Үнэгүй өгөөш зөвхөн хавханд л байдаг

Олон тооны хүмүүсээс ирсэн саналд хариу өгөх үүднээс энэхүү нийтлэлийг оруулж байна.

Та интернетээр хир ордог вэ? Интернет сайт үзэх, хайлт хийх, баннер дээр даралт хийх энэ бүх үйлдлүүдийн цаана асар хэмжээний мөнгө эргэлдэж байдагийг та мэдэх үү. Интернет сайтын хандалт их болохын хирээр түүний рейтенг өсөж байдаг. Үүний хирээр тухайн сайтад байршуулах зар сурталчилгааны үнэ өссөөр л. Та бид түүнийг дэмжигч болон хувирч байгаа хэрэг. Мэдээлэл өгч байгаа болохоор ингэх нь жам ёсны хэрэг. Эндээс дүгнэвэл нэг талаас бид сайтаас мэдээллийг шууд зардалгүй авч байгаа мэт боловч нөгөө талаасаа шууд бус утгаараа трафикаар төлөлт хийж байна гэсэн үг. Ер нь та үүсгэж байгаа урсгалаа сардаа тодорхой хэмжээний мөнгө төлөн авдаг биз дээ. Хэрвээ сарын трафик тань хязгаартай, та ихэнх цагаа нийтийн сүлжээнд зарцуулдаг бол бараг хэрэггүй зүйлд мөнгө төлөөд байна гэсэн үг. Хязгааргүй бол энэ нэг их хамаагүй.

Мэдээлэл яагаад үнэтэй байх ёстой гэж

Бид зарим нэгэн мэдээллийг олж авахын тулд асар хэмжээний мөнгийг төлөх ч тохиолдол бий. Жишээ нь тендерийн санал, өрсөлдөгчийн талаарх мэдээлэл гэх мэтээр нийтэд дэлгэгдэх ёсгүй мэдээллүүд. Нийтэд чөлөөтэй мэдээллүүдийг хүртэл олж олж авах нь бас тийм ч амаргүй. Та хэрэгтэй мэдээллээ хайхад хир их цаг заваа зарцуулдаг талаар сонирхоод үзээрэй. Энд зарцуулсан цаг хугацаа бол мөнгө шүү дээ. Эндээс л интернет сайтууд төлбөртэй үйлчилгээг санал болгох санаа гарч ирж байгаа юм. Нэг төрлийн мэдээллүүдийг нэгтгэн байршуулсан болохоор хэрэглэгч цаг алдахгүй өөрт хэрэгтэй мэдээллээ олон авна гэдэг нь их чухал. Хэрвээ та энэ мэдээлэл хаа нэгэн сайтад үнэгүй байж л таараа гээд хайгаад байвал үнэхээр их цагийг зарцуулна. Хамгийн гол нь бүрэн хэмжээний багц мэдээлэл байх хэрэгтэй. Нэг сайтаас нэгийг нөгөөгөөс нэгийг гээд яваад байвал “Салан байвгайн үлгэр” шиг л юм болох байх. Та гадаад хэл дээр сайн ойлгодог бол хүндрэл багатай ч нарийн асуудал дээр гарцаагүй мөнгө төлөх хэрэгтэй болдог.

Хов жив хүртэл өөрийн үнэтэй.

Хов жив, цуурхал бол хамгийн үнэтэй мэдээллийн төрөл. Энэ үзэгдэл зөвхөн манайд ч биш дэлхий нийтээрээ ийм. Ер нь хүний үндсэн араншин юм шиг байгаа юм. Хүнийг муулах, гүтгэх, дайрч давшлах гэх мэтээр коммент бичдэг бүлэг хүртэл байдаг бололтой. Ийм болохоор манай сайт коммент авдаггүй. Танд үнэхээр санаа авахаар санал байвал бидэнд захиа бичээрэй.

Манай сайтын үнийн талаар

Бид эдгээр материалуудыг хаа нэгэн газраас хуулаагүй, өөрсдөө боловсруулан бэлтгэж байгаа болохоор тодорхой хэмжээний үнээр нийтэд хүргэхээр шийдсэн. Сайтын материалуудыг бүгдийг цоо шинээр боловсруулсан гэвэл мэдээж боломжгүй. Гэхдээ эх нь монгол контентоос биш гэдгийг бид хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Гадаад сайтууд, ном, сэтгүүлээс орчуулах, бодлогын тухайд өөрсдөө бодолтыг хийх гэх мэтээр хөдөлмөр шингээн боловсруулж байгаа юм. Иймээс таниас багахан хэмжээний төлбөр төлөхийг л шаардахаас аргагүй. Учир нь эдгээр материалууд өөрсдөө бий болоод байхгүйг та ойлгож байгаа гэдэгт итгэе.

