Делегат ба үйл явдал 1.

Бид C# төрлийн бүрэлдхүүн хичээлүүдэд төрлийн Үйл явдлууд /Events/ ухагдхуунаас бусад гишүүдийг үзсэн. Иймээс энэ хичээлд Үйл явдлууд /Events/ ойлголтын талаар авч үзье. Үйл явдал делегат /delegate/ гэдэг ойлголт дээр суурилдаг учраас эхлээд делегат ухагдхууныг авч үзээд дараа нь үйл явдал гишүүний талаар авч үзье Delegate гэсэн үгийг монголчилбол "төлөөлөгч" гэж хэлж болох юм. Гэхдээ би делегат гэсэн нэрээр нь шууд ойлгон тогтоон авах нь илүү гэж үзлээ.

Signature - аргын тодорхойлогч

Эхлээд аргын "signature" гэсэн ухагдхуунтай танилцая. Үүнийг аргын тодорхойлогч гэж орчуулж болно. Аргын тодорхойлогч гэдэг нь түүний оролт, гаралтын параметрүүдийн төрөл ба дарааллыг хэлнэ. Үүнийг жишээн дээр харцгаая.

    public class Student
    {
        public string Move(int distance)
        {
            return null;
        }

        public int GetAge()
        {
            return 20;
        }

        public string Grow(int years)
        {
            return null;
        }

        public void SetInfo(string name, int age)
        {

        }

        public void SetSchool(int id, string number)
        {

        }
    }

Жишээнд Student классыг үзүүлсэн. Классын аргуудыг хэрхэн хэрэгжүүлсэн нь одоо бидэнд чухал биш харин тэдгээрийн тодорхойлолт чухал. Жишээний Move, Grow аргууд ижилхэн тодорхойлогчтой байгаа. Яагаад гэвэл эдгээр аргуудаас буцах утгууд ижилхэн string төрөлтэйн дээр оролтын параметрүүд бас ижилхэн int төрөлтэй. Хэдийгээр SetInfo, SetSchool аргуудад буцах утгын төрөл, оролтын параметрүүдийн төрлүүд ижилхэн боловч Move, Grow аргуудаас тодорхойлогчоороо ялгаатай. Учир нь SetInfo, SetSchool аргуудын оролтын параметрүүдийн дараалал өөр байгаа. Иймээс Student класст Move, Grow аргуудыг л ижилхэн тодорхойлогчтой гэж үзнэ. Өөрөөр аргын тодорхойлогчийг бүх параметрүүдийн төрлүүдийг агуулсан хэв байдлаар ойлгож болно. Ийм төрлийн хэдэн хэвийг доор үзүүллээ.

void (int, string) 
bool ()
DateTime (int)

Аргын тодорхойлогчид түүний нэр болон параметрүүдийн нэрүүд ямарч хамааралгүй зөвхөн оролт, гаралтын параметрүүдийн төрөл, дараалал гол үүрэгтэй.

Delegate - төлөөлөгч

Одоо делегат гэж юу болохыг авч үзье. Делегат бол нэгдүгээрт C# -ийн өгөгдлийн төрөл хоёрдугаар холбоосоор өгөгдөх /өөрөөр хэлбэл класс/ өгөгдлийн төрөл гуравдугаарт делегат бол тодорхойлогч нь түүний өөрийн зарлалтын тодорхойлолттой тохирч байгаа аргын холбоосыг хадгалж болдог өгөгдлийн төрөл. Доорх жишээг харна уу.

    public delegate int CountDelegate(string message);

    public class StringHelper
    {
        public int GetCount(string inputString)
        {
            return inputString.Length;
        }

        public int GetCountSymbolA(string inputString)
        {
            return inputString.Count(c => c == 'A');
        }

        public int GetCountSymbol(string inputString, char symbol)
        {
            return inputString.Count(c => c == symbol);
        }
    }

Жишээний эхний мөрөөр зарлагдсан CountDelegate нэртэй делегат string төрлийн ганцхан параметр аваад бүхэл тоон төрлийн утга буцаах аргын тодорхойлогчийг зарласан байгаа. Энд аргын нэр ба параметрийн нэрүүд ямарч хамааралгүй болно. Энэ тодорхойлогчид тохирох арга StringHelper класст хоёр байгаа нь GetCount, GetCountSymbolA аргууд юм. Харин GetCountSymbol арга оролтын хоёр параметртэй тул делегатын тодорхойлолтонд тохирохгүй.
Делегатыг классын төрөл гэж хэлсэн. Үүнийг шалгахын тулд програмаа компиляц хийгээд дизассемблерыг ажиллуулан MSIL кодыг харцгаавал

