Нэргүй арга

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр эхлээд ард нь хаалтанд параметрүүдийн жагсаалтыг бичээд их хаалтанд аргын бие байрлана.

delegate(параметрүүд)
{
    // командууд
}

Жишээ нь

MessageHandler handler = delegate (string mes)
{
    Console.WriteLine(mes);
};
handler("hello world!");
 
delegate void MessageHandler(string message);

Нэргүй аргыг делегатийн хувийн инициализацад ашигладаг тул бие даан оршиж чаддаггүй. Дээрх жишээнд handler нэргүй аргыг илэрхийлнэ. Делегатийн энэ хувьсагчаар тухайн нэргүй аргыг дуудсан.
Параметрийн аргументээр делегатийг дамжуулсан өөр

ShowMessage("hello!", delegate (string mes)
{
    Console.WriteLine(mes);
});
 
static void ShowMessage(string message, MessageHandler handler)
{
    handler(message);
}
 
delegate void MessageHandler(string message);

жишээг харцгаая. Нэргүй арга параметр ашиглаж байвал тэдгээр нь делегатийн параметрт тохирч байх ёстой. Хэрвээ нэргүй арга параметргүй бол параметрүүдийг заах хаалтыг бичихгүй. Ингэхдээ делегат хэдэн параметрийг авч байсан ч нэргүй аргад параметрүүдийг бүр орхиж болно.

MessageHandler handler = delegate
{
    Console.WriteLine("нэргүй арга");
};
handler("hello world!");    // нэргүй арга
 
delegate void MessageHandler(string message);

Нэргүй арга параметрүүдийг агуулж байвал тэдгээр нь делегатийн параметрүүдэд тохирч байх ёстой. Эсхүл нэргүй арга ямарч параметрүүдгүй байж болох бөгөөд ийм нэргүй арга нь ижил төрлийн буцаах утгатай дурын делегатттай тохирно.
Нэргүй аргын нэг эсхүл хэдэн параметрүүд out модификатороор тодорхойлогдсон бол тэдгээрийг орхиж болохгүй.
Нэргүй арга ердийн аргын адилаар үр дүнг буцааж болно.

Operation operation = delegate (int x, int y)
{
    return x + y;
};
int result = operation(4, 5);
Console.WriteLine(result);       // 9
 
delegate int Operation(int x, int y);

Нэргүй арга гадаад кодод тодорхойлогдсон бүх хувьсагчид хандалттай.

int z = 8;
Operation operation = delegate (int x, int y)
{
    return x + y + z;
};
int result = operation(4, 5);
Console.WriteLine(result);       // 17
 
delegate int Operation(int x, int y);

Ямар нөхцөлд нэргүй аргыг ашиглах вэ? Аргын бие хэсэг олон командгүй, өөр хаана ч ашиглахгүй нэг удаагийн үйлдлийг тодорхойлох болбол нэргүй аргыг ашигладаг. Тухайлбал нэргүй аргуудыг үйл явцын боловсруулалтад ашиглах боломжтой.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 651 Төлбөртэй

Нэг төрлийн өгөгдлүүдээр илэрхийлэгдэх өгөгдлийн төрлийг массив гэнэ. Массивийн зарлалт хувьсагчийнхтай төстэй хэдий ч төрлийн заалтын араас дөрвөлжин [] хаалтыг тавьдаг.

хувьсагчийн төрөл[] массивийн нэр;

Жишээ нь бүхэл тоон массивийг тодорхойлбол

int[] numbers;

байна. Массивийн хувьсагчийн тодорхойлолтын дараа түүнд утга олгож болно.

  Нээгдсэн тоо: 2524 Төлбөртэй

Өгөгдлйн сангаас ID нь 1 тэй тэнцүү харилцагчийн нэрийг өөрчлөх код

    class Program
    {
        static void Main(string[] args)
        {
            var context = new TestDbContext();

            var customer = context.Customers.Single(c => c.CustomerId == 1);
            customer.CustomerName = "А.Ягаан";

            context.SaveChanges();

            Console.ReadLine();
        }
    }

гэж бичигдэнэ. Програмыг ажлуулаад өгөгдлийн сангийн t_customer хүснэгтийг нээн харвал өгөгдөлд өөрчлөлт орсон байгаа. Энд бас нэгэн анхаарах зүйл бий.

  Нээгдсэн тоо: 805 Бүртгүүлэх

C# хэл дээрх бүх програмийн код .cs өргөтгөлтэй файлд агуулагдана. Visual Studio -гоор үүсгэсэн төсөлд анхдагчаар Program.cs нэртэй нэг файл л үүснэ.  

Програмыг ажлуулахад анхдагчаар Program.cs файл ажилладаг. Шаардлагатай бол төсөлд C# -ийн бусад файлуудыг нэмж болно.

  Нээгдсэн тоо: 379 Нийтийн

Нэг ерөнхийлөлтэй класс өөр ерөнхийлөлтэй классаас удамшиж болно. Ингэхдээ удамшилтын төрөл бүрийн хувилбаруудыг ашиглах боломжтой.   
Бидэнд дараах суурь

class Person<T>
{
    public T Id { get;}
    public Person(T id)
    {
        Id = id;
    }
}

Person класс байлаа гэе.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 384

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 481

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 459

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 532

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 596

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 594

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 740

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 883

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 872

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1338

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 547

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 813