Excel программ ( 156 )

Excel -ийг мэддэггүй, ашигладаггүй хүн гэж бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Гэхдээ энэхүү өргөн дэлгэрсэн хүчирхэг программыг хир сайн, үр дүнтэй ашигладаг талд дээр бол нилээд асуудал байдаг юм шиг. Бид бүгд өдөр бүр төрөл бүрийн тооцоо, судалгаа, мэдээлэл боловсруулах ажилдаа компьютер ашиглаж байгаа ч хүмүүс ажил ихтэй зав муутай байх нь байсаар л. Өмнө нь компьютер ашиглахгүй байхад энэ бүх тооцоо, судалгааг хүмүүс яаж хийж байсныг төсөөлөхөд бэрх. Гэтэл бид өнөөдөр компьютер ашиглаж байгаа ч яагаад бас нэг их дэвшилд хүрэхгүй байна вэ? Одоо компьютерын хурд, хүч, хадгалах багтаамжийн талаар өөлөх юм байхгүй болсон. Тэгвэл асуудалд гол буруутан нь бид өөрсдөө юм биш биз. Excel программд мэдээлэл оруулах, хэлбэржүүлэх, хэвлэх төдийхөн хэмжээний мэдлэгээр ажлаа амжуулна гэвэл гараар хийснээс ч их цаг хугацаа зарцуулна. Excel программыг өөрийн жинхэнэ туслах болгомоор байвал сайтын энэхүү хэсгийн материалуудыг үзээрэй. Танд хэрэгтэй мэдээлэл олдоно гэдэгт итгэлтэй байна.

Танд амжилт хүсье 

Нээгдсэн тоо: 5462 Нийтийн

Excel - ийн тухай    

Excel –ийн файлыг ном (book) гэж нэрлэдэг. Нэг ном дотор таны машины санах ойн боломжоос хамааран хичнээн ч хуудас байж болно. Хуудсууд нь ажлын болон диаграмын хуудаст хуваагдана. Ажлын хуудас (sheet) гэдэг нь мөр баганаас бүрдсэн ердийн электрон хүснэгт юм. Харин диаграм гэдэг нь нэг диаграм агуулсан тусгай хуудас юм.
Гэхдээ хэрэглэгч нь ихэнхдээ ажлын хуудастай голлон ажилладаг. Excel 2007 гарах хүртэл хуудасны мөрийг 1 ээс 65536 хүртэлх тоогоор харин баганыг A үсгээс (1-р багана) IV (256-р багана) дугаарлаж байсан. Excel 2007 хувилбарт нэг хуудаст байх мөр болон баганы тоо нь маш их болсон. Excel 2007-гийн хуудас 1048576  хүртэлх мөр, 16384 хүртэлх баганатай байж болно. Өөрөөр хэлбэл мөрийг 1 ээс 1048576 хүртэлх тоогоор харин баганыг A үсгээс XFD хүртэл дугаарлаж болно гэсэн үг.
Мөр болон баганы огтлолцол нь нүд (cell)-ийг үүсгэнэ. Нүдэнд түүний хаягаар (харгалзаж байгаа мөр баганы дугаараар) хандана.
Жишээ нь хуудасны зүүн дээд нүдний хаяг A1 байхад баруун доод нүд буюу сүүлийн нүдний хаяг нь XFD1048576 байна.

Нээгдсэн тоо: 3618 Нийтийн

Excel 2007 үндсэн цонх    
    
Excel 2007 гийн үндсэн цонхны гол бүрэлдхүүн хэсгийн зургийг үзүүлэв. Энд хийсэн тайлбар нэрүүдийг цаашдаа ашиглах тул анхааралтай хараарай. Гэхдээ монгол тайлбар нь зарим хэсэгт тохиромж муутай болсон байх талтай. Ер нь бид цаашдаа Excel-ийн англи хувилбарыг ашиглах тул нэрүүдийг англиар шууд хэрэглэх нь илүү гэж үзэж байна.

Нээгдсэн тоо: 2131 Төлбөртэй

Хулгана бол Excel –ийн хүснэгттэй ажиллах үндсэн хэрэгсэл. Иймээс хулганаар хийх үйлдлүүдийг номонд хэрхэн нэрлэхийг доорх байдлаар тодорхойлов

Зүүн даралт – Хулганы зүүн товчийг нэг дарах
Хоёр даралт – Хулганы зүүн товчийг ойрхон хоёр дарах
Баруун даралт – Хулганы баруун товчийг нэг дарах
Чирэх – Хулганы зүүн товчийг дарсан чигээрээ заагчийг шилжүүлэх
Байрлуулах – Хулганы заагчийг элемент дээр аваачих. Хулганы товчийг дарахгүйгээр.
Сонгох - Хулганы заагчийг элемент дээр аваачаад зүүн товчийг дарах

Хулганаар хийх үйлдэл бүр нь Excel-ийн аль нэг (товч, нүд, гүйлгэгч гэх мэт) элементтэй холбоотой байна. Элементийг сонгох эсвэл түүн дээр хулганы заагчийг байрлуулж болно. Хуудас дотор нүдийг сонгохдоо түүн дээр очоод зүүн даралт хийнэ. Хэрвээ танд хэрэгтэй нүд харагдахгүй байвал гүйлгэгч зурвасыг ашиглан өөрийн хэрэгтэй зүгт шилжүүлнэ.

