Бие даан сурах

e-surgalt.com сайтыг хөгжүүлэх болсон шалтгаан, зорилгын талаар тантай санал бодлоо хуваалцахаар энэхүү нийтлэлийг бичлээ. Би эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн хүн. Миний мэрэгжлийн нэрийг эдийн засгийн залуур зүй гэж орчуулсан байдаг. Оносон эсэхийг мэдэхгүй ч надад олон зүйлийг мэдрүүлсэн сайхан мэрэгжил. Эдийн засгийн мэрэгжлийг зарим хүмүүс математикаас хол гэж үздэг үе байсан. Харин эдийн засгийн кибернетикч мэрэгжлийн үндсэн суурь нь математик + тооцоолох техник буюу компьютер. Намайг шинэ мэрэгжилтэн болоод ирэхэд манай улс компьютер гэдгийг дөнгөж мэдэж эхлэж байсан тул эдийн засгийн өгөгдлийн сангийн суурь ч үгүй байв. Сурч байхдаа компьютерийн програм зохиох ажилд их сонирхолтой байсан учраас энэ чиглэлээр гуч шахуу жил ажиллажээ. 2008 оноос өөрийн сурч мэдсэн, судалсан зүйлийг хойч үедээ үлдээх санаа төрөн зав чөлөөндөө нилээд хэмжээний материалыг бэлтгэн боловсруулсны дараа 2014 оноос e-surgalt.com сайтыг ажиллуулах болсон юм.

