Жинхэнэ болон хуурмаг чөлөөлөгдөх нүүдлүүд

Нимцович өөрийн санааг илэрхийлж байх тэр үед түүний тэргээр хийсэн нүүдлийг "нууцлаг" хэмээн шоглонгуй нэрлэж байсан шүүмжлэгчид байсанг номондоо дурджээ. Ийм төрлийн нүүдлийг дараах байрлалаас харцгаая.
Блекберн - Нимцович. Петербург, 1914

Цагааны 14 дэх нүүдлийн дараа үүссэн байрлал. Хар тэргээр f8 аас e8 -д нууцлаг нүүдлийг хийсэн. Энэхүү нүүдлийг боломжит d3-d4 урагшлалтын эсэргүүцэн сонгосон. Цагаан тохиромжтой үе гарахад л d3-d4 гэж тоглох санаатай. Трf8-e8 шилжилт энэхүү чөлөөлөгдөх нүүдлийг хүндрүүлэх зорилготой. Иймээс тэрэгний нүүдэл урьдчилсан арга хэмжээ маягийн болж ирнэ. "Нууцлаг" гэдэг нь гадаад хэлбэр талаасаа тэрэг одоохондоо хаалттай шугамыг эзлэж байгаа болохоос түүний стратегийн зорилго ерөөсөө биш. Шатруудаар зөвхөн дайралтын нүүдэл хийхийг оролдох нь дундаж тоглогчийн түвшин. Тоглолтыг илүү нарийн ойлгох тусам шатруудаар урьдчилсан ажиллагаа хийхийг оролдох нь бүрэн үндэслэлтэй. Үйл явцын ердийн явцыг тайлбарлая. Ихэнх тохиолдолд хүүний урагшлалтаар хэрэгждэг өрсөлдөгчийн чөлөөлөгдөх маневр үр дүндээ нээлттэй шугамыг бий болгодог. Иймээс бидний мэдэлд байхгүй ч ирээдүйд бий болох шугамыг бид урьдчилан эзлэн өрсөлдөгчид чөлөөлөгдөх маневр явуулахад нь хүндрэл үүсгэх юм. Тэрэгний "нууцлаг" нүүдэл бол ухаалаг стратегийн бүрдүүлэгч хэсэг. Тэрэгнүүд хамгийн идэвхитэй байрлалыг эзлэх ёстой гэсэн өргөн тархсан үзэл байдгийг дурдаад Нимцович тухайн үед тэрэг идэвхитэй ажиллаж байна уу эсхүл идэвхигүй байрлал эзэлсэн гэдгээс өрсөлдөгчийн чөлөөлөгдөх нүүдлийг анхаарах нь хамаагүй илүү гэдгийг батлана гэжээ.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 2336 Төлбөртэй

Практикт ихээр тохиолддог тактикийн аргуудын нэг бол сатааруулах (хөндийрүүлэх) юм. Чухал нүд, шугам болон шатруудыг хамгаалж байгаа хүү эсвэл боднуудыг хамгаалалтын байрнаас холдуулах хэрэгтэй үед аргыг ашигладаг. Өөрөөр хэлбэл бид сатааруулах үйлдлээр хамгаалагчийг өөрийн байраа орхихыг тулгах юм. Ийм төрлийн аргыг хөл бөмбөг, хоккей, сагс, гар бөмбөг гэх мэт бусад спортод ч өргөнөөр ашигладаг. Нэг хамгаалагчийн эсрэг хоёр довтлогч дайрах үед их тодоор харагдана. Аль нэг довтлогчийн чадварлаг сатааруулах үйлдэл нь нөгөө довтлогчийг цохилт хийх байрлалд гарган тэр нь дайралтаа төгсгөх жишээтэй.

  Нээгдсэн тоо: 601 Төлбөртэй

Орчин үед бэрсний гамбитийн эсрэг маш өргөнөөр ашигладаг хамгаалалтын нэг бол Грюнфельдийн хамгаалалт. Иймээс шатар сонирхогчид, эхлэн суралцагчид хамгаалалтын системийн сайтар судлан суралцахыг зөвлөе. Жишээнд мастеруудын төрөл бүрийн шатны тэмцээнд тоглосон өргүүд орсон тул нүүдэл бүрийг сайн судлан ойлгон авахыг оролдоорой.

