Бид сайтын энэ хэсэгтээ өөрсдийн боловсруулсан хичээлүүдийг нийтэлж байгаа болно. Иймд сайтын энэ хэсгийн материалууд зохиогчийн эрхтэй гэдгийг сануулъя. Татан авсан хичээлийг өөр сайтад зөвшөөрөлгүй тавихыг хориглоно. Тэр тусмаа арилжааны зориулалтаар нийтлэхийг хатуу хориглоно. Сайтын энэ хэсгийн материалууд нь Сурах бичиг хэсгийн номнуудад орсон материалууд бөгөөд сурах бичгийг бүтнээр нь үзэлгүйгээр хэсэгчлэн үзэхийг сонирхсон эсвэл сурах бичгийг худалдан авах аргыг сайн ойлгохгүй байгаа хүмүүст зориулагдсан. Сурах бичиг хэсгээс номыг татан аваад худалдан авалт хийх эсвэл сайтын тусгай эрхтэй хэрэглэгч болбол танд зардлын хувьд хямдхан гэдгийн сануулъя.
|
Нээгдсэн тоо : 64
Тулаанд орж байгаа удирдагч бүр тодорхой хэмжээгээр бэлтгэлээ базаадаг. Үүнд хүчээ төвлөрүүлэх, байршуулах, чухал байрлалуудыг эзлэх, хүнд зэвсгээ байрлуулах, хамгаалалтын ажиллагаа хийх, тагнуул хийх гээд олон ажлууд ордог. Гэхдээ энэ бүх ажиллагаа хамгийн богино хугацаанд хийгдэх ёстой. Дээрх бүгд нь шатарт ижилхэн. Ер нь өргийн дунд хэсэгт ( миттельшпил) болдог гол тулаанд орохоосоо өмнө өрсөлдөгч нар өөрийн хүчээ байршуулдаг. Иймээс дебют гэж нэрлэгдэх тоглолтын эхэн хэсгийн (эхний 8-12 нүүдэл) гол асуудал нь хамгийн хурданаар хүчээ дайчлах байдаг. Гарааг шатрын өргийн туслах хэсэг гэж үзэх нь алдаа болно. Гараа нь тулааны цаашдын шинж төрхийг урьдчилан тодорхойлдог. Италийн онолч Ж. Лолли шатрын муу гарааг эвдэрхий суурьтай байшинтай зүйрлэсэн байдаг. Гараанд хүчээ хөллөхдөө тодорхой зорилготой ирээдүйн үйл ажиллагаагаа тооцсон байх хэрэгтэй. Эндээс Ийм хөлөлгөөг хэрхэн хийх вэ? Шатрын өргийг эхлэхдээ баримтлах ямар үндсэн шалгуурууд байдаг вэ ? гээд олон асуудлууд гарч ирнэ. Олон зууны шатрын практикаар өргийн эхлэл (гарааг) хийхэд чиг заагч болохоор гарааны зарчимуудыг боловсруулсан байдаг. Одоо эдгээр зарчмуудтай танилцая ... ... Хичээлийн үргэлжлэлийг Тусгай эрхтэй хэрэглэгч болсноор илүү олон хичээлийн хамтаар үзэх боломжтой. |
|
Нээгдсэн тоо : 60
Шатарт ямар нэгэн нүүдэл хийхдээ зөвхөн нэг л шатрыг хөлөг дээр шилжүүлсэн байх ёстой гэсэн чухал дүрэм бий. Гэхдээ энэ дүрмээс гадуур ноён тэрэг хоёроо зэрэг шилжүүлэн нүүх өвөрмөц нүүдэл өрсөлдөгч нарт нээлттэй байдаг. Энэ хосолсон нүүдлийг сэлгээ хийх гэдэг. Сэлгээ хийхдээ ноёноо тэрэгний чиглэлд нэг нүд алгасан (өөрөөр хэлбэл ноёны байсан нүдтэй ижил өнгөтэй нүдэнд) байрлуулаад харин тэргээ ноёныг давуулан түүний зэргэлдээ нүдэнд байрлуулна. Өрсөлдөгч бүрт хоёр тэрэг байдаг тул сэлгээ нь хоёр төрлийнх байна. Ноёны жигүүрт сэлгээ хийвэл богино сэлгээ харин бэрсний жигүүрт хийсэн сэлгээг урт буюу холын сэлгээ гэдэг. Сэлгээ хийх дүрэмТоглолтын явцад тоглогчид сэлгээг ганцхан удаа хийх эрхтэй байдаг. Сэлгээ хийхдээ доорх дүрмийг баримтална.
- Тухайн тоглолтын үед ноён болон тэрэг анхны байрлалаас хөдлөөгүй байна. Хэрвээ нэг тэрэг анхны байрлалаас хөдөлсөн харин нөгөө нь хөдлөөгүй бол сэлгээг зөвхөн хөдлөөгүй тэрэгний зүгт хийнэ.
- Ноён болон тэрэгний хоорондох нүдүүдэд өөрийн болон эсрэг талын нэгч шатар байрлаагүй байна.
- Ноён эсрэг талын дайралтад (шалах, дулах, цүдлэх) ороогүй байх ёстой.
- Сэлгээ хийхдээ ноён эсрэг талын шатрын хяналтанд байгаа нүднүүдийг дайран өнгөрч болохгүй.
- Сэлгээг хийсний дараа ноён эсрэг талын дайралтад өртөхгүй байх
- Сэлгээнд орох тэрэг дайралтанд байх эсрэг талын хяналтанд байгаа нүдийг дайран өнгөрөх боломжтой.