За одоо үнийн тухай хэдэн зүйл. Хэрэглэгч 5, 10, 15 мянган төгрөгөөр 15, 45, 90 хоногийн тусгай эрхийг авахаар байгаа. Үүнийг та хоногтоо хуваавал багахан хэмжээ гарна. Өнөөдөр 5, 10 мянган төгрөг гэдэг юу билээ гэдгийг танд сануулах нь илүүц биз. Танд хэрэгтэй зүйл байвал шууд л үзэх хэрэгтэй. Үнэгүй олно гээд байвал хэдхэн төгрөгнөөс ч илүү цаг заваа барж мэдэх болохоор та шууд л шийдвэрээ гаргаарай. Ганцхан дутагдалтай зүйл гэвэл төлбөрийг оффлайн хийж байгаад хүлцэл өчье. Бид онлайн төлбөрийн системтэй болох талаар ажил хийж байгаа. Хэрвээ та банкинд данстай түүнийгээ интернетээр удирддаг бол оффлайн, онлайны ялгаа бараг л байхгүйтэй адил даа.

Танд амжилт хүсье

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 4803 Нийтийн

Манай сайтад зочилж байгаа нь та өөрийгөө хөгжүүлэх сурч мэдэх сонирхолтой хүн гэдгийн илэрхийлэл. Хүн өөрийгөө хөгжүүлэх арга олон төрөл байдаг ч интернетээр он-лайн хэлбэрээр сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх нь нилээд онцлогтой. Интернет ашиглан өөрийгөө хөгжүүлэхэд мэдээжээр давуу болон сул талуудтай. Эдгээрийн талаар тайлбарлах гээд оролдоё.

  Нээгдсэн тоо: 2435 Нийтийн

Танд хүргэх сайн мэдээлэл гэвэл манай сайтын Математикийн бодлого хэсэг 1000 бодлоготой болсон явдал. Сайт мянган бодлоготой болохыг сайн мэдээ гэсэнд та гайхаж байж магадгүй. Гэхдээ миний хувьд энэ нь нилээд хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан ажлын үр дүн. Хэрвээ та сайт ажлуулдаг бол 1000 материалыг бэлтгэн сайтад нийтлэх хир ажилтайг төвөггүй ойлгоно. Нэг бодлогын материалыг дундажаар 150-300 тэмдэгт текст 5-10 зураг гэж бодвол А4 -ын цаасны тал хуудас болно. Тэгвэл 1000 бодлого А4 -ын 500 нүүр гэсэн үг. Нийтлэлээр өөрийн хийсэн ажлыг дөвийлгөх гэсэн санаа агуулаагүй бөгөөд нэгэн асуудлыг энэхүү нийтлэлийг уншигч танд хүргэх гэсэн юм.

  Нээгдсэн тоо: 2945 Нийтийн

Хэрэглэгч сайтын нүүр хуудаснаас илүү олон мэдээллийг амархан үзэх, тодорхой бүлэгт хурдан шилжих боломжтой болгох үүднээс нүүр хуудасны загварт шинэчлэл хийгдлээ. Хэрэглэгч сайтад нэвтрэх нууц үгээ мартаад сэргээхэд сайтаас нууц үгийг автоматаар үүсгэн өгдөг нь хүндрэлтэй байгаа талаар зарим хэрэглэгчээс ирсэн саналыг үндэслэн сайтын хэрэглэгч нууц үгээ өөрөө солих боломжийг нэмлээ. Ингэснээр та одоо өөрийн нууц үгээ хүссэн үедээ өөрчлөх боломжтой болсон.

  Нээгдсэн тоо: 2358 Нийтийн

Манай сайтад бүртгүүлэн бидэнтэй хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ сургууль төгсөх болон элсэлтийн шалгалтанд бэлтгэж байгаа сурагчдад зориулан сайтын Математик хэсэгт Сорилго дэд хэсгийг нээж байна. Математикийн хичээлээр шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа бол манай сайтын энэ хэсэгт та өөрийн бэлтгэлээ сорих боломжтой.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 46

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 43

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 103

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 82

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 82

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 65

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 61

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 82

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 74