Бүхэл тоо

Бүхэл тоо гэдэг нь бутархай хэсэггүй эерэг ба сөрөг тоонууд болон тэг тоо юм. 0 нь эерэг ч биш сөрөг ч биш бүхэл тоо. Иймээс тэгийн өмнө ямар нэгэн тэмдэг тавих нь утга илэрхийлэхгүй +0, -0 бичлэг 0 бичлэгтэй ижил.  

Эерэг ба сөрөг тоонууд

Тоолол нь хоёр эсрэг чиглэлд хийгддэг хэмжээсүүд байдаг. Жишээ нь дулааны хэм буюу температурийн тооллыг хоёр эсрэг чиглэлд хийдэг.

Жишээ нь хэмийн /температур/ тоололыг мөс хайлах хэм буюу буюу тэг хэмээс хоёр эсрэг тийш тоолдог. Хэм хэмжигчийг аваад үзье.

  1. Тэг хэм дэх мөнгөн усны түвшин. (мөс хайлах хэм).
  2. Тэгээс доош хэм дэх мөнгөн усны түвшин.
  3. Тэгээс дээш хэм дэх мөнгөн усны түвшин.

Эндээс тоолол нь хоёр эсрэг чиглэлд хийгдэх ямар нэгэн хэмжээс байвал ямар байх нь хамаагүй аль нэг чиглэлийг эерэг нөгөөг нь сөрөг гэж нэрлэдэг.  

Эерэг тоо гэдэг нь тоололын эерэг чиглэлд хийгдсэн хэмжээсээр гарсан үр дүн юм. Эерэг тоог нэмэх (+) тэмдэгтэй тоогоор илэрхийлнэ. Жишээ нь +16, +20, +5 бол эерэг тоонууд

Хамгийн бага эерэг бүхэл тоо бол нэг (1).

Сөрөг тоо гэдэг нь тоололын сөрөг чиглэлд хийгдсэн хэмжээсээр гарсан үр дүн юм. Сөрөг тоог хасах (-) тэмдэгтэй тоогоор илэрхийлнэ. Жишээ нь -16, -21, -1 бол сөрөг тоонууд

Хамгийн их сөрөг бүхэл тоо бол хасах нэг (-1).

Тэгээс бусад өмнөө (+) нэмэх тэмдэгтэй бичигдсэн тоонууд эерэг харин (-) хасах тэмдэгтэй бичигдсэн тоонууд сөрөг тоонууд байна.
Жишээ нь
+1,  +15,  +57  гэх мэтээр - эерэг тоонууд
-1,  -15,  -57  гэх мэтээр - сөрөг тоонууд
Эерэг тооны өмнө нь (+) тэмдэг тавин тэмдэглэж болохоос гадна түүний тавихгүй байсан ч бас болно. Өмнөө ямар нэгэн тэмдэггүй тоог эерэг тоо гэж үздэг. Жишээ +8, +14, +100 -гийн оронд 8, 14, 100 гэж бичиж болно.

Бүхэл тоонуудыг харьцуулах

Хоёр бүхэл тоог харьцуулна гэдэг нь тэдгээрийн аль нь их эсхүл бага эсхүл тоонууд тэнцүү гэдгийг тогтоох юм. Бүхэл тоонууд тоон цуваанд зүүнээс баруун тийш багаасаа их руу чиглэлтэй байрладаг тул тэдгээрийг тоон цуваагаар харьцуулж болно. Иймээс тоон цувааны таслалыг багын тэмдгээр солино гэсэн үг. Өөрөөр хэлбэл ... -5, -4, -3, -2, -1, 0, 1, 2, 3, 4, 5, ... тоон цувааны таслалыг < тэмдгээр ... -5 < - <4 < -3 < -2 < -1 < 0 < 1 < 2 < 3 < 4 < 5 < ... солино.
Эндээс хоёр бүхэл тооны хувьд тоон цуваанд баруун тийш байрласан нь их харин зүүн тийш байрлалтай нь бага байх болно. Эндээс дараах чанарууд гарч ирнэ.

  • Тэгээс их дурын бүхэл эерэг тоо бүх сөрөг тоонуудаас их. 1 > 0; 15 > -16.
  • Дурын сөрөг бүхэл тоо тэгээс бага. -7 < 0; -357 < 0.
  • Хоёр сөрөг тооны хувьд бүхэл тоон цуваанд баруун байрлалтай нь их байна. -31 < -28.

