Он лайн сургалтыг танд санал болгож байна.Сайтын мэдээллийг бүрэн үзэхийг хүсвэл та тусгай эрхтэй хэрэглэгч болох хэрэгтэй. Манай сайтын тусгай эрхтэй хэрэглэгчийн хэсэгт өнөөдрийн байдлаар дараах сэдвүүдээр материалууд нийтлэгдээд байгаа ба байнга нэмэгдэж байгаа болно.
Та хэрэглэгчийн тусгай эрхийг гар утаснаасаа мессеж илгээн авах боломжтой боллоо. Мессежээр эрх нээлгэх Дэлгэрэнгүй мэдээллийг Сайтын тусгай хэрэглэгчийн бүлгээс үзээрэй. |
| Реферал гэж хэн бэ |
|
|
|
Интернетээс орлого хийх гол арга нь өөрийн багийг бүрдүүлэхэд оршино. Шууд өөрөө бага хэмжээний орлого хийдэг захиа унших, реклам үзэх, партнер програмтай хамтран ажиллах гээд бүхий л төрөлд рефералын систем байдаг. Тэгвэл реферал гэж хэн бэ. Энэ нь та өөрийн реферал холбоосоор тухайн програмд хамруулсан хүнийг хэлнэ. Заримдаа эдгээр хүмүүсийг хамтрагч, найзууд ч гэж бий.
Реферал ямар хэрэгтэй юм бэ гэж та бодож байж болно. Ямарч интернет төсөл нь олон хүнийг хамруулан өөрийн програмыг амжилттай хөгжүүлэхийг эрмэлзэнэ. Иймд төсөлд та хүн шинээр оруулж ирсний төлөө спонсор танд шагнал өгнө. Энэ нь танд болон спонсорт аль алинд нь ашигтай байдаг. Таны рефералуудын олсон орлогын тодорхой хувьтай тэнцүү хэсгийг таны орлого болгон өгдөг. Энд л интернет орлогын нууц оршиж байгаа болно.Гэхдээ орлого болгон өгч байгаа энэ хувь нь рефералуудын орлогоос хасагдахгүй харин спонсор өөрөө танд төлдөг. Иймээс таны олох орлогод нөлөөлөхгүй тул энэ тухай мэдээллийг өгсөн хүнийхээ реферал болох нь шударга явдал юм. Та хэн нэгний реферал биш байдлаар төсөлд хамрагдахгүй. Бүртгэл хийлгэхдээ реферал талбарт хоосон бөглөсөн байсан ч таныг бүртгэлээ сайжруулсан (silver, gold member) хэн нэгний реферал болгодог.
Та одоо реферал ямар хэрэгтэй гэдгийг ойлгосон байх. Тэгвэл хамгийн сонирхолтой нь эдгээр хүмүүсийг хэрхэн олох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Спонсорт бүртгүүлсний дараа та өөрийн дансны хуудас дотроос рефералын холбоосыг авна. Downline, Referal, Ref link гэх мэтийн сонголтоор ороод http://www.sponsor_site/index.php?ref=login (энд login – таны логин байна.) төрлийн холбоосыг аваад өөрийн сайтад байрлуулах замаар рефералуудыг олж авах болно. Хэрвээ та сайт байхгүй бол зар, мэдээлэл тавьж болдог сайтууд дээр холбоосоо тавьж болно. Сурталчилгааг SPAM хэрэглэн тараахыг бүх спонсорууд хориглодог гэдгийг анхаарах хэрэгтэй. Ер нь спонсоруудын дүрэмтэй сайтар танилцах нь зүйтэй. Ямар нэгэн байдлаар хуурах гэсэн асуудал гаргах нь осолтой байдаг.
|


