Entity Framework II

Өмнөх хичээлд бид өгөгдлийн сантай ажиллах Entity Framework технологи гэж юу болох, өгөгдлийн сантай ажиллахад шаардлагатай хэрэгслүүд, тэдгээрийг хэрхэн суулгахыг үзээд өгөгдлийн сан үүсгэн түүнд хандах жижигхэн програмыг зохиосон. Энэ хичээлээр өмнөх хичээлд бичсэн програмын код хэрхэн ажиллаж байгааг үргэлжлүүлэн судлах болно. Програмын кодыг сануулбал

using DbDemo.Properties;
using System;
using System.Data;
using System.Data.SqlClient;

namespace DbDemo
{
    class Program
    {
        static void Main(string[] args)
        {
            using (IDbConnection connection = new SqlConnection(Settings.Default.DbConnect))
            {
                IDbCommand command = new SqlCommand("SELECT * FROM t_customers");
                command.Connection = connection;
                connection.Open();
                IDataReader reader = command.ExecuteReader();
                while (reader.Read())
                {
                    Console.WriteLine("Id: {0}\t Нэр: {1}", reader.GetInt32(0),
                        reader.GetString(1));
                }
            }
            Console.ReadLine();
        }
    }
}

гэж байгаа.

Програм өгөгдлийн сангаас мэдээлэл авах учраас түүнтэй холбогдохын тулд IDbConnection интерфейсийг хэрэгжүүлсэн классын шинэ хувийг үүсгэнэ. .NET фреймворкт энэ интерфейсийн хэрэгжүүлэлт стандартаар орсон байдаг тул бид програмын эхний мөрөнд IDbConnection интерфейсийн хэрэгжүүлэлт болох SqlConnection классын хувийг үүсгэсэн. Классын байгуулагчид холболтын мөр шаардлагатай тул түүнийг App.config файлаас Settings классаар дамжуулан Settings.Default.DbConnect гэж авна. Settings классыг боловсруулалтын орчин програмын тохиргоог үүсгэхэд автоматаар төслийн Settings.settings дотор байрлах Settings.Desinger.cs файлд тодорхойлон өгдөг. Програмын эхний мөрөөр холболтын мөрийг өгөн шинэ холболтын хувийг бий болгосон. Дараа нь бид өгөгдлийн сан гүйцэтгэх командыг IDbCommand command = new SqlCommand("SELECT * FROM t_customers"); гэж заан өгнө. Энд бид бас л .NET фреймворкт IDbCommand интерфейсийн стандарт хэрэгжүүлэлт болох SqlCommand классыг ашигласан. Классын байгуулагчид өгөгдлийн сан биелүүлэх ёстой Sql шаардлагыг өгнө. Шаардлага бол t_customers хүснэгтийн бүх мэдээллийг татан авах. Үүсгэсэн командын холболтын шинжид өгөгдлийн сангийн холбоосыг command.Connection = connection; гэж олгоно. Өгөгдлийн сантай ажиллахын өмнө түүний холболтыг нээх хэрэгтэй. Үүнийг connection.Open(); оператор гүйцэтгэнэ. Дараагийн оператор SQL Server өгөгдлийн санд манай командыг дамжуулан гүйцэтгүүлээд өгөгдлийн багцыг буцаан авна. Цаашаа серверээс татан авсан өгөгдлүүдийн багцыг циклээр гүйлгэн уншиж reader -ийн аргуудыг ашиглан дэлгэц дээр харуулна. reader.GetInt32(0) арга хүснэгтийн эхний баганы өгөгдлийг Int төрөлд харин reader.GetString(1) арга хүснэгтийн хоёрдугаар баганы өгөгдлийг мөр төрлийн болгож байгаа юм.
Өгөгдлийн сантай ийм аргачлалаар ажиллахад олон тооны дутагдалтай талууд байгааг та анзаарч байгаа байх. Дээрх код бол Entity Framework технологийг ашигласан хэлбэр биш өгөгдлийн сантай ADO.NET -ийг ашиглан доод түвшинд харьцаж буй хэлбэр болно. Гэхдээ Entity Framework ч эцсийн түвшиндээ өгөгдлийн сантай бас л ийм хэлбэрээр харьцдаг ч програм зохиогчид ажиллахад таатай орчинг бий болгодогоороо л давуу. Өгөгдлийн сантай харьцсан дээрх кодод ямар дутагдлууд байгааг дурдвал:

