|
Англиар ярьцгаая |
|
|
Нээгдсэн тоо : 576
|

Аудио диск бүхий англи хэлний хурдавчилсан курс. Сугалт нь сонсох, унших, давтах арга дээр үндэслэгдэнэ. Курс нь 90 минутын сонсох хичээлтэй. Хичээлийг үзсэнээр та 1000 хэрэгтэй үг, 100 хамгийн ихээр ашигладаг хэллэг, англи хэлний дүрмийн үндэс, дэлгүүрт, зочид буудалд, эмнэлэгт гэх мэт 35 харилцан яриаг сурч мэдэх болно.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
Easy English англи хэлний курс |
|
|
Нээгдсэн тоо : 2316
|

Дэлхийд томоохонд тооцогдох Oxford Educational олон улсын хэвлэлийн газрын мэргэжилтнүүдийн боловсруулсан англи хэлийг сурах шилдэг аргачлалуудын нэг. Англи хэлний энэ хичээлүүдийг олон орны Боловсролын яамнаас хүлээн зөвшөөрсөн байдаг. Курсыг англи хэлийг эхлэн суралцагч болон өөрийн хэлний мэдлэгээ дээшлүүлэхийг хүссэн хүн болгон үзэх боломжтой. Та англи хэлийг суралцахыг хүсдэг хэдий ч яаж хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал эдгээр хичээлүүдийг дэс дараалан үзснээр тодорхой амжилтанд хүрэх болно. Хичээлүүдийн материалууд нь англи хэл дээр мэргэжлийн дуудлагатай аудио бичлэгтэй тул үг хэллэгүүдийг зөв унших, хэлж сурахад маш их хэрэгтэй. Курсын хичээл бүр нь дүрмийн, унших, орчуулах, шинэ үгийн, дасгалын хэсгүүдэтэй 19 хуудас материал бүхий сэтгүүл хэлбэрийн PDF болон аудио файлаас бүрдэнэ. Нийт 60 хичээлтэй. Хичээлийн зохион байгуулалт нь их ойлгомтойн дээр өндөр өгөөжтэй. Материалууд англи болон орос хэл дээр учраас та хоёр хэлийг зэрэг үзэх боломжтой.
[ 1- р хэсэг. 1-6 хичээлүүд ] [ 2- р хэсэг. 7-12 хичээлүүд ] [ 3- р хэсэг. 13-18 хичээлүүд ] [ 4- р хэсэг. 19-24 хичээлүүд ] [ 5- р хэсэг. 25-30 хичээлүүд ] [ 6- р хэсэг. 31-36 хичээлүүд ] [ 7- р хэсэг. 37-42 хичээлүүд] [ 8- р хэсэг. 43-48 хичээлүүд] [ 9- р хэсэг. 49-54 хичээлүүд] [ 10- р хэсэг. 55-60 хичээлүүд] |
|
Хүүхдэд зориулсан англи хэлний хичээл |
|
|
Нээгдсэн тоо : 2974
|

Таны хүүхэд англи хэл үзэн бүх талын өв тэгш хүмүүжилтэй болохыг хүсэж байгаа бол эдгээр хүүхэлдэйн кинонуудыг сонирхоорой. Энэхүү материалуудыг 3 шинжлэх ухааны нэгдлүүдийн дэмжлэгтэйгээр бэлтгэсэн бөгөөд 12000 гаруй хүүхдэд явуулсан сургалтаар 92 хувь нь сургалтын материалыг эзэмшсэн үзүүлэлт гарсан байгаа юм. Энэ үзүүлэлт нь үнэ ихтэй сургалтыг сонгохын оронд эдгээр кинонуудыг хүүхдүүдээ үзүүлэхийг илэрхийлж байна. Нэг нь 25 минутаар үргэлжлэх 32 хүүхэлдэйн киноноос бүрдэнэ.
|
|
Дэлгэрэнгүй...
|
|
|
|
|
|