Ихэнх зүйлийг бие даан сурдаг

Өнөөдөр бараг айл бүхэн гэртээ компьютертай болсон гэхэд хилсдэхгүй. Гэхдээ таны хүүхдүүдээ авч өгсөн компьютер тэдэнд хир зэрэг тус хүргэж байгааг нэг анзаараад үзээрэй. Хүүхдүүд зав л гарвал компьютер дээр суугаад (заримдаа бүр үргэлж байх нь ч бий шүү) интернетээр хэсээд байгааг бид хараад манай хүүхэд компьютерт их сайн болоод байгаа мэтээр ойлгож ердөө болохгүй шүү. Зарим хүмүүс энэ үзэгдлийг бүр магтаал байдалтай ярьж байдаг нь бүр ч гайхалтай. Яг юу хийж байгааг мэдэхгүйгээр юмыг үнэлэх тэр тусмаа магтах нь хортой. Өнөөдөр технологийн хөгжил дэвшил нь хүмүүст бүхий л мэдээллийг олж авах ашиглах боломжийг нээн өгсөн хэдий ч аливаа юм хоёр талтай байдгийн жишээгээр сөрөг үр дагаварууд нь дагаад өссөөр байна.

Тэгэхлээр бид хүүхдүүдээ яах гэж компьютер авч өгсөн бэ? гэдгээ нэг эргэн санах хэрэгтэй байх. Тоглуулах, интернетээр хэсүүлэх, элдэв төрлийн кино, бичлэг үзүүлэх, дуу хөгжим сонсуулах элдэв төрлийн үг хэллэгээр чат хийлгэх ... гэж компьютер аваагүй байх л даа. Хүүхдүүд компьютераа ашиглан их зүйлийг сурч мэдэж байгааг би энд үгүйсгэх гээгүй юм шүү. Гэхдээ миний ажиглаж байгаагаар ихэнх компьютер хэрэглэгчид маань түүнийг ихэнхдээ дээр дурьдсан аргаар ашигладаг нь тодорхой.

Бид өнөөдөр хүүхдүүдээ хичээл номондоо сайн байхыг л шаардахаас тэднийг яаж сайн сургах аргаа нэг л олохгүй байгаа юм шиг. Хүүхдээр ямар нэгэн юмыг өөрөөр нь оролдуулж бие даан суралцах чадвартай болгох нь хамгийн үр дүнтэй аргын нэг. Жишээ нь хүүхдүүд компьютерын тоглоомыг хэнээр ч шахаж шаардуулахгүйгээр өөрсдөө бие даан суралцаад байгаа биз дээ. Хэдийгээр энэ нь компьютерыг ашиглах анхан шатны маш сайн дадлага боловч харамсалтай нь хэтэрвэл нилээд хортой үр дагаварыг авчирч болохыг бид мэдрээд байгаа.
Мэдээж багшаар мэдлэгийн суурийг заалгах нь тодорхой ч хүн өөрийн хичээл зүтгэлээр бусдыг нь мэдэж сурдаг. Жишээ нь. Шинжлэх ухааны суут эрдэмтэд, хөгжмийн зохиолч, зохион бүтээгчид нээсэн зохиосон зүйлээ хүнээр хэлүүлээгүй биз дээ. Эдгээр хүмүүсийн нууц нь бие даан судлах, суралцах л гэж би ойлгодог. Мэдээж нэг хувь нь байгалаас заяасан авьяас.

