Хуучин энэтхэг хамгаалалт. Сонгодог систем

Хуучин энэтхэг хамгаалалтад хар цагааны хүүний төвд бод хүүний дарамтыг зохион байгуулах зорилгоор тэдэнд төвийг тавин өгдөг. Хар тоглолтыг тэнцвэржүүлэхийн төлөө бус харин сөрөг тоглолтын эрэлд зорьдогоороо бусад олон гараануудаас ялгаатай. Чигорин хуучин энэтхэг хамгаалалтын дайралтын баялаг боломжуудыг амжилттай хэрэглэж байсан ч 1930 -аад он хүртэл гарааг хард хүндрэлтэй бүр бүрэн зөв гараа биш ч гэж үздэг байсан. Бронштейн, Болеславский, Геллер зэрэг их мастеруудын шинэлэг дүн шинжилгээ, бүтээлч тоглолтын ачаар хуучин энэтхэг хамгаалалтын стратегийн болоод тактикийн давууг жинхэнэ утгаар нь нээсэн. Өнгөрсөн зууны 50-60 онуудад эхний нүүдэлд бэрсний хүүний түлхэлтийн эсрэг хамгийн өргөн дэлгэрсэн хариулт болсон. Дараа нь цагаан төвийг авснаар удаан хугацаанд санаачлагыг авдаг гэсэн утгаар энэхүү гарааны тархалт нилээд буурсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд хуучин энэтхэг хамгаалалт хурц тэмцэлд дурлагчдын анхаарлыг дахин татах болсон.

Хичээлээр хуучин энэтхэг хамгаалалтын сонгодог системийн хувилбарыг авч үзнэ.

