Он лайн сургалтыг танд санал болгож байна.Сайтын мэдээллийг бүрэн үзэхийг хүсвэл та тусгай эрхтэй хэрэглэгч болох хэрэгтэй. Манай сайтын тусгай эрхтэй хэрэглэгчийн хэсэгт өнөөдрийн байдлаар дараах сэдвүүдээр материалууд нийтлэгдээд байгаа ба байнга нэмэгдэж байгаа болно.
Та хэрэглэгчийн тусгай эрхийг гар утаснаасаа мессеж илгээн авах боломжтой боллоо. Мессежээр эрх нээлгэх Дэлгэрэнгүй мэдээллийг Сайтын тусгай хэрэглэгчийн бүлгээс үзээрэй. |
| Та Alertpay –д данстай юу |
|
|
|
Alertpay нь 2004 онд Канад улсын Монерал хотод Firoz Patel компан үүсгэн байгуулсан төлбөр тооцооны Online систем юм. Систем нь интернет төлбөр тооцооны системүүд дотор дээгүүр байранд жагсах болсон. Интернет төслүүд төлбөр тооцоондоо энэ системийг ашиглах нь улам өргөн болсоор байна. Та интернетээс мөнгө олохын тулд төлбөр тооцоогоо хийх данстай байх хэрэгтэй. Alertpay системд хэрхэн данс нээлгэх вэ? Та дараах бүртгүүлэх холбоосоор ороод дэлгэцийн баруун дээд буланд байгаа цэсээс Sign Up сонгоход бүртгэлийн дэлгэц гарч ирнэ.
1-р алхам Энд эхлээд та Choose your country гэсэн талбарт та амьдарч байгаа улсаа зааж өгөх хэрэгтэй. Дараа нь дансны төрлөө сонгоно. Энд эхлээд Personal Starter байхад болно. Бусад төрлүүд нь илүү боломжийг олгодог хэдий ч ихэнх хэрэглэгчдэд энэ төрөл нь хангалттай. Одоо NEXT товчийг дарахад таниас өөрийн тухай мэдээллийг оруулахыг хүснэ.
Анкетыг бөглөхөд танд хүндрэл учрахгүй байх. Мэдээллийг үнэн зөвөөр бөглөх хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Optional гэсэн талбар нь заавал бөглөх албагүй гэдгийг зааж байгаа болно.Энэ хэсгийг бөглөөд NEXT товчийг дарна. Хэрвээ мэдээлэл дутуу эсвэл буруу оруулсан бол дэлгэцэнд зохих мэдээллийг өгөөд дараагийн үед шилжихгүй.
Та дансны мэдээллийг оруулж өгөх учраас маш анхааралтай ажиллах хэрэгтэй. Alertpay нь дансны логин нэрээр майл хаягийг авдаг. Иймд энд өгөх майл хаяг нь ажиллагаатай таны хаяг байх ёстойг анхаарна уу. Паспорт (Password), Гүйлгээний пин (Transaction pin), Нууц асуулт (Security Question) зэргийг оруулж өгнө. Re-Enter гэдэг нь таниас оруулсан мэдээллийг давтан оруулахыг хүсэж байгаа болно. Бүх мэдээллийг оруулаад Word verification талбарт зураг дээрх тэмдэгтүүдийг оруулаад NEXT товчийг дарахад таны данёыг үүсгээд майл хаягт бүртгэл баталгаажуулах захиаг явуулсан тухай мэдэгдэнэ.
Дансаа идэвхижүүлэх. Майл хаягаа шалгаад ирсэн захианд заагдсан үйлдлийг хийсний дараа та данс руугаа орж болно.
|




