React хук

React 16.8 хувилбараас компонентийг Component классаас удамшуулахгүйгээр энгийн функц хэлбэрээр буюу функционал компонентийг бичих боломж бий болсон.
React компонентийн ажиллагааны үндэс бол төлвийн удирдлагад оршдог. Өөрөөр хэлбэл компонентийн төлвийг тодорхойлсон обьектийн аль нэгэн эсхүл бүхэлд нь өөрчлөлт ороход React энэ төлвөөс хамааралтай дэлгэцийн хэсгийг дахин зурдаг. Бид өмнөх хичээлүүдэд ашиглаж байсан Component классаас удамшсан компонентийн төлвийг өөрчлөхдөө this.setState({ pageTitle: newTitle }) гэх байдлаар setState аргыг ашиглаж байсан.

Арга ажиллан төлвийг өөрчилсөний дараа компонентийн render арга автоматаар дуудагдан компонентийг дахин зуран харуулдаг. Энд setState, render аргууд суурь Component классаас удамшдаг.
React 16.8 хувилбараас функционал компонентод шилжсэн. Өөрөөр хэлбэл компонентийг Component классаас удамшуулахгүйгээр энгийн функц байдлаар тодорхойлох болсон. Үүний давуу тал гэвэл функцтэй ажиллах нь энгийн бөгөөд ямар нэгэн классаас удамшихгүй тул компьютерийн нөөцийг бага зарцуулна. React -ийн динамик ажиллагааг функционал компонентод хангах үүднээс hook бий болсон. Хукууд бол компонентод ашиглаж болох React сангийн бие даасан функцууд юм.
hook -уудийг шинэ төсөл үүсгэн судлая. Төслийг хэрхэн үүсгэхийг react програм үүсгэх хичээлээс үзээрэй.
Төслөө үүсгээд ашиглахгүй файлуудыг устган

цэвэрлэгээ хийгээрэй. Төслийн хэвжүүлэлтийг bootstrap -аар хийе. Үүний тулд index.html файлд

bootstrap -ийн CDN холбоосыг оруулан өгөөрэй. App компонентод төслийн ажиллагааг шалгах зорилготой div  -ийг оруулсан байгаа. Төслийн компиляцийг хийвэл

гэж харагдана. Төслөө үүсгэн бэлтгэсэн тул дараагийн хичээлээс хукуудийн судалгааг хийх болно.

Жич: React 16.8 хувилбараас хойш Component классаас удамшсан компонентийг үүсгэж болохгүй гэж ойлгож болохгүй. Урьдын адилаар Component классаас удамшуулан компонентийг үүсгэн ашиглаж болох ч функционал компонентийн код илүү энгийн, өргөтгөх боломж, ажиллагааны оновчтой байдлыг ашиглахын тулд функционал компонент, хукуудийн талаар мэдэн тэдгээрийг ашиглаж сурсан байх хэрэгтэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 605 Төлбөртэй

Өмнөх хичээлүүдэд React сан хэрхэн ажилладаг, create react app хэрэгсэл, хуудасны хэвийн бичлэгийн Jsx дүрмүүдтэй танилцан тэдгээрийн ажиллагааг жишээнд дээр судлан танилцсан бол одоо сангийн өөрийнх нь ажиллагаануудтай дэлгэрэнгүй танилцгаая. Эхлээд create react app хэрэгслээр үүсгэсэн төслийн үндсэн компонент болох App -аас өмнөх хичээлд судалсан зарим ойлголтуудын жишээ кодийг

class App extends Component {
  render() {
    const divStyle = {
      textAlign: 'center'
    }
    return (
      <div style={divStyle}>
        <h1>
          Hello world!
        </h1>
        <Car name={'Toyata Prius'} year={'2018'} />
        <Car name="Toyata Camry" year={'2019'} />
        <Car name={'Ford'} year={'2015'} />
      </div>
    )
  }
}

хасан цэвэрлэе.

  Нээгдсэн тоо: 943 Төлбөртэй

VueJs фреймворкийн шүүлтүүр ойлголтын тухай авч үзье. Хэрвээ та Angular фреймворкийг судалж байсан бол Pipe гэдэг ухагдхууныг мэдэх байх. VueJs фреймворкийн шүүлтүүр бол Pipe -тай ижил бөгөөд ямар нэгэн мөр эсхүл компонентийн хэв /шаблон/ дэх элементүүдийн харагдах байдлыг өөрчлөн үзүүлэх тусгай хувиргагч юм. Үүнийг дараах жишээн дээр авч

<template>
  <div>
      <h2>{{ title }}</h2>
  </div>
</template>

<script>
export default {
  data () {
    return {
      title: "Hello I am Vue!"
    }
  }  
}
</script>

үзье.

  Нээгдсэн тоо: 1661 Бүртгүүлэх

Хичээлээр Vuejs -ийг ашиглан энгийн програмыг зохиоё. Үүний тулд Vuejs -ийн албан ёсны сайтад хандан GET STARTED цэсээр ороод хуудасны зүүн талын цэсээс Installation цэсийг сонговол

Vuejs -ийг суулгах аргуудын талаар дэлгэрэнгүй тайлбарласан хуудас нээгдэнэ. Vuejs бага хэмжээтэй энгийн фреймворк учраас түүнтэй ажиллахын тулд олон тооны тохиргоонууд хийн ажиллах орчинг бүрдүүлээд байх хэрэггүй кодод javascript санг оруулдагийн адилаар нэг script тэг ашиглан Vuejs -ийг оруулаад түүнийг ашиглах боломжтой. Vuejs -ийг ашиглах хамгийн энгийн ойлгомжтой арга бол CDN -ээс санг script тэгээр коддоо оруулан ирэх юм. Бид фреймворкийн ажиллагааг судлах гэж байгаа тул <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script> мөрийг хуулан аваад дурын текст засварлагчийг нээгээд index.html файлыг доорх агуулгатайгаар

үүсгэн өгье.

  Нээгдсэн тоо: 361 Бүртгүүлэх

Сорилгын үр дүнгийн QuizResult компонентод сорилгыг дахин эхлүүлэх товч байгаа. react -ийг зохиогчид  програмийг компонент дээр суурилан хийх аргачлалыг уриалдаг учраас сорилгыг дахин эхлүүлэх товчийг тусд нь компонент байдлаар боловсруулъя. Үүний тулд төслийн components хавтаст UI нэртэй хавтасыг үүсгээд түүнд Button хавтасыг үүсгэе. UI гэдэг нь /user interface/ буюу хэрэглэгч талын дэлгэцийн төрөл бүрийн элементүүдийг үзүүлэх компонентуудыг агуулах юм. Button хавтас бол дэлгэц дээр үзүүлэх товчны компонентийн хавтас бөгөөд түүнд Button.js, Button.module.css үүсгэн өгөөрэй.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 366

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 457

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 437

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 511

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 580

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 573

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 712

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 851

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 844

 
Энэ долоо хоногт

тэнцэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 1420

 

B(5;3) цэгт төгсгөлтэй AB вектор (3;1) гэсэн кординаттай бол A цэгийн абцисс, ординатын нийлбэрийг ол.

Нээгдсэн тоо : 743

 

prob14_84_01 функцийн хязгаарыг ол.

Нээгдсэн тоо : 247