Нэмэх

Математикийн бүх ухагдхуун, сэдвүүд бие биетэйгээ маш нягт холөоотой. Арифметик бол математикийн суурь. Иймээс арифметикийг сайн ойлгон авбал цааш алгебрт суралцахад дөхөм болох учиртай. Ахлах ангийнханд арифметикийн хичээлүүд хэт энгийн хөнгөн мэт санагдаж болно. Арифметикийг судлаж буй хүүхэд багачууд болон тэдний эцэг, эхүүдэд ийм материалууд хэрэг болох л учиртай.

Натурал тоонуудыг нэмэх

Тоонуудыг нэмэх гэдэг нь тоонуудын нэгжүүдийн нийлбэрээр нэг шинэ тоо гаргах арифметик үйлдэл юм.

Жишээ. Ширээн дээрх 3 харандаа дээр 4 харандааг нэмэн тавивал ширээн дээр хэдэн харандаатай болох вэ? Энэ асуултад хариулахын тулд ширээн дээрх бүх харандааг тоолох хэрэгтэй.

arif03_00_01

Ширээн дээрх бүх харандааг тоолбол 7 байна. Энэ нь ширээн дээр байсан 3 харандаа дээр нэмэн тавьсан 4 харандааг нэмсэн гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид 3 ба 4 тоонуудад нэмэх үйлдлийг хийлээ.
Математик бичлэгт нэмэх үйлдэлд + (нэмэх тэмдэг) -ийг ашигладаг. Тэмдэгийг нэмэгдэж буй тоонууд хооронд тавин өгнө. Манай хичээлийн жишээний нэмэх үйлдлийн математик бичилт бол 3 + 4 хэлбэртэй байна. Энэхүү бичлэг нь 3 ба 4 гэсэн хоёр тоог нэмэхийг илэрхийлнэ. Бичлэгийн баруун талд = (тэнцүү) тэмдгийг тавиад үйлдлийн үр дүнд бий болсон шинэ тоог бичдэг. Жишээ нь 3 + 4 = 7
Нэмэх үйлдэлд хичнээн ч тоонууд оролцож болно. Жишээ 3, 4, 6, 5 тоонуудын нийлбэрийг олох бичлэг бол 3 + 4 + 6 + 5 бөгөөд үр дүнг 3 + 4 + 6 + 5 = 18 гэж бичнэ.

Нэмэгдхүүн ба нийлбэр

Нэгжүүд нь нийлж буй тоог Нэмэгдхүүн гэдэг. Жишээ 7 + 3 бичлэгт 7 - нь нэгдүгээр нэмэгдхүүн харин 3 бол хоёрдугаар нэмэгдхүүн.
Тоонуудын нэгжүүд нийлэн бүтээж буй тоог Нийлбэр гэнэ. Жишээ нь 7 + 3 = 10 бичлэгт 10 бол нэмэх үйлдлийн үр дүн буюу нийлбэр юм. 7 + 3 бичлэгийг ч бас нийлбэр гэж нэрлэдэг.

arif03_00_02

3 + 4 + 6 + 5 бичлэгийн хувьд 3, 4, 6, 5 тоонууд бүгд нэмэгдхүүн харин 18 бол энэ нийлбэрийн үр дүн юм.

Нэмэх үйлдлийг шалгах

Нэмэх үйлдлийг зөв хийсэн эсэхээ хэрхэн шалгахыг 3 + 5 = 8 илэрхийлэл дээр авч үзье.
Энд 3 - эхний нэмэгдхүүн, 5 - хоёрдахь нэмэгдхүүн, 8 - нийлбэр. Нэмэх үйлдлийг зөв хийсэн эсэхийг шалгахдаа

  • Нийлбэрээс эхний нэмэгдхүүнийг хасахад хоёрдахь нэмэгдхүүн гарч байвал үйлдэл зөв. Өөрөөр хэлбэл 8 - 3 = 5
  • Нийлбэрээс хоёрдахь нэмэгдхүүнийг хасахад эхний нэмэгдхүүн гарч байвал үйлдэл зөв. Өөрөөр хэлбэл 8 - 5 = 3

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 8227 Бүртгүүлэх

x нь a д тэмүүлэх үед дурын ε>0 хувьд нөхцлийг хангах ε тооноос хамаарсан δ(ε) тоо олдож байвал L тоог f(x) функцын хязгаар гэнэ.
гэж тэмдэглэнэ.
Энэ тодорхойлолт нь x нь a -д ойртох тутам f(x) функцын утга нь L тоонд хязгааргүй ойртоно гэдгийг илэрхийлж байна. Хязгаарын геометр утга нь дурын ε>0 хувьд x нь (α-δ, α+δ) мужид байхад функцын утга нь мужид орших δ тоог олж болно. Тодорхойлолт ёсоор функцын аргумент нь зөвхөн a -д ойртдог болохоос биш энэ утгыг авахгүй гэдгийг анхааралдаа авах хэрэгтэй. Энийг ямар ч функцын хязгаарыг олохдоо түүний тасралтын цэг дээр санаж байх хэрэгтэй.

  Нээгдсэн тоо: 2599 Төлбөртэй

Тойргийн элементүүд хичээлд тойрогтой холбоо бүхий ухагдхуунуудын талаар авч үзсэн бол энэ хичээлээр тойргийн элементүүдээр үүсгэгдэх өнцгүүдийн тухай үзье. Сэдвийг ЕБС -д дэлгэрүүлэн судалдаггүй учраас тойргийн элементүүдээр үүсгэгдсэн өнцөг, тэдгээртэй холбоотой бодлогыг сурагчид бараг бодож чаддаггүй гэж хэлж болно.

  Нээгдсэн тоо: 1891 Төлбөртэй

Вектортой холбоотой бодлого сурагчдад нилээд хүндрэл учруулдаг. Учир нь тухайн сэдвийг дунд сургуульд маш өнгөцхөн байдлаар үзээд өнгөрдөгтэй холбоотой байх. Ойлголтыг дээд математикт гүнзгийрүүлэн үздэг ч ерөнхий ойлголтыг сайн ойлгосон байж л бодлого бодоход ашиглана. Иймээс энэ хичээлд векторын төрлүүдийн талаар авч үзье.

  Нээгдсэн тоо: 2342 Төлбөртэй

Бид илэрхийллийг үржигдхүүнд задлах аргуудын эхний 4 -ийг өмнөх хичээлүүдээр үзсэн. Одоо та квадрат 3-н гишүүнтийг үржигдхүүнд задлахыг бүрэн хэмжээнд сурсан гэж бодож байна. Хэрвээ бид бодлого бодож байхад x -ийн зэрэгт квадратаас /2-оос/ их зэрэгтэй илэрхийлэл ороод ирвэл яах вэ? x -ийн зэрэг хоёроос их илэрхийллийг дээд эрэмбийн гэж нэрлэдэг.
Олон гишүүнтүүд гэсэн ерөнхий хэлбэртэй байдаг. n=1 бол хоёр гишүүнт, n=2 бол квадрат гурван гишүүнт, n>2 их бол ерөнхийд нь дээд эрэмбийнх гэж нэрлээд байгаа хэрэг.
Дээд эрэмбийн олон гишүүнтийн шийдийг олохдоо бид өмнө нь үзсэн аргуудыг ашиглаад үржигдхүүнд задлах боломж гарч болох ч нилээд цаг зарцуулах хэрэгтэй болж мэднэ.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 398

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 491

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 470

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 542

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 607

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 603

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 753

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 906

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 885

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1351

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 591

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 825