Алдарт Copy / Paste

Ямар ч ажлын үед өмнө хийсэн зүйлээ ашиглах явдал байнга гардаг. Хүний дадлага туршлага ч гэсэн нэг ажлыг давтан хийснээр бий болдог. Энэ бүхнийг та бидний өдөр бүр ажилдаа ашигладаг программуудад суулган өгөхгүй бол түүнийг ашиглахад хүндрэлтэй болох нь мэдээж. Өмнө нь хийсэн зүйлээ ашиглахад зориулагдсан командууд бол хуулаад, оруулан ирэх Copy / Paste хэрэгсэл юм. Үүнийг алдарт гэдгийн учир нь командын ачаар зарим нэгэн хүн даргадаа үнэлэгдэн тушаал дэвшиж байхад зарим нэг нь ажилгүй болох нь ч бий. Сэргэлэн нэгэн хэн нэгний хийсэн зүйлийг копи пэст хийгээд жаахан засварлаад өөрөө хийсэн болгоод коко авч байхад нөгөө азгүйчүүд буруу зөрүү зүйлтэй нь копи пэст хийгээд халагдах жишээтэй. Эндээс дүгнэвэл энэхүү юугаар ч сольшгүй ач тустай командыг хэрхэн зөв ашиглахаас л бүх юм эхлэхээр байгаа биз.

Манай хэрэглэгчид алдарт командыг хэтэрхий ихээр хэрэглэснээс өөрөө юм хийх чадвараа алдаад байх шиг. Ер нь бол хүн өөрийн хийсэн зүйлээ давтан хийхгүйгээр ашиглахад гол нь зориулагдсан эд шүү дээ. Хэт ихээр хамаагүй ашиглах нь хортой.

Надад тохиолдсон нэгэн түүх.

Би нэг байгууллагаас тодорхойлолт авсан юм л даа. Нилээд нэр хүндтэйд орох байгууллага шүү. Би тухайн газартаа итгээд тодорхойлолтоо сайн шалгасангүй. Тодорхойлолтоо аваачин өгөх газраа ирээд хүлээж суухдаа нөгөө бичгээ унштал эхлээд надад гаргасан тодорхойлолт явж байснаа сүүл хэсэгтээ өөр хүний зүйлүүд болоод явдаг байна шүү. За яахав дахиад буцалтай биш гэж бодоод нөгөө газраа өгсөн чинь хүлээн авч байгаа хүн маань тоохгүй л авчихсан. За нэг иймэрхүү түүх.

Энэ бол нөгөө алдарт командыг хэтрүүлэн ашиглаж байгаагийн нэг тод жишээ юм. Миний тодорхойлолт ч яахав. Чухал албан бичиг, материал байсан бол ажлаасаа хусагдана шүү дээ ккк. Гэхдээ бүгд үүнийг мэддэг болохоор бараг алдаа гэж тооцохгүй болоод байгаа нь бүр хачирхалтай.
Тэгвэл энэхүү чухал командыг хэзээ ямар үед ашиглах, яаж зөв ашиглаж гэсэн асуудал гарч ирнэ. Их хэмжээний материал боловсруулах, орчуулга хийх, ишлэл оруулан ирэх зэрэгт копи пэстээс хэрэгтэй зүйл гэж үгүй. Харин нэг ижил төрлийн бичиг, тушаал, баримт, тодорхойлолт гэх зүйлүүдийг копи пэстээр хийх нь асуудал үүсгэх гол шалтгаан болдог. Тогтсон загвартай маягт ашиглахдаа манай хэрэглэгчид word, excell -ийн файлуудыг шууд хэв болгон ашиглах нь элбэг. Энд копи пэст ашигласнаар хэзээ нэгэн цагт та алдаа гаргах нь 90 түүнээс дээш хувийн магадлалтай. Нэг хэвийн маягтуудыг оффисын программд теймплейт үүсгэн ашиглах боломжтой. Үүнийг ашигласнаар та ямар нэгэн алдаа гаргах магадлал маш бага болно. Темплейт гэдгийг таны маягтын цэвэр хэв гэж ойлгох хэрэгтэй. Тэнд тухайн маягт дээр байнга байдаг үгнүүд л байна. Түүнээс тодорхой хэн нэгний мэдээлэл, өөр бусад агуулга ерөөсөө байхгүй. Ийм болохоор та өөрөө л алдаа гаргахгүй бол буруу зүйл хийгдэнэ гэж айх хэрэггүй. Энэхүү хэрэгслийг ашиглахыг хүсвэл Темплейтийг хэрхэн үүсгэх, ашиглах хичээлийг үзээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1353 Нийтийн

