Сайтын материалуудыг хэрхэн үзэх вэ

Сайтын материалууд төлбөртэй, төлбөргүй гэсэн хэсгүүдэд хуваагдаж байгаа юм. Энэ нийтлэлээр танд сайтын материалуудыг үзэх аргуудын талаар тайлбарлах болно. Сайтын материалууд дараах байдлаар хуваагдсан байгаа.

  • Нийтэд зориулагдсан. Та материалыг цааш унших гэсэн холбоосоор орон бүрэн хэмжээгээр үзэх боломжтой.
  • Олон нийтийн сүлжээний түгжээтэй
  • Бүртгэлтэй хэрэглэгчдийн
  • Тусгай эрхтэй хэрэглэгчдийн

Сүүлийн гурван хэсгийг тайлбарлавал.

Олон нийтийн сүлжээний түгжээ

Зарим материалын доор байрлах цааш унших холбоосоор ороход агуулга дотор зурагт үзүүлсэн форм гарч ирнэ.

Энэ бол материалыг үзэхийн тулд та аль нэгэн нийтийн сүлжээнд материалыг шэйрлэх хэрэгтэй гэсэн үг. Логог нь хараад аль сүлжээ гэдэг нь амархан ойлгогдоно. Манай хэрэглэгчид ихэнхдээ Facebook (3), Twitter (4) -т бүртгэлтэй байдаг болохоор та өөрийн бүртгэлтэй сүлжээний лого дээр дарна. Цааш хийх үйлдэл их энгийн. Шэйр хийсний дараа танд материалыг бүрнээр нь харуулна. 

Бүртгэлтэй хэрэглэгчид

Энд тайлбарлаад байх зүйл бага. Таны үзэх гэсэн материал бүртгэлтэй хэрэглэгчдэд зориулагдсан гэснийг илэрхийлэх тусгай цонх нээгдэнэ. Хэрвээ материалыг үзэхийг хүсвэл сайтад бүртгэл хийлгээрэй. Энд таниас ямар нэгэн төлбөр шаардахгүй. Бүртгэл хийлгэхийн тулд та өөрийн гэсэн майл хаягтай байхад л хангалттай.

Тусгай эхртэй хэрэглэгчид

Сайтын зарим материалыг үзэхээр цааш унших холбоосоор ороход Тусгай эрхтэй хэрэглэгч гэсэн гарчигтай хуудас нээгднэ. Энэ нь тухайн материал төлбөртэй болохыг илтгэнэ. Хуудас дээр хэрхэн тусгай эрх авах талаар тодорхой бичсэн байгаа.

Тусгай эрх гэж юу вэ? Бид өдөр бүр л янз бүрийн байдлаар эрхийн асуудалтай тулгарч байдаг. Жишээ нь: Бид нэг байгууллага руу орлоо гэхэд тухайн байгууллагын олон нийтэд нээлттэй хэсгийн мэдээллийг авдаг. Хэрвээ танд илүү нарийн мэдээлэл хэрэгтэй болоход та зөшөөрөл авах зарим тохиолдолд мөнгө төлөх ч тохиолдол гардаг. Үүнтэй сайтын тусгай хэрэглэгчийн эрх бараг адилхан гэсэн үг. Та сайтад зочилж байхдаа нийтэд зориулсан мэдээллийг л харж байгаа. Хэрвээ сайтын хаалттай хэсгийн мэдээллийг үзэхийг хүсвэл бүртгүүлээд мөнгөө төлөөд нэвтрэх эрхээ нээлгэх л юм. Тусгай эрхтэй хэрэглэгч болсноор та:

  1. Сайтын хаалттай хэсгийн бүх материалыг үзэх боломжтой
  2. Хамгийн олон материалыг үзнэ.
  3. Ямар нэгэн хязгаарлалт хамгийн бага
  4. Шинэ материалууд эхлээд сайтад байрших болохоор түрүүлж үзэх боломжтой

Тусгай эрхтэй хэрэглэгчийн эрхээр материалуудыг үзэхэд танд

  1. Интернет холболт байх хэрэгтэй
  2. Эрх нь тодорхой хугацаатай тул хугацааны хязгаарлалт үйлчилнэ

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 10459 Нийтийн

Хүмүүс манай сайтын Математик хэсэгтэй холбоотой асуулт олноор ирүүлж байгаа тул сайтын энэ хэсгээс та юу үзэх боломжтой талаар энэхүү нийтлэлийг орууллаа. Математик булан Үндсэн курс , Томьёонууд , Бодлогууд , Сорилго гэсэн 4 хэсэгтэй.

