Хөлөлгөөний зарчмууд

Арон Исаевич Нимцовичийн "Миний систем" гэдэг шатрын номоос үргэлжлүүлэн таницуулъя.

Тав. Хурцадмал байдлыг даран хөлөлгөөний эсхүл тоглолтын чөлөөлөлтийг хийх. Тоглолтын чөлөөт хөлөлгөөнд саад болсон өрсөлдөгчийн эсрэг маневрууд асуудал үүсгэж эхэлбэл ийм байдлыг шийдвэртэй, хурдан дуусгах шаардлагатай. Энд хагас дутуу шийдэл байж таарахгүй. Үүнийг дараах жишээгээр тайлбарлая. 1. e4 e5 2. Мf3 Мc6 3. d4 d5. Харын сүүлийн нүүдэл эрсдэлтэй. Цагааны 3. d4 идэвхитэй нүүдэлд хар яг ийм байдлаар шууд хариу барих гэсний хэрэггүй. Энэ нь цаашдын зарим хүндрэлүүдийн эх үүсвэр. 4. exd5 Бxd5 5. Мc3 Тb4. Хар гараанд бэрсээрээ хоёрдахь нүүдэл хийх асуудлаас түр салсан. Гэвч 6. Тd2 -ийн дараа зарим нэгэн хүндрэл гарч ирсэн. Бэрсээ хөдөлгөх нь темп алдахад хүргэнэ.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 931 Нийтийн

Төвийн гараа нь нээлттэй гараануудын төрөлд орох ба дөрөв дэх дэлхийн аварга А. Алехин гарааг "Гарааны хэт эрт үед бэрсээр нүүдэл хийх нь давууг авчирч чадах нь юу л бол. Гэхдээ хар өрсөлдөгч ноёнгийн жигүүрт тэр бүү хэл төвд дайралтыг үүсгэж амжихааргүйгээр чамбай тоглох ёстой. Учир нь цагаан бэрс g3 нүднээс хар ноёнгийн богино сэлгээний байрлалд хүчтэй дарамтыг үзүүлэх л болно" гэж оновчтой тодорхойлсон байдаг. Энэхүү тодорхойлолт өнөө цагт ч утгаа алдаагүй л байгаа. Голдуу хоёр өөр талын сэлгээтэй, жигүүрүүдэд харилцан дайралттай нарийн төвөгтэй байрлал үүсдэг. Орчин цагт тэмцээнүүдэд ховор дайралддаг.

[Event "Төвийн гараа"] 1. e4 e5 2. d4 exd4 3. Qxd4 {Бэрсээ хэтэрхий эрт тоглолтод оруулснаар цагаан өрсөлдөгчид хөлөлгөөгөө амархан дуусгах боломжийг олгоно.} (3. Bc4 {гэж нүүвэл төвийн гамбитын хувилбар}) ({харин} 3. c3 dxc3 4. Bc4 cxb2 {нүүдлүүдийн дараа хойд гамбит хувилбар болно.}) 3... Nc6 4. Qe3 Nf6 5. Nc3 (5. e5 Ng4 6. Qe4 d5 7. exd6+ Be6 {гэх нь хэт яарсан хэрэг болно. Учир нь цагааны боднууд байрандаа байж байхад хар бүх бодоо хөллөж амжина. Хэрвээ} 8. dxc7 {гэвэл дор хаяахад л} Qd1+ 9. Kxd1 Nxf2+ 10. Ke1 Nxe4 {гээд хар хүү хожин санаачлагаа хадгалсаар байх болно.}) 5... Bb4 6. Bd2 O-O 7. O-O-O Re8 {хар найдвартай байрлалтай. d7-d5 гэж e шугамыг дайрахаар заналхийлнэ. Гараанд бэрсээ эртлэн хөдөлгөх нь өөрийн сул талтай нь эндээс тодорхой.}

  Нээгдсэн тоо: 4597 Нийтийн

Шотланд өрөг

Фрезер - Таубенгауз (Париж 1888)

