E-surgalt интернет дэлгүүрт тавтай морил.
Электрон худалдаа нь өнөөдөр интернет бизнесийн нэг чухал хэсэг болсон ба бид ч өөрсдийн зохиосон электрон бараануудаа сайтаараа дамжуулан та бүхэнд хүргэхийн тулд энэ хэсгийг нээж байна. Та манай дэлгүүрээс электрон ном, сурах бичиг, хичээлүүд болон таны ажлыг хөнгөвчлөхөд зориулагдсан файлуудыг худалдан авах боломжтой. Энд тавигдсан бүх бараанууд хэвлэмэл хувилбаргүй зөвхөн электрон хэлбэртэй болно. Дэлгүүрээс бараа худалдан авах процес нь маш энгийн 4 алхамаас бүрдэнэ.
- Та өөрийн сонирхсон бараагаа татан авна. Энд та ямар нэгэн төлбөр төлөхгүй. Татан авсан файлаа өөрийн компьютерт ( архив хэлбэртэй бол задлаад ) нээн ажлуулна.
- Танд бараа таалагдвал тавигдсан хязгаарлалтыг болилуулахын тулд та төлбөрөө төлөх хэрэгтэй. Төлбөрийг хэрхэн төлөх.
- Төлбөр төлсөн тухайгаа бидэнд мэдэгдэнэ. Бидэнтэй холбогдох.
- Барааны хязгаарлалтыг хэрхэн зогсоох тухай зааварчилгааг танд илгээнэ.
Та өөрийн мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд бүү хэмнэлт хийгээрэй. Өнөөдөрийн хөрөнгө оруулалт маргааш танд хэд дахин илүү ашиг авчрах ч юм билүү. Эрчимтэй хөгжиж байгаа нийгэмд цаг алдана гэдэг сүйрэл.
Та сонирхсон асуултаа Холбоо барих хэсгээр дамжуулан бидэнд илгээж болохоос гадна 96655195 , 95190904 утсаар холбогдон тодруулж болно.
Асуултаа илгээхээс өмнө сайтын Асуулт хариулт хэсгийг үзээрэй.
|
Нээгдсэн тоо : 220
 Математикийн хичээлийн сургалтын материал. Номонд Арифметикийн 10 , Алгебрын 27 сэдвээр хичээлийн материалуудыг оруулсан болно. Арифметик ба Алгебр сэдвүүдийг сайтар ойлгох нь математикийн хичээлд сайн суралцах үндэс болдог. Багшийн хэлсэн ярьсан бүхнийг дэвтэртээ бичээд аваад байх боломжгүй байдаг бол номыг хичээлийн конспект байдлаар ашиглаж болно. Сэдэв болгонд хамааралтай тодорхойлолт, аргачлал, томьёонууд бүгд багтсан байгаа. Номыг Алгебрыг эхлэн үзэж байгаа сурагчдаас гадна төгсөх ангийн болон ерөхний шалгалтанд бэлтгэж байгаа залуучууд онолын мэдлэгээ сэргээх зорилгоор үзэж болно. Ерөнхий шалгалт өгч байгаа сурагчдын олон хувь нь дунд ангийн буюу 7-9 ангид үздэг өөрөөр хэлбэл Арифметик ба Алгебр сэдвүүдтэй холбогдолтой асуулт дээр алдаа гарган оноо хасуулах нь их байдаг тул мэдлэгээ сэргээхийн тулд энэхүү номыг ашиглаж болно. Номын материалууд нь ойлгомжтой энгийн хэллэгээр бүр анхан шатнаас нь эхлэн бичигдсэн тул математикийн хичээлийн мэдлэгийн түвшингээс үл хамааран хэн ч ойлгох боломжтой. Таны хүүхэд математикийн хичээлээ сайн ойлгохгүй байгаа бол номыг уншуулаад үзээрэй.
Танд амжилт хүсье
Номын үнэ 2000
 |
|
Нээгдсэн тоо : 668
 Математикийн бодлогыг томьёо ашиглахгүйгээр бодно гэдэг бараг боломжгүй асуудал. Энэхүү томьёоны хураамжид ЕБС-ийн сургуулийн математикийн хичээлийн бодлогуудыг бодоход шаардлагатай 300 гаруй томьёоноос гадна зарим төрлийн бодлогыг бодох үндсэн аргачлал, зөвөлгөөнүүдийг багтаасан болно. Хэвлэмэл томьёоны хураамжууд их байдаг боловч тэдгээр нь ашиглах явцад их амархан урагдаж муудах, гээгдэх гээд жилд нэгийг авах хэрэгтэй болдог. Тэгвэл та томьёонуудаа электрон хэлбэрээр нэг удаа аваад компьютертаа суулгасан байхад алдагдаж үрэгдэхгүй ашиглахад илүү хялбар байх болно. Гэрийн даалгавар хийх, шалгалт шүүлэгт бэлтгэх үед энэхүү хураамж танд найдвартай туслагч болно гэдэгт итгэлтэй байна.
Танд амжилт хүсье
Номын үнэ 1000

