Итали өрөг. c2-c3 үргэлжлэл

Эрт үеийн шатрын гараануудын нэг бол Итали өрөг юм. Итали хэлээр "Giuoco Piano" буюу "Чимээгүй эхлэл" гэж нэрлэдэг энэхүү гарааг тоглолтдоо амжилттай хэрэглэж байсан Италийн мастеруудын судалгаанууд бүр 16-р зуунд гарсан байдаг.

[Event "Итали өрөг"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 {цагаан зөвхөн ноён хамгаалж буй f7 нүдийг хараалсан. Гарааны зарим хувилбарууд хурц тоглолтонд хүргэдэг ч зөв хамгаалж чадвал хар бүх аюулыг хариулж чадна.} Bc5 {нүүдлийн дараа шатрын онолд 15-р зууны сүүлээр орж ирсэн итали өрөг тоглогддог. Хуучин цагт өргийг их хэрэглэдэг байсан ч хард найдвартай хамгаалалт олдсоны дараа алдар нь буурсан.}

Нийтлэлээр Итали өргийн үндсэн хувилбаруудын нэг c2-c3 үргэлжлэлийн судалгааг танилцуулъя.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 640 Нийтийн

Хагас нээллттэй Франц хамгаалалт жишээ өргүүдтэй танилцаарай. Мастерууд гарааг өрөгт хэрхэн, яаж ашиглаж байгааг сонирхон харахад л хүний авьяас билэгийг хүндлэн дээдлэхээс өөр яах билээ гэсэн сэтгэгдэл төрдөг. Өөөрийгөө хөгжүүлж чадвал таны өмнө ч ийм боломж нээлттэй гэдэгт итгээрэй. Хүн төлөвшин хүмүүжихэд хамгийн хүнд асуудлын нэг нь өөрийгөө ялан дийлэх гэж би боддог. Өөрөөр хэлбэл өөрийгөө өөрөө удирдаж сурах. Үүнд суралцаагүй хүнд ямар нэгэн амжилтад хүрнэ гэдэг хэцүү дээ. Өөрийгөө удирдаж сурахад бага ч гэсэн хувь нэмэр оруулах бол манай сайтын үндсэн зорилго. Хэн нэгний шахалт, ямар нэгэн үнэлгээ, амлалт энэ тэр гэхгүйгээр бие даан суралцаж чаддаг болсон хүн цаашдаа өөрийгөө хөнгөн аваад явж чадна.

Сайтад материал бэлтгэн нийтлэхэд цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг учраас сайтын зарим материалууд үнэтэй байгааг та ойлгох болов уу. За ингээд мастеруудын өрөгүүдийг харцгаая.