  1. Sql шаардлагын бичлэгийг C# код дотор "SELECT * FROM t_customers" гэж шууд мөр хэлбэрээр ашиглаж байгаа. Sql шаардлагын бичлэгт хүснэгт, баганы нэрийг буруу бичих зэргээр дүрмийн алдааг маш амархан гаргах магадлалтай. Үүнээс гадна кодод рефакторинг хийх бараг боломжгүй. Өөрөөр хэлбэл шаардлага зөв бичигдсэн эсэхийг шалгах боломжгүй.  
  2. Бид холболтыг хэзээ нээх, хэзээ хаах гэх мэтээр удирдах ажиллагааг хянаж байх хэрэгтэй. Манай холболтын обьект удирдлагагүй нөөцөд хамааралтай учраас бид түүний удирдлагыг өөрсдөө хянах ёстой. Энэ бүгдийг хянах нь тийм ч хүнд биш тул онцын хүндрэлгүй.   
  3. Бид төрөлжөөгүй үр дүнтэй ажиллана. Энэ бол хамгийн төвөгтэй асуудал. Програмаас ExecuteReader() аргыг дуудахад түүнээс ямар зүйлүүдийг агуулсан өгөгдлийн багцыг буцаахыг бид мэдэхгүй учраас түүнийг гүйлгэн уншихдаа аль хүснэгтийн ямар багана ямар төрлийн өгөгдлүүдийг хадгалж байгааг урьдчилан мэдэж байх хэрэгтэй. ORM технологи гарч ирэхээс өмнө програм зохиогчид бүгд л ийм төрөлжөөгүй обьектыг аван тохирох төрөлд нь шилжүүлэн ажиллаж байсан.
  4. Өгөгдлийн сангаас авсан мэдээллүүдийг дэлгэц дээр харуулж болох ч өгөгдлүүдтэй програм цаашид ажиллаж хэрэгтэй болбол яах вэ?

гээд асуудлууд байна аа. Програмд өгөгдлийн сангаас мэдээллийг татан авч үзүүлэхийн дээр түүнтэй ажиллах шаардлага байнга гардаг. Үүнийг шийдэхийн тулд ямар нэгэн классыг бичээд өгөгдлүүдийг тухайн классын хувьд хадгалаад дараа нь энэ хувьтай ажиллах арга байна. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэхийг авч үзье. Програмдаа t_customers хүснэгтийн багануудад харгалзсан шинжүүдийг

namespace DbDemo
{
    public class CustomerInfo
    {
        public int Id { get; set; }
        public string Name { get; set; }
    }
}

тодорхойлсон CustomerInfo классыг нэмээд удирдах програмын кодын өгөгдлийн сангаас мэдээллийг татан авах кодыг

        private static List<CustomerInfo> GetCustomers()
        {
            using (IDbConnection connection = new SqlConnection(Settings.Default.DbConnect))
            {
                IDbCommand command = new SqlCommand("SELECT * FROM t_customers");
                command.Connection = connection;
                connection.Open();
                IDataReader reader = command.ExecuteReader();
                List<CustomerInfo> customers = new List<CustomerInfo>();
                while (reader.Read())
                {
                    CustomerInfo customer = new CustomerInfo();
                    customer.Id = reader.GetInt32(0);
                    customer.Name = reader.GetString(1);
                    customers.Add(customer);
                }
                return customers;
            }
        }

GetCustomers аргад оруулъя. Арга өмнөх кодтой бараг ижилхэн үйлдлийг хийх ч үр дүнг дэлгэц рүү гаргахын оронд түүнийг CustomerInfo төрлийн жагсаалт болгоно. Ингэснээр бид өгөгдлийн сангаас буцаах төрөлжөөгүй үр дүнг төрөлжүүлсэн жагсаалт болгож байгаа хэрэг. Дараа нь бид харилцагчдын жагсаалтыг консолд үзүүлэх аргад

        static void Main(string[] args)
        {
            var customers = GetCustomers();

            foreach (var customer in customers)
            {
                Console.WriteLine("Id: {0}\t Нэр: {1}", customer.Id,
                        customer.Name);
            }
            Console.ReadLine();
        }

гэж ашиглана. Одоо бид хэрэглээний кодын хүрээнд төрөлжсөн өгөгдлүүдтэй ажиллах боломжтой болсон. Програмыг ажлуулбал

өмнөхтэй ижил үр дүнг авна. Дээрх жишээнд бидний хийсэн зүйл бол төрөлжүүлээгүй өгөгдлүүдийг CustomerInfo класст оруулан тэдгээрийг ашиглахад эвтэйхэн болгон төрөлжүүлсэн явдал байлаа. Эндээс манай t_customers хүснэгт CustomerInfo классууд нилээд ижилхэн төрлийнх гэдгээс үүдэн өгөгдлийн сангийн хүснэгтүүдээс үндэслэн манай завсарын классуудыг эсхүл манай классуудааас өгөгдлийн сангийн хүснэгтүүдийг автоматаар үүсгэдэг хэрэгсэл байвал хичнээн тустай гэсэн санаа төрнө. Entity Framework болон бусад ORM технологийн гол санаа нь өгөгдлийн сангийн обьектууд ба хэрэглэний классууд хооронд харьцааг бий болгох юм. Энэ хүртэл үзсэн зүйлүүд бол өгөгдлийн сантай ажиллах уламжлалт аргыг ойлгоход зориулагдсан байлаа. ORM технологийг хэрэглэхгүйгээр өгөгдлийн сантай ажиллах тийм ч амархан зүйл биш гэдгийг харуулах зорилгоор дээрх жишээг авч үзсэн юм.

