vue-router -ийг суулгах

Хичээлээр Vuejs фреймворкийн роутинг /чиглүүлэгч гэж орчуулж болох юм/ ойлголтын тухай авч үзье. Орчуулга муухан болсон байх талтай тул Routing гэсэн хэллэгээр нь шууд ойлгох нь илүү болов уу. Програмчлалын хэлний ухагдхуунуудыг шууд гадаад үгээр нь ойлгон тогтоох нь сайн. Учир нь монгол хэл дээр програмчлалтай холбоотой мэдээллүүд бага болохоор бид ихэнх зүйлийг интернетийн гадаад хэлтэй орчноос эсхүл гадаадын ном, хэвлэлээс судлах хэрэгтэй болдог. Vuejs фреймворкийн роутингийг ашиглахын тулд төслийн хуудас хоорондын чиглүүлэгчийг зохион байгуулдаг vue-router пакетыг төсөлдөө суулгах хэрэгтэй.

Vuejs програмын хуудас гэдэг нь бидний мэдэх компонент бөгөөд эдгээрийн нэгээс нөгөөд шилжих Url хаягуудыг зохион байгуулан хэрэгтэй хуудастаа шилжих боложийн тухай юм. vue-router пакетыг суулгахын тулд google -ээс vue router гэж хайгаад эсхүл пакетын албан ёсны сайтыг нээе. Пакетыг Vuejs -ийн боловсруулагчид зохиосон ч фреймворкийн суурь багцад ордоггүй. Яагаад гэвэл Vuejs -ийн зохиогчид санг статик хуудас, зохиогдсон програмд нэмэлтээр оруулахын зэрэгцээ түүгээр бүрэн хэмжээний SPA /нэг хуудаст аппликашн/ зохиох боломжтой гэж суртачилдаг. Иймээс шаардлагтай зүйлээ хэрэгтэй үед нь төсөлдөө суулган ашиглах зарчмыг илүүд үздэг. Пакетын албан ёсны сайтын Installation цэсээр орон

npm -ээр суулгах командыг өгнө. Командыг дурын терминалаас өгч болно. Гэхдээ терминалд өөрийн төслийн хавтасаа сонгох хэрэгтэйг анхааруулъя. Төслөө Vscode дээр нээгээд түүний терминалыг нээгээд

npm install vue-router --save командыг өгье. Командын араас --save эсхүл -S опцийг тавьж байгаа нь пакетыг package.json файлд хамаарал байдлаар оруулахын тулд зааж байгаа гэдгийг сануулъя. Пакет суусны дараа түүнийг main.js файлдаа импортлон аваад ердийн плагин байдлаар ашиглахыг заан өгөх хэрэгтэйг сайт дээр тодорхой заасан байгаа. Иймээс main.js файлд

import Vue from 'vue'
import VueRouter from 'vue-router'

import App from './App.vue'

Vue.use(VueRouter)

new Vue({
  el: '#app',
  render: h => h(App)
})

гэж заая. Бид формийн контролуудыг шалгахдаа Vuelidate пакетийг яг иймэрхүү байдлаар оруулан ашиглаж байсан тул main.js файлд оруулсан мөрүүдийг тайлбарлах шаардлагагүй гэж бодно. Дараагийн хичээлээс пакетыг ашиглан төрөл бүрийн чиглүүлэгчийг хэрхэн үүсгэн ашиглахыг үзэх болно.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 605 Төлбөртэй

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан. Түүнээс гадна програмийн бүх хуудаст давтагдах хэсэгт зориулан Layout /макет/ компонентийг боловсруулсан. Layout /макет/ компонент бусад хуудаснуудад давтагдах хэсгийг агуулах учраас кодийг

import React from "react";
import { Link } from "react-router-dom";
import "./Layout.scss";

const Layout = () => {
  return (
    <>
      <header>
        <nav className="nav">
          <ul>
            <li>
              <Link to="/">Нүүр</Link>
            </li>
            <li>
              <Link to="/about">About</Link>
            </li>
            <li>
              <Link to="/cars">Cars</Link>
            </li>
          </ul>
        </nav>
      </header>
      <main>
        <h2>Агуулга</h2>
      </main>
      <footer>2023 Он</footer>
    </>
  );
};

export default Layout;