[Event "Канн, 2001."] [White "Каспаров"] [Black "Бареев"] 1. e4 e6 2. d4 d5 3. Nd2 c5 4. Ngf3 Nf6 5. e5 Nfd7 6. c3 Nc6 7. Bd3 Qb6 8. O-O g6 9. dxc5 Nxc5 10. Nb3 Nxd3 11. Qxd3 Bg7 12. Bf4 O-O 13. Qd2 {цагаан хар хөлийн тэмээг солилцохоор төлөвлөсөн. Үүний дараа өрсөлдөгчийн ноёнгийн жигүүрт хар нүднүүд суларна.} Bd7 14. Rfe1! ({14. Трfe1 нүүдэл} 14. Bh6 Nxe5! 15. Nxe5 Bxe5 16. Bxf8 Rxf8 {гэснээс хүчтэй.}) 14... a5 15. Bh6 a4 16. Bxg7 Kxg7 17. Nbd4 {Цагаан зорилгодоо хүрсэн. Тэдний цаашдын ажиллагаа суларсан хар нүднүүдэд дайралтыг зохион байгуулахад чиглэнэ.} Na5 18. Rab1 Nc4 {хар цагаан бэрсийг сайн байрлалд хөөн оруулсан.} 19. Qf4 Qd8 20. h4! {ноёнгийн жигүүрт шийдвэртэй ажиллагааны эхлэл.} h6 21. Qg3 Qe7 22. Ne2! {морь илүү идэвхитэй байрлалд шилжсэн.} Kh7 23. Nf4 Rg8 24. Re2! {дайралтын өмнө e шугамаар тэргээ давхарлах нь ашигтай.} Raf8 25. Rbe1 Rc8 26. Nh2! {морио h6 руу шилжүүлэхээр төлөвлөсөн.} g5? {хар гал дээр тос нэмсэн.} ({илүү нь} 26... h5 {ч гэсэн} 27. Nf3 {-ын дараа цагаан дайралтын сайн боломжтой.}) 27. Nh5! gxh4 28. Qh3 Rg5 29. Nf6+ Kg7 30. f4 Rg6 31. Nhg4 Rh8 32. Nh5+ Kf8 33. Ngf6! {Морьдоо дахин байршуулаад цагаан тэргээ ноёнгийн жигүүрт шилжүүлэхээр төлөвлөсөн.} Bc6 34. Qxh4 a3 35. b3 Nb2 36. Kh2 Qc5 37. Re3 d4 38. Rg3 dxc3 39. Rxg6 fxg6 40. Nd7+! {тэмцлийн үр дүнтэй төгсгөл.} Bxd7 41. Qf6+ {хар буусан.} Ke8 ({эсхүл} 41... Kg8 42. Qg7 {гээд мад}) 42. Ng7 {гээд мад.}

  Нээгдсэн тоо: 432 Төлбөртэй

XIX зуунд энэ нүүдлийг Английн аварга Говард Стаунтон ихээр хэрэглэдэг байснаас гарааны нэр үүсэлтэй. Гараа маш олон төрлийн арга барилаар тоглох дуртай шатарчдын сонирхолд нийцсэн олон төрлийн байршлууд үүсдэгээрээ өнөө үед Англи гараа хамгийн өргөн хэрэглэдэг гараануудын нэг болсон. Энэхүү гараагаар дэлхийн аварга Каспаров тогтмол тоглодог байсанг дурдах нь зүйтэй. Англи гарааны зарим байгуулалт сицил хамгаалалтын төстэй байдаг.

Санамж. Шатарыг сайн тоглож сурахад гарааны онолын мэдлэг маш чухал тул та өөрийн тоглолтын ур чадвараа дээшлүүлэхийг хүсвэл гараануудыг судлахаас өөр аргагүй. Сонирхогчид эхний нүүдлүүдэд алдаа хийн өргийн хувь заяаг шийдэх тохиолдол элбэг байдгийг та сайн мэдэх байх. Энэ бол гарааны мэдлэг муугаас болж байгаа хэрэг. Гарааг судлахад та заавал сургалтанд хамрагдах албагүй. Гарааны хичээлүүдийг сайн судлаад тоглолтдоо хэрэглэн алдаа оноогоо дүгнээд явахад болно. Бүр мэрэгжлийн хэмжээнд суралцах зорилготой бол хувийн дасгалжуулагчтай болох нь илүү.

  Нээгдсэн тоо: 2426 Төлбөртэй

Бод эсвэл хүүгээр өрсөлдөгчийн хоёр шатарт зэрэг довтлохыг давхар дайралт гэнэ. Тухайн тохиолдол болох гурван шатарт зэрэг дайралт хийх нь практикт ховор байдаг. Давхар дайралт нь хамгийн өргөн дэлгэрсэн тактикийн арга бөгөөд энэ арга хэрэглэгдээгүй нэг ч өрөг байдаггүй гэвэл бараг хэтрүүлэг болохгүй. Арга нь өргийн аль ч үед дайралдаж болохоос гадна түүнийг бүх шатрууд (ноён хүртэл) хэрэгжүүлж чаддаг. Бэрс, морь нь энэхүү тактикийн аргыг хамгийн үр дүнтэй гүйцэтгэгчид болно. Бэрс болон морины цохилт найман зүгт үйлчилдэг тул үүнд гайхах зүйлгүй. Бэрс нь хөлгийн бараг хагасыг хяналтандаа авч чадах хамгийн хүчтэй бод харин морь өөрийн болон хүний шатар дээгүүр даван нүүдэг онцлогтой. Хүү болон мориор хийгдэж байгаа давхар цохилтыг шатрын номуудад ац гэж нэрлэдэг.