Манайхан компьютерын мэрэгжил гэсэн ерөнхий нэрийг их ашигладаг. Үнэн хэрэгтээ компьютерын мэрэгжил гэж би мэдэхгүй. Энэ маш өргөн хүрээтэй ойлголт. Тооцоолох техник буюу компьютер гэдэг чинь өөрөө төрөл бүрийн эд ангиас бүрдсэн машин (төмөр). Харин түүний ажиллагаа, хүмүүс түүнийг ашиглахыг програм буюу хүний зохиосон кодууд удирдаж байдаг. Эндээс компьютертой холбоотой зохион бүтээгч, инженерчлэл, техникч, програм зохиогч, кодлогч, тестлэгч гээд тоочоод байвал маш олон мэрэгжлүүд бий. Эдгээрээс өөрийн чиглэл буюу програм зохиогчийн талаар хэдэн зүйлийг хэлье. Програм зохиогч ч гэсэн ерөнхийлсөн нэр. Програм бол шинжээч, системийн болоод бүтээгдхүүний архитекторч, загвар зохиогч, кодлогч, тестлэгч, нэвтрүүлэгч гээд олон тооны мэрэгжлийн хүмүүсийн хамтын бүтээл. Програм гэлтгүй ямарч бүтээгдхүүн төрөл бүрийн мэрэгжилтэй хүмүүсийн хамтын бүтээл байдаг. Мэрэгжил бүхэн сайхан гэж ярьдаг. Энэ бол үнэн. Гэхдээ ажилдаа чадвартай хүн л түүнээс таашаал аван дур, сонирхолтой, урам зоригтой байдаг. Үүний суурь бол яалтгүй өөрийгөө хөгжүүлэх буюу тасралтгүй суралцах юм. Хүн насан туршдаа сургуулиуд дамжаад сураад байна гэдэг боломжгүй зүйл. Интернетийн хөгжлийн үр дүнд насан туршийн боловсролын үндсэн боломж нээгдэн энэхүү сайтыг ажиллуулах бололцоог бүрдүүлсэн билээ. Сайтад нийтлэгдсэн материалуудын ихэнхийг интернетээс авсан. Интернетэд байгаа зүйлийг үнэтэй хүргэх гэлээ гэж та бодож байж магадгүй. Хэрвээ та гадаад хэлтэй бол интернетээс хүссэн зүйлээ олоод авах нь тодорхой. Интернетээс материалуудыг хайн, сонгон, төрөлжүүлэн, орчуулан нэгтгэж нэг хаягт байршуулан ажлуулж байгаагийн хөлс бол сайтын төлбөр юм. Тэгээд ч бүхий л сургалтын материалууд бол бүгд л яг ийм байдлаар олж авсан зүйлүүд байдаг.
Материалууд үнэтэй эсхүл үнэгүй байх нь нэг их чухал биш. Гол нь хүн аль болох багаасаа өөрийгөө дайчлан өөрөө суралцах аргад суралцах юм. Үүнд л сайтын үндсэн зорилго, утга оршиж байгаа болно. Өөрийгөө удирдаж сурсан хүнд бусдыг удирдах, хошуучлах, манлайлах боломж аяндаа бий болно. Хүмүүс тэгэж байгаад үзнэ, сурна гэж их ярьдаг. Энэ бол өөрийгөө хуурах буюу өөрийгөө удирдаж чадахгүй байгаагийн тод илрэл. Эрдэмтэд сургуульд олж авсан мэдлэгээрээ нээлт хийгээгүй гэдэг нь мэдээж. Тэд насан туршдаа нэг зүйлийг судлан түүнийхээ оргилд хүрсэний тод жишээ бол хийсэн нээлт, бүтээсэн бүтээлүүд нь юм. Хүмүүс эрдэмтэн болгохгүйгээс цааш суралцах ямар хэрэгтэй юм бэ? гэх гээд байдаг. Суралцахыг үргэлж ном шагайх гэж ойлгож ердөө болохгүй. Юмыг хэтрүүлбэл юунд хүргэдэгийг амьдралын олон жишээ батлана. Жишээ нь номын солиорол, архи, тамхи, дэлгэцийн хамаарал гэх мэт. Хүн дээд сургууль төгсөн диплом авснаар мэрэгжилтэн болж байгаа хэрэг ердөө биш. Энэ бол дөнгөж эхлэл. Үүнээс цааш насан туршдаа өөрийгөө хөгжүүлэн сурч мэдсээр жинхэнэ мэрэгжилтэн болдог. Үүнийг аль болох эртнээс бүр сурагч байхаасаа сурвал бүр сайн. Манайхан заавал нэг цаас өгдөг газар чамгүй мөнгө төлөн сурах дуртай. Бүтэн хавтас дүүрэн диплом, сертификат гэх мэтийн цаасны цуглуулгатай мөртлөө тун ялихгүй мэдлэг, чадвартай хүмүүстэй олон тааралдаж байлаа. Сүүлийн үед ялангуяа томоохон компаниуд хүнийг ажилд авахдаа цуглуулгыг нэгд тавихгүй болсонг би манай нийгмийн нэг дэвшил гэж харж байгаа. Яваандаа бие даан суралцах, өөрийгөө удирдах, үндсэн чиг хандлага хир суусан гэх мэт хувь хүний хөгжлийн үзүүлэлтүүд үндсэн шалгуур болох нь тодорхой. Иймээс та хэдэн настай ч байсан суралцах үүд хаалга үргэлж нээлттэй гэдгийг санаарай.
Эцэст сайтын үнийн тухайд хэдэн зүйлийг хэлье. Юун түрүүнд хавхны өгөөш л үнэгүй байдаг гэдгийг тогтоон аваарай. Бид халамж, тусламж гэх мэтийн өгөөш их хүртсэнийхээ шанг нилээд удаан хүртэх болов уу. Сайтад материалууд хоногоос хамаараад гурван төрлийн үнэтэй. Жишээ болгоод 90 хоногийн эрхтэй 30000 төгрөгийн төлбөрийг аваад үзье. Төлбөр их санагдаж байна уу. Ресторанд үдийн хоол идэхэд энэ мөнгө хүрэхгүй. Цайны газарт бол 3 удаагийн хоолны мөнгө. Тэгвэл та сайтын материалуудыг өдрийн 333 төгрөгөөр бүгдийг үзнэ. Хэрвээ та танхимын сургалтад явбал ирэх, очихдоо л 1000 төгрөг зарцуулна гээд бодоод үзээрэй. Бид таныг болон хүүхдийг тань "ЭЕШ -д 800 оноо", "Хоцрогдол арилгана", "Мэдлэг, чадвартай болгоно" гэх мэтээр төлбөр төлөхийг ятгахгүй. Энэ бол бүдүүлэг зүйл. Төлбөр төлөх эсэх нь зөвхөн таны шийдэх зүйл. Төлбөр төлчихөөр сурчихдаг гэсэн буруу ойлголтоос салахад тань сайт туслана. Сурах эсэх нь зөвхөн таниас л хамаарна. Ковид гаран онлайн сургалт явуулснаас хүүхдүүд хичээлийн хоцрогдолд орлоо гэх зүйлийг их ярьж байна. Теле хичээлийг харсан. Манай багш нарт теле хичээл явуулах арга барил, боломж, бололцоо сайнгүй байх шиг санагдсан. Үүний үр дүнг хоцрогдол арилгах нэрээр бизнес болгох санаархал цухалзаад эхэлсэн мэт.
Бага ангийнханд танхимын сургалт яалтгүй хэрэгтэй. 8 -р ангиас дээш ангийнхан болон насанд хүрэгчид танхимын сургалтыг илүүд үзнэ гэдэг нь тухайн хүн өөрийгөө удирдаж сураагүйн илрэл. Үргэлж хүнээр мануулж байж сурна гэдэг боломжгүй зүйл. Өөрийгөө удирдаж чадахгүй хүн юунд ч суралцаж чадахгүйн дээр энэ нь их гүнзгийрвэл нийгэмд хор уршигтай. Өөрийгөө удирдаж чадахаа байсан хүмүүсийг тусгай байранд /шорон, засан хүмүүжүүлэх, эмнэлэг гэх мэт/ байлган хүнээр мануулдаг даа.
Таны ирээдүй таны л гарт байдаг юм. "Аливаа хүн сурах чиглэлийг эрхэм болговоос хандах зүг өөрөө тогтоно." гэдэг жанжны үгээр нийтлэлээ дуусгая.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1728 Нийтийн

