Нимцовичийн хамгаалалт 1-р хэсэг

Хичээлээр 1. d4 Мf6 2. c4 e6 3. Мc3 Тb4 нүүдлүүдийн дараагаар үүсэх шатрын суут онолч Арон Нимцовичийн (1886—1935) нэрээр нэрлэгдсэн хагас хаалттай гарааг авч үзье. Барууны сурах бичгүүдэд гарааг Нимцо-энэтхэгийн хамгаалалт (Nimzo-Indian Defence) гэж нэрлэсэн байдаг. Нимцовичийн шатрын онолоор хар c3 дээр тэмээгээ мориор солилцсоны дараагаар цагаанд сул (давхар хүү) байдлыг үүсгэсний үр дүнд давууг авна гэж үздэг.
Гарааны үндсэн санаа нь с7-с5 болон е6-е5 хүүний давшилтаар төвд бодны дарамтыг үзүүлэхэд оршино. Гарааны бас нэгэн санаа нь e4 нүдэнд хяналт тогтоох. Заримдаа хар бэрсний гамбитийн санааг хэрэглэн d7-d5 -аар хамгаалтыг зохион байгуулдаг.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2174 Төлбөртэй

Шатар тоглож сурч байгаа, шатар тоглогдог хүмүүс мэдэж байхад илүүдэхгүй гарааны зангуудыг үргэлжлүүлэн авч үзэцгээе. Гарааны зангыг мэддэг байснаар нэгд өөрөө тэдгээрт орохгүй байх хоёрт өрсөлдөгч зангыг мэдэхгүй эсхүл сулхан гэж үзвэл зангыг түүнд хэрэглэхэд хэрэгтэй. Бидний үзэх зангууд бол гараанд шууд хэрэглэж болох суралцахад хүндрэлгүй, энгийн.
Бид хичээлд өрсөлдөгчийн алдаанд найдсан зангуудыг үзэхгүй. Өрсөлдөгчийн алдаанд найдсан зангууд тийм сайн байдаггүй. Хэрвээ өрсөлдөгч зангыг мэдвэл энэ нь эргээд танд асуудал авчирдаг. Иймээс хичээлд бид өрсөлдөгч ороогүй ч танд онцын хүндрэл авчрахгүй зангуудыг авч үзэх юм.

  Нээгдсэн тоо: 463 Нийтийн

XIX зуунд энэ нүүдлийг Английн аварга Говард Стаунтон ихээр хэрэглэдэг байснаас гарааны нэр үүсэлтэй. Гараа маш олон төрлийн арга барилаар тоглох дуртай шатарчдын сонирхолд нийцсэн олон төрлийн байршлууд үүсдэгээрээ өнөө үед Англи гараа хамгийн өргөн хэрэглэдэг гараануудын нэг болсон. Энэхүү гараагаар дэлхийн аварга Каспаров тогтмол тоглодог байсанг дурдах нь зүйтэй. Англи гарааны зарим байгуулалт сицил хамгаалалтын төстэй байдаг. Хичээлээр Англи гарааны 8-р хэсгийг авч үзье.

Жич: Шатарт суралцах үндэс бол гарааны онолын мэдлэг. Сайтад өнөө цагт хамгийн ихээр тоглодог бүх гарааны хичээлүүд нийтлэгдсэн тул үзэж судлахыг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 1683 Нийтийн

Татгалзсан бэрсний гамбитыг их мастеруудын түвшинд ихээр тоглодог гараа. Олон төрлийн салаа хувилбартай маш сонирхолтой хурц тоглолттой гараа. Шатар тоглох ур чадвараа дээшлүүлэхэд гарааны онолоос гадна их мастеруудийн өргүүдийг сайн судлан ойлгон авч өөрийн тоглолтод ашиглах юм. 