  Нээгдсэн тоо: 853 Төлбөртэй

Бэрсний гамбитийн эсрэг хуучин энэтхэг хамгаалалтыг ихээр хэрэглэдэг. Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулахын зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Мастеруудын өргүүдийг сайтар судлах нь гарааны онолын мэдлэгээ практикт хэрэглэх суурь болдог учраас өргүүдийн нүүдэл, хувилбар бүрийг анхааралтай судлахыг зөвлөе.

[Event "Медиаш, 2011."] [White "Иванчук"] [Black "Раджабов"] 1. d4 Nf6 2. c4 g6 3. Nc3 Bg7 4. e4 d6 5. Be2 O-O 6. Bg5 {цагаанд хөлөлгөөний төрөл бүрийн схемд шилжих боломжийг олгосон Авербахийн системийн шинжийг агуулсан уян нүүдэл.} Na6 ({удаан хугацааны туршид} 6... c5 {-ыг үндсэн хариулт гэж үзэж байсан. Жишээ нь} 7. dxc5 Qa5 8. Bd2 Qxc5 9. Nf3 Bg4 10. O-O Bxf3 11. Bxf3 Nc6 12. b3 Nd4 13. Be3 Nxf3+ 14. Qxf3 Qa5 15. Rac1 a6 16. Rc2 b5 17. Nd5 Nxd5 18. cxd5 Rfc8 19. Qe2 Rxc2 20. Qxc2 {гээд цагааны багахан давуутай. (Иванчук -Акопян, Багио, 1987)}) (6... h6 {тохиолдолд} 7. Be3 e5 8. d5 Nbd7 9. Qd2 Kh7 10. f3 {гэж Земишийн хувилбарт шилжинэ.} Nh5 11. Nh3 Nc5 12. Nf2 a5 13. g3 b6 14. O-O-O a4 15. Rde1 a3 16. b3 Bd7 17. Rhf1 Qe7 18. Bd1 Nf6 19. Bc2 Rfe8 20. Kb1 c6 21. dxc6 Bxc6 22. Rd1 Red8 23. Nd3 {Иванчук - Мегаранто, Кальвиа, 2004}) 7. f4 {хамгийн түрэмгий үргэлжлэл.} ({өргөн дэлгэрсэн} 7. Qd2 e5 8. d5 c6 9. f3 cxd5 10. cxd5 Bd7 11. Bd1! Qb6 12. a3 (12. Nge2 {муу} Nc5 13. Be3 Qxb2!) 12... Nh5 13. Nge2 f5 14. Be3 {-гаас гадна доорх үргэлжлэлүүд байж болно.}) (7. Nf3 h6 8. Bf4 (8. Bh4 {муугүй.}) 8... e5 9. dxe5 Nh5 10. Be3 dxe5 11. Qc1 Kh7 12. O-O c6 13. c5! Qe7 14. Nd2 Nf4 15. Bxa6 bxa6 16. Nc4 Qe6 17. Bxf4 exf4 18. Nd6 {Ульман - Нанн, Дортмунд, 1991. Энд} f3!? {хард сөрөх боломжийг өгнө.}) (7. h4 h6 8. Be3 e5 9. d5 Nc5 10. Qc2 a5 11. h5 g5 12. f3 Bd7 13. g4 c6 14. Nh3 cxd5 15. cxd5 Qb8 16. a4 Rc8 17. Nf2 Nxa4! 18. Rxa4 b5 19. Ra1 b4 20. O-O Ne8?! ({оновчтой нь} 20... bxc3 21. bxc3 Qc7) 21. Rfc1 Bf6 22. Qd2 bxc3 23. bxc3 Qc7 24. c4 {(Иванчук - Хецк, Франкфурт, 2000)}) 7... c6 {хар d5 нүдийг хяналтандаа авснаар морио e7 -д шилжүүлэхээр бэлтгэсэн.} 8. Qd2 {энэ байрлалд ингэж тоглох нь ховор.