Нийтлэлээр цээжлэх, ойлгохын ялгааны талаар өөрийн бодлоо хуваалцахыг зорилоо. Би хэл шинжлэл, сурган хүмүүжүүлэх, заах арга зүй зэрэг салбаруудын талаар мэдэхгүй гэдгээ сануулах нь зөв байх. Миний бодолтой та санаа нийлж байвал нийтлэлийг нийтийн сүлжээнд тараан хэлэлцүүлэг хийгээрэй.
Аливаа зүйлийг сурахад цээжлэх болон ойлгох аргууд ихээхэн чухал үүрэгтэй боловч хаана, хэзээ ямар аргыг хэрэглэх вэ? гэдгээс л тэдний ялгаа гарч ирэх болов уу.

  Нээгдсэн тоо: 6007 Нийтийн

Та манай сайтын Программчлал буланд Javascript, PHP, HTML, CSS , SQL хэлүүдийн хичээлийг яагаад тавьсанд гайхаж байж магадгүй. Java, Perl, C, Visual хэлүүд гээд программчлалын олон хэлүүд байдаг даа. Учир нь энэ хэсэг бол веб сайт хийхийг сонирхож байгаа, веб программ зохиогч болох гэсэн хүмүүст зориулсан хэсэг юм. Веб сайт хийхийн тулд та Javascript, PHP, HTML, CSS , SQL хэлүүдийг үзэх хэрэгтэй. Аймаар санагдав уу. Үнэндээ бол тийм ч аймшигтай биш шүү. Та үүнд итгээрэй. Манай сайтад байгаа хичээлүүдийг үзсний дараа та өөрийн веб сайтыг хийх үндсэн мэдлэгтэй болно. Эдгээр хэлүүдийг бүгдийг багц байдлаар судалж байж веб сайт хийж сурдаг тул манай сайтын энэ булан бүтнээрээ нэг курс болох юм.

  Нээгдсэн тоо: 3290 Нийтийн

Бид сайтын Математик хэсэгт ерөнхий шалгалтанд математикийн хичээлээр хүчээ сорих гэж буй төгсөгчид, математикийн бодлогыг бодох аргуудад суралцахыг хүссэн сурагчдад зориулан Бодлогууд буланг нээлээ. Төгсөлтийн, ерөнхий, элсэлтийн шалгалтанд ирж байсан болон бодлого бодох ерөнхий зарчмуудыг ойлгоход тусламж болохоор бодлогууд тавигдах болно.

  Нээгдсэн тоо: 3704 Нийтийн

Саяхан надад тохиолдсон нэгэн явдлаас үүдэн энэ постыг оруулахаар шийдсэн юм. Манай нэг танил компьютерын системээ шинээр суулгуулсан юмсанж. Тэгээд интернед холбогдон сайтууд үзэх гэтэл урьд нь зүгээр харагддаж байсан зарим сайтуудын хэв алдагдан асуудал үүсгэжээ. Ингээд тэрээр надад хандахад асуудал интернет хөтөч гэдэгт бүрэн итгэлтэй байсан тул би түүнд хөтөчөө шинэчлэхийг зөвлөсөн.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 398

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 491

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 470

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 542

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 607

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 603

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 753

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 906

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 885

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1351

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 591

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 825