|
|
Дэлгэрэнгүй...
|
Нээгдсэн тоо : 527
 Компьютерт ямар нэгэн алдаа саатал гарах, вирустээх зэрэгт ихэнх хэрэглэгчид үйлдлийн системээ дахин суулгах аргаар засварладаг. Ийм төрлийн ажиллагаанд таниас багагүй зардал гардаг нь ойлгомжтой. Тэгвэл системийгэ суулгах гарын авлагыг аваад өөрөө сурвал яасан юм. Бэлэн аргачлал байхад заавал бусдад мөнгө төлж байх шаардлагагүй шүү дээ. Гарын авлагад Windows 7 үйлдлийн системийг өөрийн компьютерт хэрхэн суулгах тухай зургаар дэлгэрэнгүй тайлбарласан байгаа. Та уншаад оролдоод үзээрэй. Үйлдлийн системийг суулгах ажил нь үнэн хэрэгтээ тийм ч хүнд ажиллагаа биш гэдэгт итгээрэй. Нэгэнт компьютерынхаа үйлдлийн системийг солихоор шийдсэн бол туршаад үзэх нь бүр тохиромжтой. Учир нь ажиллагааг буруу хийлээ гээд таны компьютерт ямарч нөлөө үзүүлэхгүй. Таниас номын үнэ, Windows 7 үйлдлийн системийн DVD -ний зардал гарах байх. Номын үнэ 2000 төг |
Нээгдсэн тоо : 846
Photoshop нь график засварын хамгийн хүчэрхэг програмуудын нэг гэдгийг бүгд мэднэ. Та компьютер ашигладаг бол эрт орой ямар нэгэн байдлаар энэхүү програмыг ашиглах шаардлага гарах нь гарцаагүй. Ном нь Photoshop-ын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй хэдий ч танд уг програмтай ажиллах зохих хэмжээний дадлага олгоно. Онолын талын мэдээллийг агуулаагүй зөвхөн практик ажиллагааны 11 хичээлээс бүрдсэн болно. Та номын материалуудыг уншин хичээлийг даган гүйцэтгэснээр Photoshop дээр зураг зурах үндэсийг ойлгохоос гадна програмууды хэрэгслүүдийг хэрхэн ашиглах талаар дадлагатай болж чадна. Архивт хичээлд ашиглагдах зургууд байгаа ба PSD файлуудыг оруулаагүй. PSD файлаа та өөрөө үүсгэж үзээрэй. Номын үнэ 2000 төг.
|
|
Дэлгэрэнгүй...
|
Нээгдсэн тоо : 1115
|

Та ямар ч ажил эрхэлдэг байлаа ч тайлан мэдээ гаргах, үзүүлэлт тооцох, худалдаа болон үйлчилгээний орлого ашгаа тооцох гээд ямар нэгэн тооцоо хийх шаардлага байнга гарна. Хэрвээ таны хийх тооцооны ажил их хэмжээтэй бол компьютер ашиглах нь цаг хугацаа, хүч хөдөлмөр хэмнэх болно.
Гэхдээ эхлээд програмаа юу биелүүлэхийг сургахгүй бол компьютер танд төдийлэн туслаж чадахгүй болов уу. Энэ нь чадвар муутай жолооч хичнээн ч сайн машинтай байгаад түүний хүч чадлыг бүрэн ашиглаж чадахгүйтэй ижил юм.
Манай хэрэглэгчдийн 90 -ээс дээш хувь нь Microsoft Excel програмын боломжийн 10 хүрэхгүй хувийг эзэмшсэн байдаг гэдэгт би итгэлтэй байдаг. Та энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байвал номыг уншаад үзээрэй. Номын материалуудын хэдэн хувийг та мэддэг зүйл байна тэгээд өөрөө дүгнэлтээ хийгээрэй.
Ном нь Microsoft Excel програмын анхан шатны мэдлэгтэй хэрэглэгчдэд зориулагдсан болно.
Номын үнэ 4000 төг.

|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 1 -с 2 |