Нээгдсэн тоо: 2391 Нийтийн

Excel 2007 гийн хэрэглэгчийн интерфейс нь өмнөх хувилбаруудаасаа өөр болсон. Энэ интерфейсыг тууз (ribbon) гэж нэрлэдэг бөгөөд гүйцэтгэж байгаа үүргээсээ хамаарсан бүлгүүдэд хуваагдсан командуудын багц хэлбэрээр зохион байгуулагдсан. Туузын командууд нь Excel 2007 гийн бүх боломжид хандах бололцоог бий болгосон. Хуучин хувилбараар ажиллаж байсан хүмүүст энэ шинэчлэл нь эхлээд их төвөгтэй мэт санагдах боловч ашиглах явцад илүү эвтэйхэн гэдэг нь мэдэгдэнэ.

Нээгдсэн тоо: 2040 Төлбөртэй

Туузын хэмжээг өөрчлөх

Дэлгэцийн хэмжээ болон хүснэгтийн харагдах хэмжээнээс хамаарч туузын элементүүд хэмжээ өөрчлөгдөнө. Дэлгэцийн хэмжээ том бол туузын бүх үеүүд харагдаж байна. Харин хүснэгтийн хэмжээг багасгаж эхлэхэд туузын харагдах хэлбэр нь товчнуудын хэмжээг жижигрүүлэх, командын нэрүүд үзэгдэхгүй болох, командын бүлгүүд нэг товч болох байдлаар өөрчлөгдөнө. Цаашлаад тууз нь алга болдог. Хэмжээг багасгах үед тууз харагдахгүй болох хүртлээ нэг ч үе алга болодоггүй.

Туузанд гараас хандах

Excel –д (KeyTips) гэж нэрлэдэг гайхамшигтай боломж байдаг. Энэ боломжийг ашиглан товчнуудын хослолыг цээжлэх шаардлагагүйгээр гараас туузын бүх командуудад хандах бололцоо бий болдог. Тэгвэл KeyTips гэдэг нь туузын командыг гараас дуудахад ашиглах нэг буюу хоёр үсэг тооноос бүтсэн тэмдэглэгээ юм.
Туузын командыг гараас дуудахын тулд

  1. <Alt> товчийг дарна. Ингэхэд туузын үеүүдийн дээгүүр гараас дарах товчуудыг заасан тэмдэглэгээ гарч ирнэ.
  2. Өөрийн орох хэрэгтэй байгаа үед тохирсон товчийг дарна. Жишээ нь Insert үед орохын тулд <N> товчийг дарна. Товчийг дарахад <Alt> товч дарсан чигээрээ байх албагүй. Хэрвээ буруу үед орсон бол <Esc> товчийг дарна
  3. Командыг дуудахад шаардлагатай товч болон товчны хослолыг дарна.

Нээгдсэн тоо: 2467 Нийтийн

Excel 2007 –д програмын тусгай боломжид хандах, файлуудтай ажиллахад зориулагдсан шинэ цэс нэмэгдсэн. Энэ цэсэд дэлгэцийн зүүн дээд буланд байрлах Office товчийг даран хандана.

Нээгдсэн тоо: 2877 Нийтийн

Excel 2007-гийн файлын форматыг Themes (шаблон) ашиглан хийж болдог. Themes (шаблон) гэдэг нь ажлын хүснэгтэд байрлах хүснэгт, диаграм, нүднүүд гэх мэт элементүүдийг нэгдсэн байдлаар хэвжүүлэхэд шаардлагатай фонт, өнгө, эффектүүдийн нэгдэл юм. Шинээр үүсгэж байгаа файлууд нь стандарт шаблоныг ашигладаг. Хэрэглэгч өөрөө шаблоныг өөрчлөх боломжтой. Шинэ шаблон сонгон авахад ажлын хүснэгтийн бүх элементүүд тухайн шаблоны дагуу автоматаар форматлагдана. Шаблон бүр нь дараах 3 хэсгээс бүрдэнэ.
Фонт. Шаблонд гарчигийн болон үндсэн хэсгийн гэсэн хоёр фонтыг ашигладаг. Тухайн ажлын хүснэгтэд ашиглагдаж байгаа фонтыг харахын тулд Home –> Fonts байрлах фонтын нэрний арын доошоо сум бүхий товчийг дарна.
Өнгө. Шаблонд нийтдээ 12 өнгийг ашигладаг. Ашиглагдаж байгаа өнгөний хослолуудыг Home –> Fonts –д байгаа Fill Color, Font Color зэрэгцээ байрлах доошоо сум бүхий товчийг даран харж болно.

