Форекс бол интернет ажил

Forex нь юуны өмнө сэтгэл зүйн тогтвортой, боловсролтой хүмүүсийн ажил. Энэхүү ажил нь эрсдэлтэй хэдий ч таны санхүүгийн амжилтыг хязгаарладаггүй. Хэрвээ та интернет ажлын тусламжаар санхүүгийн эрх чөлөөг олъё гэж хүсэж байгаа бол Forex-ын зах нь яг тохирно. Гэхдээ энэ бүхэн сайхан хэдий ч энэ ажил танд тохирох эсэхээ сайн ойлгох хэрэгтэй.

Forex -ын бүх үнэн юунд оршдог вэ?

Форексын бодит үнэн гэвэл дандаа стратеги биш. Таны стратеги ашигтай хэдий байсан ч гэсэн таныг хожигдолд хүргэж болно. Өөрөөр хэлбэл та зах зээлийн прогноз хийж чадаж байгаа нь таныг форекст хэрхэн ажиллахыг мэднэ гэдгийг илэрхийлэхгүй. Форекс ажилд сэтгэл зүй чухал үүрэгтэй. Форекс ажил нь интернет ажил учраас та гэртээ зөөлөн буйдан дээр суугаад, гэрийн хувцастайгаа, аяга кофе тавьсан шигээ мөнгө хийх нь хүнийг хүчтэй сулруулдаг. Биеийн тамирын зааланд дасгал сургууль хийх нь гэртээ хийснээс хамаагүй илүү үр дүнтэй байдгийг та мэдэх байх. Учир нь өөртөө тавих хяналтанд байгаа юм. Интернет арилжаа мэтийн ганцаарчилсан бизнест та өөрөө өөрийгөө удирдах хэрэгтэй болдог нь их аятайхан хэдий ч бусдын удирдлагад ажиллахаас нилээд нарийн асуудал. Форекст ажиллах ажлын горим, сэтгэл хөдлөл, ажлын ачааллыг тодорхойлох гээд бүгдийг өөрөө удирдан зохицуулах нь ихээхэн төвөгтэй нарийн гэдгийг ойлгоорой.

Форексын тухай төрөл бүрийн санаанууд

Мэрэгжлийн трейдерүүд, зах зээлд ойролцоогоор 3 жил болсон тоглогч, шинээр эхлэгчийг форексын тухай санаа бодлууд ихээхэн зөрүүтэй байдаг. Шинэ тоглогч нарт форекс амархан мөнгө олж болох сонирхолтой хэрэгсэл мэт санагдах боловч энэ нь тийм биш. Хэрвээ та форексийг өөрийн орлогын үндсэн эх үүсвэр болгохыг хүсвэл энэ нь тоглоом биш гэж мэрэгжлийн тоглогчид ярьдаг. Цаг хугацааны явцад тогтвортой орлого нь зах зээлд байршуулсан мөнгөний харьцангуй өсөлтөөс хамаагүй чухал гэдгийг тоглогч бүр ойлгож эхэлдэг. Энэ үед л форекс тоглоом биш ажил болох бөгөөд трейдер шинээр эхлэгчийн зэргээс гардаг.  

Форексын сэтгэл зүй. Та ямар чанарыг эзэмшсэн байх хэрэгтэй вэ?

Зарчмын хувьд форексын зах дээрх ажил нь ямар ч мэрэгжлийн хүнд тохирох ажил. Валютын зах дээр математикч, менежерүүд, тамирчид гээд төрөл бүрийн ажил мэрэгжлийн хүмүүс ажилладаг ба тэдгээрийн нас, хүйс энд ямар ч нөлөө байхгүй. Хүн бүр л өөрийн замыг хайж байдаг. Гэхдээ арилжааны нарийн асуудал, сэтгэл хөдлөл гээд олон зүйлсийг бүгд даан гарах чадваргүй байдаг.

  1. Форекст ажиллахын тулд юуны түрүүнд сэтгэл хөдлөлийн өндөр ачааллыг дааж чадах бэлтгэлтэй байх хэрэгтэй. Иймээс таны эзэмшсэн байх эхний зүйл бол ачаалал (стресс) дааж чадах бараг л төмөр мэт зан чанар.
  2. Таны сэтгэл зүйн хоёрдахь чанар бол өөрийн шийдвэрт хатуу байж өөрийн бодлоо хамгаалах чадвар. Зах зээлийн хүчтэй хөдөлгөөн үүсэх үед трейдерүүд нарийн үндэслэлтэйгээр гаргасан өөрийн шийдвэрийг өөрчлөн захиалгын үнийг солих, савалж эхлэх, сандрах, алдагдалыг тэр дор нь нөхөх гэж оролдох зэрэг байдалд орж байгааг олон хүмүүс ажигласан байх. Форекс бол хатуу зоригтой хүмүүсийн ажил.
  3. Гуравдахь чанар бол үндэслэлтэй байх. Та сэжиг бүхий нөхцөл байдалд үндэслэл сайтай шийдвэрийг дор нь гаргах чадвартай байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөөр шийдвэрийг хэзээ ч бүү гаргаж байгаарай. Арилжаа хийн позици нээхээс өмнө бүхий л байж болох хувилбаруудыг тооцсон бичилт хийж байхыг санах хэрэгтэй.  