гэж харагдана. CountDelegate төрлийн зарлалтанд түүнийг class түлхүүр үгээр зарласан байгаа нь зураг дээрээс харагдана. Энэ нь CountDelegate төрөл бол класс гэдгийг илэрхийлнэ. CountDelegate класс учраас бид ийм төрлийн дурын хувьсагчийг зарлан ашиглаж болно. CountDelegate -ийг ашигласан жишээг харцгаана уу.

    class Program
    {
        static void Main(string[] args)
        {
            StringHelper helper = new StringHelper();

            CountDelegate d1 = helper.GetCount;
            CountDelegate d2 = helper.GetCountSymbolA;

            CountDelegate error = helper.GetCountSymbol;
        }
    }

Дээрх жишээнд бид CountDelegate төрлийн d1, d2 делегатыг зарласан. Эдгээр хувьсагчдын утгууд бол бидний өмнө нь зарласан делегатын тодорхойлолтонд / int (string) /тохирох аргуудын холбоос юм. GetCount, GetCountSymbolA аргууд делегаттай тохирох тодорхойлогчтойг бид мэдэх тул d1, d2 -д эдгээр утгуудыг өгч болно. Харин GetCountSymbol арга / int (string, char) / гэсэн өөр тодорхойлттой тул боловсруулалтын орчин алдаа өгнө. d1, d2 делегатыг хэрхэн ашиглахыг жишээг авч үзэцгээе.

using System;

namespace Lesson1
{
    class Program
    {
        static void Main(string[] args)
        {
            StringHelper helper = new StringHelper();

            CountDelegate d1 = helper.GetCount;
            CountDelegate d2 = helper.GetCountSymbolA;

            string testString = "LAMP";

            Console.WriteLine("Нийт тэмдэгтийн тоо: {0}", TestDelegate(d1, testString));
            Console.WriteLine("A тэмдэгтийн тоо: {0}", TestDelegate(d2, testString));

            Console.ReadLine();
        }

        static int TestDelegate(CountDelegate method, string testString)
        {
            return method(testString);
        }
    }
}

d1, d2 делегатыг ашиглахын тулд эхний параметрээр шалгах гэж буй аргын холбоосыг харин хоёрдахь параметрээр аргад ашиглах мөрийг авах TestDelegate аргыг зарлан өгье. Дараа нь аргуудад дамжуулах мөрийг string testString = "LAMP"; гэж зарлана. Консолд мөр гаргах эхний операторт TestDelegate аргыг дуудахдаа эхний параметрээр GetCount аргын холбоосыг хоёрдахь операторт GetCountSymbolA аргын холбоосыг өгсөн. Манай TestDelegate аргад юу хийгдэх вэ? Компилятор method хувьсагчаар дамжуулан дуудах аргын холбоосыг аваад түүний тодорхойлогчоор нь дуудна. Өөрөөр хэлбэл string төрлийн оролтын параметр аваад бүхэл тоон төрлийн утга буцаах аргыг дуудна. За ингээд програмаа ажлуулаад үзвэл

бид хүлээж байсан үр дүнгээ авна. Үнэхээр "LAMP" мөрний нийт тэмдэгт 4, мөрөнд "A" тэмдэгт нэг л байгаа. Танд ийм ердийн бус ажиллагаатай делегатууд юунд хэрэгтэй юм, тэдгээрийг хаана, хэрхэн ашигладаг юм вэ? гэсэн бодол төрж байгаа байх. Үүнийг энгийн жишээгээр тайлбарлая. Student класст Move аргыг тодорхойлон өгье.

    public class Student
    {
        public void Move(int distance)
        {
            for(int i=1; i<=distance; i++)
            {
                System.Threading.Thread.Sleep(1000);
                Console.WriteLine("Шилжилт хийгдэж байна... {0} километр явлаа.",i);
            }
        }
    }

Арга оролтын параметрээр явсан километрийн хэмжээг аваад явж өнгөрсөн зайн тухай мэдээллийг циклээр өгөх юм. Одоо Move аргыг үндсэн програмаас

    class Program
    {
        static void Main(string[] args)
        {
            Student student = new Student();
            student.Move(10);
        }
    }

