|
|
Интернетээс мөнгө хийхэд анхаарах зүйлүүд |
|
|
Нээгдсэн тоо : 190
Та интернетээс мөнгө хийх ажиллагаандаа аюулгүй байдлаа хангаж сурахгүй бол өөрийн олсон мөнгөө бүрмөсөн алдах аюултай. Үүнээс сэрэмжлэхийн тулд та дараах дүрмүүдийг биелүүлж хэвших хэрэгтэй.
- Интернет төлбөрийн системүүдэд бүртгүүлэхдээ маш анхааралтай яаралгүй ажиллах. Өөрийн дансандаа хандах логин, нууц үгнүүдийг заавал тэмдэглэж авч байх. Ялангуяа данснаас мөнгө шилжүүлэх, мэдээлэлд өрчлөлт хийхэд шаардлагатай нууц үгүүдийг хамгийн найдвартай газарт хадгалах
- Бүртгэл болгондоо нууц үгээ өөр өөр байдлаар өгөх. Таны бүртгэл хийлгэсэн спонсорын админ муугаар бодоход хулхи (луйварчин) байвал таны мэдээллийн ашиглахгүй гэх газаргүй гэдгийг санаж байгаарай. Логин нэрээ ч өөрөөр өгч болно.
- Нууц үгээ энгийн байдлаар өгөхгүй байх. 8 дээш тоо, үсгээс бүрдсэн нууц үгийг сонгох. Энгийн 1234, 11111111 гэх мэтийн нууц үгнүүдийг ашиглахгүй байх
- Webmoney системтэй ажиллах хандах түлхүүрийн файлыг найдвартай газарт хадгалж, өөр машинаас хандсан үедээ ашиглаж дууссны дараа сэргэх боломжгүй байдлаар устгах.
- Ямарч тохиолдолд логин, болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх
Дээрх зарчмуудыг мөрдөн ажиллаж сурах нь чухал. Интернетээс мөнгө хийхийн тулд аль болохоор олон спонсортой зэрэг ажиллах нь ашигтай байдаг. Энэ тохиолдолд танд нууц үгийн менежер програм хэрэгтэй болно. Нууц үгийн менежер програмыг эндээс татан аваарай. Програм нь өөрөө нууц үгийг генерац хийдэг, таны сайтад хандах мэдээллийг нууцлан хадгаладаг гээд олон чухал функцтэй. Гол анхаарах зүйл нь та өөрийн мастер паспортыг мартаж болохгүй. |
|
|
Спонсор компаниудтай ажиллах |
|
|
Нээгдсэн тоо : 300
Таниас хөрөнгө оруулалт шаардахгүй интернетээс мөнгө хийх хамгийн энгийн арга нь сурталчилгааны компаниудтай ажиллах юм. Энэ аргаар их мөнгө олохын тулд таниас багагүй хүчин чармайлт шаардах болно. Ийм төрлийн компаниудтай ажиллахад та дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.
- Спонсороо зөв сонгох. Нетэд сурталчилгааны сайт өдөрт 10-20 шинээр бий болдог бөгөөд мөн тийм хэмжээний сайтууд ажиллагаагаа зогсоож байдаг. Иймд хамтран ажиллах спонсороо зөв сонгох нь чухал. Тэгэхгүй бол хий дэмий цаг заваа үрэх болно.
- Хэт их өндөр мөнгө амлаж байгаа бол энэ компани бол ер нь хулхи талдаа гэж ойлго. Нэг сайт үзэх эсвэл захиа уншихад 5 –аас дээш цент амлаж байвал болгоомжтой ханд. Интернетэд ийм өндөр үнэтэй сурталчилгаа хийлгэх нь ямар ч компанид ашиггүй. Ер нь дундаж үнэ 0,25-2 цент орчим байдаг.
- Сайтын дизайн. Интернетэд үнэгүй байдаг скриптийг тэр чигээр нь ашигласан сайтын эзэмшигчийн талаарх мэдээлэл байхгүй эсвэл бүрхэг байвал ийм сайтыг шууд хаях хэрэгтэй.
- Таны интернетийн зардал бага зав чөлөө их байх. Үнэгүй бол бүр сайн. Хэрвээ та интернет кафе ажиллуулдаг ч юм уу эсвэл үнэгүй интернет ашиглах боломжтой бол энэ ажил танд илүү тохиромжтой.
- Ийм төрлийн ажилд хэт их цаг зав зарахгүй байх. Өдөрт 1 цаг байхад хангалттай.
- Өөрийн командыг бүрдүүлэн ажиллах. Ганцаараа ийм төрлийн ажлаар мөнгө хийнэ гэдэг бараг боломжгүй зүйл иймд өөрийн командыг бий болгох хэрэгтэй. Энэ тухай эндээс уншаарай.
