Та ердөө л 5 минут зарцуулан үүнийг уншаарай.

Манай сайтад зочилж байгаа нь та өөрийгөө хөгжүүлэх сурч мэдэх сонирхолтой хүн гэдгийн илэрхийлэл. Хүн өөрийгөө хөгжүүлэх арга олон төрөл байдаг ч интернетээр он-лайн хэлбэрээр сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх нь нилээд онцлогтой. Интернет ашиглан өөрийгөө хөгжүүлэхэд мэдээжээр давуу болон сул талуудтай. Эдгээрийн талаар тайлбарлах гээд оролдоё.

Эхлээд сайн зүйлээс эхлэе. Интернет ашиглан суралцах нь

  • Та цаг хугацаанд баригдахгүй. Өөрийн цаг заваа өөрөө зохицуулах учраас нилээд чөлөөт хэлбэртэй.
  • Нэг материалыг хэдэн удаа ч үзэх боломжтой. Танхимын хувьд бол хичээл таслах эсвэл ойлголгүй өнгөрсөн бол тэр хичээлийг танд зориулж дахин орохгүй нь ойлгомжтой
  • Гэрийн даалгавар, бие даалт гэсэн хэлбэрээр таниас ямар нэгэн зүйл хийж шалгуулахыг шаардахгүй. Мэдээжээр интернетээр боловсрол эзэмшиж байгаа бол танхимын сургалтын бүхий л шаардлагыг биелүүлэх болдог.
  • Таниас маш багахан хэмжээний зардал гарна. Жишээ нь та ямар нэгэн курс, дугуйланд бүртгүүлээд мөнгө төлнө. Дээр нь та хичээлдээ явахдаа автобус унаа, хоол унд гээд бас л нэмэлт зардал гаргана.
  • Хамгийн том давуу тал нь та өөрийгөө дайчлах, бие даан юмыг судлах, эзэмших чадвартай болох юм. Энэ чанар хүнд тийм ч амархан бий болдог зүйл биш шүү.

Давуу талуудын талаар дурдаад байвал нилээд урт жагсаалт гарах нь. Одоо сул талын талаар хэдэн үг. Сул тал нь ихэнхдээ давуу талаасаа гарч ирдэг. Жишээ нь

  • Цаг заваа өөрөө зохицуулахаас болоод ерөөсөө үзэхгүй байдал бий болж мэднэ. За маргаашаас эхэлнэ гэсээр байгаад хугацаагаа өнгөрөөж мэднэ.
  • Багахан мөнгө төлсөн гээд нэг их тоохгүй байх
  • Ямар нэгэн шалгалт шүүлэг байхгүй болохоор тайвшрах

Тэгэхээр бас сул талууд нилээдийг дурдаж болохоор.

Ер нь өөрийгөө хөгжүүлэх гэдэг нь биеэ дайчлах чадварт суралцах юм шүү дээ. Ийм чадвартай болоход интернет маш хэрэгтэй болох нь нэгэнт ойлгомжтой болсон. Бүх л юм гэрэл сүүдэртэй байдгийг интернет ч тойрохгүй. Манайд ихэнх интернет хэрэглэгчид ихээхэн хэмжээний цаг заваа бараг хэрэггүй зүйлд зарцуулаад байгаа нь бас нууц биш. Бид сар бүр интернетэд тодорхой хэмжээний төлбөр төлдөг. Facebook, Twitter –т коммент бичих, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч, үзүүлж байгаа мэдээллийг интернетээс авах, чатлах, захиа бичих, тоглох гэж мөнгө төлөөд байх шиг. Мөнгө ч яахав гэхэд бид хичнээн их хугацааг маш бага өгөөжтэй зүйлд зарцуулаад байгаа юм.

Манай сайт таныг биеэ дайчлах чадвартай болоход бага ч гэсэн туслах зорилготой юм. Огт төлбөргүй байсан бол танд энэ чиглэлд бас л тусалж чадахгүйд хүрнэ.

Та шийдвэр гаргаж гэж удах хэрэггүй. Шууд л туршаад үз. Тэгээд ч таниас гарах мөнгө бол өчүүхэн зүйл дээ.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3186 Нийтийн

Саяхан надад тохиолдсон нэгэн явдлаас үүдэн энэ постыг оруулахаар шийдсэн юм. Манай нэг танил компьютерын системээ шинээр суулгуулсан юмсанж. Тэгээд интернед холбогдон сайтууд үзэх гэтэл урьд нь зүгээр харагддаж байсан зарим сайтуудын хэв алдагдан асуудал үүсгэжээ. Ингээд тэрээр надад хандахад асуудал интернет хөтөч гэдэгт бүрэн итгэлтэй байсан тул би түүнд хөтөчөө шинэчлэхийг зөвлөсөн.

  Нээгдсэн тоо: 2353 Нийтийн

Манай сайтад бүртгүүлэн бидэнтэй хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ сургууль төгсөх болон элсэлтийн шалгалтанд бэлтгэж байгаа сурагчдад зориулан сайтын Математик хэсэгт Сорилго дэд хэсгийг нээж байна. Математикийн хичээлээр шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа бол манай сайтын энэ хэсэгт та өөрийн бэлтгэлээ сорих боломжтой.

  Нээгдсэн тоо: 1348 Нийтийн

e-surgalt.com сайтыг хөгжүүлэх болсон шалтгаан, зорилгын талаар тантай санал бодлоо хуваалцахаар энэхүү нийтлэлийг бичлээ. Би эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн хүн. Миний мэрэгжлийн нэрийг эдийн засгийн залуур зүй гэж орчуулсан байдаг. Оносон эсэхийг мэдэхгүй ч надад олон зүйлийг мэдрүүлсэн сайхан мэрэгжил. Эдийн засгийн мэрэгжлийг зарим хүмүүс математикаас хол гэж үздэг үе байсан. Харин эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн үндсэн суурь нь математик + тооцоолох техник буюу компьютер. Намайг шинэ мэрэгжилтэн болоод ирэхэд манай улс компьютер гэдгийг дөнгөж мэдэж эхлэж байсан тул эдийн засгийн өгөгдлийн сангийн суурь ч үгүй байв. Сурч байхдаа компьютерийн програм зохиох ажилд их сонирхолтой байсан учраас энэ чиглэлээр гуч шахуу жил ажиллажээ. 2008 оноос өөрийн сурч мэдсэн, судалсан зүйлийг хойч үедээ үлдээх санаа төрөн зав чөлөөндөө нилээд хэмжээний материалыг бэлтгэн боловсруулсны дараа 2014 оноос e-surgalt.com сайтыг ажиллуулах болсон юм.

  Нээгдсэн тоо: 10987 Нийтийн

Манай сайтын зарим материалуудыг үзэхийн тулд тусгай эрхтэй хэрэглэгч байх хэрэгтэйг ойлгосон байх. Тусгай эрх авах нь их энгийн хэдэн алхамтай.

Та сайтад бүртгүүлэх.

Бүртгэл хийлгэхэд та өөрийн майл хаягтай байхад л болно. Майл хаягаа ямарч серверт нээлгэсэн байж болно. Хэрвээ та майл хаяггүй бол майл хаяг нээлгэх нийтлэлийг үзээрэй.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 41

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 39

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 91

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 79

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 76

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 62

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 58

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 73

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 71