[Event "Монпелье, 1985."] [White "Юсупов"] [Black "Рибли"] 1. d4 Nf6 2. c4 e6 3. Nf3 d5 4. Nc3 c5 5. cxd5 Nxd5 6. e4 Nxc3 7. bxc3 cxd4 8. cxd4 Nc6 (8... Bb4+ {Петросян санал болгосон.}) 9. Bc4 b5 {дэлхийн аваргын тэмцээнд Фишер Спасскийн эсрэг хэрэглэсэн санаа.} 10. Be2! ({дэлхийн аваргын өрөгт} 10. Bd3 {гэж нүүн хурдан тэнцээнд хүрсэн.}) 10... Bb4+! (10... a6?! 11. O-O Bb7 12. a4! b4 13. d5! {үргэлжлэл хангалтгүй.(Вейсман - Грабчевский, 1974)}) 11. Bd2 Qa5 12. d5! ({энд Геллерийн} 12. a4! {үргэлжлэл ч хүчтэй.}) 12... exd5 13. exd5 Ne7 14. O-O Bxd2 15. Nxd2 O-O 16. Nb3 Qd8 17. Bf3! {цагаан d5 хүүг бэхжүүлэн суларсан c6 нүдэнд форпост /суулт/ үүсгэх төлөвлөгөөтэй.} ({Георгиев - Рибли (1985) нарын өрөгт} 17. Bxb5 Bb7 (17... Qd6 18. Qd4 Bb7 {гэх боломжтой.}) 18. Nc5 Qb6!? 19. Nxb7 Qxb5 20. Rb1 Qxd5 {гээд хар амжилттай хамгаалсан.}) 17... Nf5 18. Rc1 Nd6 19. Qd4! Qb6 20. Qf4 {нүүдэл Мb3-d4-c6 шилжилтийг хангасан. Үүний дараа d6 нүдний бүслэлт нурна.} Bd7 21. Nd4 Rfe8 ({Юсупов f7 нүдийг сулруулахгүй} 21... Rae8 {нүүдлийг илүү оновчтой гэж үзсэн.}) 22. Nc6 Nc4 23. Rfe1 Nb2 24. Be4 Nc4 25. h3! h6 26. Bd3 Nb2 27. Bb1 Bxc6? {хар эрчимтэй хамгаалалтыг тэсэлгүй байдлыг шууд намжаахыг оролдохдоо өрсөлдөгчийн үр дүнтэй сөрөг цохилтыг хараагүй.} 28. dxc6 Rxe1+ 29. Rxe1 Qxc6? 30. Be4 Qc3 31. Rc1 Nd3 32. Qxf7+! {гээд хар буусан.} ({хар дараах хувилбарт найдаж байсан байх.} 32. Rxc3? {гэвэл} Nxf4 33. Rf3 Ne2+ 34. Kf1 Re8 35. Re3 Nd4 36. Bh7+ Kf8 {-ын дараагаар цагаан аврал эрэхээр.})

  Нээгдсэн тоо: 5801 Нийтийн

Шатарт ямар нэгэн нүүдэл хийхдээ зөвхөн нэг л шатрыг хөлөг дээр шилжүүлсэн байх ёстой гэсэн чухал дүрэм бий. Гэхдээ энэ дүрмээс гадуур ноён тэрэг хоёроо зэрэг шилжүүлэн нүүх өвөрмөц нүүдэл өрсөлдөгч нарт нээлттэй байдаг. Энэ хосолсон нүүдлийг сэлгээ хийх гэдэг.
Сэлгээ хийхдээ ноёноо тэрэгний чиглэлд нэг нүд алгасан (өөрөөр хэлбэл ноёны байсан нүдтэй ижил өнгөтэй нүдэнд) байрлуулаад харин тэргээ ноёныг давуулан түүний зэргэлдээ нүдэнд байрлуулна. Өрсөлдөгч бүрт хоёр тэрэг байдаг тул сэлгээ нь хоёр төрлийнх байна. Ноёны жигүүрт сэлгээ хийвэл богино сэлгээ харин бэрсний жигүүрт хийсэн сэлгээг урт буюу холын сэлгээ гэдэг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 150

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 216

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 183

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 300

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 330

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 338

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 412

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 412

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 488

 
Энэ долоо хоногт

Тэгш өнцөгт параллелепипедын диагнал түүний 3 ба 4 хэмжээтэй талстад 60 градусын өнцгөөр налсан бол диагоналын урт хэд вэ?

Нээгдсэн тоо : 1285

 

Суурийн радиус нь 4 см байх шулуун дугуй цилиндрийн нэг үзүүрээс зурагт үзүүлснээр хавтгайгаар огтлоход хамгийн урт байгуулагч нь 15 см, хамгийн богино байгуулагч нь 9 см болсон бол үүссэн биетийн эзэлхүүнийг ол.

Нээгдсэн тоо : 2934

 

тэнцэтгэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 206