Давхар чиглүүлэгчид
Бодит ажилд нэг чиглүүлэгчээр шилжсэн хуудаснаас тухайн чиглүүлэгчид агуулагдах давхар чиглүүлэгчээр дамжин шинэ хуудас нээх хэрэгцээ их гардаг. Жишээ нь машины мэдээллийг харуулж буй Car компонентийн үзүүлж буй хуудаснаас тухайн машины талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг харуулах хуудаст шилжих хэрэгтэй болсон гэе. Үүнийг VueJs -д давхар чиглүүлэгчийг ашиглан хийдэг. Car компонентоос өөр хуудаст шилжилт хийх гэж байгаа тул түүний шаблонд
<template>
Car id {{ id }}
Full info
</template>
дахин нэг товчийг нэмэн өгье.
Жич: Хичээлийн материалийг ойлгохын тулд өмнөх хичээлүүдийг үзсэн байх хэрэгтэйг сануулахын дээр Vuejs фреймворкийн үндсэн ойлголтууд хичээлийн багцыг үзэхийг зөвлөе.
Төслийг хөтөч дээр нээгээд машины мэдээлэл үзүүлэх Car компонентод шилжих холбоосоор орвол
гэж харагдана. Товчнуудын харагдах байдлыг арай өөр классуудыг ашиглан хэвжүүлсэн. Веб програмчлалд суралцахын тулд css хэл, фреймворкуудийн ажиллагааг сайн ойлгон мэдсэн байх ёстойг зөвлөе. Бидний шийдэх асуудал бол хуудаст нэмсэн Full info товчийг дарахад өөр хуудаст шилжихгүйгээр Car компонентод тухайн машины талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэх шаардлагатай. Үүнд л давхар чиглүүлэгчийг ашигладаг. Үүнийг хэрэгжүүлэе. Эхлээд тухайн машины дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэх CarFull компонентийг төслийн pages хавтаст
<template>
Cars name: Toyota
Cars year: 2019
</template>
кодтойгоор үүсгэн өгье. Хичээлийн зорилго давхар чиглүүлэгчийг ойлгох тул машины дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэх хуудсыг статикаар зохиосон. Компонентийг үүсгэсэн тул routes.js файлд тухайн хуудаст шилжих
import CarFull from './pages/CarFull'
export default new VueRouter({
routes: [
path: '',
component: Home
path: '/cars',
component: Cars
path: '/car/:id',
component: Car,
children: [
path: 'full',
component: CarFull
mode: 'history'
чиглүүлэгчийг бүртгэн өгнө. Машины дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлэх CarFull компонент Car компонентийн чиглүүлэгчээр дамжигдан дуудагдах тул түүнийг чиглүүлэгчид давхар чиглүүлэгийг оруулан өгөх хэрэгтэй. Тухайн чиглүүлэгчид агуулагдах давхар чиглүүлэгчдийг children талбарт обьектуудын массиваар тодорхойлон өгдөг. Массив ердийн чиглүүлэгчийн тодорхойлттой ижил обьектуудыг л агуулна. Давхар чиглүүлэгийн path талбарт 'full' мөрийг харин component талбарт CarFull компонентийг заасан. Компонентийн хувьд ойлгомжтой. Харин замын тухайд гэвэл серверийн үндсэн зам дээр эцэг чиглүүлэгчийн замыг нэмээд араас нь хүүхэд буюу давхар чиглүүлэгчийн замыг / тэмдэгтийн араас залган үүснэ. Өөрөөр хэлбэл http://localhost:8080/car/3/full хэлбэрийн хаяг үүснэ. Чиглүүлэгч хаягийн 3 бол динамикаар орж ирнэ гэдгийг анхаарна уу. Одоо Car компонентод нэмэн оруулсан Full info товчийг
<template>
Car id {{ id }}
<router-link
class="btn btn-info mt-2"
tag="button"
:to="'/car/' + id + '/full'"
Full info
</router-link>
</template>
гэж холбоос болгох хэрэгтэй. Full info товчийг холбоос болгохдоо router-link директивийг ашигласан. router-link директивт bootstrap -ийн хэвээс гадна router-link тегийг холбоос болгохдоо түүнийг button тегээр солихыг заана. Үүнээс гадна router-link директив үүсгэх чиглүүлэгч ямар хаягаар шилжилт хийхийг to атрибутад заах ёстой. Машины id динамикаар ирэх учраас to атрибутыг javascript кодоор үүсэх динамик "'/car/' + id + '/full'" мөртэй холбон өгнө.
