Хамтран ажиллацгаая

Сайтын тусгай эрхтэй хэрэглэгч болох бас нэгэн боломжийг бид танд танилцуулж байна. Энэ бол та сайттай хамтран ажиллах хэлбэр юм. Сайтын тусгай эрхтэй хэрэглэгч болохын тулд тодорхой хэмжээний төлбөр төлөх талаар Бүртгүүлэх, тусгай эрх нээлгэх нийтлэлээс мэдсэн байх. Төлбөр төлөхгүйгээр тусгай эрхийг нээлгэхийн тулд манай хамтын ажиллагаанд нэгдэх юм. Хамтын ажиллагаа гэдгийг товч тайлбарлая. Хэрвээ та интернет сайтуудаар их зочилдог бол энэ талаар мэддэг гэж бодож байна.

Та сайтад бүртгүүлээд өөрийн өгөгдлийг ашиглан нэвтрэн ороход Хэрэглэгчийн мэдээлэл самбарт баг бүрдүүлэх холбоос гарч ирнэ. Энэ холбоосыг та өөрийн сайт, блог, фэйсбуук хуудас, форум гээд интернетэд мэдээлэл оруулж болох ямарч газар оруулж болно. Эсхүл найз нөхөд, танилуудаа захиагаар илгээ ч болно. Холбоосыг тараах нь танд ямар ашигтай вэ? Энд л хамтын ажиллагааны гол утга оршино. Таны тараасан холбоосоор сайтад ирсэн хэрэглэгч бүртгэл хийлгэвэл тэр хүн таны багийн гишүүн болно. Ингээд та багаа бүрдүүлж эхэлнэ. Баг бүрдүүлэлт ганцхан түвшинтэй. Энэ нь таны холбоосоор ирээд бүртгэл хийлгэсэн хүн л таны багийн гишүүн болно. Харин таны багийн гишүүний холбоосоор бүртгүүлсэн хүмүүс таны багт орохгүй тэр хүнийхээ л багийн гишүүд болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл шууд таны холбоосоор ирсэн хүн л танай багт орно.

Гэхдээ бүртгэл хийлгэн түүнийгээ баталгаажуулсан хүн л таны багийн гишүүн болно гэдгийг анхаарна уу.

Баг бүрдүүлснээр та

  1. Таны холбоосоор сайтад ирэн бүртгэл хийсэн хүн бүрээс та 1 оноо цуглуулна.
  2. Хэрвээ таны багийн гишүүн төлбөр төлөн тусгай эрх нээлгэвэл тухайн хүний төлсөн 5000 төгрөг тутмаас та 5 оноо нэмэн авна.
  3. Таны нийт оноо 5 -аас их болсон үед Хэрэглэгчийн мэдээлэл самбарт Оноог хөрвүүлэх гэсэн холбоос гарч ирэх бөгөөд та оноогоороо тусгай эрх нээлгэх боломжтой. Энд 5 -н оноонд 3 өдрийн тусгай эрх нээгдэнэ.

Энэ нь та багаа бүрдүүлэн оноогоороо тусгай эрх авах харин манай сайтыг олон хүмүүст мэдүүлэх гэсэн утгаараа хамтын ажиллагаа болж байгаа хэрэг. Өмнө нь бүртгэл хийлгэн хэрэглэгч болсон хүмүүст хамтран ажиллах бүрэн боломжтой. Та өөрийн мэдээллээ ашиглан сайтад нэвтрээд баг бүрдүүлэх холбоосоо аваад л болно.
Одоо сайтын хэрэглэгчийн мэдээлэл самбар дараах хэлбэртэй харагдана.

Хамтран ажиллахад таниас ямар нэгэн илүү зардал, их цаг зав гараад байхгүй. Зүгээр л интернетээр хэсэж байхдаа өөрийн холбоосоо боломжтой газартаа тавиад л байхад болно. Жишээ нь

  • Интернетээр сурцгаая. Таны холбоос
  • Интернет сайт хийж сурмаар  байвал эндээс үзээрэй. Таны холбоос
  • Элсэлтийн ерөнхий шалгалтандаа бэлтгэцгээе. Таны холбоос
  • Интернетээс мөнгө хийх үү. Таны холбоос

гэх мэтээр таны маркетинг хийх авьяас л мэдэх асуудал.
Энэ бол төлбөр төлөхгүйгээр өөрийн хөдөлмөрөөр тусгай эрх авах арга. Мэдээж төлбөрөө шууд төлөөд үйлчилгээ авах арга бас нээлттэй шүү.

