Он лайн сургалтыг танд санал болгож байна.

Сайтын мэдээллийг бүрэн үзэхийг хүсвэл та тусгай эрхтэй хэрэглэгч болох хэрэгтэй. Манай сайтын тусгай эрхтэй хэрэглэгчийн хэсэгт өнөөдрийн байдлаар дараах сэдвүүдээр материалууд нийтлэгдээд байгаа ба байнга нэмэгдэж байгаа болно.

СэдэвМатериалууд
Excel110
График дизайн22
Математик127
Програмчлалын хэлүүд38
Математикийн бодлогууд162
Шатрын хичээлүүд56
Excel -ийн функцууд31
Форекс21
Нийт567

Та хэрэглэгчийн тусгай эрхийг гар утаснаасаа мессеж илгээн авах боломжтой боллоо. Мессежээр эрх нээлгэх

Дэлгэрэнгүй мэдээллийг Сайтын тусгай хэрэглэгчийн бүлгээс үзээрэй.

JavaScript


Хуанли PDF И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Нээгдсэн тоо : 360 

Скрипт нь тухайн өдрийн он сар өдрийг гарагийн хамтааар гаргана. Скриптийн код нь Date обьектын аргуудыг хэрхэн ашиглахыг үзүүлсэн их энгийн эхлэн суралцагчдад зоиулагдсан болно.

Код :

 

Үр дүн : Хуанли
 
Санамсаргүй тоо гаргах PDF И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 1
МууМаш сайн 
Нээгдсэн тоо : 429 

Javascript-д санамсаргүй тоо гаргаж авахын тулд Math обьектын random() аргыг ашигладаг. Math.random() нь 0-ээс (тэг өөрөө орно) 1 хүртэлх (нэг өөрөө орохгүй) тоог буцаадаг.

0-ээс n хүртэлх (n өөрөө ороод) санамсаргүй бүхэл тоог гаргахдаа

Math.floor(Math.random() * (n+1))
Харин m-ээс n хүртэлх (n өөрөө ороод) санамсаргүй бүхэл тоог гаргахдаа
Math.floor( Math.random( ) * (n - m + 1) ) + m
томьёог ашиглана.

m-ээс n хүртэлх санамсаргүй тоог гаргах функц нь
 
function randomNumber (m,n)
{
  m = parseInt(m);
  n = parseInt(n);
  return Math.floor( Math.random() * (n - m + 1) ) + m;
}
болно.

Скриптийн ажиллагаа

Эхний утга: Эцсийн утга:
Санамсаргүй тоо:
 
Javascript -ээр шинэ хуудас бүрдүүлэх PDF И-мэйл
Нээгдсэн тоо : 585 

Скрипт нь 500х400 харьцаатай шинэ цонхыг нээнэ.Шинэ цонх нь динамик байдлаар бий болох бөгөөд JavaScript-ын энэ боломжийг ашиглан та динамик хуудас үүсгэж болно. Жишээг үзээд шинэ цонхоо заавал хаагаарай.

Код :

 

 

openWin() функцыг авч үзье. Мэдээжээр бид эхлээд шинэ цонх нээнэ. Open функцын эхний аргумент нь хоосон байгаа нь бид цонхонд ямар нэгэн тодорхой URL заахгүй гэсэнтэй холбоотой. Ингэснээр броузер ямар нэгэн хуудас ачааллахгүй харин JavaScript-ээр шинэ хуудас бүрдүүлнэ. Скриптэд бид myWin гэсэн хувьсагчийг тодорхойлж өгч түүний тусламжтайгаар шинэ цонхонд хандах болно. Цонхоо нээсний дараа document обьектэд бичлэг хийхийн тулд нээж өгнө. Энэ нь

myWin.document.open();

командаар нээгдэнэ. Дараа нь бид document.write ашиглан шинэ хуудсаа бүрдүүлнэ. Хуудсыг бүрдүүлэхдээ та дурын HTML тегүүдийг ашиглаж болно. Хуудсаа бүрдүүлж дуусаад обьектыг заавал хааж өгнө. Үүнийг

myWin.document.close();

командаар гүйцэтгэнэ.
 
JavaScript –ийн зориулалт PDF И-мэйл
Хэрэглэгчийн үнэлгээ: / 4
МууМаш сайн 
Нээгдсэн тоо : 787 
Ямарч програм хангамжийн хөгжлийн хандлага нь аюулгүй байдлыг хангасан интерактив ажиллагаатай ажиллахад эвтэйхэн интерфейстэй байхад оршино. Энэ нь хэрэглэгч тухайн програмыг үр дүнтэй ашиглах үндэс болохоос гадна програм боловсруулагчдын ашигт ажиллагааг өндөрсгөн улмаар өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
Энэ хандлага нь интернет програмчлалыг тойрч гарахгүй нь тодорхой. Сүүлийн жилүүдэд интернет програмчлал нь асар хурдтай хөгжиж байна. Интернетэд сайтад байрлуулсан асар их хэмжээний мэдээллийг хэрэглэгчид хүргэхэд хуудас нь үзэж байгаа хүнтэйгээ шууд харьцахгүйгээр төсөөлөхөд бэрхшээлтэй. Сайтад үзүүлж байгаа материалыг хэрэглэгчид хир зэрэг чанартай талбарлахаас тухайн сайтын үр өгөөж шууд хамаарна. HTML хэл нь статик веб хуудсыг үүсгэх боломжийг бүрдүүлдэг. Веб хуудсанд динамик байдлыг бий болгох олон технологийн нэг нь JavaScript юм.
Дэлгэрэнгүй...
 


Электрон ном

Баннер
, Powered by Joomla!