- Аль болохоор олон спонсортой зэрэг ажиллах
Эхний үед таны олох орлого бага байж болно. Гэхдээ сайн спонсорууд олоод өөрийн командаа бүрдүүлж чадвал олох мөнгө ихсэнэ. Найдвартай спонсоруудыг сайтын Интернет орлого -> Спонсорууд хэсгээс үзээрэй. |
|
Электрон төлбөр тооцооны WebMoney систем |
|
|
Нээгдсэн тоо : 698
WebMoney бол орос хэлтэй интернетийн хэсэгт өргөн дэлгэрсэн электрон төлбөр тооцоны систем юм. Эзэмшигч нь WM Transfer Ltd компани бөгөөд WebMoney Transfer систем нь 1998 оноос ажиллаж эхэлсэн ба одоогоор 8 сая гаруй хэрэглэгчтэй болоод байгаа. Системийг ашиглан интернет төлбөр тооцоог шууд хийх боломжтой. Данс нээлгэх зарчим нь энгийн хэн ч нээлгэх боломжтойгоос гадна ямар нэгэн төлбөргүй. Дансанд хэд хэдэн төрлийн валютаар мөнгөө байршуулах боломжтой. Жишээ нь WMZ – долларын, WMR – рублын, WZE – евро гэх мэтийн хэтэвчүүд байдаг. Төлбар тооцоогоо хийхдээ
- Keeper Classic — хэрэглэгчийн компьютерт суулгадаг тусгай програм
- Keeper Light — Хэрэглэгчийн компьютерт тусгай програм суулгахгүйгээр веб хандалт бүхий програм. Ажиллагаа нь хамгаалалт бүхий https холболтоор хийгдэнэ.
- Keeper Mobile — Гар утсаа ашиглан төлбөр тооцоо хийх програм
- Keeper Mini — компьютер болон гар утас ашиглан төлбөрөө хийх боломж бүхий жижиг сайт байдлаар хийгдсэн програм
програмуудын аль нэгийг ашиглан хийх боломжтой. Данс нээлгэх ажиллагаа хүнд биш. Харин системд нэвтрэх эрхийг олгодог нууцлагдсан файл (түлхүүр) –ыг үрэгдүүлэх эсвэл хүнд алдаж болохгүй гэдгийг саналуулъя. Энэ файлаа найдвартай зөөгч дээр нөөцлөн хадгалах хэрэгтэй.
|
|
Реферал гэж хэн бэ |
|
|
Нээгдсэн тоо : 837
|
Интернетээс орлого хийх гол арга нь өөрийн багийг бүрдүүлэхэд оршино. Шууд өөрөө бага хэмжээний орлого хийдэг захиа унших, реклам үзэх, партнер програмтай хамтран ажиллах гээд бүхий л төрөлд рефералын систем байдаг. Тэгвэл реферал гэж хэн бэ. Энэ нь та өөрийн реферал холбоосоор тухайн програмд хамруулсан хүнийг хэлнэ. Заримдаа эдгээр хүмүүсийг хамтрагч, найзууд ч гэж бий. Реферал ямар хэрэгтэй юм бэ гэж та бодож байж болно. Ямарч интернет төсөл нь олон хүнийг хамруулан өөрийн програмыг амжилттай хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Иймд төсөлд та хүн шинээр оруулж ирсний төлөө спонсор танд шагнал өгнө. Энэ нь танд болон спонсорт аль алинд нь ашигтай байдаг. Таны рефералуудын олсон орлогын тодорхой хувьтай тэнцүү хэсгийг таны орлого болгон өгдөг.
Энд л интернет орлогын нууц оршиж байгаа болно.
Гэхдээ орлого болгон өгч байгаа энэ хувь нь рефералуудын орлогоос хасагдахгүй харин спонсор өөрөө танд төлдөг. Иймээс таны олох орлогод нөлөөлөхгүй тул энэ тухай мэдээллийг өгсөн хүнийхээ реферал болох нь шударга явдал юм. Та хэн нэгний реферал биш байдлаар төсөлд хамрагдахгүй. Бүртгэл хийлгэхдээ реферал талбарт хоосон бөглөсөн байсан ч таныг бүртгэлээ сайжруулсан (silver, gold member) хэн нэгний реферал болгодог. Та одоо реферал ямар хэрэгтэй гэдгийг ойлгосон байх. Тэгвэл хамгийн сонирхолтой нь эдгээр хүмүүсийг хэрхэн олох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Спонсорт бүртгүүлсний дараа та өөрийн дансны хуудас дотроос рефералын холбоосыг авна. Downline, Referal, Ref link гэх мэтийн сонголтоор ороод http://www.sponsor_site/index.php?ref=login (энд login – таны логин байна.) төрлийн холбоосыг аваад өөрийн сайтад байрлуулах замаар рефералуудыг олж авах болно. Хэрвээ та сайт байхгүй бол зар, мэдээлэл тавьж болдог сайтууд дээр холбоосоо тавьж болно. Сурталчилгааг SPAM хэрэглэн тараахыг бүх спонсорууд хориглодог гэдгийг анхаарах хэрэгтэй. Ер нь спонсоруудын дүрэмтэй сайтар танилцах нь зүйтэй. Ямар нэгэн байдлаар хуурах гэсэн асуудал гаргах нь осолтой байдаг. |
|
Интернетээс мөнгө хийхэд мэдэж байх зарим ойлголтууд |
