Анхны ба зохиомол тоо

Анхны ба зохиомол тоо

0 ба 1 -ээс бусад бүх бүхэл тоо дор хаяж 2 / 1 болон тухайн тоо өөрөө / хуваагчтай байдаг. Зөвхөн өөртөө болон 1 -д хуваагддаг тоог  анхны тоо гэдэг. Хоёроос олон хуваагчтай тоог зохиомол тоо гэнэ. Анхны тоон олонлог нь төгсгөлгүй. 200 хүртлэх тоон доторх анхны тооны жагсаалтыг үзүүлье

2, 3, 5, 7, 11, 13, 17, 19, 23, 29, 31, 37, 41, 43,
47, 53, 59, 61, 67, 71, 73, 79, 83, 89, 97, 101,
103, 107, 109, 113, 127, 131, 137, 139, 149, 151,
157, 163, 167, 173, 179, 181, 191, 193, 197, 199.

Тооны хуваагдах шинж

2-т хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн цифр нь 0 эсвэл 2-т хуваагдаж байвал тухайн тоо 2-т хуваагдана. 2-т хуваагддаг тоог тэгш, 2-т хуваагддаггүй тоог сондгой тоо гэдэг.

4-т хуваагдах тооны шинж. Хэрвээ тоо 00 -р төгссөн эсвэл тооны сүүлийн хоёр цифрээр бүтсэн тоо 4-т хуваагдаж байвал уг тоо 4-т хуваагдана.

8-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тоо 000 -р төгссөн эсвэл тооны сүүлийн гурван цифрээр бүтсэн тоо 8-д хуваагдаж байвал уг тоо 8-д хуваагдана.

3 ба 9-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тоог бүрдүүлж байгаа цифрүүдийн нийлбэр 3 ба 9 -д хуваагдаж байвал уг тоо 3 ба 9-д хуваагдана.

6-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тоо нь 2 ба 3 -т хуваагдаж байвал уг тоо 6-д хуваагдана.

5-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн цифр нь 0 эсвэл 5 бол уг тоо 5-д хуваагдана.

25-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тоо 00 -р төгссөн эсвэл тооны сүүлийн хоёр цифрээр бүтсэн тоо 25-д хуваагдаж байвал уг тоо 25-д хуваагдана.

10-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн цифр 0 бол уг тоо 10-д хуваагдана.

100-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн хоёр цифр 0 бол уг тоо 100-д хуваагдана.

1000-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сүүлийн гурван цифр 0 бол уг тоо 1000-д хуваагдана.

11-д хуваагдах тооны шинж. Хэрвээ тооны сондгой байрлалд байгаа цифрүүдийн нийлбэр нь тэгш байрлалд байгаа цифрүүдийн нийлбэртэй тэнцүү эсвэл түүнээс 11-д хуваагддаг тоогоор өөр байвал уг тоо 11-д хуваагдана.

Жишээ.

378015 тооны хуваагдах шинжийг авч үзье.

  1. Цифрүүдийн нийлбэр нь 3 + 7 + 8 + 0 + 1 + 5 = 24 бөгөөд энэ тоо нь 3-д хуваагдах тул 378015 тоо 3-д хуваагдана.
  2. Уг тоо нь 5-аар төгсөж бйагаа учраас 5-д хуваагдана.
  3. Мөн энэ тоо нь 11-д хуваагдана. Учир нь сондгой байрлалын цифрийн нийлбэр нь 3 + 8 + 1 = 12 харин тэгш байрлалын цифрийн нийлбэр нь 7 + 0 + 5 =12 болж тэнцэж байна.
  4. Энэ тоо нь 2, 4, 6, 8, 9, 10, 25, 100, 1000 хуваагдахгүй гэдгийг өөрсдөө шалгаарай

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 76 Нийтийн

Ямарч натурал тоог ангилалын бүрдүүлэгчдийн нийлбэр хэлбэрээр илэрхийлж болно.
Үүнийг ойлгохын тулд 999 тоог аваад үзье. 999 тоо нь 9 зуут, 9 аравт, 9 нэгжээс бүрдэнэ.

Тэгвэл 999 = 9 зуут + 9 аравт + 9 нэгж = 900 + 90 + 9 гэсэн үг.

Дээрх бичлэгийн 900, 90, 9 бол оронгийн бүрдүүлэгчид.

