Он лайн сургалтыг танд санал болгож байна.Сайтын мэдээллийг бүрэн үзэхийг хүсвэл та тусгай эрхтэй хэрэглэгч болох хэрэгтэй. Манай сайтын тусгай эрхтэй хэрэглэгчийн хэсэгт өнөөдрийн байдлаар дараах сэдвүүдээр материалууд нийтлэгдээд байгаа ба байнга нэмэгдэж байгаа болно.
Та хэрэглэгчийн тусгай эрхийг гар утаснаасаа мессеж илгээн авах боломжтой боллоо. Мессежээр эрх нээлгэх Дэлгэрэнгүй мэдээллийг Сайтын тусгай хэрэглэгчийн бүлгээс үзээрэй. |
| Эерэг сөрөг тоонуудын үйлдлүүд |
|
Абсолют хэмжээ /модул/
Модул гэдгийг сөрөг тооны хувьд « – » тэмдгийг « + » тэмдгээр солиход гарах эерэг тоо харин эерэг тоо болон тэгийн хувьд энэ тоо өрөө байна гэж ойлгоно. Тооны абсалют хэмжээ /модул/-ийг тэмдэглэхдээ тухайн тоог хоёр босоо зураасын дунд бичдэг. Жишээ.
| -5 | = 5, | 7 | = 7, | 0 | = 0 г.м Нэмэх
Хасах
Хасах үйлдлийг хасагдагчийн тэмдгийг єєрчлєхгүй, хасагчийн тэмдгийг эсрэгээр өөрчлөөд нэмэх үйлдлээр солиж болно. Жишээ.
( + 8 ) – ( + 5 ) = ( + 8 ) + ( – 5 ) = 3. ( + 8 ) – ( – 5 ) = ( + 8 ) + ( + 5 ) = 13. ( – 8 ) – ( – 5 ) = ( – 8 ) + ( + 5 ) = – 3. ( – 8 ) – ( + 5 ) = ( – 8 ) + ( – 5 ) = – 13. Үржих
Хоёр тоог үржихдээ тэдгээрийн абсалют хэмжээг үржүүлнэ. Ингэхдээ үржвэр нь үржигдхүүнүүдийн тэмдэг нь ижил байвал « + » харин үржигдхүүнүүдийн тэмдэг нь өөр байвал « - » тэмдэгтэй байна. Үржвэрийн тэмдгийн дүрэм + · + = +
+ · – = – – · + = – – · – = + Хоёр болон түүнээс олон тооны үржвэрийн тэмдгийг дараах байдлаар тодорхойлно. Сөрөг тэмдэгтэй үржигдхүүнүүдийн тоо нь тэгш байвал « + » сондгой байвал « - » тэмдэгтэй байна.
Жишээ.
Хуваах Хоёр тоог хооронд хуваахдаа хуваагдагчийн абсалют хэмжээг хуваагчийн абсалют хэмжээнд хувааж ногдвор нь хуваагдагч, хуваагч хоёр ижил тэмдэгтэй байвал « + », өөр тэмдэгтэй байвал « - » тэмдэгтэй байна. Энд үржвэрийн тэмдгийн дүрэм адилхан үйлчилнэ. + · + = +
+ · – = – – · + = – – · – = + Жишээ. ( - 12 ) : ( + 4 ) = - 3; ( - 6 ) : ( - 2 ) = + 3.
|