Та ийм чанаруудыг эзэмшээгүй бол айх хэрэггүй. Өөртэйгөө сайн ажилласны дүнд эдгээр чанаруудыг олон авч болно.

Та юу хийх хэрэгтэй вэ?

Форекс дээр хэрхэн ажиллах талаар та мэдэхгүй бол юуны өмнө та олон зүйлийг мэдэж авах хэрэгтэй болно. Та өөртөө тохирох арилжааны хувилбарыг олтлоо нэгээр тогтохгүй ном уншин, төрөл бүрийн мэдээллийг үзэн, шууд л аз таарахгүй бол хэдэн арван арилжааны стратегийг унших хэрэгтэй болно доо.

Санамж:
Форекс дээр хэрхэн ажилладагийг танд хэнч хэлж өгөхгүй гэдэгт урьдчилан бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Та өөрийн сэтгэл хөдлөлийг удирдах, алдагдал бүхий позицитой байх эсвэл тэдгээрийг хаах шийдвэрийг шийдэмгий гаргах гээд олон зүйлд суралцах хэрэгтэй болно. Үүнээс гадна сэтгэл зүйн хувьд тийм ч амархан биш ашигтай позицийг барьж байх шийдвэрийг гаргаж сурах хэрэгтэй болдог. Эдгээрийг гүйцэлдүүлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр таниас гарах болно.
Ямар ч тохиолдолд та өөрийгөө өөрчлөх хэрэгтэй болно доо.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1978 Нийтийн

Залруулга буюу эргэлт гэдэг нь өмнөх хөдөлгөөний эсрэг явагдах хөдөлгөөн юм. Зах зээлд оролцогчдын санаагаар үнэ хэт доош орсон эсвэл хэт өндөр болоод өөртөө залруулга хийж байгаа юм шиг. Залруулга нь 3 төрлийнх байдаг.

1. Өсөх

Өсөх залруулга нь буурах трендийн үед үнэ өсөх үзэгдэл юм.

  Нээгдсэн тоо: 3497 Нийтийн

Энэхүү стратегийг би нэгэн Форекс сайтаас олж үзсэн юм. Стратегийг хэрэглэх алгоритм энгийн ойлгомжтой тул та бүхэнд хэрэг болох байх гэсэн үүднээс түүнийг толилуулж байна. Арилжаандаа туршин үзээд параметрүүдийг тохируулан хэрэглээд үзээрэй. Олон стратегэд эдгээр техникийн индикаторуудыг ихээр ашигласан байдаг тул ажиллах зарчмыг сайтар ойлгохыг хичээгээрэй.

  Нээгдсэн тоо: 2041 Бүртгүүлэх

Арилжаа хийж буй санхүүгийн хэрэгсэл алдагдалтай чиглэлд хөдөлсөн үед алдагдлыг бууруулахад Stop Loss түвшинг ашигладаг. Нээлттэй позиц ашигтай болоход Stop Loss түвшинг шилжүүлэн алдагдалгүй түвшинд шилжүүлж болдогийг өмнөх хичээлүүдээс бид мэднэ. Энэ ажиллагааг автоматжуулахад Trailing stop -ийг ашигладаг. Зах зээлийн өөрчлөлтийг тогтмол ажиглах боломжгүй эсвэл ханшийн нэг чиглэл бүхий хүчтэй хөдөлгөөний үед энэ хэрэгсэл онцгой ашигтай.

  Нээгдсэн тоо: 1969 Төлбөртэй

Хэрвээ валютын эрэлт нийлүүлэлтээс давбал форекст валютын ханш өсдөг. Өөрөөр хэлбэл зах зээлийн агент тодорхой ханшаар авах гэсэн валютын хэмжээ нь бусад агентуудын тухайн ханшаар зарах гэсэн валютын хэмжээнээс давсан гэсэн үг юм. Эсрэгээсээ зах зээлд оролцогчид тодорхой үнээр зарах гэсэн валютын хэмжээ нь бусад оролцогчдын авах гэсэн хэмжээг давж байвал ханш буурна. Зарагдсан болон худалдан авсан валютын хэмжээ дандаа тэнцүү байдаг учраас зах зээлийн агентуудын тухайн үнээр зарах ба авахыг хүссэн валютын хэмжээг харьцуулахаас биш тухайн үнээр зарагдсан ба худалдан авсан хэмжээг харьцуулдаггүй.
Хэрвээ эрэлт удаан хугацаагаар нийлүүлэлтийг давсаар байвал ханшийн өсөлтийг (өсөх чиглэл эсвэл өсөх тренд) бий болгон энэ нь эрт орой хэзээ нэгэн үед өсөлт нь ханан тодорхой үеэс нийлүүлэлт нь эрэлтээ давснаар валютыг худалдахад хүргэснээр ханшийн бууралтыг бий болгоно. Үүнийг трендийн коррекц (trend correction) гэдэг.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 45

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 43

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 103

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 82

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 81

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 65

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 61

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 80

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 74