Маргааш бол хэзээ ч үгүйтэй ижил

Манай сайтад зочилж байгаа эрхэм танд энэ өдрийн мэнд дэвшүүлье.

Өнөөдөр бид баян чинээлэг амьдралыг илүү ихээр хүсэн мөрөөдөх болсон нь хэнд ч тодорхой. Хүний өөрийнх нь зан чанар нь бага зүтгэж ихийг олох юм хойно яах ч аргагүй. Гэхдээ хэрхэн өөрийгөө багахан зүтгүүлж ихийг олох вэ гэдэг нь их учиртай. Өнөөдөр манайхан зорилгодоо хүрэх замаа нам эвсэлд нэгдэх, баян чинээлэг хүний нөмөр нөөлөгт орох, хулгай луйвар хийх гээд маш явцуу ирээдүй муутай аргуудаар гүйцэлдүүлэх гэж оролдоод байх шиг. Хүн өөрийнхөө зорилгодоо хүрэхийн тулд хэн нэгэнд найдахын оронд өөрөө хүсэл, зориг, зүтгэл гарган хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг бүгд мэддэг атлаа ямар нэгэн байдлаар энэ чиглэлд алхам хийж байна уу ...

Манай сайтын зорилго нь таныг өөрийгөө хөгжүүлэх чиглэлд эхний алхамаа хийхэд бага ч гэсэн туслах юм. Та сайтын материалууд үнэтэй байгаад гайхаж байж магадгүй. Үүнийг тайлбарлах гээд үзье. Сайтад нийтлэгдсэн бүх материалууд нь ямар нэгэн ном, товхимол дээр хэвлэгдээгүй зөвхөн сайт эзэмшигчийн 100 хувийн оюуны өмч юм. Материалуудыг сэдэвчлэн хичээл хэлбэрээр зохион байгуулж боловсруулах ажилд нилээд цаг хугацаа, хөрөнгө санхүү зарцуулан бэлтгэсэн. Иймд энэхүү зардлыг бага ч гэсэн нөхөх, сайтын цаашдын хөгжлийг дэмжихэд мөнгө санхүү хэрэгтэй гэдгийг та ойлгох байх. Бүх л сайтууд спонсоруудын дэмжлэгээр /баннер, зар сурталчилгаа байршуулах гэх мэтээр/ ажиллаж байдагийн адилаар манай сайтад төлбөр төлөн мэдээлэл авснаар та ч гэсэн манай сайтын ивээн тэтгэгч болж байгаа юм. Мэдээллийн портал, форум, зар сурталчилгаа, зугаа цэнгэл гэх мэтийн сайтууд манайд их хэмжээгээр ажиллаж байгаа хэдий ч танин мэдэхүй, өөрийгөө хөгжүүлэх чиглэлээр ажилладаг сайтууд цөөн тооны байдаг. Энэ нь ийм төрлийн сайтыг ажиллуулах нь ачаалал, хүн хүч, зардал мөнгөний талаасаа нилээд хүнд байдагтай холбоотой.

Монгол улсаа хөгжүүлэн баян чинээлэг амьдрахад бидэнд хувь хүний мэдлэг чадвар хамгийн үнэт зүйл гэдэгтэй та санал нэгтэй байгаа гэдэгт эргэлзэхгүй байгаан ялдамд манай сайтыг дэмжин хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Өөрийгөө хөгжүүлэх ажлыг "Маргааш гэж хойш тавих нь хэзээ ч үгүйтэй" ижил гэдгийг санаарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2217 Нийтийн

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн манай нийгмийн амьдрал эрс идэвхиждэг. Зуны сарууд өнгөрч ургац хураалт, хичээл сургууль эхлэх, амралт зугаалга дуусан өвлийн бэлтгэл ажил гээд том ажлууд өрнөж эхэлдэг учраас ингэх нь аргагүй. Бид зуны саруудад сайтын ажиллагаагаа хэрэглэгчид илүү үр өгөөжтэй болгох чиглэлд тодорхой ажлуудыг хийн нэвтрүүллээ.

  Нээгдсэн тоо: 938 Нийтийн

Хэрэглэгчид сайтад гар утас, планшет гэх мэт жижиг төхөөрөмжүүд ашиглан хандах нь их байгааг хандалтын судалгаа харуулсан тул сайтын хэрэглэгч талын интерфейсийн загварыг бүхэлд нь шинэчлэн жижиг дэлгэц дээр үзэхэд эвтэйхэн болгон боловсрууллаа. Сайтын материалуудын харагдах хэлбэрт онцын өөрчлөлт ороогүй боловч хэрэглэгч нэвтрэх, бүртгүүлэх, нууц үгийн сэргээлт хэсгүүд бүхэлдээ шинэчлэгдсэн тул энд үндсэн өөрчлөлтийн талаар танилцуулъя.

  Нээгдсэн тоо: 1116 Нийтийн

Нийтлэлээр цээжлэх, ойлгохын ялгааны талаар өөрийн бодлоо хуваалцахыг зорилоо. Би хэл шинжлэл, сурган хүмүүжүүлэх, заах арга зүй зэрэг салбаруудын талаар мэдэхгүй гэдгээ сануулах нь зөв байх. Миний бодолтой та санаа нийлж байвал нийтлэлийг нийтийн сүлжээнд тараан хэлэлцүүлэг хийгээрэй.
Аливаа зүйлийг сурахад цээжлэх болон ойлгох аргууд ихээхэн чухал үүрэгтэй боловч хаана, хэзээ ямар аргыг хэрэглэх вэ? гэдгээс л тэдний ялгаа гарч ирэх болов уу.

  Нээгдсэн тоо: 1356 Нийтийн

e-surgalt.com сайтыг хөгжүүлэх болсон шалтгаан, зорилгын талаар тантай санал бодлоо хуваалцахаар энэхүү нийтлэлийг бичлээ. Би эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн хүн. Миний мэрэгжлийн нэрийг эдийн засгийн залуур зүй гэж орчуулсан байдаг. Оносон эсэхийг мэдэхгүй ч надад олон зүйлийг мэдрүүлсэн сайхан мэрэгжил. Эдийн засгийн мэрэгжлийг зарим хүмүүс математикаас хол гэж үздэг үе байсан. Харин эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн үндсэн суурь нь математик + тооцоолох техник буюу компьютер. Намайг шинэ мэрэгжилтэн болоод ирэхэд манай улс компьютер гэдгийг дөнгөж мэдэж эхлэж байсан тул эдийн засгийн өгөгдлийн сангийн суурь ч үгүй байв. Сурч байхдаа компьютерийн програм зохиох ажилд их сонирхолтой байсан учраас энэ чиглэлээр гуч шахуу жил ажиллажээ. 2008 оноос өөрийн сурч мэдсэн, судалсан зүйлийг хойч үедээ үлдээх санаа төрөн зав чөлөөндөө нилээд хэмжээний материалыг бэлтгэн боловсруулсны дараа 2014 оноос e-surgalt.com сайтыг ажиллуулах болсон юм.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 51

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 46

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 110

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 83

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 84

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 67

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 65

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 94

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 77