Дөрвөн морины гараа. 4. Мd4 үргэлжлэл

XVI -р зууны Полериогийн гар бичмэлүүдэд анхны судалгаанууд байдаг эртний гараануудын нэг. Гарааны боловсруулалтад Л. Паульсен, А. Рубинштейн, Ф. Маршалл нар их хувь нэмэр оруулсан. Гараагаар Э. Ласкер, Х. Р. Капабланка, М. Ботвинник зэрэг дэлхийн аваргууд өрөгтөө нэг бус удаа тоглосон байдаг. Гараанд байрлалын тайван тоглолтонд хүргэдэг симметр системийн зэрэгцээ хурц үргэлжлэлийг ч боловсруулсан. Өнөө үед тоглолтод гараа ховор харагдах болсон.

Дөрвөн морины гараа 1. e4 e5 2. Мf3 Мc6 3. Мc3 Мf6 нүүдлүүдийн дараагаар үүсдэг бөгөөд 4. Тb5 үргэлжлэлийг Дөрвөн морины гараа. 4. Тb5 үргэлжлэл хичээлд үзсэн бол энэ удаад4. Мd4 үргэлжлэлийг харцгаая.

[Event "Дөрвөн морины гараа. 4. Мd4 үргэлжлэл"] 1. e4 e5 2. Nf3 Nc6 3. Nc3 Nf6 4. Bb5 Nd4 {энэхүү сонирхолтой сөрөг довтолгоог Рубинштейн практикт оруулсан.} 5. Ba4 ({Харин дараах хувилбарууд цагаанд юу ч өгөхгүй. Жишээ нь} 5. Nxd4 exd4 6. Nd5 ({эсхүл} 6. e5 dxc3 7. exf6 Qxf6 8. dxc3 Qe5+) 6... Nxd5 (6... Nxe4? 7. Qe2 {гэх тул муу.}) 7. exd5 Qf6 8. O-O Be7 {гээд тэнцүүхэн тоглолттой.}) (5. Nxe5 {гэх нь цагаанд аюултай. Жишээ нь} Qe7 6. f4 Nxb5 7. Nxb5 d6 8. Nf3 Qxe4+ 9. Kf2 ({болгоомжтой нь} 9. Qe2 Qxe2+ 10. Kxe2 Kd8 {хар хүчтэй дайралтыг авна.}) 9... Ng4+ 10. Kg3 (10. Kg1 {-ийн дараа ч хар илүү боломжтой.}) 10... Qg6 11. Nh4 Qh5 12. Nxc7+ (12. h3 {илүү}) 12... Kd8 13. h3 (13. Nxa8 Be7 14. Nf3 Qg6) 13... Nf6 14. Nxa8 Qxh4+! 15. Kxh4 Ne4 {энэхүү гайхалтай байрлалд цагаанд хангалттай хамгаалалт байхгүй. Хэрвээ} 16. g4 Be7+ 17. g5 {-ын дараа} h6! {"чимээгүй" нүүдэл бүгдийг шийднэ.}) (5. Bc4 {хувилбарт хар санаачлагатай тоглолтыг авна. Жишээ нь} Bc5 6. Nxe5 ({эсхүл} 6. d3 d6 7. Na4 Bb6 8. Nxb6 Nxf3+ 9. Qxf3 axb6 {гээд харын байдал муугүй.}) 6... Qe7 7. Nf3 (7. Bxf7+ Kd8 8. f4 {нь} d6 {-гаас болоод сул. Цагаан материалын гарцтай.}) (7. Nxf7 {-д} d5 {маш хүчтэй.}) 7... d5! 8. Nxd5 (8. Nxd4 {-д} dxe4 {сайн.}) ({Хэрвээ} 8. Bxd5 {гэвэл} Bg4 9. d3 c6 10. Bb3 Nd7 {гээд хар хүчтэй дайралттай.}) 8... Qxe4+ 9. Ne3 Bg4 10. Be2 Nxe2 11. Qxe2 O-O-O 12. d3 Qe6 13. O-O Nd5 {гээд хүүний хаяагаар хар хүчтэй дарамттай.}) 5... Bc5 6. Nxe5 O-O 7. Nd3 ({эсхүл} 7. Nf3 d5! {гээд хар эвтэйхэн тоглолттой.}) ({Хэрвээ} 7. d3 {гэвэл} d5 8. Bg5 c6 9. Qd2 Re8 10. f4 b5! 11. Bb3 h6 12. Bh4 Nxe4! {гээд хар сайн байрлалтай.}) 7... Bb6 8. Nf4 (8. e5 Ne8 9. O-O d6 10. exd6 {-гийн дараа хард ихийг амлах үргэлжлэл бол Кересийн санал болгосон} Nf6 {юм. Жишээ нь} 11. dxc7 ({эсхүл} 11. d7 Bxd7 12. Bxd7 Qxd7 13. Ne1 Rae8 14. d3 Ng4 {гээд хэрвээ} 15. h3 {гэвэл} Nf6! {аюултай дайралттай.}) 11... Qd6 {гээд Мg4 эсхүл Тxe7 гэх заналтай.}) (8. O-O {нүүдэл анхаарал татахаар}) 8... d5 9. d3 Bg4 10. f3 Nh5 11. Nxh5 ({Хэрвээ} 11. fxg4 {гэвэл} Qh4+ 12. g3 Nxg3 13. Ng2 Qf6 14. hxg3 Nf3+ 15. Ke2 Nd4+) 11... Bxh5 12. Nxd5 c6! 13. Nxb6 ({Хэрвээ} 13. Nf4 {гэвэл} Nxf3+ 14. gxf3 Qh4+) (13. Ne3 Qh4+ 14. Kf1 (14. g3 Qh3) 14... f5! {-ын дараа хар хүчтэй дайралттай.}) 13... axb6 14. Bb3 Qh4+ 15. Kf1 Nxb3 16. cxb3 f5 {Харын санаачлага материалын алдагдалыг бүрэн нөхсөн. Цааш сонирхолтой, хурц тэмцэл хүлээж байгаа.}

