Эвансын гамбит 5... Тe7 үргэлжлэл

Гарааг 1824 онд английн шатарчин Д.Эванс зохиосон. Эвансын гамбит нь хурц тэмцэлтэй, хоёр талд харилцан боломжууд бүхий сонирхолтой, нарийн гараа. Гарааг А.Андерсен, П.Морфи, М.Чигорин нарын мастерууд тоглолтод чадамгай ашигласан байдаг. Орчин цагт гроссмейстер Е.Свешников болон дэлхийн 13 дахь аварга Г.Каспаров зэрэг олон шатарчдын хүчин зүтгэлээр Эвансын гамбит томоохон тэмцээнүүдэд харагдах болсон.

[Event "Эвансийн гамбит"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Bc5 4. b4 {цагаан хурдан хөллөх, хөдөлгөөнт хүүний төвтэй болохын тулд хүүгээ хаясан. Хар гамбитийг 4... Тxb4 гэж хүлээн авах эсхүл 4... Тb6 гэж татгалзаж болно.} Bxb4 {Гамбитийн үед хамгийн сайн хамгаалалтыг тохиромжтой үед олон авсан материалын давуугаа буцаагаад өөртөө аятайхан хөлөлгөө хийх боломжийг хангах санаагаар хаяаг авах гэж үздэг.} 5. c3

Энд хар 5... Тc5 эсхүл 5... Тa5 гэж тоглож болохыг үзсэн.
Энэ удаад орчин үед нилээд дэлгэрсэн Лабурдоннегийн дэвшүүлсэн хуучны 5... Тe7 үргэлжлэлийг авч үзье.

[Event "Эвансийн гамбит. 5... Тe7 үргэлжлэл"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Bc4 Bc5 4. b4 Bxb4 5. c3 Be7 6. d4 (6. Qb3 {-д} Nh6 {гэж хариулаад хэрвээ} 7. d4 {гэвэл} Na5) 6... Na5 {хүүг буцаан өгснөөр хар 7.Бb3 аюулыг хаасан} 7. Nxe5 ({Александр - Эйве (Лондон, 1946) нарын өрөгт} 7. Bd3 d6 8. Qa4+ c6 9. Ba3 b5 10. Qc2 Qc7 {гээд хар найдвартай байрлалтай болсон}) 7... Nxc4 8. Nxc4 d5 9. exd5 Qxd5 10. Ne3 Qd8 (10... Qa5 {гэх боломжтой.}) 11. O-O Nf6 12. Qc2 O-O {гээд талуудын боломжууд бараг тэнцүү.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1683 Нийтийн

Хагас нээлттэй гараанд хамрагдах Сицил хамгаалалт 1. e2-e4 c7-c5 нүүдлээр эхэлдэг. Гарааны тухай анхлан Испаний Луис Рамирес Лусений (XVI зуун) бичвэрт дурдагдсан бол сүүлд нь Д. Полерио, Д. Греко нарын гар бичвэрт орсон байдаг. 1842 онд гарааны судалгааг Карл Яниш нийтэлсэн. XIX зуунд гарааг хард зохимжгүй гэж үзэж байжээ. Цаашдаа энэхүү гарааг Стейницээс бусад бүх дэлхийн аваргууд анхаарал хандуулан онолын болон практик хөгжилд их хувь нэмэр оруулсан.
Гарааны суурь нь ассимметр байрлал үүсгэх санаа юм. Олон хувилбарт хурц тактикийн тэмцэлд хүргэх эсрэг талууддаа сэлгэсэн байрлал үүсдэг. Ихэнхдээ цагааны ноёнгийн жигүүр дэх санаачлагад хар бэрсний жигүүрт санаачлагыг авах эсхүл төвд сөрөг цохилтод бэлтгэлийг сөргүүлэн тавьдаг.