гэж дуудан ажлуулбал

үр дүнг өгнө. Бүгд хэвийн сайн ажиллаж байгаа биз. Одоо манай Student класс хаа нэг веб серверт байрлаж байгаа гэж бодъё. Энэ тохиолдолд бид класст хандан түүнээс мэдээллийг хүлээн аваад консолд биш интернетээр харуулах эсхүл бид ямар нэгэн Windows програм хийж байгаа бол мэдээллийг графикийн интерфейс бүхий цонхонд үзүүлэх хэрэгтэй болно. Ерөнхий санаа бол бид Move аргаас хүлээн авсан мэдээллийг харуулах аргаас хамааралгүйгээр түүнээс мэдээллийг авах байдлаар зохион байгуулах хэрэгтэй гэсэн үг. Яг үүнийг бид одоо делегатыг ашиглан хэрэгжүүлэх болно. Эхлээд делегатаа зарлан өгье.

    public delegate void ShowMessage(string message);

Бидэнд утга буцаахгүй харин string төрлийн ганцхан параметр аваад түүнтэй ажиллах арга шаардлагатай. Иймээс манай делегатын тодорхойлогч void (string) хэлбэртэй байна. Дараа нь Move аргад энэхүү делегатын хувьсагчийг дамжуулна.

    public void Move(int distance, ShowMessage method)

Өөрөөр хэлбэл тодорхойлогчид тохирох аргын холбоосыг дамжуулна. Одоо мэдээллийг консолд үзүүлэх мөрийг

    method(string.Format("Шилжилт хийгдэж байна... {0} километр явлаа.",i));

дамжин ирэх аргаар солино. Student классын кодыг үзүүлбэл

    public delegate void ShowMessage(string message);

    public class Student
    {
        public void Move(int distance, ShowMessage method)
        {
            for(int i=1; i<=distance; i++)
            {
                System.Threading.Thread.Sleep(1000);
                method(string.Format("Шилжилт хийгдэж байна... {0} километр явлаа.",i));
            }
        }
    }

болоод байгаа. Ингэснээр бид юунд хүрсэн вэ? Одоо Move арга өөрийн мэдээллийг консолд гаргахын оронд түүнийг ямар нэгэн өөр аргад дамжуулна. Ямар арга гэдгийг Move арга өөрөө ч мэдэхгүй. Түүнд энэ аргын холбоосыг удирдах код гаднаас өгсөн. Ингэснээр бид мэдээллийг хэрэглэгчийн интерфейст гаргах аргыг бүрэн хийсвэрлэж чадлаа. Энэхүү аргыг хэрхэн ашиглах вэ? Жишээний үндсэн кодыг харуулбал

namespace Lesson1
{
    class Program
    {
        static void Main(string[] args)
        {
            Student student = new Student();
            student.Move(10);
        }
    }
}

байгаа. Одоо дараах өөрчлөлтийг хийе. Эхлээд делегатын void (string) тодорхойлогчид тохирох Show аргыг нэмнэ.

        static void Show(string message)
        {
            Console.WriteLine(message);
        }

Тэгэхлээр одоо түүний холбоосыг оруулах хэрэгтэй. Үүнийг

ShowMessage method = Show;

гэж хийнэ. Дээрх оператор манай Show аргын холбоосыг method хувьсагчид олгож байгаа юм. Одоо student классын Move аргад method хувьсагчийг хоёрдахь параметрээр өгцгөөе.

student.Move(10,method);

Ингээд гүйцээ. Манай үндсэн програмын код

namespace Lesson1
{
    class Program
    {
        static void Main(string[] args)
        {
            Student student = new Student();

            ShowMessage method = Show;

            student.Move(10,method);
        }

        static void Show(string message)
        {
            Console.WriteLine(message);
        }
    }
}

хэлбэртэй болсон. Програмаа ажлуулбал

гэсэн яг ижилхэн үр дүнг авна. Кодыг анхааралтай ажиглабал одоо Show аргад мэдээллийг үзүүлэхдээ та веб интерфейс, десктоп интерфейсээр гэх мэтээр дурын аргыг ашиглах боломжтой болсон нь харагдана. Делегат ямар хэрэгтэйг ойлгосон гэж бодож байна. Энэ хичээлийг ингээд өндөрлөе. Дараагийн хичээлд үйл явдлын талаар үргэлжлүүлэн үзэх тул делегатын талаар сайн ойлгон аваарай.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 71 Төлбөртэй

Давталт (Iterator) паттерн нийлмэл обьектын бүх элементүүдэд тэдгээрийн дотоод бүтцийг задлахгүйгээр хандах абстракт интерфейсийг тодорхойлдог. C# хэл дээр програм зохиогчид массив эсхүл коллекцийн обьектуудыг татан авдаг foreach циклтэй ажиллаж үзсэн байх. Энэ үед коллекцийн нийлмэл классуудад өөрийн бүтэц ба төлвөөрөө ялгаатай олонлог оршиж байдаг. Коллекцийг foreach -р гүйлгэн обьектуудыг авах боломжийг олгож байгаа түлхүүр хэрэгсэл бол давталт хэв буюу энгийнээр хэлбэл IEnumerable , IEnumerator хоёр интерфейс юм.