Дүрмийг диаграмд дээр илүү дэлгэрүүлэн авч үзвэл .... Тусгай эрхтэй хэрэглэгч болсноор илүү олон хичээлийг үзэх боломжтой. |
Нээгдсэн тоо : 160
|
Ганц ноёнг мад тавихад шатруудын харилцан уялдаатай тоглолт чухал гэдгийг нэг биш удаа дурьдаж байсан. Морь болон тэмээгээр мад өгөхөд хөлөг дээр шатар бүр нь нөгөөдөө нэмэлт болон дэмжин тоглох энэхүү зарчим нь илүү утгатай болдог. Ер нь ганц ноёнг мадлах техник нь шатруудын хоорондын уялдаа холбооны үндэсийг сурахад сайн сургууль болно. Бидний авч үзэх өргийн төгсгөл нь эхлэн суралцагч төдийгүй зэрэгтэй шатарчинд ч тодорхой хүндрэлийг бий болгодог. Туршлагатай шатарчид хүртэл морь тэмээгээр 50 нүүдэлд багтаан мад хийж чадаагүй тохиолдол гарсан байдаг. Хүчтэй талын шатрууд муу байрлалтай байх үед мадлах ажиллагаа ойролцоогоор 35 орчим нүүдэл болдог нь тэнцэх нөхцөлд их ойрхон болж ирнэ. Ажлын төлөвлөгөө нь өмнө авч үзсэн төгсгөлүүдтэй ижилхэнээр хүчтэй тал нь эсрэг ноёны хөдөлгөөнийг аль болохоор багасган шахах харин сул тал аль болохоор төвд удаан хамгаалалт хийх юм. Мад хийх боломжит 6 нүдэнд тэмээний хөлтэй тохирох хоёр булан ба түүнтэй хамарлан орших хоёр нүднүүд орно.
|
|
Дэлгэрэнгүй...
|
Нээгдсэн тоо : 193
|

Үйлдэл (action) гэдэг нь нэг ижил командуудыг ашиглан зургуудыг боловсруулах ажиллагааг автоматжуулан ингэснээр ажиллагааг хурдан болгох хэрэгсэл юм. Жишээ нь Та 200 зургийг сайтад байршуулах хэрэгтэй болсон гэе. Зургийн хэмжээг өөрчлөөд сайтад зориулан хадгалахад л хурдан хандах товчнуудыг ашиглан хийхэд л 40-50 минутыг зарцуулах болно.
|
|
Дэлгэрэнгүй...
|
Нээгдсэн тоо : 303
|

Энэ хичээлээр зурагт үзүүлсэн текстийг PhotoShop програмаар хэрхэн хийхийг аюч үзсэн болно. Бүх алхамыг дэс дараалалаар нь дэлгэрэнгүй зургийн тайлбартайгаар үзүүлсэн байгаа.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 Дараахи > Төгсгөл >>
|
|
Хуудас 1 -с 3 |