[Event "Москва, 1981."] [White "Авербах"] [Black "Купрейчик"] 1. d4 Nf6 2. Nf3 g6 3. g3 Bg7 4. Bg2 O-O 5. O-O d5 6. c4 c6 {хатуу үргэлжлэл.} (6... dxc4 {-ийн дараа хурц тэмцэлтэй.}) 7. cxd5 cxd5 8. Ne5! {Энэхүү симметр байрлалд цагааны гол найдлага морио e5 дээр оруулан давууг авахтай холбоотой бөгөөд энэхүү чухал нүүдлийг цаг алдалгүй хийх хэрэгтэй.} (8. Nc3 {тохиолдолд хард} Ne4! {гэсэн адилхан боломж гарч ирнэ.}) 8... Ng4?! ({найдвартай нь} 8... e6 9. Nc3 Nfd7! {энэ байрлалыг Каспаров Карповтой дэлхийн аваргын тэмцээнд хараар тоглохдоо хоёр ч өрөгт хамгаалсан. Цагаан} 10. Nf3 ({эсхүл} 10. f4 Nc6 11. Be3 Nb6 12. Bf2 Bd7 13. e4 Ne7 {ч гээд тодорхой үр дүнд хүрээгүй. (1987)}) 10... Nc6 11. Bf4 (11. Bg5 {гэвэл} Qb6! 12. Na4 Qa6 13. a3 h6! 14. Bf4 g5 15. Be3 b5 {гээд хар бэрсний жигүүрт сайн ирээдүйтэй. (Стуруа - Маланюк, 1981)}) 11... Nf6 12. Ne5 Bd7 {гээд олигтой үр дүнд хүрээгүй. (1986)}) 9. f4! Qb6? {өргийн тайлбарт Авербах "энэхүү идэвхитэй нүүдэл гайхалтай байдлаар цагааныг материалийн давууг хүргэсэн. e5 дээр солилцох шаардлагатай байлаа" гэж бичжээ.} 10. Nc3 Be6 (10... Nxe5 {гэвэл} 11. Nxd5) 11. Nxg4 Bxg4 12. Nxd5 Bxd4+ (12... Qxd4+ 13. Qxd4 Bxd4+ 14. e3 {муу. Хар материалийн том хохирол амсах нь гарцаагүй.}) 13. e3!! {маш гоё. Хар тоглолтыг нарийн болгож амжилгүйгээр багадаа л хүү алдан өрөг цагааны хожилтой төгсгөлд шууд шилжинэ.} Bxd1 14. Nxb6 axb6 15. Rxd1 Bc5 16. Bxb7 Ra7 17. Bf3 {бусад нь энгийн.} Na6 18. a3 Rc8 19. Bd2 Rd7 20. Kf1 Rcd8 21. Ke2 e5 22. fxe5 Nc7 23. Bc6 Rd3 24. b4 Be7 25. Be1 Rb3 26. Rxd8+ Bxd8 27. Ra2 Bg5 28. Bd2 b5 29. Be4 {гээд хар буусан.}

Жич: Өөрийгөө хөгжүүлэхэд багахан хэмжээний төлбөр төлөхөөс татгалзах хэрэггүй.

  Нээгдсэн тоо: 926 Төлбөртэй

Гарааны онолыг сайн судалбал таны тоглолтод мэдэгдхүйц дэвшил гарах болно. 1. d4 гэж бэрсний хүүгээ түлхэн эхлүүлсэн гараанд хуучин энэтхэг хамгаалалтыг ихээр хэрэглэдэг. Гараа Земишийн систем, фианкетто, сонгодог систем гээд олон хувилбартай бөгөөд энэ удаад гарааны Петросяний системийг авч үзье.

  Нээгдсэн тоо: 1690 Бүртгүүлэх

Шатрын нүүдлийг сурах энгийн. Бага насны хүүхдүүд томчуудын тоглолтыг харж байгаад нүүдэлүүдийг тогтоон тоглож эхэлдэг. Та эсхүл таны хүүхэд ингэж шатар сурсан байж магадгүй. Гэхдээ энэ бол зөвхөн эхлэл. Шатрын нүүдэл мэдэх шатар тоглох хоёрт асар том ялгаа бий. Яагаад гэвэл нүүдэл мэдснээр шатруудыг зөв хөдөлгөх бол шатар тоглоно гэдэг нь бодох, сэтгэх үйл ажиллагаа учраас эдгээр нь шал хоёр өөр зүйл. Иймээс би өөрийн сайтаар дамжуулан та бүхэнд А.Нимцовичийн "Миний систем" номноос хүргэж байгаа билээ. Орчуулгад миний мэдлэг, ур чадвараас хамаарсан алдаа дутагдал байвал таниас хүлцэл өчье.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 398

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 491

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 470

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 541

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 606

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 603

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 753

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 905

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 885

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1351

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 591

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 825