[Event "Хуучин энэтхэг хамгаалалт. Сонгодог систем."] 1. d4 Nf6 2. c4 g6 3. Nc3 Bg7 4. e4 d6 5. Nf3 ({Макагоновийн боловсруулсан} 5. h3 {үргэлжлэл нилээд тархсан. Энэ хувилбарт тэмцлийн шинж чанар Земишийн системтэй төстэй. Гэхдээ энд g2-g4 -ийн дараа цагаанд f3 нүд g1 моринд чөлөөтэй.} O-O 6. Be3 ({хард} 6. Nf3 {үргэлжлэл аюултай.} c5 (6... e5 {хариулт ихэвчлэн тохиолддог.} 7. d5 {-ын дараагаар хар хурц нөхцөлд хүргэх f7-f5 цөмрөлтийг шууд хийж болно.} Nbd7 ({өөр зам бол} 7... Na6 8. Be3 (8. Bg5! {сайн.}) 8... Nh5 9. Nh2 ({хар сайн тоглолттой болох} 9. Nd2 Qe8 10. Nb3 f5 11. c5 f4 12. Bd2 Nxc5 13. Nxc5 dxc5 14. Be2 Rf6! {хувилбар боломжийн. (Марков - Сирота, 1987)}) 9... Qe8 10. Be2 Nf4 11. Bf3 f5 12. O-O {гээд цагаан нилээд илүү байрлалтай. (Корчной - Романишин, 1985)}) (7... a5 8. Be3 Na6 9. g4 Nc5! 10. Nd2 Nfd7 11. Be2 a4 12. Qc2 c6! {байгуулалт ч хард аятайхан байрлалыг өгнө. (Тодорович - Павлович, 1988)}) 8. Be3 Ne8 9. g4 f5 10. gxf5 gxf5 11. exf5 Nc5 12. Rg1 Bxf5 13. Qd2 Kh8 {Полугаевский - Торре, 1976}) 7. d5 {Беноний хамгаалалтад хүргэнэ.} e6 8. Bd3 exd5 9. exd5 (9. cxd5 {-г Беноний хамгаалалтаас үзээрэй.}) 9... Re8+ ({эсхүл} 9... Qe7+ 10. Qe2! {Багиров - Борисенко, 1974}) 10. Be3 Bh6 11. O-O! {гээд цагаан сайн тоглолттой.}) 6... e5 7. d5 Nbd7 (7... Na6 {-гийн дараа Авшалумов - Купрейчик (1988) нарын өрөг} 8. Bd3 Nd7! 9. g4 Ndc5! 10. Bb1 f5 11. exf5 gxf5 12. Nge2 Qh4 {гэж үргэлжлэн хар сайхан тоглолтыг авсан.}) 8. g4 {тохиолдолд хард өрсөлдөгчийн санааг хариулах боломжтой нарийн төлөвлөгөө бий.} Nc5 9. Qc2 c6! 10. Nge2 cxd5 11. cxd5 Bd7! 12. Ng3 Rc8 {гээд Мc5-a4 заналаас үүдэн харын боломж арай дээгүүр.}) (5. Bg5 h6 6. Bh4 c5 7. d5 Qa5 8. Bd3 (8. Qd2 {гэвэл хар} a6 {гээд 9... b5 гэж бэрсний жигүүрт дайралтад бэлтгэхээр}) 8... Nbd7 (8... Nxe4!? {гэвэл} 9. Bxe4 Bxc3+ 10. bxc3 Qxc3+ 11. Kf1 {гээд} g5 (11... Qxc4+ {гэж бэрсээ солиод бодоор гурван хүү авсан ч болохоор.}) 12. Bg3 f5 {үргэлжилж болно. Штейн - Геллер, 1966. Энд цагаан} 13. Rc1! {гэж хариулах хэрэгтэй.} Qg7 14. h4 {гээд боломжийн тоглолттой.}) 9. f4 b5! 10. cxb5 c4 11. Bc2 a6! {гээд хар санаачлагыг авна.}) 5... O-O 6. Be2 (6. Bg5 {-ын дараагаар} h6 {гээд хэрвээ} 7. Bf4 (7. Bh4 {тохиолдолд} c5 8. d5 Qa5 {илүү.} (8... e6 9. Be2 g5 10. Bg3 exd5 11. cxd5 Nh5 12. Nd2 Nxg3 13. hxg3 Nd7 {ч сайн. (Ларсен - Фишер, 1966)})) 7... Nc6 8. d5 e5! 9. Be3 Nd4 10. Nxd4 exd4 11. Bxd4 Nxe4 12. Nxe4 (12. Bxg7 {гэвэл} Re8) 12... Qh4!) 6... e5 (6... Nbd7 {гэвэл} 7. e5 dxe5 8. dxe5 {байрлалын хүүний хаяа боломжтой.} Ng4 9. e6) 7. O-O {цагааны богино сэлгээний дараа хар дараах хариултуудаас сонгох боломжтой.} ({6... e5 нүүдэл бэрсний солилцоог эрт хийн тоглолтыг хураангуулдаг цэвэр спортын дутагдалтай гэдгийг тэмдэглэе.} 7. dxe5 dxe5 8. Qxd8 Rxd8 9. Bg5 ({эсхүл} 9. Nxe5 Nxe4 10. Nxe4 Bxe5 11. Bg5 Rd4!) 9... Re8 (9... Na6 10. Nd5 Rd6! {сайн.}) 10. Nd5 (10. O-O-O {илүү ширүүн тэмцэлд хүргэдэг. Энд} Na6! {илүү} ({хар анхааралтай байх хэрэгтэй.} 10... c6 {-д} 11. Nxe5 {гэх бөгөөд} Nxe4? {хариулт сайнгүй.} (11... Na6!? {гэж хүүг хаях хэрэгтэй.} 12. f4 h6 13. Bh4 g5 14. Bg3 Nc5 {гээд байрлал тодорхойгүй. (Олафсон - Киндерман, 1988)}) 12. Nxe4 Bxe5 13. f4! Bf5 14. Ng3 Bc7 15. Nxf5 Rxe2 16. Nh6+! {Оренбург - Волгоград, 1952}) 11. Nxe5?! Nc5! {гэнэ. Цааш} 12. Nf3 Nfxe4 13. Nxe4 Nxe4 14. Be3 Nxf2! 15. Bxf2 Bh6+! 16. Kb1 Rxe2 {гээд хар давамгайлна. (Малих - Петерсон, 1961)}) 10... Nxd5 11. cxd5 c6!) 7... Nbd7 {нь маневрийн тоглолтод хүргэнэ.} (7... Nc6 {нь цагаанд тоглолтыг шууд хурцатгах боломжийг өгнө.}) (7... c6 {-д} 8. d5! {сайн. Үүний дараагаар Корчной - Суэтин (1967) нарын өрөгт} cxd5 9. cxd5 Ne8 10. a4 h6 11. a5 f5 12. exf5 gxf5 13. g3 Na6 14. Nh4! f4 15. Ra3 Bh3 16. Bg4 {гээд цагаан илт давуг авсан.}) ({Юртаевийн санал болгосон} 7... Na6!? {үргэлжлэл сонирхолтой тоглолтод хүргэнэ.}) (7... exd4!? 8. Nxd4 Re8 9. f3 c6 10. Kh1 Nbd7 {хувилбар ч өргөн тархсан. Неверов - Юртаев (1988) нарын өрөгт} 11. Bg5 Re5! 12. Bf4 Nh5! {гээд хар идэвхитэй байрлалыг авсан.})