  Нээгдсэн тоо: 112 Төлбөртэй

Програмчлалын C# хэл хатуу төрөлжилттэй тул өгөгдөлтэй ажиллах үед null утга асуудал үүсгэх тохиолдол их. Үүнийг тооцолгүй бичигдсэн код бүр ажлын /production/ хувилбараар ажиллаж байхдаа алдаа өгөх тал бий. Кодийн тестийг хийхдээ тухайн хувьсагчид null утга олгогдох тохиолдолыг тооцохгүй байх нь ийм асуудал гарах үндсэн шалтгаан хэдий ч кодлогч энэ талаар өөрөө бодон кодлох хэрэгтэй.   

null -ийн шалгалт. Null guard /хамгаалагч/

Коддоо null утга авдаг өөрөөр хэлбэл nullable төрлийн хувьсагч болон параметрүүд ашиглах болбол NullReferenceException алдаа гарахаас сэргийлэн null -ийг шалгах хэрэгтэй. Жишээ нь

void PrintUpper(string? text)
{
    if (text!=null)
    {
        Console.WriteLine(text.ToUpper());
    }    
}

Дээрх кодод text параметр null -тэй тэнцүү биш бол мөрийн тэмдэгтүүдийг том үсэг болгох ToUpper() аргыг дуудна.

  Нээгдсэн тоо: 90 Төлбөртэй

Үйлдвэрийн арга (Factory Method) хэв нь ямар нэгэн классын обьектыг үүсгэх интерфейсийг тодорхойлдог. Гэхдээ яг ямар классын обьектыг үүсгэх шийдлийг дэд класс шууд гаргадаг. Өөрөөр хэлбэл суурь класс хүүхэд классуудад обьект үүсгэхийг дамжуулахыг энэхүү хэвээр хийдэг.

  Нээгдсэн тоо: 996 Төлбөртэй

Өгөгдлийн сантай ажиллах явцад түүнд төрөл бүрийн хүсэлтүүд өгөн өгөгдөл боловсруулах шаардлага тогтмол гардаг. Энэ хичээлд өгөгдлийн сангийн хүсэлтийг үүсгэх талаар авч үзэх болно. Өгөгдлийн сангийн хүсэлтүүд маш олон төрлүүд байдаг болохоор бүгдийг авч үзэх боломжгүй. Гэхдээ ерөнхий аргачлалыг ойлгосон байхад та ямарч хүсэлтийг үүсгэн ашиглах боломжтой.

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 35

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 60

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 66

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 68

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 84

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 97

 

Хуваах нь нэг тоо нөгөө тоонд хэдэн удаа агуулагдаж буй тодорхойлох арифметикийн үйлдэл.
Хуваалтыг нэг бус удаа…

Нээгдсэн тоо : 76

 

Зуучлагч (Mediator) нь олон тооны обьектууд бие биетэйгээ холбоос үүсгэхгүйгээр харилцан ажиллах боломжийг хангах загварчлалын хэв юм. Ингэснээр…

Нээгдсэн тоо : 61

 

Делегатууд хичээлд ухагдхууны талаар дэлгэрэнгүй үзсэн ч жишээнүүд делегатийн хүчийг бүрэн харуулж чадахааргүй байсан.…

Нээгдсэн тоо : 81

 
Энэ долоо хоногт

Арифметик прогресийн 5-р гишүүн 8,4 харин 10-р гишүүн 14,4 тэнцүү бол энэ прогресийн 22-р гишүүнийг ол.

Нээгдсэн тоо : 1085

 

Дарааллын эхний n гишүүний нийлбэр томьёогоор өгөгджээ. Хэрэв энэ дараалал геометр прогресс бол q -г ол, арифметик прогресс бол d -г ол.

Нээгдсэн тоо : 777

 

бол M·N=?

Нээгдсэн тоо : 1068