} ({ихэнхдээ} 8. Nf3 {гээд цааш} Nc7 9. Bh4 b5 10. e5 Ng4!? 11. Qc1 (11. Qd2 dxe5 12. Nxe5 Nxe5 13. dxe5 Qxd2+ 14. Kxd2 {сул. (Багиров - Хисматуллин, Москва, 2008)} b4) 11... bxc4 12. h3 Nh6 13. Bxc4 Be6 14. Bxe6 Nxe6 15. O-O Nf5 16. Bf2 h5 {гээд харилцан боломжуудтай нарийн тэмцэлтэй.}) 8... Nc7 9. Bf3!? {цагаан ноёнгийн морийг e2 хөллөх санаагаар тэмээгээ их диагоналд шилжүүлсэн.} (9. Nf3 {-д} b5!? 10. e5 b4 11. exf6 bxc3 12. bxc3 exf6 13. Bh4 Bf5 ({эсхүл} 13... d5 14. O-O Bf5 15. Ne5 Re8 16. Ng4 Bxg4 17. Bxg4 Nb5 18. Bf3 Rc8 19. Rfc1 Qa5 {(Майнц - Глек, Дрезден, 2004)}) 14. O-O Qd7 15. h3 Rfe8 16. Rfe1 Be4 17. Nh2 f5 18. Nf1 Rab8 19. Ng3 d5 20. c5 Ne6 21. Nxe4 dxe4 {гээд хар санаачлагатай. (Максименко - Касымжанов, 2004)}) (9. e5 Ng4 10. h3 Nh6 11. g4 f6 12. exf6 exf6 13. Bh4 Nf7 14. O-O-O d5 15. Nf3 Nd6 {-гийн дараагаар байрлал тодорхойгүй.}) (9. Bh4 d5 10. e5 Ne4! 11. Nxe4 dxe4 12. O-O-O f6 13. Qe3 Bh6! {тохиолдолд хар идэвхитэй сөрөг тоглолттой. (Босбоом - Райндерман, Роттердам, 2000)}) 9... Ne6 10. Bh4 c5! 11. dxc5 (11. d5 Nd4 {хувилбар сайнгүй.}) ({эсхүл} 11. Nge2 Nxd4 12. Nxd4 cxd4 13. Qxd4 Be6 {гээд хар эвтэйхэн тоглолттой.}) 11... Nxc5 12. Rd1 Be6 13. b3 a5 14. Nge2 Qc7?! {нүүдэл цагаанд хөлөлгөөг саадгүйгээр дуусгах боломжийг өгнө.} ({шууд} 14... a4!? {нь} 15. b4 {-ийг хийлгэн хүчтэй нарийн байдлыг үүсгэнэ. Жишээ нь} Ncd7 (15... Na6?! {муу.} 16. a3! Bxc4 17. e5) 16. c5!? dxc5 17. e5 cxb4 18. Nb5 b3! 19. Nbd4 Bd5 20. exf6 Nxf6 21. axb3 Bxf3 22. Nxf3 a3 {гээд хар бодны нөхөөст хангалттай нөхвөртэй.}) 15. O-O a4 {одоо цагааны бүх хүчнүүд цохилтод болоод сөрөг дайралтыг хариулахад бэлэн} 16. f5! gxf5 (16... Bc8? {муу.} 17. Bxf6 exf6 ({эсхүл} 17... Bxf6 18. Nd5 Qd8 19. Nxf6+ exf6 20. b4 Nd7 21. Qxd6) 18. b4 Nd7 19. Nb5 Qb6+ 20. Kh1 {цагааны илт давуутай.}) 17. exf5 Bxf5 18. Bxf6! {өрсөлдөгчийн хүүний бүтцийг эвдэнэ.} exf6 (18... Bxf6?! {сул.} 19. Nd5 Qc8 20. Nxf6+ exf6 21. b4 Ne4 22. Qd4 Qe8 23. Nf4 Qe5 24. Nd5! Kh8 25. Qxe5 dxe5 26. Ne7 Nc3 27. Nxf5 Nxd1 28. Rxd1 {гээд найдваргүй төгсгөлтэй.}) 19. b4 Ne6 20. Nb5 Qb6+ 21. Kh1 Ng5? ({хамгаалах илүү боломжийг} 21... d5!? 