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1541 Төлбөртэй

Шатар тоглох чадварыг дээшлүүлэхэд онолын мэдлэгээс гадна практик чухал үүрэгтэй. Ялангуяа их мастеруудийн өргүүдийг судласнаар онолыг өрөгт хэрхэн ашигглахыг мэдэхэд их дөхөмтэй. Бидний өрсөлдөгчид их мастерууд биш учраас өрөгт алдаа хийсэн нь голдуу хожигдоход хүрдэг. Сонирхогчдын өрөг ихдээ л 20-30 нүүдлийн хооронд нэг тийшээ болдог бол мастеруудын өрөг шатрын өргийн гурван үеийг бүхэлд нь хамарсан онц сонирхолтой тэмцлийг өрнүүлдэг тул практикийн асар ач холбогдолтой. Хичээлээр Каро -Каний хамгаалалтаар мастерууд хэрхэн тоглосон өргүүдийг хүргэнэ.

Ямар нэгэн зүйлд суралцахад таниас нилээд тэсвэр хатуужил, хүсэл зоригийг шаардана гэдгийг санаарай. Жишээ өргүүдтэй танилцахын өмнө онолын Каро - Канний хамгаалалт I , Каро - Канний хамгаалалт II хичээлүүдийг үзэхийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 1539 Төлбөртэй

1.e4 c6 нүүдлээр эхлэх хагас нээлттэй гарааг Английн Горацио Каро, Австрийн Маркус Канн нарын шатарчдын нэрүүдээр нэрлэсэн. Гарааг анхлан Австрийн шатарчин боловсруулсан бөгөөд харин 1886 онд Английн шатарчин гарааны дэлгэрэнгүй судалгааг хийн нийтлүүлсэн байдаг. Каро - Канний хамгаалалтын том мэрэгжилтнүүдийн нэг бол дэлхийн 12 дахь аварга Анатолий Карпов юм.

Шатрын гараануудыг судлан мэдснээр таны тоглолтын ур чадвар мэдэгдхүйц дээшлэнэ гэдэгт итгээрэй. Өөрийгөө хөгжүүлэх, төлөвших, сэтгэн бодох чадвараа дээшлүүлэхэд шатар онцгой ач холбогдолтой гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Манай улс нилээд хэдэн жилийн өмнө шатрыг сургуулийн програмд оруулах тухай ярьж байсан ч өнөөг хүртэл оруулаагүй л байна. Шатрыг сургуулийн програмд оруулаад байх бараг шаардлагагүй гэж би үздэг. Яагаад гэвэл шатарыг сурахад онцын хүндрэлгүй хүүхдүүд хүмүүсийн тоглохыг харж байгаад л сурдаг энгийн тоглоом. Харин шатарт амжилт үзүүлэн мастеруудын хэмжээнд хүрч тоглохын тухайд үүнийг ЕБС-ийн хэмжээнд зааж сургах боломжгүй зүйл. Бүх хүмүүс мастеруудын түвшинд тоглох ч боломж бололцоогүй. Гэхдээ хүн бүр шатар тоглодог байвал амьдралд чухал нэмэртэй гэдэгт эргэлзэх хэрэггүй. Иймээс хүн төрөлхтөн эрт дээр үеэс бодон олж хөгжүүлсэн энэхүү гайхамшигт тоглоомыг /спорт/ өөрөө болон үр хүүхэддээ заавал заан сургаарай.

