Элсэлтийн шалгалтандаа бэлтгээрэй.

Манай сайтад бүртгүүлэн бидэнтэй хамтран ажиллаж байгаа та бүхэнд талархлаа илэрхийлэхийн зэрэгцээ сургууль төгсөх болон элсэлтийн шалгалтанд бэлтгэж байгаа сурагчдад зориулан сайтын Математик хэсэгт Сорилго дэд хэсгийг нээж байна. Математикийн хичээлээр шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа бол манай сайтын энэ хэсэгт та өөрийн бэлтгэлээ сорих боломжтой.

Тестийг сайтын Математик хэсгийн Бодлогууд дэд бүлэгт нийтлэгдсэн бодлогуудаас санамсаргүй байдлаар 10 бодлого сонгон авч бүрдүүлнэ. Жинхэнэ шалгалт биш учраас цагийн хязгаар байхгүй. Гэхдээ та өөрийн цагийг тооцон хир хугацаа зарцуулж байгаадаа хяналт тавих хэрэгтэй. Бодлогууд математикийн бүх сэдвийг хамрах тул энгийнээс хүнд сэдэв рүү эрэмбэлэгдэн гарна. Математикийн сорилго нь элсэлтийн ерөнхий шалгалтынхтай төстэй, зарим нэгэн бодлого нь ЭЕШ –нд ирж байсан болно. Энд та хир хугацаа зарцуулж хэдэн оноо авч байгаагаа харьцуулан өөрийгөө шалгах боломжтой. Тест өгөхөд дараах хязгаарлалт үйлчилнэ.

  • Хэрвээ та сайтын зочин бол тестийг өгч болох хэдий ч үр дүнгийн мэдээ нь зөвхөн таны авсан оноог үзүүлэх хамгийн бага хэмжээнд байна.
  • Сайтын бүртгэлтэй хэрэглэгчид тестийн хариуг өөрөө шалган харах боломжтой. Танд тухайн бодлогын зөв хариуг, таны хариутай үзүүлнэ гэсэн үг.
  • Тусгай эрхтэй өөрөөр хэлбэл төлбөр төлсөн хэрэглэгчид бодлого бүрийн дэлгэрэнгүй бодолттой танилцан өөрийн үр дүнгээ тулган шалгах боломжтой байна.

Элсэлтийн шалгалтанд аль болохоор эртнээс бэлтгэж эхлээрэй. Хугацаа дөхсөн үед танд улам хэцүү болно гэдгийг анхааруулъя. Математикийг нэг, хоёр сарын дотор давтаад шалгалтанд амжилт гаргана гэдэг хэцүү шүү.

Таны хүү, охин, ач, зээ, найз нөхөд тань сургууль төгсөх эсхүл элсэлтийн шалгалт өгөхөөр зэхэж байгаа бол тэдэндээ share хийн мэдэгдээрэй.

Хамтран ажилласан танд баярлалаа.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 10459 Нийтийн

Хүмүүс манай сайтын Математик хэсэгтэй холбоотой асуулт олноор ирүүлж байгаа тул сайтын энэ хэсгээс та юу үзэх боломжтой талаар энэхүү нийтлэлийг орууллаа. Математик булан Үндсэн курс , Томьёонууд , Бодлогууд , Сорилго гэсэн 4 хэсэгтэй.

  • Үндсэн хэсэгт ЕБС-д үздэг математикийн хичээлийн агуулгыг бүрнээр нь оруулснаас гадна зарим төрлийн бодлогыг хэрхэн бодох аргачлал, техникийг үзүүлсэн материалууд байгаа. Энэ хэсгээс сурагчид математикийн хичээлийн сэдвийн талаарх суурь ойлголтыг мэдэж авахад зориулагдсан.
  • Томьёонууд хэсэгт дунд сургуулийн хэмжээнд бодлого бодоход ашиглагдах бүх томьёонуудыг бүлэг болгон оруулсан.
  • Бодлогууд хэсэгт ЭЕШ-ийн 2006-2015 оны хооронд ирсэн бодлогуудын 1-р хувилбарууд болон элсэлтийн шалгалтын бодлогуудаас оруулсан болно. Энд нийтлэгдсэн бүх бодлогууд бодолттойгоо байгаа.
  • Сорилго хэсэгт сурагчид өөрийн мэдлэгээ шалгах тестийг өгөх боломжтой. Тестийг бодлогууд хэсэгт нийтлэгдсэн бодлогуудаас санамсаргүй байдлаар сонгон авч явуулна. Сорилго нь элсэлтийн ерөнхий шалгалтынхтай ижил сонгох болон нөхөх тест хэлбэрээр явагдана.

