Байрлалын тэмцлийн арга.

Энэ нийтлэлээр хүүний гинжний эсрэг байрлалын тэмцлийн арга, (хамгаалалтгүй суурийг удаанаар хаах), олон удаагийн дайралт,  хамгаалагч боднууд бие биедээ саад болох,  дарамтыг хадгалах, байрлалд шинэ сулрал үүсэх, төгсгөлд суурь сул нүд болох нь ойлголтуудын талаар авч үзэх болно.
Хүүний гинж дэх тэмцлийн тухай нийтлэлд үзсэн Нимцович - Сальве нарын өргийн диаграмыг эргэн санацгаая. 1. e4 e6 2. d4 d5 3. e5 c5 4. c3 Мc6 5. Мf3 Бb6 6. Тd3 нүүдлийн дараа 7. ... Тd7 нүүдэл тус багатай тул 6. ... cxd4 гэж тоглохыг нэг бус удаа дурдсан. Нүүдэл ямар санаатай вэ? Хар нүүдлийг хийснээр d4 суурийг ямарч хөдөлгөөнгүй буюу түүнийг d4 дээр барилаа гэж ярьдаг. Энд хүртэл d4 хүү сайн ч , муу ч өөрийн байрлалаа dxc4 гэж өөрчилж чадахаар байсан.

Одоо энэ нь түүний хувьд боломжгүй. Бид 6. ... cxd4 нүүдлийг ямар нэгэн цагаатгалын үйлдэл биш гэдгийг тодорхой ойлгох ёстой. Өрсөлдөгчийн хүүний гинжийг устгах замаар бүрэн буулган авах гэсэн зоригтой мөрөөдлөө орхиж байгаа ч оронд нь бид бага хэдий ч d4 хүүг манай шатрууд олон удаа дайрах бодит боломжийг авсан. Олон удаагийн дайралт энэхүү суурийг авах зорилготой (энэ нь бага магадлалтай) гэхээсээ өрсөлдөгчийн шатруудыг d4 суурийг хамгаалахыг тулган тэднийг идэвхигүй байдалтай болгох талдаа. Тоглолт дараах байдлаар үргэлжилж болно.

7. cxd4 Тd7 (b5 дээрх тэмээний дулаанаас болоод Тd7 нүүдэлгүйгээр боломжгүй байсан 8. ... Мxd4 -г хийхээр айлгасан. Жишээ нь 7. ... Мxd4?? 8. Мxd4 Бxd4 9. Тb5+ гээд бэрсээ алдана.) 8. Тe2 (8. Тc2 гэсэн бол 8. ... Мb4 гээд хар хоёр тэмээтэй үлдэнэ.) 8. ... Мge7!
Нүүдэл хугацаа алдаж байгаа хэдий ч хар d4 суурьд дарамт үзүүлэх боломжийг авах хөлөлгөөг сонгосон. Энэ ч бүрэн зөв. Хүүний гинж оршин байгаа хаалттай байрлалд хүүний гинж цорын ганц бодит үйл явц мөн. 9. b3 Мf5 10. Тb2 гээд зурагт үзүүлсэн байрлал үүснэ.
d4 суурь дарамтанд. Хамгаалалтгүй суурийн ердийн бүслэлт. 10. ... Тb4+. Энэ шалаа өрсөлдөгчийн дарамтанд олон шатраар хамгаалалт хийхийн сүүдэртэй талыг ил болгосон. Учир юу вэ? гэвэл хамгаалагч шатрууд бие биедээ саад болсон. 11. Нf1 (11. Мc3 эсхүл 11. Мd2 нүүдэл аль нэгэн хамгаалалтын шугамыг хаан хамгаалагчийн тоог цөөлнө.) 11. ... Тe7. Энэ нүүдлийг Тарраш анхлан санал болгосон бөгөөд суралцагчид нүүдлийн санааг анхаарах хэрэгтэй. d4 суурийн дарамтыг хадгалахын тулд хар (d4 -ийн эсрэг ба хамгаалагч 3:3) хүчний харьцааг ямарч тохиолдолд өөртөө ашиггүйгээр зөрчиж болохгүй. Энэ шалтгаанаар d4 рүү дайрагч шатрууд өөрийн байрлалыг хадгалахыг эрмэлзэх ёстой. Үүнд хүрэхийн тулд хар g2-g4 нүүдлийг хориглон 11. ... h5 гэж нүүж болно. Өрөгт хар 11. ... Тe7 гэж тоглосон бөгөөд яг ижилхэн үр дүнд өөр замаар хүрсэн. Учир нь одоо g2-g4 нүүдлийн дараа хар Мf5-h4 гэж нүүнэ. Ингэснээр тоглолтоос нэг хамгаалагч нэг дайрагч шатрууд байхгүй болсноор (2:2) тэнцүү харьцааг хадгална.