Өгөгдлийн сантай ORM технологийг ашиглан хэрхэн ажиллахыг дараагийн хичээлээс үзээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 82 Бүртгүүлэх

.NET -д бүх классууд бүр бидний үүсгэсэн классууд, жишээ нь System.Int32 гэх мэтүүд суурь төрлүүд далд хэлбэрээр Object классаас үүсдэг. Кодод Object классийг сууриар зааж өгөөгүй байсан ч анхдагчаар далд хэлбэрээр Object класс удамшилтын шатлалын оройд байрладаг. Иймээс бүх төрлүүд, классууд System.Object класст тодорхойлогдсон аргуудыг хэрэгжүүлж болно. Эдгээр аргуудыг авч үзье.

  Нээгдсэн тоо: 321 Бүртгүүлэх

Хааяа өөр өөр параметрүүдийн багцтай нэг аргыг үүсгэх шаардлага гардаг. Ирсэн параметрүүдээс хамааран аргын тодорхой хэрэгжүүлэлтийг хэрэглэнэ. Ийм боломжийг аргын хэт ачаалал (method overloading) нэрлэдэг. overloading нэрийн хэт ачаалал орчуулга сайнгүй болсон байх талтай. Иймээс нэрийг overloading гээд тогтоогоод явах нь илүү ч байж болно.  
C# хэлэнд класст өөр өөр сигнатуртай /тодорхойлогч/ нэг ижил нэртэй олон аргыг үүсгэх боломжтой. Сигнатур гэж юу вэ? Сигнатур дараах зүйлүүдээс бүрдэнэ.

  • Аргын нэр
  • Параметрүүдийн тоо
  • Параметрүүдийн төрлүүд
  • Параметрүүдийн дараалал
  • Параметрүүдийн модификаторууд

Гэхдээ параметрүүдийн нэрүүд сигнатурт орохгүй.

  Нээгдсэн тоо: 1499 Төлбөртэй

Лямбда илэрхийлэл хичээлээс та лямбда илэрхийлэл гэж юу болохыг ойлгосон гэж бодож байна. Энэ хичээлээр түүнийг хэрхэн ашиглах жишээг авч үзэцгээе. C# -д лямбда илэрхийлэл бүрэн хэмжээний өгөгдлийн төрөл учраас түүнийг аргад дамжуулах, буцаан авах, нэг лямбдаг өөр лямбдад дамжуулах гэх мэтээр ердийн хувьсагчид хийгдэх бүх үйлдлийг хийж болно.

  Нээгдсэн тоо: 1885 Төлбөртэй

Гурван суурь I хичээлд бид C# хэлний Тодорхой бус /далд/ төрөлжилт, Нэргүй төрлүүдийн талаар үзсэн. Энэ удаад Өргөжүүлэлтийн аргуудын талаар авч үзнэ. Ямарч програмын хэлийг сайн эзэмшихийн тулд тухайн хэлний нарийн механизмуудыг ойлгосон байх хэрэгтэй. Түүнээс давталт, нөхцөлт операторууд гэх мэтийн бүх хэлэнд байдаг цөөн тооны ерөнхий ойлголтоор програмын кодыг бичнэ гэвэл бараг бүтэхгүй зүйл. Бичсэн байсан ч таны код эхлэн суралцагч эсхүл сонирхогчийн түвшинд л харагдахын дээр тавигдсан асуудлыг бүрэн шийднэ гэхэд хэцүү.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 34

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 59

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 65

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 67

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 84

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 97

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 76

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 61

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 80

 
Энэ долоо хоногт

Арифметик прогресийн 5-р гишүүн 8,4 харин 10-р гишүүн 14,4 тэнцүү бол энэ прогресийн 22-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 1085

 

Дарааллын эхний n гишүүний нийлбэр томьёогоор өгөгджээ. Хэрэв энэ дараалал геометр прогресс бол q -г ол, арифметик прогресс бол d -г ол.

Нээгдсэн тоо : 777

 

бол M·N=?

Нээгдсэн тоо : 1068