Он лайн сургалтыг танд санал болгож байна.

Сайтын мэдээллийг бүрэн үзэхийг хүсвэл та тусгай эрхтэй хэрэглэгч болох хэрэгтэй. Манай сайтын тусгай эрхтэй хэрэглэгчийн хэсэгт өнөөдрийн байдлаар дараах сэдвүүдээр материалууд нийтлэгдээд байгаа ба байнга нэмэгдэж байгаа болно.

СэдэвМатериалууд
Excel110
График дизайн22
Математик127
Програмчлалын хэлүүд38
Математикийн бодлогууд162
Шатрын хичээлүүд56
Excel -ийн функцууд31
Форекс21
Нийт567

Та хэрэглэгчийн тусгай эрхийг гар утаснаасаа мессеж илгээн авах боломжтой боллоо. Мессежээр эрх нээлгэх

Дэлгэрэнгүй мэдээллийг Сайтын тусгай хэрэглэгчийн бүлгээс үзээрэй.

Үйлдлийн систем


Windows -ийн товчны хослол PDF И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 6
МууМаш сайн 
Нээгдсэн тоо : 501 
Hot key (хурдан товч) гэдэг нь компьютерыг ямар нэгэн (хуулах, сонгох, устгах гэх мэт) үйлдлийг шууд гүйцэтгэх ажиллагааг дуудах товчнуудын хослолыг хэлнэ. Ихэнх програмуудад өөрийн хурдан товчнууд байдаг ч эдгээр нь зөвхөн тухайн програмын хүрээнд өөрөөр хэлбэл тухайн програмын цонх идэвхитэй байх үед л ажилладаг.
Гэхдээ Windows үйлдлийн системтэй компьютерын дурын програмд ажиллах боломжтой товчны хослолууд байдаг ба тэдгээрийг Windows -ийн хурдан товчнууд гэдэг.
Windows -ийн хурдан товчнууд нь компьютерыг зөвхөн тоглоом тоглох, кино үзэх гэх мэтээр зугаа цэнгэлд ашигладаг хэрэглэгч нарт нэг их хэрэггүй. Харин компьютерыг өдөр тутмын ажилдаа байнга ашигладаг хүмүүст эдгээр товчнууд нь компьютертай харьцах ажиллагааг илүү хурдан бүтээмжтэй болгоно.
Доорх хүснэгтэд Windows -ийн үндсэн хурдан товчнуудыг үзүүлсэн ба дор хаяж эдгээрийг хэрэглэж сурвал та илүү үр дүнтэй ажиллах болно.
Дэлгэрэнгүй...
 
Windows Xp –г лицензтэй болгох PDF И-мэйл
Нээгдсэн тоо : 656 
Энэхүү програмын тусламжтайгаар та компьютерынхаа үйлдлийн системийг 2 минутын дотор лицензтэй болгож болно. Програмыг эндээс татан аваарай.
Татан авсан архивыг задлаад WundowsUpdate програмыг ажиллуулна.

Windows Xp –г лицензтэй болгох

  1. Өөрийн үйлдлийн системийг лицензтэй эсэхийг шалгахын тулд Status Tool ( 1 ) ажиллуулна. Лицензгүй байвал (Genuine гэсэн бичиг гарахгүй байвал таны систем хулгайнх гэж ойлгоно.) 2-р алхамд шилжинэ.
  2. KeyGen ( 2 ) ажилуулна. Эхний мөрний жагсаалтаас 1-р алхамд гарсан үр дүнгээс хамааран Windows XP Pro эсвэл Windows XP Pro.VLK гэдгийн аль нэгийг сонгоно. Дараа нь Generate товчийг дарахад гаргах түлхүүрийг хуулаад хадгална. Бичээд авсан ч болно.
  3. Keyfinder ( 3 ) –г ажиллуулна. Энд дараах үйлдлийг хийнэ. Options -> Change Windows Key гэж ороход гарч ирэх цонхонд 2-р алхамаас авсан түлхүүрийг оруулж өгнө.
  4. Wga-fix ( 4 ) –г ажиллуулаад Yes товчийг дарна.
  5. Програмын ажиллагааг дуусгаад гарна.

Одоо програмыг дахин ачаааллаад Status Tool –г ажилуулахад үйлдлийн системийн төлөв нь Genuine
гэсэн ногоон өнгөтэй бичигтэй болно. Энэ нь таны системийг лицензтэй болсныг илтгэнэ.

Анхаарах. Зарим вирусын програм KeyGen –г троян гэж таньдаг тул ажиллуулахад үед вирусын мэдээлэл өгч магадгүйг анхаарна уу.

 
Start цэсний тохиргоог өөрчлөх PDF И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Нээгдсэн тоо : 602 
Start цэсний тохиргоог өөрчлөхStart цэсэнд гарах програмын тоо нь 7 байдаг. Энд олон програм гаргах хэрэгтэй байвал. Start цэсэн дээр хулганы заагчийг аваачаад баруун товчоо (mouse хоёр ч гэдэг) дарахад гарч ирэх цэсээс Properties –ийг сонгоно. Гарч ирсэн дэлгэцнээс Start Menu табаар ороод Start Menu сонгоод Customize товчийг дарахад зураг дээрх диалогийн цонх нээгдэнэ. Одоо цэсэнд үзүүлэх програмын тоог өөрийн хүссэн хэмжээнд нэмж (улаан эллипсээр заасан үзүүлэлт) болно. Цэсэнд олон програм үзүүлэх үед програмын тэмдэглэгээ зургууд томоор байвал дэлгэц дүүрэн цэс гарч ирж мэднэ. Энэ нь тийм ч тохиромжтой биш. Тэмдэглэгээ зургуудыг жижигхэн харагдуулахын тулд Small icons сонгох (шар эллипсээр заасан үзүүлэлт) хэрэгтэй. Ингээд OK дарна.
 
Ажиллаж байгаа програмууд руу хурдан шилжих PDF И-мэйл
Нээгдсэн тоо : 521 
Ажиллаж байгаа програмууд руу хурдан шилжихТа олон програмы ачааллаад дараа нь эдгээрт хурдан шилжихийн тулд Alt товчийг дарж байгаад Tab товчийг дарахад дэлгэцэнд таны компьютерт ачааллагдсан програмуудын жагсаалт гарч ирнэ. Alt товчийг дарсан хэвээрээ Tab товчоор хэрэгтэй програмаа сонгоод Alt товчийг дарахаа болиход таны дэлгэцэнд тухайн програм гарч ирнэ.
 
Хулганы дугуйны тохиргоо. PDF И-мэйл
Нээгдсэн тоо : 468 
Хулганы дугуйны тохиргооТаны хулгана гүйлгэх дугуйтай юу. Тэгвэл та түүний ажиллагааг тохируулж болно. Үүний тулд Start цэсээр ороод Control Panel –ыг сонгоно. Хэрвээ таны Control Panel –ын горим Category View байвал Printers and Other Hardware ороод дараа нь Mouse –ийг сонгоно. Харин Control Panel –ын горим нь Classic View байвал шууд Mouse –ийг сонгоно. Үүний дараа нээгдсэн диалогийн цонхны Wheel тавыг сонгоод хулганы дугуйны эргэлт хэдэн мөр явуулахыг сонгох эсвэл шаардлагатай тоогоо оруулаад OK дарна.
 


Электрон ном

Баннер
, Powered by Joomla!