Үүнтэй ижилхэн бүх байрлалд тоглолтын стратегийг тодорхойлох үндсэн зарчмуудыг дурдвал.

  1. Өрсөлдөгчийн хүүний гинжний суурь бэхлэгдсэн нүдийг олон удаагийн дайралтад өртүүлэх
  2. Энэ замаар багаар бодоход манай шатрууд илүү түрэмгий байрлалтай болох бодит давуу байдалд хүрнэ. Иймэрхүү тохиолдолд өрсөлдөгчийн хувьд хөлөлгөө тодорхой хүндрэлүүдийг дагуулна. Хамгаалалтын обьектод уягдсан хамгаалагч шатруудын бага хөдөлгөөнийг бас тэмдэглэх хэрэгтэй. Жишээ нь дайралтыг гэнэт өөр жигүүрт шилжүүлэхэд хамгаалагч өөрийн шатруудыг зохих хурдтайгаар тийш нь шилжүүлж чадахгүй байдалд ихэнхдээ ордог.
  3. Суурь хүүний дарамтыг аль болохоор удаан байг гэхэд өрсөлдөгчийн байрлалд шинэ сул газар үүсэх хүртэл хадгалахыг хичээх. Ийм сул нүднүүд үүсэх нь хөлөлгөөнд туулж буй хүндрэлүүдийн логик үр дагавар.
  4. Шинэ сул нүд үүсэхэд тулааны төлөвлөгөөг өөрчилж болно. Бид анхны сул нүдний (d4 суурь) дайралтыг болиод шинэ сул нүд рүү эрчимтэй дайралтыг эхлүүлнэ. Гэхдээ нилээд хожуу зөвхөн төгсгөлд өрсөлдөгчийн хүүний гинжний сул суурь дахин дайралтын обьект болон хувирдаг.
  5. Тоглолтын эцэст дайралтын тусгай хэрэгслүүдийг ашиглахад хөнгөн болдог тул суурийн сул тал эндшпильд илүү илэрдэг. Өөрөөр хэлбэл манай тохиолдолд хажуугийн нээлттэй "c" шугамаар Трc8-c4xd4 эсхүл Трc8-c2-d2xd4 гэх мэтээр
  6. Дайрагч түүнд хамгаалах хэрэгтэй суурь бийг хэзээ ч мартаж болохгүй. Хэрвээ цагаан хүүний гинжний хамгаалалтын хүндрэлийг давж чадвал өөрөөр хэлбэл d4 нүдний дарамтаас салвал f2-f4-f5 гэж e6 суурийг дайрах эсхүл өрсөлдөгчийн ноён жигүүрийн  шахагдсан e6 хүүний эсрэг боднуудын тоглолт хийн нөхцөл байдлыг өөртөө ашигтай тал руу өөрчилж чадна

Дээр дурдсан стратегийн зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх тухай Нимцович хэрхэн зөвлөсөнг дараагийн нийтлэлээс уншаарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1205 Төлбөртэй

Энэхүү гарааг XV -р зууны сүүлчээс мэддэг байсан ч анхлан 1769 онд Италийн онолч Понциани номондоо дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Үүнээс хойш зуун жилийн дараагаар Английн мастерууд гарааны судалгаанд нилээд ажилласан бөгөөд үүнтэй холбоотойгоор гарааг заримдаа Англи өрөг ч гэж нэрлэх нь бий.

Сайтын гарааны хичээлүүдийг үзэн шатар тоглох чадвараа дээшлүүлээрэй. Гарааны мэдлэгтэй болсноор таны тоглолт цэгцтэй, мэдэгдэхүйц чанартай болж ирнэ гэдэгт итгээрэй.