  • Үндсэн хэсэгт ЕБС-д үздэг математикийн хичээлийн агуулгыг бүрнээр нь оруулснаас гадна зарим төрлийн бодлогыг хэрхэн бодох аргачлал, техникийг үзүүлсэн материалууд байгаа. Энэ хэсгээс сурагчид математикийн хичээлийн сэдвийн талаарх суурь ойлголтыг мэдэж авахад зориулагдсан.
  • Томьёонууд хэсэгт дунд сургуулийн хэмжээнд бодлого бодоход ашиглагдах бүх томьёонуудыг бүлэг болгон оруулсан.
  • Бодлогууд хэсэгт ЭЕШ-ийн 2006-2015 оны хооронд ирсэн бодлогуудын 1-р хувилбарууд болон элсэлтийн шалгалтын бодлогуудаас оруулсан болно. Энд нийтлэгдсэн бүх бодлогууд бодолттойгоо байгаа.
  • Сорилго хэсэгт сурагчид өөрийн мэдлэгээ шалгах тестийг өгөх боломжтой. Тестийг бодлогууд хэсэгт нийтлэгдсэн бодлогуудаас санамсаргүй байдлаар сонгон авч явуулна. Сорилго нь элсэлтийн ерөнхий шалгалтынхтай ижил сонгох болон нөхөх тест хэлбэрээр явагдана.

  Нээгдсэн тоо: 2945 Нийтийн

Хэрэглэгч сайтын нүүр хуудаснаас илүү олон мэдээллийг амархан үзэх, тодорхой бүлэгт хурдан шилжих боломжтой болгох үүднээс нүүр хуудасны загварт шинэчлэл хийгдлээ. Хэрэглэгч сайтад нэвтрэх нууц үгээ мартаад сэргээхэд сайтаас нууц үгийг автоматаар үүсгэн өгдөг нь хүндрэлтэй байгаа талаар зарим хэрэглэгчээс ирсэн саналыг үндэслэн сайтын хэрэглэгч нууц үгээ өөрөө солих боломжийг нэмлээ. Ингэснээр та одоо өөрийн нууц үгээ хүссэн үедээ өөрчлөх боломжтой болсон.

  Нээгдсэн тоо: 10990 Нийтийн

Манай сайтын зарим материалуудыг үзэхийн тулд тусгай эрхтэй хэрэглэгч байх хэрэгтэйг ойлгосон байх. Тусгай эрх авах нь их энгийн хэдэн алхамтай.

Та сайтад бүртгүүлэх.

Бүртгэл хийлгэхэд та өөрийн майл хаягтай байхад л болно. Майл хаягаа ямарч серверт нээлгэсэн байж болно. Хэрвээ та майл хаяггүй бол майл хаяг нээлгэх нийтлэлийг үзээрэй.

  Нээгдсэн тоо: 2172 Нийтийн

Сайтын Математик цэсний Сорилго дэд цэсээр орон та математикийн хичээлийн сорилгыг өгөн өөрийнхөө мэдлэгийн түвшинг сорих боломжтой. Хичээл давталт үр дүн өгч байгаа эсэхийг сорилго, шалгалтаар турших бол хамгийн сайн арга. Сурагчид элсэлтийн шалгалтад бэлтгэхээр тестийн номыг худалдан аваад тестийг бөглөн дараа нь хариутай нь тулган шалгах гэж маш их цагийг үрэхийн дээр олон удаа бөглөөд ирэхээр хариуг цээжлэх эсхүл тестийн материалыг баллуурдсанаас болоод ашиглахад хүнд болдог. Цээжилсэн хариугаар өөрийгөө хууран давтлага үр дүнтэй болж байгаа гэж бодож болохгүй. Тэгээд ч таны бэлтгэж буй материалын бодлого шалгалтад орж ирэхгүй гэдэг нь тодорхой.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 46

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 43

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 103

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 82

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 82

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 65

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 61

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 82

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 74