Танд амжилт хүсье.

  Нээгдсэн тоо: 1515 Бүртгүүлэх

Их мастерууд өргөнөөр ашигладаг гараануудын нэг бол Испани өрөг. Шатар сайн тоглож сурахын тулд онолын мэдлэгээс гадна практик буюу шатар тоглох их үүрэгтэй. Үүний зэрэгцээ мастерууд гараануудаар хэрхэн тоглож байсан өргүүдийг судлах хэрэгтэй. Ингэснээр тухайн гараагаар хэрхэн тоглох дадлагыг эзэмших маш сайн талтай. Тоглолтын явц, хийглэж байгаа нүүдлүүдийн учрыг сайн ойлгон материалыг бүрэн дүүрэн ойлгож авахыг эрмэлзээрэй. Мастеруудын өрөгт хийгдэж байгаа нүүдлүүдэд сул нүүдэл байхаас буруу буюу алдаатай нүүүдлүүд бараг байдаггүй тул зарим нүүдлийн утгыг ойлгоход хүндхэн байж болох ч дахин үзэн судлан ойлгон аваарай.

Сайтын зарим материалуудыг үзэхийн тулд та тусгай эрхтэй хэрэглэгч байх ёстойг сануулъя. Өөрийгөө хөгжүүлэхэд та багахан хэмжээний төлбөрөөс зайлсхийх хэрэггүй болов уу. Хүн өөрийгөө дайчлан суралцаж чаддаг болсны дараа л жинхэнэ сурах үйлс эхэлдэг гэдгийг ойлгоорой. Бие даан судалж сураагүй хүн олигтой мэдлэгтэй болно гэдэг юу л бол. Энэхүү хоосон зайг нөхөхөд сайтын зорилго оршиж байгаа болно.

  Нээгдсэн тоо: 1451 Төлбөртэй

Сайтын шатрын хичээл хэсэгт А.Нимцовичийн "Миний систем" номноос материалуудыг нийтэлж байгаа бөгөөд энэ удаа Байрлалын тэмцлийн арга материалд дурдсан аргуудыг хэрхэн хэрэглэх талаар хүргэе. Суралцагчдад 1-р пунктыг хэрэглэхэд ямар нэгэн асуудал үүсэхгүй болов уу. Дараах байрлалыг харцгаая.

Бидэнд e4, d5, e5, d6 хүүний гинж анхаарал татна. Харын хүүний гинжний суурь бол d6 хүү. Цагаан 1. cxd6 cxd6 2. Трc6 Мf7 3. Мc4 Трd8 (хэрвээ 3. ... Трc8 гэвэл 4. b5 Трxc6 5. d5xc6 гээд морины сайн төгсгөлтэй) 4. a4! (d6 хүүг довтолж буй морины c4 байрлалыг хадгалахын тулд) Цагаан өрсөлдөгчийн хүүний гинжний суурь хүүд дарамт үүсгэснээр 2-р пунктэд заасан бодит давуу байдлыг олон авсан. Өөрөөр хэлбэл тэдний шатрууд илүү түрэмгий байрлалыг эзэлсэн. c4 -ийн морь f7 -гийн мориноос илүү түрэмгий. Энэ давуугаа тэд бэрсний жигүүрт 5. b5 гээд дараачаар нь Нd2-c3, a4-a5 эсхүл ноёнгийн жигүүрт 5. h4 гээд дараа нь Нd2-e3-f3-g4-h5 цааш g2-g4-g5 гэх мэтээр ашиглаж болно. h7-h6 хамгаалалт цагаан ноёнд g6 нүдэнд цөмрөх боломжийг өгөхөөр.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 398

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 491

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 470

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 542

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 607

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 603

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 753

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 906

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 885

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1351

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 591

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 825