Хүн болгон алдартай эрдэмтэн, зохион бүтээгч болдоггүй ч гэсэн хүн мэдлэгээс илүү чадвартай байхыг ирээдүй биднээс шаардаж байна. Одоо эцэг эх, нутаг ус, хамаатан садан, найз нөхдийн дэмжлэгээр амьдардаг үе удахгүй дуусна. Тэр үед хүнийг зөвхөн юу чаддаг гэдгээр үнэлэх тул та хүүхдүүдээ бэлтгэх хэрэгтэй. Энэ бол таны бас үүрэг. Та би болоод л ирсэн юм, би юугаар яаж туслах юм гэж бодож болохгүй шүү. Та хүүхдээ бие даан суралцах чадвартай болгоход л туслах хэрэгтэй. Хэрвээ хүүхдүүдээ компьютер авч өгсөн бол та эхний алхамаа хийсэн гэсэн үг. Одоо үзэж судлах зүйлийг нь авч өгөх хэрэгтэй. Компьютер байхад л бүгдийг сурч болно гээд ярьсаар байгаад түүндээ итгэчихсэн нь их муу. Үзэж харах зүйл нь дандаа гадаад хэл дээр эсвэл хүнд хэрэг болохоосоо илүү хэрэггүй зүйлүүд голдуу байвал таны хийсэн алхам хүүхдээ хорлохтой агаар нэг бус уу. Иймд хүүхдүүдээ компьютер авч өгсөн эхний том алхамаа үр дүнтэй болгох тал дээр та нэгийг бодоод үзээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 5499 Нийтийн

Та манай сайтын Программчлал буланд Javascript, PHP, HTML, CSS , SQL хэлүүдийн хичээлийг яагаад тавьсанд гайхаж байж магадгүй. Java, Perl, C, Visual хэлүүд гээд программчлалын олон хэлүүд байдаг даа. Учир нь энэ хэсэг бол веб сайт хийхийг сонирхож байгаа, веб программ зохиогч болох гэсэн хүмүүст зориулсан хэсэг юм. Веб сайт хийхийн тулд та Javascript, PHP, HTML, CSS , SQL хэлүүдийг үзэх хэрэгтэй. Аймаар санагдав уу. Үнэндээ бол тийм ч аймшигтай биш шүү. Та үүнд итгээрэй. Манай сайтад байгаа хичээлүүдийг үзсний дараа та өөрийн веб сайтыг хийх үндсэн мэдлэгтэй болно. Эдгээр хэлүүдийг бүгдийг багц байдлаар судалж байж веб сайт хийж сурдаг тул манай сайтын энэ булан бүтнээрээ нэг курс болох юм.

  Нээгдсэн тоо: 2176 Бүртгүүлэх

Биосын тохиргоог өөрчлөөд хадгалсаны дараа таны компьютер CD / DVD уншигчаас дахин ачааллагдаж эхэлнэ. Энэ үед CD / DVD уншигчдаа Windows 7 гийн DVD гээ хийсэн байхаа мартуузай. Систем суулгах ажиллагаа нь дараах алхамуудтай.

  Нээгдсэн тоо: 5708 Нийтийн

Интернет гэдгийг өөр хоорондоо холбогдсон маш олон компьютерууд гэж ойлгож болно. Эдгээр машинууд дээр файлууд хадгалагдаж байх бөгөөд зарим хэсэг компьютерууд нь өөрийн файлуудад хандах боломжийг олгож байдаг. Ийм машинуудыг серверүүд гэнэ.
Интернетээс ямар нэгэн материал үзэхийн тулд та хөтөчийнхөө хаягийн мөрөнд тухайн веб сайтын хаягийг бичиж өгдөг. Жишээ нь http://www.anysite.mn/main/countrys.html Эсвэл хайлтын системээр хайлт хийлгэн олдсон үр дүнгээр материалд хандах хаягийг олон авдаг.

  Нээгдсэн тоо: 2726 Нийтийн

Сайтын тусгай эрхтэй хэрэглэгч болох бас нэгэн боломжийг бид танд танилцуулж байна. Энэ бол та сайттай хамтран ажиллах хэлбэр юм. Сайтын тусгай эрхтэй хэрэглэгч болохын тулд тодорхой хэмжээний төлбөр төлөх талаар Бүртгүүлэх, тусгай эрх нээлгэх нийтлэлээс мэдсэн байх. Төлбөр төлөхгүйгээр тусгай эрхийг нээлгэхийн тулд манай хамтын ажиллагаанд нэгдэх юм. Хамтын ажиллагаа гэдгийг товч тайлбарлая. Хэрвээ та интернет сайтуудаар их зочилдог бол энэ талаар мэддэг гэж бодож байна.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 44

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 43

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 102

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 82

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 80

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 65

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 61

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 78

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 74