|
SQL гэдэг нь Structured Query Language буюу / орчуулах шаардлагагүй товчлолоор нь ойлгоход болно / гэсэн үгний товчлол юм. SQL нь өгөгдлийн сантай ажиллахад зориулагдан зохиогдсон хэл бөгөөд өгөгдлийн сангийн мэдээллийг татан авах, мэдээллийг өгөгдлийн санд бичих үйлдлийг энгийн, үр дүнтэйгээр гүйцэтгэх үүрэгтэй. SQL-ийн давуу талууд нь
- Бараг ихэнх том ӨСУС-д SQL-ийг дэмждэг. Энэ нь танд ямарч өгөгдлийн сантай ажиллах боломжийг олгоно
- Сурахад амархан. SQL-нь энгийн англи үгнүүдээс бүтсэн цөөн тооны командтай.
- SQL нь энгийн мэт харагдах боловч маш хүчирхэг хэл. Түүний элементүүдийг оновчтой ашигласнаар өгөдлийн санд маш нарийн хүнд ажиллагааг хийж болдог.
Иймээс SQL-ийг сурах хэрэгтэй.
Стандарт SQL нь стандартын хороогоор /ANSI / батлагдсан бөгөөд ANSI SQL гэж нэрлэгддэг. Ихэнх том ӨСУС-д ANSI SQL-г дэмжин ажилладаг.
Бид өгөгдлийн санг бараг өдөр бүр ашиглаж байдаг. Жишээ нь өөрийн майлыг шалгахдаа нэр, нууц үгээ оруулах, интернетээс ямар нэгэн мэдээллийг хайх, ажил дээрээ байгууллагынхаа дотоод сүлжээнд нэвтрэх, банкны картын үлдэгдлээ шалгах г.м маш олон жишээг дурьдаж болно. Гэсэн хэдий ч бараг ихэнх хүмүүст өгөгдлийн сан гэж юу болох нь ойлгомжгүй хэвээрээ үлддэг.
Өгөгдлийн сан гэж юу вэ?
Өгөгдлийн сан гэсэн ухагдхууныг маш олон хэлбэрээр ашигладаг боловч бид / SQL талаас илүү түлхүүгээр / өгөгдлийн сан гэдгийг ямар нэгэн байдлаар зохион байгуулагдсан мэдээллийн цуглуулга гэж үзье. Энгийнээр өгөгдлийн санг баримт бичиг хадгалдаг шүүгээ гэж ойлгоход болно. Шүүгээ гэдэгт ямар мэдээллүүд болон тэдгээр нь ямар зохион байгуулалттай гэдгээс үл хамааран зүгээр л мэдээлэл хадгалагдаж байгаа биет байрлалыг ойлгоно.
Өгөгдлийн сан гэдэг нь зохион байгуулалт бүхий / голдуу файлууд эсвэл хэсэг файлууд байна. / өгөгдлүүдийг хадгалах контейнер /сав/ юм.
Хүснэгтүүд / Tables /
Хүмүүс шүүгээнд бичиг баримтаа хадгалахдаа тэдгээрийг холилдуулахгүйн тулд хавтасанд хадгалдаг. Өгөгдлийн санд эдгээр хавтасыг хүснэгт гэж нэрлэдэг.
Хүснэгт гэж тодорхой төрлийн өгөгдлүүдийг зохион байгуулалттайгаар хадгалж байгаа файл юм. Хүснэгт нь харилцагчдын жагсаалт, бүтээгдхүүний нэрсүүд гэх мэтээр төрөл бүрийн мэдээллийг хадгална. Хүснэгтэд нэг төрлийн мэдээллийг хадгалах хэрэгтэй. Жишээ нь нэг хүснэгтэд харилцагчдын болон захиалгын жагсаалтыг хольж болохгүй. Энэ нь тухайн жагсаалтаас мэдээлэл татан авахад хүндрэл үүсгэдэг. Ийм тохиолдолд тухайн мэдээллүүдийг хоёр хүснэгт болгон салгах хэрэгтэй. Өгөгдлийн сангийн хүснэгт бүр нь өөрийн давиагдахгүй нэртэй байх шаардлагатай.
Баганууд болон өгөгдлийн төрлүүд / Column and Data type /
Хүснэгт нь багануудаас бүрдэх бөгөөд тэдгээрт хүснэгтийн мэдээллийн тордорхой хэсэг байрлана. Багана нь хүснэгтийн нэг талбар юм. Хүснэгт нь нэг буюу түүнээс илүү талбартай байна. Жишээ нь харилцагчдын хүснэгтийн нэг талбар /багана/ -т код, нөгөө талбарт нэр, гуравдах талбарт хаяг г.м
Багана бүр нь энэ баганад байж болох мэдээллийн тодорхой төрөлтэй байдаг. Жишээ нь талбар нь захиалгын тоог илэрхийлсэн мэдээлэл агуулах бол энэ талбар нь тоон төрлийн байх, хэрвээ нэрийг хадгалах бол текст төрлийн байх г.м
Өгөгдлийн төрөл гэдэг нь баганад хадгалах өгөгдлийн шинжийг хэлнэ. Баганы өгөгдлийн төрлийг зөв сонгох нь өгөгдлийн санг зохион байгуулах цаашид ашиглахад маш чухал үүрэгтэй байдаг.
Мөрүүд / Rows /
Хүснэгтийн өгөгдлүүд мөрөнд хадгалагдана. Бичлэг бүр нь өөрийн мөрөнд байна. Жишээ нь харилцагчдын жагсаалтын хүснэгтэд харилцагч бүрийн мэдээлэл нь тусдаа мөрөнд байрлах ба хүснэгтийн мөрийн тоо нь харилцагчдын бичлэгийн тоотой тэнцүү байна. Мөр гэдэг нь хүснэгтийн бичлэг юм. Өгөгдлийн санд мөрийг бичлэг авч үздэг.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл SQL хэлийг өөрөө сурах номноос үзнэ үү.
|