Нээгдсэн тоо: 2511 Бүртгүүлэх

Файлтай ажиллах нь ямарч програм хангамжийг ашиглах ажлын чухал хэсэг байдаг. Excel –ийн файлыг (document) ном (book) гэж нэрлэдэг. Энд Excel –ийн файлуудыг илүү үр дүнтэй ашиглах боломжийг бүрдүүлэн өгдөг аргуудтай танилцах болно.

Шинэ файл (хүснэгт) үүсгэх  

Excel програмыг ачааллахад Book1 гэсэн нэртэй хүснэгтийг автоматаар үүсгэдэг. Та хүснэгтийг анхнаас нь эхлэн зохиож байгаа бол эндээс эхэлж болно. Өөр хүснэгтийг нээсний дараа шинээр хүснэгт үүсгэх хэрэгтэй бол

  • <Ctrl+N> хослолыг дарах
  • Office товчийг дараад New командаар ороод Blank Workbook –ийг сонгоод дараа нь Create товчийг дарна

Та хүсвэл шинэ хүснэгт нээх командыг Quick Access Toolbar –д нэмэн өгч болно. Үүний тулд Quick Access Toolbar –ын баруун талд байгаа доошоо сумтай товчийг даран гарч ирэх цэсээс New (Шинэ) сонголтыг дарахад Quick Access Toolbar –д шинэ товч нэмэгдэн орно. Туузтай ажиллах хэсгийг хар

Нээгдсэн тоо: 3416 Нийтийн

Цонхнуудын байрлалыг өөрчлөх    

Цонхнуудын хэмжээг өөрчлөн байрлалыг зөөх замаар бүх нээлттэй цонхнуудыг дэлгэцэнд харагдаж байхаар байрлуулж болно. Энэ үйлдлийг Excel –ийн өөрийн боломжийг ашиглан хийхийн тулд

  1. Туузын View үеийг сонгоно
  2. Window хэсгээс Arrange All товчийг дарахад Arrange Windows цонх нээгдэнэ.
  3. Tiled, Horizontal, Vertical, Cascade гэсэн сонголтуудаас аль нэгийг нь сонгоод Ok товчийг дарна.

Энд Tiled – цонхнуудыг зэрэгцүүлэх, Horizontal – дээрээс нь доошоо (хэвтээ), Vertical – зүүнээс баруун тийш (босоо), Cascade – цонхнуудыг дээр дээрээс нь үелүүлэн байрлуулахыг заана. Цонхнуудыг байрлалыг цаашид ашиглах үүднээс хадгалж болдог.

Нээгдсэн тоо: 1899 Бүртгүүлэх

Excel –д хүснэгтийг хамгаалах олон түвшингийн механизм байдаг. Та өөрийн хүснэгтийг доор дурдсан аргуудаар хамгаалж болно.

  • Хүснэгтийг гадны хүн харахаас хамгаалах
  • Хүснэгтийг (файл) даран бичихээс хамгаалах. (ижил нэртэй хүснэгтээр даран бичих)
  • Хүснэгтийн бүтцийг хамгаалах. (Хүснэгт болон хуудастай хийх үйлдлийн хяналт)
  • Хүснэгтийн цонхнуудыг хамгаалах. (Хүснэгтийн цонхны байрлал, хэмжээг өөрчлөлтийн хяналт)

Санамж: Хүснэгтийн хамгаалахад ашигласан нууц үгээ цаасан дээр бичиж найдвартай газар хадгалаарай. Хэрвээ нууц үгээ мартах эсвэл гээвэл та өөрийн хүснэгтийн хамгаалагдсан хэсэгт хандах боломжоо бүрмөсөн алдана гэдгийг анхаарах хэрэгтэй.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 41

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 39

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 91

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 79

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 76

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 62

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 58

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 73

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 71

 
Энэ долоо хоногт

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 963

 

хязгаарыг бодоорой.

Нээгдсэн тоо : 636

 

Ангийн нийт сурагчдын 60% нь эмэгтэй сурагчид байдаг. Ангиас санамсаргүйгээр нэг сурагч сонгоход эрэгтэй сурагч байх магадлалыг ол.

Нээгдсэн тоо : 1008