  Нээгдсэн тоо: 2993 Нийтийн

Олон тооны хүмүүсээс ирсэн саналд хариу өгөх үүднээс энэхүү нийтлэлийг оруулж байна.

Та интернетээр хир ордог вэ? Интернет сайт үзэх, хайлт хийх, баннер дээр даралт хийх энэ бүх үйлдлүүдийн цаана асар хэмжээний мөнгө эргэлдэж байдагийг та мэдэх үү. Интернет сайтын хандалт их болохын хирээр түүний рейтенг өсөж байдаг. Үүний хирээр тухайн сайтад байршуулах зар сурталчилгааны үнэ өссөөр л. Та бид түүнийг дэмжигч болон хувирч байгаа хэрэг. Мэдээлэл өгч байгаа болохоор ингэх нь жам ёсны хэрэг. Эндээс дүгнэвэл нэг талаас бид сайтаас мэдээллийг шууд зардалгүй авч байгаа мэт боловч нөгөө талаасаа шууд бус утгаараа трафикаар төлөлт хийж байна гэсэн үг. Ер нь та үүсгэж байгаа урсгалаа сардаа тодорхой хэмжээний мөнгө төлөн авдаг биз дээ. Хэрвээ сарын трафик тань хязгаартай, та ихэнх цагаа нийтийн сүлжээнд зарцуулдаг бол бараг хэрэггүй зүйлд мөнгө төлөөд байна гэсэн үг. Хязгааргүй бол энэ нэг их хамаагүй.

  Нээгдсэн тоо: 1111 Нийтийн

Нийтлэлээр цээжлэх, ойлгохын ялгааны талаар өөрийн бодлоо хуваалцахыг зорилоо. Би хэл шинжлэл, сурган хүмүүжүүлэх, заах арга зүй зэрэг салбаруудын талаар мэдэхгүй гэдгээ сануулах нь зөв байх. Миний бодолтой та санаа нийлж байвал нийтлэлийг нийтийн сүлжээнд тараан хэлэлцүүлэг хийгээрэй.
Аливаа зүйлийг сурахад цээжлэх болон ойлгох аргууд ихээхэн чухал үүрэгтэй боловч хаана, хэзээ ямар аргыг хэрэглэх вэ? гэдгээс л тэдний ялгаа гарч ирэх болов уу.

  Нээгдсэн тоо: 2329 Нийтийн

Та суралцахыг хир хүнд ажил гэж бодож байна. Энэ талаар бодож байв уу. Би энэ нийтлэлээр энэ сэдвийн талаар өөрийн бодлоо илэрхийлье. Хүн өөрийн амьдралын бүхий л хугацаанд суралцдаг гэж эрдэмтэд, шинжээчид нотолдогтой би санал нэгддэг. Хүүхэд төрөх үеэсээ эхлээд гадаад орчиндоо дасах, идэх, сонсох, харах гээд л суралцаж эхэлдэг. Үүнийг та хүний үндсэн араншин, байгалаас заяасан мэдрэмж гэж үзэж байж болно. Дөнгөж төрсөн хүүхэд гэлтгүй амьтадын хувьд ч тийм л байдаг. Гэхдээ суралцах үйл явц хүний хувьд маш бага наснаасаа эхэлдэг гэдгийг эрдэмтэд тогтоосон. Хүүхэд тоглоом сонирхох, асууж шалгаах зэрэг нь тэдний суралцаж эхэлсний тод жишээ.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 44

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 43

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 103

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 82

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 80

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 65

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 61

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 78

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 74