Microsoft Excel хурдавчилсан курс 12-р хичээл

Фильтр /шүүлт/ ашиглах

Бид өмнө нь шүүлт хэрэглэх талаар авч үзсэн. Энэ удаа энэхүү хэрэгслийн талаар дэлгэрүүлэн авч үзье. Их хэмжээтэй жагсаалттай ажиллах үед өөртөө хэрэгтэй хэсгийг үзүүлэх нь эвтэйхэн байдаг. Тодорхой нөхцлийг хангаж байгаа бичлэгүүдийг /мөрүүдийг/ үзүүлэн бусдыг нь харагдуулахгүй байлгахын тулд шүүлтийг ашигладаг. Шүүлт хийх нөхцлийг оруулснаар таны жагсаалт шүүгдэн зөвхөн нөхцлийг хангах мөрүүдийг танд үзүүлэх болно. Жагсаалтад шүүлт тавихын тулд өгөгдлүүдийг агуулж байгаа жагсаалтын дурын нүдийг сонгоод Data->Sort & Filter хэсэгт байгаа Filter товч дээр дарна. Үүний дараа жагсаалтын багана бүрт нэмэлт товч бий болох бөгөөд товч дээр дарахад тухайн талбарт тохирох шүүлтийн нөхцлүүдийг үзүүлсэн цонх нээгдэнэ. Энд тухайн баганы өгөгдлүүдийн жагсаалтаас гадна бүгд, тэнцүү, тэнцүү биш гэх мэтийн ерөнхий нөхцлүүд гарч ирдэг. Эдгээр нөхцлүүдийг ашигласнаар бид жагсаалтыг өөрчлөх боломжтой. Шүүлт тавихад шүүлтийн нөхцлийг хангахгүй бүх мөрүүд /бичлэгүүд/ харагдахгүй болдог.

Материалыг бүртгэлтэй хэрэглэгч үзнэ.

how_to_regБүртгүүлэх

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1555 Бүртгүүлэх

Ямар нэгэн томьёо оруулсан Excel хүснэгтийн нүдэнд засвар хийх үед нүд болон хэсэгтэй холбогдсон бүх холбоосууд тодорхой өнгөөр гарах ба харин тухайн холбогдсон нүд болон хэсэг нь холбоосын өнгөтэй ижил өнгийн зураасаар хүрээлэгдэнэ. (1)

Бүх нүд хэсгүүд хүрээний буланд fill handle гэж нэрлэгдэх жижигхэн квадрат (2) байрлана. fill handle -ийг ашиглан хэсгүүдийн хэмжээг өөрчлөх ажлыг хийдэг.
Томьёо болон аргумент нь нүднүүдийн хэсэгтэй холбогдох холбоос бүхий функцыг агуулсан бол тэдгээрийг засварлахын тулд
  • Засварлах нүдээ сонгоод түүн дээр хоёр даралт хийх юмуу эсвэл <F2> товчийг даран засварын горимд шилжинэ.
  • Хэсгүүдийг өргөжүүлэх эсвэл багасгах хэрэгтэй бол fill handle -ийг (2) зохих чиглэлд чирнэ. Хэсгийн хүрээний хил (1) дээрээс чирэлт хийн хэсгийг өөр газарт зөөж болно. Ингэхэд Excel холбоосын хаягуудыг автоматаар өөрчилнө.
  • Засварыг дуусгахдаа <Enter> товчийг дарна

  Нээгдсэн тоо: 1853 Бүртгүүлэх

Хуудсыг хуулах

Хуудсыг хуулан өөр хүснэгт эсвэл тухайн хүснэгтийн аль нэг хэсэгт тавьж болно. Хуудсыг хуулахдаа доорх аргуудыг хэрэглэнэ.