Сайтын хичээлүүдийг сайтын Багц хичээлүүд хэсгээс судлахыг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 1447 Нийтийн

Шатрын өргийн төгсгөлд сайн тоглож сурах нь тухайн хүнд хожил авчрах үндсэн хэрэгсэл болдог. Таны дадлага туршлага нэмэгдэхийн хирээр та илүү хүчтэй өрсөлдөгчтэй тоглох болно. Тэнцүү хэмжээний тоглолттой өрсөлдөгчид өргийн хувь заяаг төгсгөлд шийдэх нь олонтоо. Иймээс төгсгөлийн онолыг судлан суралцсан байх зайлшгүй шаардлагатай. Өргийн төгсгөлийн онолыг ойлгон тогтоох практик болгон дараах төгсгөлүүдийг авч үзье.

  Нээгдсэн тоо: 2003 Төлбөртэй

Нээж дайрах гэдэг нь ямар нэгэн бод эсвэл хүү нүүсний үр дүнд тухайн талын өөр бодны (бэрс, тэрэг эсвэл тэмээ) дайралтын шугам нээгдэн тэр бод нь эсрэг талын ямар нэгэн обьектэд аюул учруулах тактикийн арга юм. Тактикийн энэ арга нь шатрын практикт ихээр тохиолдоно. Жишээ авч үзье.
1. e4 e5 2. Тc4 Бg5 3. Бf3. ( Энд 3. Мf3! гэх нь бүр илүү. 3. ... Б:g2 нүүдлийн хариуд 4. Трg1 Бh3 5. Т:f7+! гээд 5. ... Н:f7 гэх нь 6. Мg5+ ацан шалаанаас болоод муу) 3. ... Мf6 4. Мc3 Тc5??. Гарааны нүүдлүүдийн дараа цагаанд 5. d4! гэж нүүн нээж дайрах боломж гарч ирэх бөгөөд үүний үр дүнд тэд бод хожих болно. d цагаан хүү өөрийн нүүдлээр c1 тэмээний дайралтын шугамыг (c1-h6 диагнал) нээснээр тэмээ эсрэг талын бэрсэнд довтолсон. Хүү өөрөө айлын үнэтэй обьектэд зэрэг довтолсон нь аргыг улам үр дүнтэй болгосон. Цагаан 5. d3 нүүсэн ч нээж дайрах тактик хэрэгжиж байгаа хэдий ч бага үр дүнтэй.

  Нээгдсэн тоо: 2206 Төлбөртэй

Квадратын дүрэм нь практикт их хэрэг болдог тул түүнийг сайн эзэмших шаардлагатай. Илүү нарийн байрлалд дүрэм туслах нь элбэг.

И. Бергерийн сургалтын байрлалд (1-р диаграм) цагаан 1. Тр:b6+ Б:b6 2. Б:f6+ Нc5 гэж нүүн хүүний эндшпильд шилжвэл бэрсээ солилцохоос үл хамааран гарцаагүй тэнцээгээр дуусах болно.
Харин цагаан 1. Б:f6+ Б:f6 2. Тр:b6+ Нe5 3. Тр:f6 Н:f6 4. b6 гэж нүүвэл хар ноён хүүний квадратын гадна үлдэх тул цагаан хожих болно.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 150

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 216

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 183

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 300

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 330

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 338

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 412

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 411

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 488

 
Энэ долоо хоногт

Тэгш өнцөгт параллелепипедын диагнал түүний 3 ба 4 хэмжээтэй талстад 60 градусын өнцгөөр налсан бол диагоналын урт хэд вэ?

Нээгдсэн тоо : 1284

 

Суурийн радиус нь 4 см байх шулуун дугуй цилиндрийн нэг үзүүрээс зурагт үзүүлснээр хавтгайгаар огтлоход хамгийн урт байгуулагч нь 15 см, хамгийн богино байгуулагч нь 9 см болсон бол үүссэн биетийн эзэлхүүнийг ол.

Нээгдсэн тоо : 2934

 

тэнцэтгэл бишийг бод.

Нээгдсэн тоо : 206