Доод шатны /хүүхэд/ компонентоос параметр дамжуулах
Интернетэд сууриласан хөтөч дээр ажилладаг програмуудыг боловсруулахад javascript хэл чухал үүрэгтэй бөгөөд сүүлийн жилүүдэд javascript фреймворкуудын хөгжлийн үр дүнд нэг хуудаст програмчлалын аргачлал улам хүчтэй орж ирэх боллоо. Програмчлалын чиглэлээр сурч, ажиллаж байгаа залуучуудад зориулан Vuejs фреймворкийн хичээлүүдийг бэлтгэн оруулж байгаагийн ээлжит хичээлээр эцэг компонентоос хүүхэд компонентод параметрийг дамжуулахын зэрэгцээ хүүхэд компонентод үүссэн үйл явцыг эцэг компонент мэдэх асуудлыг хэрхэн шийдэхийг авч үзье. Үүний тулд Car компонентийн кодыг
<template>
Name: {{ carName }} \ {{reverseName}}
Year: {{ carYear }}
</template>
гэж өөрчилье. Хичээлийн материалыг илүү ойлгохын тулд Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багцын хичээлүүдийг үзэхийг зөвлөе.
Компонентийн шаблонд Нэрийг өөрчлөх товчийг нэмээд товч дээр дарах үйл явцын боловсруулагчийг methods талбарт тодорхойлон өгсөн. changeName арга carName параметрийн утгыг өөрчилнө. Ингэснээр Нэрийг өөрчлөх товчийг дарахад машины нэрийг Prius болгон өөрчлөхөөр болсон. Програмын ажиллагаа шалган
үзвэл Нэрийг өөрчлөх товчийг дарахад машины нэрийг Prius болгон өөрчлөн бүх зүйл хэвийн ажиллана. Хэрвээ хөтөчийн Inspect цонхны Console хэсгийг нээвэл тэнд
Эцэг компонентийг дахин ачааллах бүрд талбарын утга өөрчлөгдөх учраас хүүхэд компонентод талбарын утгыг шууд өөрчлөхөөс зайлсхийж үүний оронд параметрийн утга дээр сууриласан тооцоологдох шинж эсхүл өгөгдлийг ашиглахыг зөвлөсөн сануулга өгсөн байгаа.
Жич: Javascript код алдаа, сануулгыг консолд дамжуулаад ажиллагаагаа дуусгадаг тул боловсруулалтын явцад консолын цонхонд үзүүлэх мэдээллийг байнга шалгахыг зөвлөе.
Програмын ажиллагааны логикоор carName талбарыг App компонентод тодорхойлоод түүнийг Car компонентод дамжуулан үзүүлнэ. Гэтэл бид Car компонентод carName талбарыг шууд өөрчилөхөд тухайн компонентод талбарын утга өөр болох ч эцэг компонентод тодорхойлогдсон утга хэвээр үлдсэн нь дээрх үр дүнгээс тодорхой харагдана. Үүнийг л консолд сануулаад байгаа хэрэг. Эндээс дүгнэвэл Car компонент хэвийн ажиллан машины нэрийг өөрчилж байгаа ч манай програмын ерөнхий логик тийм зөв ажиллахгүй байгаа нь тодорхой. Учир нь App компонентод тодорхойлогдсон carName талбарыг Car компонент өөрчилснөө эцэг компонентод мэдэгдээгүйтэй холбоотой юм. Эндээс carName талбарын утга Car компонентод өөрчлөгдсөнг эцэг буюу App компонентод хэрхэн мэдэгдэх вэ? гэсэн асуулт гарч ирнэ. Үнэн хэрэгтээ үүнийг их энгийнээр шийднэ. Car компонентийн кодыг
гэж өөрчилье. Кодын changeName аргад carName талбарын утгыг шууд өөрчлөхгүйгээр javascript обьект бүрд байдаг $emit аргаар эцэг компонентод талбарын өөрчлөлтийг мэдэгдэнэ. $emit арга эхний параметрээр үйл явцын нэрийг харин хоёрдахь параметрээр өөр компонентод дамжуулах утгыг авдаг. Иймээс changeName аргад carName талбарын утгыг шууд өөрчлөхгүйгээр this.$emit('nameChanged', 'Prius') гэж хүүхэд компонентод үүссэн nameChanged үйл явцын нэр, Prius -ийг дамжуулна. Үйл явцын нэрийг та өөрийн хүссэнээр өгч болно. Хүүхэд компонентод үүссэн үйл явцыг эцэг компонентод
<template>
Эцэг: {{ carName }}
<app-car
:carName="carName"
:carYear="carYear"
@nameChanged = "carName = $event"
></app-car>
</template>
гэж сонсоно. Үүний тулд Car компонентийг оруулан ирэх app-car тегд nameChanged үйл явцыг боловсруулагчийг v-on: директивээр холбон өгнө. v-on: директивийн бичлэгийг @ гэж хураангуйлдагийг Директивийн тэмдэглэгээ хичээлээс мэднэ. Үйл явцыг боловсруулагчийг App компонентийн methods талбарт тодорхойлоод дуудах эсхүл inline байдлаар шууд тодорхойлох боломжийг vuejs бидэнд олгодог тул carName = $event гэж өгсөн. Компонентоос ирсэн параметрүүдийг $event гэж авдагийг бид мэдэх учраас carName = $event бичлэг нь carName талбарын утгаар хүүхэд компонентоос ирсэн параметрүүдийн утгыг олгоно гэдгийг илэрхийлнэ.