22. Bxd5 Bg4 23. Bf3 Bxf3 24. Rxf3 Ng5 25. Rf4 f5! 26. Nec3 (26. Rxf5?! Rad8 27. Ned4 Ne6 {тийм ч сайнгүй.}) 26... Rad8 27. Nd5 Ne4 {хувилбар өгөх ч энд хамгаалалтыг барих нь амаргүй.}) 22. Bxb7! {цагаан байрлалын давуугаа хадгалан хүү авсан.} Qxb7 23. Rxf5 (23. Nxd6!? Ne4 24. Nxb7 Nxd2 25. Rxd2 {илүү хүүтэйгээр төгсгөлд шилжин тоглож болно. Гэхдээ хар өрсөлдөгчийн морьдын эсрэг хоёр тэмээтэй үлдэнэ.}) 23... Ne4 24. Qd3 Rfe8! {d6 хүүг дам хамгаална.} 25. Ned4 (25. Nxd6? {гэвэл} Nxd6 26. Qxd6 Rxe2) 25... Rac8 26. Rf4 Bf8 (26... d5 {-д} 27. c5! {хүчтэй.} Qb8 28. Rdf1 Bh6 29. Rf5 Qb7 30. a3 {гээд давуутай.}) 27. Rdf1 Re5 28. a3 Kh8 29. Nf5 Rd8 30. Nc3! {хар хөлийн хүчтэй тэмээг солилцсоноор цагаан ноёнгийн жигүүрт өөртөө замаа цэвэрлэсэн.} Nxc3 31. Qxc3 Ree8? {одоо цагаан дайралтыг няцаахгүй.} ({хэдийгээр үр дүнд нөлөөгүй ч} 31... Qd7 32. Qg3 d5 33. Rg4 Bd6 34. Nh6 Rg5 35. Qf2 Rxg4 36. Nxg4 Qe6 37. Nxf6 Be5 38. Nxd5 Rc8 {-ын дараагаар бариад байж болохоор.}) 32. Rg4! Qc8 33. Qg3! h5 (33... Be7 34. Nh6 f5 {шалгах}) 34. Rg8+ Kh7 35. Rxf8! {гээд хар буусан.}

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 150

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 216

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 183

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 300

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 330

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 338

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 412

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 411

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 488

 
Энэ долоо хоногт

Тэгш өнцөгт параллелепипедын диагнал түүний 3 ба 4 хэмжээтэй талстад 60 градусын өнцгөөр налсан бол диагоналын урт хэд вэ?

Нээгдсэн тоо : 1284

 

Суурийн радиус нь 4 см байх шулуун дугуй цилиндрийн нэг үзүүрээс зурагт үзүүлснээр хавтгайгаар огтлоход хамгийн урт байгуулагч нь 15 см, хамгийн богино байгуулагч нь 9 см болсон бол үүссэн биетийн эзэлхүүнийг ол.

Нээгдсэн тоо : 2934

 

тэнцэтгэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 206