Төслийн өөрчлөлтийг хадгалаад хуудсаа хөтөч дээр нээгээд Full info товчийг дарвал
хаягийн мөрөнд шилжилтийн чиглүүлэгч гарч ирэх ч хуудаст юу ч үзүүлэхгүй. Яагаад гэвэл бид Vuejs -д чиглүүлэгчийн хүүхэд буюу давхар чиглүүлэгчээр ачааллагдах хуудас буюу компонентийг хаана оруулан ирэхийг заан өгөх хэрэгтэй. Та санаж байгаа бол App компонентийн цэсийг сонгоход чиглүүлэгчээр оруулан ирэх компонентийг хаана байршуулахыг router-view директивээр заан өгч байсан. Бид Car компонентийн чиглүүлэгчид шинэ түвшингийн чиглүүлэгчийг нэмэн өгсөн тул компонент өөрийн хүүхэд чиглүүлэгчдийг хаана байршуулахыг бас заах хэрэгтэй болсон гэсэн үг. Иймээс Car компонентийн шаблонд
<template>
Car id {{ id }}
<router-link
class="btn btn-info mt-2"
tag="button"
:to="'/car/' + id + '/full'"
Full info
</router-link>
<router-view></router-view>
</template>
router-view директивийг нэмэн оруулъя. Ингэснээр Car компонентийн чиглүүлэгчийн дэд чиглүүлэгчдийг хаана оруулан ирэхийг Vuejs мэднэ. Төслийн өөрчлөлтийг хадгалаад хуудсаа шинэчлээд Full info товчийг дарвал
машины тухай дэлгэрэнгүй мэдээллийг харуулах компонент хуудаст орж ирнэ. Одоо аль ч машиныг сонгосон чиглүүлэгч өөрчлөгдөн тухайн машины дэлгэрэнгүй мэдээллийг харуулах компонентийг оруулан ирнэ.
Car компонентийн Full info товчийг router-link директивээр холбоос болгохдоо түүний чиглүүлэгчийг тодорхойлсон :to="'/car/' + id + '/full'" бичлэг нилээд төвөгтэй болсон байгаа. Энгийн чиглүүлэгчийн хувьд ийм байдлаар хийгээд байж болох ч нарийн чиглүүлэгчдийг тодорхойлох үед налуу зураасууд, динамик хэсгүүд, хашилтууд гээд алдаа гаргах магадлал өндөр болдог. Vuejs -д ийм чиглүүлэгч буюу холбоосыг үүсгэх механизм байдаг. Энгийнээр хэлбэл генератор юм даа. Чиглүүлэгчдэд тодорхой нэрийг өгч болдог тул машины дэлгэрэнгүй мэдээллийн хуудаст шилжих чиглүүлэгчийн тодорхойлолтод
export default new VueRouter({
routes: [
path: '/car/:id',
component: Car,
children: [
path: 'full',
component: CarFull,
name: 'carFull'
mode: 'history'
carFull утгатай name талбарыг нэмэн оруулъя. Чиглүүлэгчийн нэрийг өөрийн хүссэнээр л өгнө. Чиглүүлэгчийн нэр Car компонентийн шаблонд Full info товчийг router-link директивээр холбоос болгохдоо
<template>
Car id {{ id }}
<router-link
class="btn btn-info mt-2"
tag="button"
:to="{name: 'carFull', params: {id: id}}"
Full info
</router-link>
<router-view></router-view>
</template>
гэж ашиглая. to атрибутын утгаар javascript обьектыг өгөх тул түүнийг обьекттой холбох хэрэгтэй. Обьектод чиглүүлэгчийг тодорхойлохдоо name талбарт ямар нэртэй чиглүүлэгчид хандахыг /манай тохиолдолд carFull/ заана. Чиглүүлэгчийг үүсгэхэд динамик хэсэг оролцох тул түүнийг params талбарт обьектоор тодорхойлон өгнө. Манай тохиолдолд машины id байгаа учраас {id: id} гэж өгнө. Өөрчлөлтийг хадгалаад хуудсаа шинэчлээд машины дэлгэрэнгүй мэдээллийг харвал чиглүүлэгчийг хуучин байдлаар зөв тодорхойлон хэвийн ажиллана. Туршаад үзээрэй. Энэ удаад чиглүүлэгийг илүү ойлгомжтой, энгийнээр тодорхойлсон. Програмын чиглүүлэгч хаягууд урт, олон тооны динамик утгуудаас бүрдэхээр бол нэрлэсэн чиглүүлэгчийг ашиглах нь илүү амархан.
Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.
Нээгдсэн тоо: 1670 Төлбөртэй
RxJs санг ашиглан стримээс тараах өгөгдлүүдээс сонголтыг маш эвтэйхэн зохион байгуулах аргын талаар энэ хичээлээр үзнэ. Үүний тулд of аргаар энгийн Observable /ажиглагч/ -ийг
Rx.Observable.of(1, 5, 'Hello', 'World')
.first()
.subscribe(createSubscribe('first'));
index.js файлд үүсгэн өгье. Код RxJs сангийн Observable классын of аргаар Observable /ажиглагч/ -ийг үүсгээд түүнд subscribe аргаар бүртгүүлсэн. Аргад өөрсдийн зохиосон туслах createSubscribe функцийг дамжуулна.
Нээгдсэн тоо: 959 Төлбөртэй
Интернетэд суурилсан технологи програм бүтээх ажилд зонхилох байр суурийг эзлэх болоод байгааг хүн бүр мэднэ. Учир нь интернет өнөөдөр асар хурдацтай хөгжин компьютер, гар утас, пад зэрэг электрон төхөөрөмжүүдээс гадна телевиз, суурин утас, гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүд гээд интернетэд холбогдож болох бүхий л техник хэрэгсэл интернетээр дамжин мэдээлэл солилцон, ажил үүргийг гүйцэтгэх болсонтой холбоотой. Эдгээр төхөөрөмжүүдийн хүчин чадал өдрөөс өдөрт нэмэгдэн програм хангамжийн хэрэглэгч талын хэсгийг илүү том, бие даан ажиллах боломжийг бүрдүүлсэн. Ингэснээр сервер талын ажлын ачааллыг буулгах, сервер хэрэглэгчдийн хооронд солилцох мэдээллийг хэмжээ багасах, програмыг ашиглахад энгийн болох гээд олон давуу гарч ирсэн. Хэрэглэгч талын програмын үндсэн хэл бол өнөөгийн байдлаар javascript хэл бөгөөд интернетэд суурилсан програм боловсруулагчдын заавал сурч эзэмшсэн байх програмчлалын хэл тул сайтад VueJs фреймворкийн хичээлүүдийг цувралаар оруулж байгаа билээ. Хичээлээр VueJs -ийн директивээр төрөл бүрийн элементүүдийн жагсаалт үүсгэхийг сурна.
Нээгдсэн тоо: 1004 Нийтийн
Өмнөх хичээлүүдэд үүсгэсэн App, Car компонентууд өөрийн статик агуулгуудыг л хуудаст харуулж байгаад бага зэргийн динамик ажиллагааг оруулах гээд үзье. Компонентийн агуулгын хэсэг jsx бичлэгийн дүрмээр бичигдсэн javascript код учраас бид түүнд динамик ажиллагааг оруулахад төвөггүй мэт. Иймээс Car компонентийн кодийг
import React from 'react'
const car = () =>
This is car component
1+1
export default car
гэж өөрчлөөд хуудсаа харвал
Нээгдсэн тоо: 354 Төлбөртэй
Өмнөх хичээлүүдээр vue -гийн хувийн $http системийн хувьсагчийг ашиглан серверт өгөгдөл нэмэх post, татан авах get аргуудыг үзсэн. Үүнээс гадна системийн $http хувьсагчид өгөгдлийг засварлах put, өгөгдлийг устгах delete гэдэг аргууд байдаг бөгөөд бидний үзсэн аргуудтай яг адилаар ажилладаг.
Энэ хичээлээр vue-resource сангийн нэг төрлийн обьектуудтай ажилладаг хэрэгслүүдийн талаар авч үзье.
Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…
Нээгдсэн тоо : 312
Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…
Нээгдсэн тоо : 410
Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…
Нээгдсэн тоо : 356
Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…
Нээгдсэн тоо : 452
Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…
Нээгдсэн тоо : 527
Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.
Нээгдсэн тоо : 523
Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…
Нээгдсэн тоо : 628
Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…
Нээгдсэн тоо : 724
Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…
Нээгдсэн тоо : 761
Энэ долоо хоногт
илэрхийллийг хялбарчил.
Нээгдсэн тоо : 751
Нээгдсэн тоо : 808
Задаргааны сүүлээсээ 3 дахь гишүүний бином коэффициент 45 бол задаргааны 6-р гишүүнийг ол.
Нээгдсэн тоо : 660