Нүүр Нүүр хуудас
Мэдээнүүд

E-surgalt.com сайтад тавтай морил

Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье. Бид урьд нь интернет сайт болон блогуудад нийтэлж байсан мэдээллүүдийг нэгтгэн шинээр энэхүү сайтыг ажиллуулахаар боллоо. Интернетээс олсон хүн бүрт ашигтай гэж үзсэн материалуудыг энэхүү сайтад нийтэлж байх болно. Сайтад ихэвчлэн сургалтын чиглэлтэй материалуудыг нийтлэх бөгөөд энэ нь манай залуучуудын мэдлэгт бага ч гэсэн хувь нэмэр болж байвал бидний зорилго биелэх болно.

Өнөөдөр интернет нь бидний өдөр тутмын хэрэгцээ болсон гэдэгтэй хүн болгон санал нийлнэ гэдэгт би итгэж байна. Тэгэхлээр интернетийг өөрийн хэрэгцээнд зөвөөр ашиглаж чадсан хүн бидний амьдарч буй Мэдээллийн зуунд бусдаас давуу байдлыг түргэн олж чадах юм. Нетийг зөвхөн майл бичих , чатлах, хов жив унших зэргээр ашиглах нь цаг зав, мөнгө үрсэн ажил юм.

Сайтын мэдээллүүд ихэвчлэн компьютер програм хангамжийн талаар байх болно. Ингээд танд ажлын өндөр амжилт хүсэхийн зэрэгцээ таныг манай сайтаар зочлон бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Хүндэтгэсэн e-surgalt.com



Сайтын тусгай хэрэглэгчийн бүлэг PDF И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 14
МууМаш сайн 
Нээгдсэн тоо : 2918 
Сайтын материалууд нь зочин, бүртгэгдсэн, тусгай хэрэглэгчдэд гэсэн хэсгүүдэд хуваагдаж байгаа тул зочид болон бүртгэгдсэн хэрэглэгчид мэдээ материалууд бүрэн үзэх боломжгүй.
vip_menu
Сайтын бүх мэдээллийг үзэхийн тулд та эхлээд сайтад бүртгүүлэн зохих төлбөр төлөн тусгай эрхтэй хэрэглэгч болно. Тусгай эрхээ нээлгэсэн хэрэглэгч сайтад нэвтэрсэний дараа зурагт үзүүлсэн нэмэлт цэс гарч ирнэ. Гэхдээ та бүртгэгдсэн хэрэглэгч (тусгай эрхгүй) бол эхний (улаан хүрээ) цэс харагдана.

Дэлгэрэнгүй...
 
E-surgalt.ifolder.ru серверт файлаа үнэгүй хадгалаарай PDF И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 
Нээгдсэн тоо : 732 
Файл солилцооны E-surgalt.ifolder.ru серверт та өөрийн файлуудаа хадгалан найз нөхөд, үйлчлүүлэгчдэдээ тараах боломжтой боллоо. Файлаа сайтын нүүр хуудас дээрээс нэг товч дараад серверт ачааллах боломжтой. Та манай серверт
  • 100 МB хүртэлх хэмжээтэй файлыг хадгалж болно
  • Ямарч хэмжээтэй файлыг татан авч болно
  • Файл татан авах нууц үгийг тавьж өгч болно
  • Та ачаалласан файлуудаа удирдах боломжтой (бүртгүүлсэн байх хэрэгтэй)
  • Файлыг хадгалах хугацаа хязгааргүй (бүртгүүлсэн байх хэрэгтэй)
  • FTP –гээр файлаа ачааллах боломжтой (бүртгүүлсэн байх хэрэгтэй)
Таниас файлаа хадгалуулсны төлөө ямар нэгэн төлбөр авахгүй.

Дэлгэрэнгүй...
 
Шинэ вирусын тархалт PDF И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Нээгдсэн тоо : 300 
Windows үйлдлийн системийн MS08-067 сул талыг ашиглан тархдаг Downadup вирус 9 сая шахуу компьютерт халдаад байгаагийн бараг 5 сая гаруйд нь сүүлийн 4 өдрийн дотор тархсан тухай F-Secure компаниас мэдээллэсэн байна. F-Secure компаний тайланд Downadup гэгч шинэ вирус нь Америк, Европ болон Азийн орнуудын байгууллагын сүлжээнд маш хурдтайгаар тархаж байгаа тухай өгүүлсэн байна.
F-Secure компаний мэдээллийн аюулгүй байдлын ерөнхий зөвлөх Патрик Руналд (Patrik Runald) -ын хэлснээр уг вирус нь Windows үйлдлийн системийн MS08-067 сул талыг ашиглан хэрэглэгчдийн компьютерт нэвтэрч байгаа бөгөөд одоогоор системд том хэмжээний хохирол учруулахгүй байгаа юм байна. Вирусыг зохиогчид одоогоор түүнийг ашиглаж эхлээгүй боловч халдвар авсан машинд дурын үедээ тэд юу хүссэнээ хийх боломжтой гэж тэрээр тэмдэглэсэн байна.  
Саяхан Microsoft компани вирусээс хамгаалах ёстой шинэчлэлийг гаргасан боловч Руналдын хэлснээр вирус нь системийн автомат шинэлэл хийх функцыг ажиллуулахгүй хаадаг гэнэ.
F-Secure компаний мэдээллээр вирусын халдвар авсан компьютерын тоо нэгдүгээр сарын 13 нд 2,4 сая байсан бол нэг өдрийн дараа 3,5 сая, нэгдүгээр сарын 16 байдлаар бараг 9 сая болоод байгаа гэнэ.
 
