. Жишээ нь

Нээгдсэн тоо: 2725 Төлбөртэй

Зарим төрлийн бодлогыг бодоход нэг ижил үйлдлүүдийг олон дахин давтах тохиолдол гардаг. Практикт ийм төрлийн ажиллагааг циклээр шийдвэрлэнэ. Цикл гэдэг нь дараалсан үйлдлүүдийг тодорхой тоогоор давтан гүйцэтгэхийг хэлнэ. JavaScript -д хоёр төрлийн циклийн оператор байдаг.

  • Урьдчилсан нөхцөлтэй цикл
  • Параметртэй цикл

while оператор

while нь урьдчилсан нөхцөлт циклийн оператор болно. Тухайн оператор циклийн нөхцлийг биелэгдэхгүй болох хүртэл үйлдлүүдийг давтан хийдэг.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 44

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 43

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 103

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 82

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 80

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 65

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 61

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 80

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 74

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 966

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 638

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1011