Кодын өөрчлөлтөө хадгалаад хуудсаа шинэчлээд Нэрийг өөрчлөх товчийг дарахад
консолд сануулга гарахгүйгээр машины нэр хоёр компонентод зэрэг өөрчлөгдөнө.
Ингэснээр бид хүүхэд компонентод үүссэн үйл явцыг эцэг компонентод мэдэгдэн түүнд параметрийг дамжуулан талбарын утгын өөрчлөлтийг хийж чадлаа.
Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.
Нээгдсэн тоо: 1484 Төлбөртэй
Роутерийг тохируулах хичээлээр төсөлд Home, Cars хуудсуудыг үүсгэн чиглүүлэгчийг тохируулан бүртгүүлсэн хэдий ч хуудас хооронд шилжихдээ хаягийн мөрөнд шууд бичин өгч байгаа. Иймээс хуудас хоорондын шилжилтийг цэс үүсгэн түүгээр дамжуулан хийе. Та Формын шалгалтын бэлтгэл хичээлийг үзсэн бол төсөлд Bootstrap -ийг суулгасан гэдгийг мэдэж байгаа.
Нээгдсэн тоо: 1444 Төлбөртэй
Хөтөч дээр ажилладаг интернетэд сууриласан програмын боловсруулалт хийхэд javascript хэлийг ашиглах шаардлага зүй ёсоор гарч ирдэг. Иймээс хөтөчүүд ойлгон ажилладаг энэхүү хэлийг програм зохиогчид заавал мэдэж байх хэрэгтэй. Энэ удаад ES6 -д мөрүүдтэй ажиллаха ажиллагаанд орсон өөрчлөлтүүд тэдгээртэй ажиллах ажиллагаа хир хөнгөн болсонг үзье. Эхлээд мөрүүдийг хооронд нь холбох тохиолдолыг авч үзье. Бидэнд
let name = 'e-surgalt.com';
let str = 'Манай сайтад зочилсонд танд баярлалаа!';
хоёр мөр байлаа гэе. str хувьсагчид name хувьсагчийг оруулан шинэ мөрийг гаргахын тулд өмнө нь холболтын операторыг
let name = 'e-surgalt.com';
let str = 'Манай ' + name + ' сайтад зочилсонд танд баярлалаа!';
console.log(str);
гэж ашигладаг байсан.
Нээгдсэн тоо: 1191 Нийтийн
Сүүлийн жилүүдэд javascript фреймворкийн хөгжлийн дүнд хэрэглэгч талын хуудасны боловсруулалт эрчимтэй сайжран хөгжсөн. Хэрэглэгч талын хуудасыг боловсруулах сайн хэрэгслүүдийн нэгээр Vue фреймворк зүй ёсорр тооцогдоно. Сайтад Vue фреймворкийн хичээлүүдийг нийтэлж байгаа бөгөөд энэ удаад Vue -гээс хуудасны шаблонд Html кодыг үзүүлэх аргын авч үзье. Үүнийг интерполяц буюу давхар хаалт бүтцээр
Нээгдсэн тоо: 401 Бүртгүүлэх
react компонентийн амьдалын суурь циклүүдийн сүүлийнх нь componentWillUnmount юм. Аргыг Car компонентод
componentWillUnmount() {
console.log('Car componentWillUnmount')
нэмэн тодорхойльё. Арга хэзээ дуудагдахыг нэрнээс нь ойлгосон гэж бодож байна. componentWillUnmount арга компонентыг устган түүнийг DOM -оос хасах үед дуудагдана. Аргын ажиллагааг харахын тулд хөтөч дээр хуудсаа нээгээд машиний жагсаалтыг
Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…
Нээгдсэн тоо : 398
Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…
Нээгдсэн тоо : 491
Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…
Нээгдсэн тоо : 470
Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…
Нээгдсэн тоо : 541
Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…
Нээгдсэн тоо : 606
Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.
Нээгдсэн тоо : 603
Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…
Нээгдсэн тоо : 752
Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…
Нээгдсэн тоо : 905
Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…
Нээгдсэн тоо : 885
Энэ долоо хоногт
олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.
Нээгдсэн тоо : 1351
sin90 -ийг олно уу.
Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.
Нээгдсэн тоо : 591
тэгшитгэлийг бод.
Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай.
Нээгдсэн тоо : 825