  Нээгдсэн тоо: 631 Төлбөртэй

Шатар сонирхогчид болон эхлэн суралцагсад гарааны онолыг муугүй мэдэж байвал нилээд амжилттай тоглолтыг үзүүлнэ. Гарааны онолыг судлаагүйгээс үүдэн эхний нүүдлүүдэд алдаа гарган хожигдолд хүрэх нь элбэг. Иймээс сайтад нийтлэгдсэн гарааны хичээлүүдийг үзэн судлахыг зөвлөе. Энэ удаад их өргөн дэлгэрсэн, хурц хувилбарууд бүхий англи гарааны жишээ өргүүдтэй үргэлжлүүлэн танилцая.

  Нээгдсэн тоо: 774 Нийтийн

Арон Исаевич Нимцович бол шатрын түүхэн дэх нэртэй шатарчид, онолчдын нэгээр зүй ёсоор тооцогддог. Тэрээр 1920-1930 онуудад дэлхийн аваргын төлөөх өрсөлдөгч, шатрын онолын бичигч, шатар тоглох санааны хөгжлийн тод төлөөлөгч юм. Нимцович шатрын онолын хөгжилд өөрийн "Миний систем", "Миний систем практикт", "Бүслэлт" гурван бүтээлээр их хувь нэмрийг оруулсан. Сайтад Нимцовичийн "Миний систем" номноос тодорхой хэсгийг орчуулан хүргэсэнг та үзээрэй.

Сайтын Багц хичээл хэсэгт хичээлүүдийг сэдэвчлэн нэгтгэн оруулж байгааг сонирхохыг зөвлөе.

[Event "Нимцовичийн хамгаалалт."] 1. e4 Nc6 2. d4 {Алехиний хамгаалалтад хар өрсөлдөгчийн хүүний төвд бодны дарамтыг цөөн биш үүсгэж чаддаг бол энэ гараанд тэдний асуудал хамаагүй төвөгтэй. Цагаан төвийг асуудалгүй хамгаалаад голдуу давууг олдог.} d5 3. e5 (3. Nc3 {сайн. Жишээ нь} dxe4 4. d5 Ne5 (4... Nb8 {-ын хариуд} 5. f3 ({эсхүл} 5. Bc4) {гээд цагаан аюултай заналтай.}) 5. f3 (5. Bf4 {ч муугүй.}) {-ын дараагаар цагаан хүүний төлөөст хөлөлгөөнд их давуутай болно.}) 3... Bf5 4. Ne2 f6 5. f4 e6 6. Ng3 fxe5 7. fxe5 Qd7 (7... Bg6 {гэвэл} 8. Bd3 Bxd3 9. Qxd3 {цагаан сайн байрлалтай.}) 8. Nxf5 exf5 9. c3 {10. Тd3 нүүдлийн дараа цагаан сайхан байрлалтай.}

  Нээгдсэн тоо: 791 Бүртгүүлэх

Жигүүрийн гарааны төрөлд багтах Англи гарааг үргэлжлүүлэн судлая. Тоглолтыг хурц, олон төрлөөр, эрчимтэй тоглох дуртай хүмүүст гараа их таалагддаг тул шатар сонирхогчид гэлтгүй мастерууд ч өргөн ашигладаг. Шатар сонирхогчид гарааг нилээд сайн судалсны дараа тоглолтондоо хэрэглэхийг зөвлөе.

Шатар эхлэн суралцагсад болон шатар сонирхогчид гарааны онолын мэдлэг сулаас болоод өргийн эхний хэдхэн нүүдэлд алдаа гарган хожигдох явдал маш их байдаг. Иймээс та шатарыг гайгуй хэмжээнд тоглож сурахыг хүсэж байвал гараануудыг судлан эхний нүүдлүүдэд өөрөө алдаа хийхгүй харин өрсөлдөгч алдаа гаргавал түүнийг ашиглаж сурах нь тун хэрэгтэй шүү.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 398

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 492

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 470

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 542

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 607

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 603

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 754

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 906

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 886

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1351

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 591

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 825