  • Хуудасны нэр (хаяг) дээр баруун даралт хийгээд гарч ирсэн цэсээс Move or Copy цэсийг сонгоно. Move or Copy цонх нээгдэнэ.Хуудсыг шинэ эсвэл нээлттэй байгаа өөр хүснэгтэд хуулах хэрэгтэй бол To book (улаан) жагсаалтаас сонголт хийнэ. Сонгосон хүснэгтийн хуудаснуудын хаана байрлуулахыг Before sheet (хуудасны өмнө – хөх өнгөтэй) жагсаалтаас сонгоод Ok товчийг дарна. Create a copy гэсэн сонголтыг зөвлөсөн байх хэрэгтэй.
  • Хуулах хуудсаа сонгоод <Ctrl> товчийг дарж байгаад хэрэгтэй хэсэг рүү чирэлт хийнэ. Энэ үед хулганы заагч нь нэмэх тэмдэг бүхий жижигхэн хуудас хэлбэртэй болно. Хэрвээ хуудсыг энэ аргаар өөр хүснэгт рүү хуулах хэрэгтэй бол эхлээд хүснэгтүүдийг цонхонд зохих ёсоор байрлуулсан байх хэрэгтэй. Цонхнуудын байрлалыг өөрчлөх хэсгийг хар.    


Санамж: Хуудсыг өөр хүснэгт рүү хуулахад хоёр хүснэгт хоёулаа нээлттэй байх хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 2891 Бүртгүүлэх

Нэрийг засварлах

Excel 2007 -д Name Manager -ийг ашиглан нэрийн холбоос, тайлбар, нэр зэргийг засварлах ажиллагааг амархан хийнэ. Хүснэгтийн нэрийг засварлахдаа

  1. Formulas -> Defined Name -> Name Manager товчийг дарахад Name Manager цонх нээгдэнэ.
  2. Жагсаалтаас засварлах нэрээ сонгоод Edit товчийг дарахад Edit Name диалогийн цонх гарч ирнэ.
  3. Нэр, тайлбар, холбоосыг засварлаад Ok товчийг дарна.
  4. Засварлах шаардлагатай нэрүүдийг дуустал 2,3-р алхамыг давтана.
  5. Диалогийн цонхноос Close товчийг даран гарна.

  Нээгдсэн тоо: 2699 Бүртгүүлэх

Электрон хүснэгтэд текстийг голдуу багана болон мөрийн толгой, тоон утгын тайлбар гэх мэт зүйлд ашиглана. Нэг нүдэнд 32767 тэмдэгтийг оруулж болно.

Нүдэнд текст оруулах

Нүдэнд текст оруулахдаа (энэ үйлдлүүд нь томьёо болон тоон өгөгдөл оруулахад ижилхэн) дараах үйлдлийг хийнэ.

  1. Хүснэгтийн курсорыг өгөгдөл оруулах нүдэнд байрлуулна. (ажиллгааг хулгана болон сум бүхий удирдах товчоор хинэ)
  2. Текстээ гараас оруулна
  3. <Enter> товч юмуу сум бүхий дурын товчийг дарна

Оруулсан өгөгдлийн урт нүдний өргөнөөс хэтэрсэн бол

  • Өгөгдөл бүхий нүдний баруун талд хоосон нүднүүд байвал өгөгдлийг тэдгээр дээгүүр үзүүлнэ.
  • Баруун талд зэрэгцэн орших нүд нь өгөгдөлтэй бол нүдний өргөний хэмжээгээр өгөгдлийг үзүүлнэ. (Энд өгөгдөл нүдэнд бүтнээрээ байрлах бөгөөд үзүүлэхдээ тэдгээрийн хэсгийг үзүүлж байгаа болно)

Ямарч тохиолдолд нүдэнд оруулсан текст нь нүднээс гадна томьёоны мөрөнд харагдаж байдаг. Excel -ийн өмнөх хувилбарт томьёоны мөрөөс их урттай текстийг оруулах үед томьёоны мөр нь хүснэгтийг даран орж ирснээр хүснэгтийн багануудын толгой харагдахгүй байдал бий болдог байсан. Харин Excel2007 -д текстийн урт томьёоны мөрнөөс их урттай болоход томьёоны мөрөнд гүйлгэгч гардаг болсноор дээрх хүндрэл гарахгүй болгосон. (ягаан тэгш өнцөгт)
Гүйлгэгчийн сумнууд дээр даран текстийг дээш доош гүйлгэн харахаас гадна томьёоны мөрийн доод хязгаараас (улаан тэгш өнцөгт) чирэлт хийн мөрийн хэмжээг өөрчилж болно. Томьёоны мөрийг анхдагч (1 мөр байдаг) байдалд буцаан оруулахдаа гүйлгэгчийн дээр байрлах товч (ногоон дөрвөлжин) дээр дарах эсвэл <Ctrl + Shift + U> хослолыг дарна.


Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 44

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 43

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 102

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 82

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 80

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 65

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 61

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 78

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 74