1. e4 e5 2. Мf3 Мc6. Хамгийн сайн хариултуудын нэг. 3. d4. Хоёр дахь тэмээний хөлийг нээхийн зэрэгцээ харын e5 хүүний тулгуурыг эвдсэн сайн үргэлжлэл. 3. ... ed 4. М:d4 Бh4. Хар e4 хүүнд дарамт үүсгэн өрсөлдөгчийн ноёны жигүүрт үйлчлэхийг оролдсон. 5. Мc3 Мf6?. Өөрийн бэрсний ухрах замыг хаасан муу нүүдэл. Сайн хариулт 5. ... Тb4. 6. Мf5!. Цагаан өрсөлдөгчийн бэрсийг ангуучлах боломжийг алдсангүй. 6. ... Бh5??. 6. ... Бg4 7. Тe2 Б:g2 8. Тf3 Бh3 9. Трg1 Б:h2 гээд бэрс аврагдах байсан. 7. f3 гэвэл 7. ... Бg6! 8. Мh4 Бh5 гээд бэрс зугтана. 8. Мb5 ын дараа хар c7 нүдийг хамгаалахын тулд сэлгээгүй болсноор цагаан гараанд байрлалын ихээхэн давуу талтай болно. 7. Тe2 Бg6. Бэрсийг 7. ... Мg4 8. Т:g4 Бg6 гэж аварч болох байлаа. Гэхдээ энэ өрөгт тэгсэнгүй. 8. Мh4 (3-р диаграм) Хавх буулаа. Хар буун өглөө. Бэрсээр эрт аялах нь зөв биш гэдгийг баталлаа.

  Нээгдсэн тоо: 3441 Нийтийн

Шатарт материалын болон байрлалын гэсэн хоёр төрлийн давуу байдал байдаг. Ямарч шатарчин заавал туулан гардаг шатар тоглох чадварт суралцах эхний үе бол харилцан солилцоо хийж сурах юм. Энэ нь материалын (хүчний) давуу (бод илүү, хүү илүү, илүү хүчтэй бод сул бодны эсрэг гэх мэт) талтай нягт уялдаатай. Энд хүртэл бидний үзсэн хичээлүүд энэхүү шатрын үндсэн элементүүдийн нэгийг нээн ойлгоход зориулагдсан болно. Тэгээд ч бид цаашдаа материалын давуу талаа хэрхэн ашиглах аргуудыг олон удаа авч үзнэ. Материалын давуу талаа чадварлаг ашиглах нь ямарч шатарчны ур чадварын үндсэн бүрдүүлэгч байдаг тухай бид нэг бус удаа дурдаж байсан.

  Нээгдсэн тоо: 578 Төлбөртэй

XX -р зууны эхээр Словакийн их мастер Рихард Рети боловсруулсан жигүүрийн төрөлд ордог гараа. Цагаан төвийн нүднүүдэд бодоор дарамтыг үүсгэн тэдгээрт хяналт тогтоохыг эрмэлзэнэ. Ихэнх хувилбарт нэг эсхүл хоёр тэмээгээ их диагоналд байршуулалтыг хэрэглэдэг. Гараа нүүдлүүдийн дараалал солигдох, өнгө нь солигдсон өөр гараанд шилжих зэрэг шинж чанартай. Гарааны онол болон практикийн боловсруулалтад М.Ботвинник, В.Смыслов нарын мастерууд ихээхэн хувь нэмэр оруулсан. Хичээлээр гарааны жишээ өргүүдийг харцгаая.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 150

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 216

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 183

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 300

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 330

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 338

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 412

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 411

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 488

 
Энэ долоо хоногт

Тэгш өнцөгт параллелепипедын диагнал түүний 3 ба 4 хэмжээтэй талстад 60 градусын өнцгөөр налсан бол диагоналын урт хэд вэ?

Нээгдсэн тоо : 1285

 

Суурийн радиус нь 4 см байх шулуун дугуй цилиндрийн нэг үзүүрээс зурагт үзүүлснээр хавтгайгаар огтлоход хамгийн урт байгуулагч нь 15 см, хамгийн богино байгуулагч нь 9 см болсон бол үүссэн биетийн эзэлхүүнийг ол.

Нээгдсэн тоо : 2934

 

тэнцэтгэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 206