Электрон барааг худалдан авах PDF И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 2
МууМаш сайн 
Нээгдсэн тоо : 2937 
Электрон барааны үнийг төлөх

Электрон бараанууд нь ямар нэгэн байдлаар ашиглалтын хязгаарлалт хийгдсэн байгаа. Хэрвээ танд бараа таалагдан өөрийн ажилдаа ашиглахаар шийдсэн бол барааны үнийг дараах аргуудын аль нэгийг сонгон хийнэ.
  • ХААН банкны МУИС салбарт дахь М.Энхцэцэгийн 4380 5319 0129 1738 тоот картанд эсвэл 5041061210 тоот дансанд өөрийн авах барааны үнийг шилжүүлнэ. Шилжүүлэг хийхдээ гүйлгээний утганд Компьютерын код эсвэл өөрийн е-майл хаягаа бичээрэй. Энэ нь таниас ямар нэгэн нэмэлт нөхцөл шаардахгүй их энгийн арга. Компьютерын кодыг яаж мэдэх вэ?
  • MM (MostMoney) ашиглах.
  • AMAR үйлчилгээг ашиглах.
MM болон AMAR үйлчилгээг ашиглан төлбөрийг хийхдээ 95190904 дугаарт мөнгөө шилжүүлэх хэрэгтэй. Гар утас ашиглан мөнгө шилжүүлэх нь аргуудын тухай дэлгэрэнгүй мэдээллийг холбогдох холбоосоор орж үзээрэй.

Мөнгө шилжүүлсэн тухай мэдэгдэх

Барааны үнийг шилжүүлсэний дараа та энэ тухайгаа бидэнд мэдэгдэх хэрэгтэй. Үүний тулд сайтын дээд хэсэгт орших Холбоо барих цэсээр ороод Менежерт захиа илгээх формд шилжинэ. (Зургийг хар) Зурагт дээр үзүүлсэн загварын дагуу мөнгө шилжүүлсэн тухай захиагаа бичээд бидэнд илгээнэ. Таны захианы утга хэсэг нь электрон бараа бүрд өөр байж болох учраас барааны танилцуулгыг сайтар уншаарай.

contact


Захианы гарчиг
Номын нэрийг бичнэ.
Зурвастаа
Компьютерын кодоо бичээд
Төлбөрийг хэн хаанаас шилжүүлсэн тухайгаа бичээрэй.

Одоо та өөрийн майл хаягаа шалгаж байгаарай. Танд захиа заавал ирэх ёстой.
 
Letitbit.net –ээс файл татан авах PDF И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 5
МууМаш сайн 
Нээгдсэн тоо : 922 

Интернетэд файл солилцооны серверүүд олон ажиллаж байдаг. Эдгээрийн нэг нь Letitbit.net бөгөөд файл татан авах холбоос нь http://letitbit.net/download/3166.3d4858ba73e655531782ec0a90/sql_lesson.rar.html гэсэн хэлбэртэй байна. Холбоос дээр дарж серверт хандахад доорх дэлгэц гарч ирнэ.

letitbit ээс мөнгө хийх

Free тав дээр дараад дараагийн гарч ирэх дэлгэц дээрх кодыг оруулж өгнө.

letitbit ээс файл татан авах

Кодыг оруулаад Download file товчийг дарна. Үүний дараа 60 секунд хүлээнэ. Wait your turn гэсэн бичгийн дор секунд тоологдоно. Үүний дараа файлыг татан авах шууд холбоос Your link to file download гарч ирнэ.

 


Статистик

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр23
mod_vvisit_counterӨчигдөр43
mod_vvisit_counterЭнэ долоо хоногт183
mod_vvisit_counterӨнгөрсөн 7 хоногт498
mod_vvisit_counterЭнэ сард1449
mod_vvisit_counterӨнгөрсөн сард2046
mod_vvisit_counterНийт53182

Үзэж байгаа: 2
Таны IP: 38.107.179.222
,
Одоо: 2012-02-23 09:37

Электрон ном

Баннер
, Powered by Joomla!