|
|
Нээгдсэн тоо : 350
|
Интернетээс мөнгө хийх ажил нь гадаад сайтаас хийгдэх тул танд доорх үг хэллэгүүд хэрэгтэй болно. Sponsor - (Спонсор) – Интернетэд сурталчилгаа өгч байгаа компан болон таны хооронд зуучилж байгаа байгууллага. Өөрөөр хэлбэл таны хийсэн ажилд төлбөр төлдөг компан. Referral - (Реферал) – Таны веб сайтаар дамжин спонсорт бүртгүүлсэн оролцогч (хүн). Энэ тохиолдолд тухайн хүнд мөнгө төлдөг биш мэдээлэл өгсөн гэсэн утгаараа та референт эсвэл спонсор болно. Account - (Аккаунт, счет) – Спонсорын өгөгдлийн санд хадгалагдаж таны мэдээллүүд (данс). Энд таны ажлын статистик мэдээлэл, олсон орлого, бүртгэлийн мэдээллүүд хамрагдана. IP address - (IP-адрес) – Интернетэд холбож өгч байгаа компьютерын (хост) тоон код. Хост бүр нь давтагдахгүй IP хаягтай байдаг бөгөөд энэ хаягаар спонсорууд таны хир үнэнч ажиллаж байгааг шалгаж байдаг. (SPAM) - СПАМ - Хүлээн авагч авахыг хүсээгүй захидалууд. Таны майл хаягаар өөрийн чинь мэдэхгүй хаягаас захиа ирж байвал үүнийг СПАМ гэж ойлгож болно. Бүх спонсорууд СПАМ хэрэглэхийг хатуу хориглодог. Хэрвээ та спамдвал спонсор таны дансыг устгах аюултай. Username, Login, Choose login - (Имя пользователя, логин) – Системд нэвтрэх таны хэрэглэгчийн нэр. Ихэнхдээ 5-12 латин үсэг, тооноос бүрдсэн нэрийг ашигладаг. First Name - (Ваше Имя) – Таны нэр Last Name - (Ваша Фамилия) – Таны овог Name, Member's Full Name - ( Имя и фамилия) – Бүтэн нэр (Овог нэр)
Address, Street - (Адрес, улица) – Хаяг, гудамж Country – (Страна) - Улс Province - (Область, район) – Засаг захиргааны нэгж (аймаг хот) State - (Штат) – Муж (зөвхөн АНУ-д) ZIP Code, Postal Code – (Zip код, почтовой индекс) - Индекс (манайд бий болсон) City – (Город) - Хот Street address - (Улица, дом/квартира) – Оршин суух хаяг
Password - (Пароль) – Нууц үг Choose password - (выберите пароль) – Нууц үгээ сонгоно уу Re-enter - (Повторите) – :Давтах (оруулсан мэдээллийг дахин оруулах)
Social Security Number – Татвар төлөгчийн дугаар. АНУ-д амьдарч байгаа хүмүүст хамааралтай. Your Age - (Ваш возраст) – Таны нас (шалгах боломжгүй тул 30-50 хооронд өгч болно. Тэгвэл танд илүү их реклам илгээх болно) Date of Birth - (Дата рождения) – Төрсөн он сар өдөр Year of Birth - (Год рождения) – Төрсөн он Gender - (Ваш пол) – Хүйс (male – мужской - эрэгтэй, female – женский - эмэгтэй)
Income - (Годовой доход) – Жилийн орлого (25,000-50,000$ хооронд тавихад болно.) Your Annual Household Income - (Годовой доход Вашей семьи) – Танай гэр бүлийн жилийн орлого
Occupation - (Род занятий, профессия) – Ажил мэрэгжил Education, Your Education - (Ваше образование) – Таны боловсрол Graduate School - (Среднее образование) – Дунд болосрол High School - (Высшая школа) – Дээд сургууль Some Collage – (Колледж) - Коллеж Technical School – (Техникум) – Мэрэгжлийн сургууль Graduate Degree, p.h.d. - (Ученая степень) – Эрдмийн зэрэг University - (Высшее образование) – Дээд боловсрол
Additional information - (Дополнительная информация) –Нэмэлт мэдээлэл
Why are you using the Internet? - (Для чего Вы пользуетесь Интернетом?) – Та Интернетийг юунд ашигладаг вэ? Do you currently own a credit card? - (Есть ли у вас кредитная карточка) – Та кредит карттай юу? Do you currently have a webpage? - (Есть ли у вас страница в интернете) – Танд интернет веб хуудас бий юу? How many hours do you spend online per week? - (Сколько времени в неделю вы проводите в интернете) –Долоо хоногт хичнээн хугацааг интернетэд өнгөрөөдөг вэ? I have read and understood the membership agreement - (Я читал и понял Правила Спонсора) – Би гишүүний дүрмийг уншин ойлгон зөвшөөрч байна. (заавал зөвлөсөн байх хэрэгтэй) |
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 1 -с 2 |