|
Спонсор компаниудтай ажиллах |
|
|
Таниас хөрөнгө оруулалт шаардахгүй интернетээс мөнгө хийх хамгийн энгийн арга нь сурталчилгааны компаниудтай ажиллах юм. Энэ аргаар их мөнгө олохын тулд таниас багагүй хүчин чармайлт шаардах болно. Ийм төрлийн компаниудтай ажиллахад та дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.
- Спонсороо зөв сонгох. Нетэд сурталчилгааны сайт өдөрт 10-20 шинээр бий болдог бөгөөд мөн тийм хэмжээний сайтууд ажиллагаагаа зогсоож байдаг. Иймд хамтран ажиллах спонсороо зөв сонгох нь чухал. Тэгэхгүй бол хий дэмий цаг заваа үрэх болно.
- Хэт их өндөр мөнгө амлаж байгаа бол энэ компани бол ер нь хулхи талдаа гэж ойлго. Нэг сайт үзэх эсвэл захиа уншихад 5 –аас дээш цент амлаж байвал болгоомжтой ханд. Интернетэд ийм өндөр үнэтэй сурталчилгаа хийлгэх нь ямар ч компанид ашиггүй. Ер нь дундаж үнэ 0,25-2 цент орчим байдаг.
- Сайтын дизайн. Интернетэд үнэгүй байдаг скриптийг тэр чигээр нь ашигласан сайтын эзэмшигчийн талаарх мэдээлэл байхгүй эсвэл бүрхэг байвал ийм сайтыг шууд хаях хэрэгтэй.
- Таны интернетийн зардал бага зав чөлөө их байх. Үнэгүй бол бүр сайн. Хэрвээ та интернет кафе ажиллуулдаг ч юм уу эсвэл үнэгүй интернет ашиглах боломжтой бол энэ ажил танд илүү тохиромжтой.
- Ийм төрлийн ажилд хэт их цаг зав зарахгүй байх. Өдөрт 1 цаг байхад хангалттай.
- Өөрийн командыг бүрдүүлэн ажиллах. Ганцаараа ийм төрлийн ажлаар мөнгө хийнэ гэдэг бараг боломжгүй зүйл иймд өөрийн командыг бий болгох хэрэгтэй. Энэ тухай эндээс уншаарай.
- Аль болохоор олон спонсортой зэрэг ажиллах
Эхний үед таны олох орлого бага байж болно. Гэхдээ сайн спонсорууд олоод өөрийн командаа бүрдүүлж чадвал олох мөнгө ихсэнэ. Найдвартай спонсоруудыг сайтын Интернет орлого -> Спонсорууд хэсгээс үзээрэй.
|