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 3029 Нийтийн

Өмнөх хичээлүүдээр бид шатрын гурван үеийн талаар тус тусд нь дэлгэрэнгүй авч үзсэн билээ. Одоо бид тулаан шатрын гурван үеийг дамжин өрнөх бүтэн өргийг авч үзэх болно. Энэ нь уншигч танд эдгээр үеүүдийн хоорондын уялдаа холбоог олон хараж дадлагажих боломжийг олгох юм.

Франц хамгаалалт
Нимцович - Дурас
Сан-Себастьян, 1912

  Нээгдсэн тоо: 465 Нийтийн

Хичээлээр жигүүрийн Сокольскийн гараа, Гробийн дайралт, Мc3 эхлэл, Бенко, Билек, Барцийн гараануудын талаар авч үзье. Гараануудыг өргөн ашиглаад байдаггүй тул ийм ердийн бус гарааг хэрэглсэн үед хариу нүүдлийг олохгүй будлих бүр хожигдох тохиолдол гарч мэдэхээр. Тиймээс гарааны санаануудыг ойлгоод хэрхэн хариу нүүхийг мэдэж байхад илүүдэхгүй. Эхлээд Бенко, Билек, Барцийн гарааг авч үзье.

[Event "Бенко, Билек, Барцийн гараа"] 1. g3 {нүүдлийг олон шатарчид хэрэглэж байсан ба хувилбарын боловсруулалтад Бенко, Билек, Барц их мастерууд хамгийн их хувь нэмэр оруулсныг хүндэтгэн тэдний нэрийг өгсөн. Энэ схем ихэнхдээ хуучин энэтхэг гараанд шилждэг.} e5 {өрсөлдөгч онцгой саад хийхгүй бол төвийн төлөө тэмцэх нь логиктой. Цагаан эхний нүүдлээр ямар нэгэн гарааг тодорхойлоогүй тул хар өөрийн хүслээр байгуулалтаа сонгох боломжтой.} (1... f5!? {гэж тоглон голланд схемд шилжиж болно.}) 2. Bg2 ({Рети - Алехин (1925) нарын сонгодог өрөгт} 2. Nf3 e4 3. Nd4 d5 4. d3 exd3 5. Qxd3 Nf6 6. Bg2 Bb4+ {гээд хар гарааны асуудлаа хөнгөн шийдсэн.}) 2... d5 3. d3 ({эсхүл} 3. c4 dxc4 4. Qa4+ Bd7 5. Qxc4 Bc6 6. Nf3 Nd7 7. O-O Bd6 8. b3 Nb6 9. Qc2 Nf6 10. Bb2 Qe7 11. d3 O-O 12. Nbd2 Rfe8 {гээд тэнцүүхэн. Барц - Клюгер, 1958}) 3... Nc6 {төвийг бэхжүүлсэн. Цагаан илүү темптэй хуучин энэтхэг хамгаалалтын санааг хэрэглэвэл аюултай байж болох тул хар оновчтой нүүх хэрэгттэй.} 4. Nf3 Be6 (4... Nf6 {оновч багатай.} 5. O-O Be7 6. Bg5 O-O 7. Nc3!? Be6 8. e4 d4 9. Ne2 Nd7 10. Bd2 a5 11. c3! {гээд хард асуудал үүссэн. (Гуфельд - Ермолинский, 1994)}) 5. c3 f6 6. b4 Qd7 7. O-O Nge7 8. b5 Nd8 9. a4 g5 10. Nbd2 g4 11. Nh4 Ng6 12. e4 Nxh4 13. gxh4 d4 {гээд хурц байрлал үүссэн. Цагаан хүүний сулралын нөхөөст бэрсний жигүүр, төвд сөрөг тоглолттой нь талуудын боломжийг бараг тэнцвэржүүлнэ. (Косич - Миладинович, 1994)}

