|
|
HTML-ийн тухай |
|
|
Нээгдсэн тоо : 1291
|
HyperText Markup Language (HTML) гэдэг нь WEB хуудас хийхэд зориулагдсан албан ёсны /стандарт/ хэл юм. WEB хуудасыг төрөл бүрийн WEB BROWSER аар үзэж болно. WEB BROWSER нь HTML ээр хийгдсэн хуудасны элементүүдийг хэв шинжийг тодорхойлолтуудыг хөрвүүлж хэрэглэгчид үзүүлдэг программ хангамж юм. Фонт, шугам, төрөл бүрийн графикийн элементүүдийг ашиглан WEB хуудсыг хэлбэржүүлэх ажиллагааг хийх боломжийг HTML бүрдүүлж өгдөг.
Ихэнх хуудсууд нь гарчиг, догол мөр, жагсаалт гэх мэтийн стандарт элементүүдтэй байдаг. Хуудасны мэдээллийн бүтэц, бүрэн байдлыг ханган HTML-ийн тег-ийг ашиглан тухайн элементийг хэрхэн харуулах мэдээллийг WEB BROWSER-т дамжуулан өгч болно. WEB BROWSER нь хуудсыг уншихдаа HTML-ийн тегийг хөрвүүлэн зохиогч ямар байдлаар хэлбэржүүлсэн тэр хэлбэрээр нь дэлгэцэнд үзүүлнэ. Ихэнх тохиолдолд зохиогч өөрийн хуудасны гадаад хэлбэрийг хатуу тодорхойлж өгсөн байдаг. WEB BROWSER ийн боломжоос хамаарч хэрэглэгч хуудасны үзэгдэх хэлбэрийг удирдаж болох боловч түүний агуулгыг өөрчлөх боломжгүй. Жишээ нь нэг WEB BROWSER догол мөрийг тэмдэглэсэн тегийг таниад хуудсыг зөв гаргаж байхад нөгөө нь танихгүй байх тохиолдол байна.
Зарим WEB BROWSER хуудасны үсгийн хэмжээ, өнгө зэргийг тохируулж болох боломжтой байдаг. HTML-тегүүдийг ерөнхийд нь хоёр төрөлд хувааж болно:
- Хуудасны бие хэсэг body WEB BROWSER -оор хэрхэн харагдахыг тодорхойлсон тегүүд
- Гарчиг, зохиогч г.м хуудсаны шинж чанаруудыг тодорхойлсон тегүүд
HTML -ийн хамгийн давуу тал нь та хуудсаа төрөл бүрийн үйлдлийн системд / платформ / төрөл бүрийн WEB BROWSER -т тохирохоор хийж болдогт оршино.
|
|
|
|
|