Он лайн сургалтыг танд санал болгож байна.Сайтын мэдээллийг бүрэн үзэхийг хүсвэл та тусгай эрхтэй хэрэглэгч болох хэрэгтэй. Манай сайтын тусгай эрхтэй хэрэглэгчийн хэсэгт өнөөдрийн байдлаар дараах сэдвүүдээр материалууд нийтлэгдээд байгаа ба байнга нэмэгдэж байгаа болно.
Та хэрэглэгчийн тусгай эрхийг гар утаснаасаа мессеж илгээн авах боломжтой боллоо. Мессежээр эрх нээлгэх Дэлгэрэнгүй мэдээллийг Сайтын тусгай хэрэглэгчийн бүлгээс үзээрэй. |
| Морь тэмээгээр мадлах |
|
Ганц ноёнг мад тавихад шатруудын харилцан уялдаатай тоглолт чухал гэдгийг нэг биш удаа дурьдаж байсан. Морь болон тэмээгээр мад өгөхөд хөлөг дээр шатар бүр нь нөгөөдөө нэмэлт болон дэмжин тоглох энэхүү зарчим нь илүү утгатай болдог. Ер нь ганц ноёнг мадлах техник нь шатруудын хоорондын уялдаа холбооны үндэсийг сурахад сайн сургууль болно. Бидний авч үзэх өргийн төгсгөл нь эхлэн суралцагч төдийгүй зэрэгтэй шатарчинд ч тодорхой хүндрэлийг бий болгодог. Туршлагатай шатарчид хүртэл морь тэмээгээр 50 нүүдэлд багтаан мад хийж чадаагүй тохиолдол гарсан байдаг. Хүчтэй талын шатрууд муу байрлалтай байх үед мадлах ажиллагаа ойролцоогоор 35 орчим нүүдэл болдог нь тэнцэх нөхцөлд их ойрхон болж ирнэ.
Ажлын төлөвлөгөө нь өмнө авч үзсэн төгсгөлүүдтэй ижилхэнээр хүчтэй тал нь эсрэг ноёны хөдөлгөөнийг аль болохоор багасган шахах харин сул тал аль болохоор төвд удаан хамгаалалт хийх юм. Мад хийх боломжит 6 нүдэнд тэмээний хөлтэй тохирох хоёр булан ба түүнтэй хамарлан орших хоёр нүднүүд орно.
![]() 3 ба 4-р диаграмд эсрэг ноёнг хэрэгтэй буландаа шахсанаар цагаан зорилгодоо хүрэхэд бэлэн болсон байгааг үзүүлсэн байна. Одоо сүүлийн цохилтоо нямбай хийх хэрэгтэй. 3-р диаграм. 1. Мa6+ Нa8 2. Тc6+X (тэмээгр мадлана) 4-р диаграм. 1. Тg7+ (1. Мe7+?? пад болгоно) Нg8 2. Мe7+X эсвэл Мh6+X (мориор мадлана) 5-р диаграмд хар ноён буланд бараг шахагдсан. Хар ноёнг булангаас алдахгүйгээр түүнийг тэнд мадлах бол цагааны зорилго. Цагаан тал зорилгодоо хэрхэн хүрэхийг харъя. Тусгай эрхтэй хэрэглэгч болсноор хичээлийг бүтнээр нь өөр бусад олон хичээлийг үзэх боломжтой.
|