  Нээгдсэн тоо: 3356 Төлбөртэй

Тригнометрийн функцуудийн чанарыг сайн мэдэж байх нь бодлого бодоход ихээхэн тустай. Чанарыг сайн ойлгоогүйгээс бодлогын шийдийг тодорхойлох, илэрхийлэл хувиргах, томьёонуудыг хэрэглэхдээ алдаа гаргах өндөр магадлалтай. Сайтад тавигдсан тригнометр сэдвийн бүх хичээлүүдийг сайтар үзэн холбогдох бодлогуудын бодолтыг ойлгосон байхад танд энэ сэдвээс айх зүйл байхгүй. Ингээд хичээлээ функцийн тэгш, сондгой чанарын тухай тодорхойлолтоос эхлэе.

  Нээгдсэн тоо: 12091 Төлбөртэй

Модултай тэгшитгэл, тэнцэтгэл биш, илэрхийллүүдээс сурагчид их айдаг. Модул тийм ч аймшигтай зүйл биш зүгээр л сургуульд түүнийг сайн тайлбарлан ойлголт өгдөггүйтэй холбоотой. Үүнээс үүдэн нэмэлт давтлага л авахгүй бол модул агуулсан бодлогыг сурагчдын ихэнх нь бодож чадахгүйд хүрдэг. Энэ юу гэсэн үг бэ гэвэл ЭЕШ-д модул ороод ирвэл та гарцаагүй оноо алдах эсхүл таахаас өөр замгүй болно. Иймээс энэ хичээлээр модулийн талаарх дутуу ойлголтыг дүүргэх гээд үзье. Айдсаа хойш тавь. Асуудал таны бодож байгаа шиг хүнд зүйл биш гэдгийг хичээлийн төгсгөлд ойлгох болно.

  Нээгдсэн тоо: 2150 Бүртгүүлэх

Хавтгай дүрсийн бүх хэмжээг нэг ижил тоо / ихэсгэх эсвэл багасгах / дахин өөрчлөхөд гарсан дүрс анхны дүрс хоёрыг төстэй гэнэ. Хоёр төстэй дүрсийн хувьд тэдгээрийн харгалзах өнцгүүд тэнцүү. Нэг дүрс дээрх A, B, C, D цэгүүд нь нөгөө дүрс дээрх a, b, c, d цэгүүдтэй харгалзаж байвал гэх мэт байна.
ABCDEF ба abcdef хоёр олон өнцөгт  /Зур. 37/ төстэй бол, тэдгээрийн өнцгүүд тэнцүү , харин талууд нь порпорционал байна.

Класс ба структурт ердийн талбар, арга, шинжүүдээс гадна статик талбар, арга, шинжүүд байж болдог. Статик талбар, арга, шинжүүд…

Нээгдсэн тоо : 44

 

Хичээлээр useState -тэй тун төстэй useRef хукийн талаар авч үзье. useRef хукийн онцлог ашиглалтыг компонент хэдэн удаа дахин…

Нээгдсэн тоо : 43

 

Хүүхдүүд тооны хичээлийг анхнаасаа зөв ойлгон сураагүйгээс анги ахих тусмаа математикийн хичээлийнн хоцрогдолоос болоод дургүй болох тал байдаг.…

Нээгдсэн тоо : 103

 

Нийтлэлээр графикийн хэвүүдийн /GUI pattern/ түүхийг авч үзье. Боловсруулалтын графикийн хэвүүдийг 30 гаруй жилийн туршид боловсруулж байгаа бөгөөд…

Нээгдсэн тоо : 82

 

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм…

Нээгдсэн тоо : 80

 

Ямарч програмын ажиллагааны чухал хэсэг бол төрөл бүрийн мэдээллийн боловсруулалт, тэдгээртэй ажиллахтай холбоотой байдаг. Иймээс энэ хичээлээс vuejs

Нээгдсэн тоо : 65

 

Хичээлээр react -ийн хукуудаас их өргөн ашиглагддаг useEffect -ийн талаар авч үзье. useEffect -ийн ажиллагааг судлах хуудасны кодийг

Нээгдсэн тоо : 61

 

Илэрхийлэл бол математикийн хэлний үндэс болсон суурь ойлголтуудын нэг. Математикийн илэрхийллийг тооцооны алгоритм, аксиом, теорем, бодлогын нөхцлүүд гээд…

Нээгдсэн тоо : 80

 

Програм зохиох бол нарийн төвөгтэй ажил. Ямар ч програмын хувьд өөрийн хийх ажлаа гүйцэтгэхийн чацуу цаашдаа хөгжих, ажлын…

Нээгдсэн тоо : 74