  Нээгдсэн тоо: 957 Төлбөртэй

Шатарт суралцахад гарааны онолын мэдлэг маш чухал. Гарааг сайн хийхгүй бол өрөгт амжилт олно гэдэг тун хүнд. Ихэнх шатар сонирхогчид гарааны онолд бага ач холбогдол өгдөгөөс болоод эхний 10 нүүдэлд өргийн хувь заяаг шийдвэрлэх алдаа хийн хүнд байдалд орох гээд байдаг. Иймээс шатарыг боломжийн тоглож суръя гэвэл гараануудыг сайн судлахыг зөвлөе. Сайтад шатрын гараануудын хичээлүүдийг багцлан оруулж байгаатай танилцаарай. Энэ удаад Шинэ энэтхэг хамгаалалт нэртэй хагас хаалттай гарааны талаар үзье.

[Event "Шинэ энэтхэг хамгаалалт. 1-р хэсэг."] 1. d4 Nf6 2. c4 e6 3. Nc3 (3. Nf3 {нүүдлийн дараа л c8 тэмээг жигүүрт хөллөх нь зүйтэй.}) 3... b6 {нүүдлийн ийм дараалалд цагаан хүүний тогтвортой төвийг авснаар санаачлагыг удаанаар эзэмшдэг гэдгийг практикаар нотолсон.} 4. e4 Bb7 5. Qc2 Bb4 ({эсхүл} 5... d5 6. cxd5 exd5 7. e5 Ne4 8. Bb5+ c6 9. Bd3 {гээд цагаан сайхан тоглолттой.}) 6. Bd3 c5 (6... Bxc3+ {гэвэл} 7. bxc3 d6 8. f4 e5 9. Nf3 Nbd7 10. fxe5 dxe5 11. Bg5 {-ын дараагаар цагаан хүчтэй заналтай.}) 7. d5 {b7 тэмээний байрлалыг сайжруулах хэрэгтэй.} exd5 8. exd5 {цааш Мge2, O-O хэрэгтэй бол Мg3, Мf5 гэж тоглон цагаан аюултай тоглолтыг авна. Хар бодит сөрөг боломжийг үүсгэхэд хүнд. Муу байрлалтай b4 тэмээг нэг бол солилцон цагаанд хоёр тэмээний давууг өгөх эсхүл үнэт цагаа алдан буцаан татахад хүрнэ.}

  Нээгдсэн тоо: 1636 Төлбөртэй

Өмнөх хичээлийн 2-р диаграмд үзүүлсэн байрлалд хөлгийн ихэнх хэсэг цагаан шатруудын хяналтанд орсон тул тэдний хөдөлгөөн их чөлөөтэй байсан. Энэ нь тэдний газар нутгийн давуу талыг тодорхойлно. Иймэрхүү давуу байдал нь удаан хугацааны байдаг учраас бүх тулаанд амжилт гаргаж болно гэж тооцож болно. Хүүний массиваар дэмжүүлэн илүү газар нутгийг (талбай) эзлэх тусмаа давуу тал илүү тогтвортой болно. Хүүний гинж нь эсрэг талын боднуудын хэсэг тэр ч бүү хэл бүгдийнх нь үйл ажиллагааг саармагжуулахад их үр дүнтэй. Аль нэг тал нь хөлгийн ихэнх хэсгийг эзлэн авснаар эсрэг талын хүчнүүд хөдөлгөөний хувьд хязгаарлагдах нь ойлгомжтой.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 399

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 493

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 470

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 543

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 608

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 603

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 755

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 906

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 886

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1351

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 591

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 825