Нэг хаягаас олон дахин бүртгэл хийлгэх, хандалт хийхгүй удсан, хуурамчаар бүртгэл үүсгэн оноо цуглуулах оролдлого хийвэл танд сануулахгүйгээр бүртгэлийг хүчингүй болгоно гэдгийг сануулъя.  

Таныг манай сайттай хамтран ажиллахыг урьж байна.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 4941 Нийтийн

Сайтын админ болон хэрэглэгч хоёрын хоорондын харилцааг ханган өгөх гол хэрэгсэл бол майл хаяг. Иймээс та сайтад бүртгүүлэн үйлчилгээ авахын тулд өөрийн майл хаягтай байх хэрэгтэй. Бүртгэлийн болоод тусгай эрхийн захиалгын талаарх бүх мэдээллүүд таны майл хаягаар очих тул та өөрийн гэсэн майл хаягаа ашиглах хэрэгтэй. Майл хаягийг үнэ төлбөргүй нээн өгдөг олон серверүүд байдаг. Хамгийн энгийн болоод найдвартай сервис бол yahoo. Yahoo -д майл хаяг нээлгэхийн тулд та mail.yahoo.com хаягаар ороход доорх дэлгэц гарч ирнэ.

  Нээгдсэн тоо: 3207 Нийтийн

Танд хүргэх сайн мэдээлэл гэвэл манай сайтын Математикийн бодлого хэсэг 1000 бодлоготой болсон явдал. Сайт мянган бодлоготой болохыг сайн мэдээ гэсэнд та гайхаж байж магадгүй. Гэхдээ миний хувьд энэ нь нилээд хүч хөдөлмөр, цаг хугацаа зарцуулсан ажлын үр дүн. Хэрвээ та сайт ажлуулдаг бол 1000 материалыг бэлтгэн сайтад нийтлэх хир ажилтайг төвөггүй ойлгоно. Нэг бодлогын материалыг дундажаар 150-300 тэмдэгт текст 5-10 зураг гэж бодвол А4 -ын цаасны тал хуудас болно. Тэгвэл 1000 бодлого А4 -ын 500 нүүр гэсэн үг. Нийтлэлээр өөрийн хийсэн ажлыг дөвийлгөх гэсэн санаа агуулаагүй бөгөөд нэгэн асуудлыг энэхүү нийтлэлийг уншигч танд хүргэх гэсэн юм.

  Нээгдсэн тоо: 3802 Нийтийн

Сайтын материалууд төлбөртэй, төлбөргүй гэсэн хэсгүүдэд хуваагдаж байгаа юм. Энэ нийтлэлээр танд сайтын материалуудыг үзэх аргуудын талаар тайлбарлах болно. Сайтын материалууд дараах байдлаар хуваагдсан байгаа.

  • Нийтэд зориулагдсан. Та материалыг цааш унших гэсэн холбоосоор орон бүрэн хэмжээгээр үзэх боломжтой.
  • Олон нийтийн сүлжээний түгжээтэй
  • Бүртгэлтэй хэрэглэгчдийн
  • Тусгай эрхтэй хэрэглэгчдийн

Сүүлийн гурван хэсгийг тайлбарлавал.

  Нээгдсэн тоо: 7639 Нийтийн

Хүмүүс компьютерын систем суулгахыг их хэцүү ажил гэж боддог юм шиг. Та жаахан хичээвэл энэ бол маш энгийн. Манай хэрэглэгчид компьютертаа төрөл бүрийн програм суулган тохиргоог нь зөв хийдэггүй эсхүл тухайн програмыг даган суудаг элдэв төрлийн зар сурталчилгаа, утилитыг цуг суулгаснаас болоод компьютерын ажиллагаагаа удаан болгоод бүр системийн ажиллагааг доголдуулах тохиолдол их гаргадаг. Ингээд систем суулгуулахын тулд тодорхой хөлс төлөх асуудалд ордог. Тэгвэл та өөрөө энэ ажлыг хэрхэн хийж болохыг би энэ хичээлээр үзүүлье. Windows төрлийн үйлдлийн систеийг суулгах нь өөр хоорондоо бараг ялгаагүй. Энд бид манай хэрэглэгчид хамгийн өргөн ашигладаг Windows 7 системийг хэрхэн суулгахыг авч үзэх юм. нь Windows 7 нь 2009 оны сүүлээр Windows Vista гийн дараагаар гарч ирсэн Windows NT төрлийн үйлдлийн систем юм. Одоо Windows 8, Windows 10 гээд системүүд гарсан байгаа ч суулгах ажиллагаа нь бараг ижилхэн.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 398

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 491

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 470

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 541

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 606

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 603

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 752

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 905

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 885

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1351

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 591

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 825