Сөрөг тоонуудын харьцуулалтын гуравдахь чанарыг сурагчид эерэг тоотой холин андуурах гээд байдаг. Өөрөөр хэлбэл -31 > -28 гэж үзэх гэдэг. Энэ бол буруу тоон цуваанд тоонууд ... -31, -30, -29, -28 ... буюу -28, -31 -ээс баруун байрлаж байгаа тул -31 < -28 байх ёстой.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 6527 Бүртгүүлэх

хэлбэрийн тэгшитгэлийн системийг гурван үл мэдэгдэгчтэй гурван шугаман тэгшитгэлийн систем гэнэ. Энд a, b, c, d, e, f, g, h, p, q, r, s өгөгдсөн тоонууд, x, y, z үл мэдэгдэгчид. a, b, c, e, f, g, p, q, r  үл мэдэгдэгчдийн коэффициент, d, h, s сул гишүүд юм. Ийм тэгшитгэлийн системийг үндсэн хоёр аргаар /орлуулах, нэмэх ба хасах/ боддог. Энд бид зөвхөн Крамерын аргыг дэлгэрэнгүй авч үзнэ. Эхлээд гуравдугаар эрэмбийн тодорхойлогч гэдэг ойлголтыг авч үзье. Дараах илэрхийллийг

  Нээгдсэн тоо: 3898 Төлбөртэй

Өнцөг, тэдгээрийн төрлүүдийг маш сайн ойлгосон байхыг зөвлөе. Өнцгүүд хэмжээнээсээ хамааран тодорхой төрлүүдэд хуваагдахын дээр харилцан байрлалаараа төрлүүдэд хуваагдаж болохыг Өнцгийн төрлүүд хичээлд үзсэн. Энэ хичээлэээр бодлогод ихээр ашигладаг хамар болон босоо өнцгүүдийн талаар үзэх болно.

Өнцгийн төрөл, оноосон нэр, харагдах байдал, шинж, чанарыг мэдэхгүй бол бодлогын нөхцлийг ойлгож чадахгүйгээс үүдэн таахаас өөр арга үлдэхгүйд хүрнэ. Шалгалт шүүлэгийг тест хэлбэрээр авч байвал таагаад азаа үзэж болох ч ам эсхүл бичгээр шалгагдвал дуугүй зогсох, хоосон цаас өгөхөөс өөр замгүй. Иймээс сайтад тавигдсан онолын хичээлүүдийг үзэхийг зөвлөе.

  Нээгдсэн тоо: 3616 Нийтийн

Дурын геометрийн гүдгэр дүрсний периметр нь түүний бүх талуудын нийлбэртэй тэнцүү байдаг тул тэгш өнцөгт, квадрат, ромб зэрэг дөрвөн өнцөгтийн периметрийг түүний дөрвөн талын нийлбэрээр тодорхойлж болно.

  Нээгдсэн тоо: 14256 Бүртгүүлэх

Бид өмнө нь хязгаар гэж юу болох энгийн хязгааруудыг хэрхэн бодох талаар авч үзсэн. Хязгаарыг ойлгох нь хичээлд үзсэн жишээнүүд их энгийн байсан бөгөөд ийм бэлэгүүд практикт ховор тохиолдох тухай дурдсан. Тэгэхлээр энэ хичээлд хязгаарын илүү нарийн төрлүүд, тэдгээрийг бодох аргуудын талаар авч үзэцгээе.

∞/∞ хэлбэрийн тодорхойгүй төрлийн хязгаарыг бодох.

x->∞ байх үед функц нь хүртвэр, хуваардаа олон гишүүнтийг агуулсан хязгааруудыг авч үзье.

Жишээ 1.

хязгаарыг тооцоол.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 122

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 180

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 189

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 205

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 196

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 283

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 217

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 212

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 214

 
Энэ долоо хоногт

a - гийн ямар утгуудад тэгшитгэлийн шийдүүд сөрөг утгатай байх вэ?

Нээгдсэн тоо : 1778

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 1341

 

тэгшитгэлийг бод.

Нээгдсэн тоо : 145