блокуудад салгаад хуудасны ажиллагааг шалгавал

  Нээгдсэн тоо: 1918 Төлбөртэй

Илэрхийлэл ба үйлдлүүд

JavaScript-д дараалсан үйлдлүүдийг гүйцэтгэн үр дүнг гаргах ажиллагааг илэрхийлэлээр удирдана. Илэрхийлэл бүр нь цэг таслалаар (;) төгсөнө. Хамгийн энгийн илэрхийллийн жишээ бол хувьсагчид утга олгох z = x + y; байж болно. Энэ жишээ нь x дээр y -г нэмсэн утгыг хувьсагч z –д олгоно. = оператор нь өөрийн баруун талд орших хэсгүүдэд хийгдсэн үйлдлүүдийн үр дүнг өөрийн зүүн талд байгаа хувьсагчид олгодог. Илэрхийлэлд байгаа хоосон зай, тав , мөр таслах тэмдэгтүүд хөрвүүлэх үед автоматаар хасагдана. Хааяа програмын кодыг уншихад эвтэйхэн болгох үүднээс логик холбоо бүхий илэрхийллүүдийг блок гэж нэрлэдэг багцанд оруулж өгдөг. Блок нь нээсэн их хаалтын ({) тэмдэг ба хаасан их хаалтын (}) тэмдэгүүдийн дунд байрлана. Блок доторх илэрхийлэл бүр нь (;) тэмдгээр төгсөх боловч хаасан их хаалтын (}) ард уг тэмдэгийг тавигддаггүй. Жишээ нь

  Нээгдсэн тоо: 941 Төлбөртэй

Vue төсөл бүхэлдээ компонентуудаас бүрдэн ажилладаг тул компонент ухагдхууныг сайн ойлгох нь нэн чухал. Компонентийг глобал болон локалаар бүртгүүлж сурсан тул Vue CLI хэрэгслээр үүсгэсэн төсөлдөө шилжин vue өргөтгөл бүхий компонентуудийн файлтай ажиллаж сурцгаая. Ингэснээр компонент бүр өөрийн тусдаа файлд байршин түүний төлвийг хөнгөн хянах боломжийг бүрдүүлснээр төслийн кодыг эвтэйхэнээр задлан жижиглэх юм.  
Vue CLI хэрэгслийн сүүлийн хувилбар төслийг үүсгэхдээ

  Нээгдсэн тоо: 599 Төлбөртэй

Асуултын хариултыг үзүүлэх компонентийг Хариултын хувилбарууд хичээлээр хэрэгжүүлэхдээ Quiz компонентийн quiz массивт зөвхөн хариулт хэсгийг тодорхойлоод асуултыг ActiveQuiz компонентод статик байдлаар тавин өгсөн байгаа. Одоо сорилгын төлвийн quiz массивийг бүрэн хэмжээний болгох ажиллагааг хийцгээе. quiz массивт асуултыг оруулая. quiz массивт асуултууд обьектуудийн массив хэлбэрээр тодорхойлогдож байгаа тул

  const [quiz, setQuiz] = useState(
    [      
      {
        question: "Дэлхийд хэдэн улс байдаг вэ?",
        answers: [
          { text: "210", id: 1 },
          { text: "190", id: 2 },
          { text: "250", id: 3 },
          { text: "180", id: 4 },
        ],        
      }
    ])

quiz массивийн обьектод question талбарыг нэмээд түүнд асуултыг оруулсан.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 397

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 490

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 469

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 541

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 605

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 603

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 752

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 904

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 884

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1347

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 588

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 823