e-surgalt.com сайтыг хөгжүүлэх болсон шалтгаан, зорилгын талаар тантай санал бодлоо хуваалцахаар энэхүү нийтлэлийг бичлээ. Би эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн хүн. Миний мэрэгжлийн нэрийг эдийн засгийн залуур зүй гэж орчуулсан байдаг. Оносон эсэхийг мэдэхгүй ч надад олон зүйлийг мэдрүүлсэн сайхан мэрэгжил. Эдийн засгийн мэрэгжлийг зарим хүмүүс математикаас хол гэж үздэг үе байсан. Харин эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн үндсэн суурь нь математик + тооцоолох техник буюу компьютер. Намайг шинэ мэрэгжилтэн болоод ирэхэд манай улс компьютер гэдгийг дөнгөж мэдэж эхлэж байсан тул эдийн засгийн өгөгдлийн сангийн суурь ч үгүй байв. Сурч байхдаа компьютерийн програм зохиох ажилд их сонирхолтой байсан учраас энэ чиглэлээр гуч шахуу жил ажиллажээ. 2008 оноос өөрийн сурч мэдсэн, судалсан зүйлийг хойч үедээ үлдээх санаа төрөн зав чөлөөндөө нилээд хэмжээний материалыг бэлтгэн боловсруулсны дараа 2014 оноос e-surgalt.com сайтыг ажиллуулах болсон юм.

  Нээгдсэн тоо: 933 Нийтийн

Хэрэглэгчид сайтад гар утас, планшет гэх мэт жижиг төхөөрөмжүүд ашиглан хандах нь их байгааг хандалтын судалгаа харуулсан тул сайтын хэрэглэгч талын интерфейсийн загварыг бүхэлд нь шинэчлэн жижиг дэлгэц дээр үзэхэд эвтэйхэн болгон боловсрууллаа. Сайтын материалуудын харагдах хэлбэрт онцын өөрчлөлт ороогүй боловч хэрэглэгч нэвтрэх, бүртгүүлэх, нууц үгийн сэргээлт хэсгүүд бүхэлдээ шинэчлэгдсэн тул энд үндсэн өөрчлөлтийн талаар танилцуулъя.

  Нээгдсэн тоо: 4803 Нийтийн

Манай сайтад зочилж байгаа нь та өөрийгөө хөгжүүлэх сурч мэдэх сонирхолтой хүн гэдгийн илэрхийлэл. Хүн өөрийгөө хөгжүүлэх арга олон төрөл байдаг ч интернетээр он-лайн хэлбэрээр сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх нь нилээд онцлогтой. Интернет ашиглан өөрийгөө хөгжүүлэхэд мэдээжээр давуу болон сул талуудтай. Эдгээрийн талаар тайлбарлах гээд оролдоё.

  Нээгдсэн тоо: 3330 Нийтийн

Элсэлтийн шалгалт өгөхөөр бэлтгэж байгаа залуучууддаа зориулан энэ буланг нээж байна. Сайтын "Энэ долоо хоногт" буланд долоо хоног бүр 3 бодлогыг нийтэлж байх болно. Бодлогууд ямар статустайгаас үл хамааран хүссэн хүн бүр үзэх боломжтой. Өөрөөр хэлбэл энд нийтлэгдэж байгаа бодлогууд нь сайтын Бодлогууд хэсэгт төлбөртэй байсан ч эндээс чөлөөтэй үзэх боломжтой.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 45

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 43

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 103

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 82

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 81

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 65

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 61

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 82

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 74