Орчны тохиргоо

Хичээлээр ES6 -гийн кодыг ES5 кодоор компиляц хийх талаар авч үзье. Юуны түрүүнд үүнийг ямар учраас хийх хэрэгтэй вэ? гэдгийг тайлбарлая. ES бол EcmaScript -ийн хураангуйлсан бичлэг бөгөөд 6 нь Javascript -ийн хувилбарын дугаар. ES6 гараад удаагүй байгаа ч түүнийг олон хөтөчүүд дэмжин ажилладаг болоод байгаа. Жишээ нь Chrome хөтөч ES6 дээр бичигдсэн кодыг шууд ажиллуулна. Гэвч олон хэрэглэгчид ES6 -г шууд дэмждэггүй хуучин хөтөчүүдийг жишээ нь Internet Explorer, Firefox -ийн хуучин хувилбарыг хэрэглэсээр байгаа. Харин эдгээр хуучин хөтөчүүд ES5 -ийг бүрэн дэмжин ажилладаг тул програмыг бүх хэрэглэгчид ямар нэгэн асуудалгүйгээр ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор ES6 -гийн кодыг ES5 кодоор компиляц хийх хэрэгцээ бий.

Энэ ажлыг гүйцэтгэх хамгийн энгийн болоод ихээр ашигладаг нэг арга бол ES6 -гийн кодыг Webpack -аар ES5 кодод хөрвүүлэх бөгөөд хичээлд бид Webpack -ийн тохиргоог шууд хийгээд явна. Хэрвээ та Webpack -ийг мэдэхгүй бол холбогдох хичээлүүдийг үзээрэй. Ингээд WebStorm

шинэ төсөл нээе. Та өөрийн дуртай код засварлагчийг ашиглаж болно. Webpack -ийг ашиглахын тулд эхлээд түүнийг компьютертаа суулгах хэрэгтэй. Хэрэгслийг суулгахын өмнө таны компьютерт node.js сан болон пакетын менежер npm суусан байх ёстойг сануулъя. Node.js -ийг суулгах хичээлийг эргэн харахыг зөвлөе. Webpack -ийг компьютертаа глобал хэлбэрээр суулгах хэрэгтэй. Үүний тулд npm i -g webpack командыг WebStorm -ийн терминалаас эхсүл командын консолоос өгнө. Дараа нь хэрэгцээт бүх хамааралууд зөв бичигдэн төслийн ажиллагааг хэвийн хангахын тулд package.json файлын инициализацийг хийх хэрэгтэй. Иймээс WebStorm -ийн терминалыг нээгээд npm init өгөхөд пакетын менежер npm төслийн package.json тохиргооны файлын мэдээллийг оруулахыг хүсэх ба

name талбарт өөр пакетуудын нэртэй давхцахгүйгээр нэрийг жишээ нь es6-theory-course өгөөд бусадыг анхдагч утгаар нь үлдээвэл төслийн бүх хамааарлуудыг бичин өгөх төсөлд package.json нэртэй файл үүснэ. Webpack -ийг төсөлд цаашид локал байдлаар ашиглахын тулд WebStorm -ийн терминалыг нээгээд npm i --save-dev webpack@3.8.1 командыг өгнө. Командыг өгөхдөө өөрийн компьютерт глобал байдлаар суугдсан webpack -ийн хувилбарыг локалаар суулган өгөөрэй. Миний компьютерт webpack -ийн 3.8.1 хувилбар глобалаар суугдсан байгаа.
Webpack -ийн тохиргоог хийхээс өмнө төсөлтэй ажиллахад илүү эвтэйхэн болгох бас нэгэн пакетыг суулгая. Үүний тулд WebStorm -ийн терминалыг нээгээд npm i -D html-webpack-plugin командыг өгнө. -D параметр нь --save-dev -ийн адил пакетыг боловсруулалтын хамаарал гэдгийг заана. html-webpack-plugin төсөлд html файлын автомат генерацийг хийн өгдөг. Одоо төслийн package.json файлыг нээн харвал

{
  "name": "es6-theory-course",
  "version": "1.0.0",
  "description": "",
  "main": "index.js",
  "scripts": {
    "test": "echo \"Error: no test specified\" && exit 1"
  },
  "author": "",
  "license": "ISC",
  "devDependencies": {
    "html-webpack-plugin": "^3.2.0",
    "webpack": "^3.8.1"
  },
}

болсон байх ёстой. devDependencies талбарт бидний суулгасан html-webpack-plugin, webpack пакетууд бичигдсэн байгаа. Төслийн файлуудын нэгтгэлийг node.js дээр хийхийн тулд webpack -ийн тохиргооны webpack.config.js файлд дараах агуулгыг

var webpack = require('webpack');
var path = require('path');
var HtmlPlugin = require('html-webpack-plugin');

module.exports = {

    entry: './index.js',

    output: {
        path: path.resolve(__dirname, 'dist'),
        filename: 'bundle.js'
    },

    plugins: [
        new HtmlPlugin()
    ]
};

оруулан өгье. Эхлээд бид require командаар төсөлд шаардлагатай webpack, path, html-webpack-plugin пакетуудын импортыг хийнэ. path нь node.js -ийн өөрийнх үндсэн модул тул түүнийг суулгах шаардлагагүй шууд импортолж болно. webpack, html-webpack-plugin пакетуудыг бид төсөлдөө локал байдлаар суулган өгсөн. webpack.config.js файлаас webpack -ийн тохирогоог module.exports -оор обьект байдлаар хийдэг. Оролтын цэгийг entry талбарт index.js гэж заасан. Төсөлд index.js одоохондоо байхгүй байгаа ч бид удахгүй түүнийг үүсгэн өгнө. output талбарт гаралтын файлын зам, нэрийг обьектоор заан өгдөг. plugins талбарын массивт төсөлд ашиглах плагинуудыг заана. Эцэст нь ES6 -гийн кодыг ES5 код руу хөрвүүлэх тусгай loader -ыг заан өгөх хэрэгтэй. Үүний тулд Babel -д зориулагдсан Webpack плагиныг github -ийн https://github.com/babel/babel-loader/tree/master хаягаас суулгана. Төсөлд webpack -ийг суулгасан болохоор Babel Loader -ийг npm -ээр суулгах командаас webpack -ийг хасаад

npm install -D babel-loader@7 babel-core babel-preset-env командыг терминалаас өгөн пакетуудыг суулгаад package.json файлыг нээн харвал

{
  "name": "es6-theory-course",
  "version": "1.0.0",
  "description": "",
  "main": "index.js",
  "scripts": {
    "test": "echo \"Error: no test specified\" && exit 1"
  },
  "author": "",
  "license": "ISC",
  "devDependencies": {
    "@babel/core": "^7.1.2",
    "@babel/preset-env": "^7.1.0",
    "babel-loader": "^8.0.4",
    "html-webpack-plugin": "^3.2.0",
    "webpack": "^3.8.1"
  }
}

агуулгатай болсон байна. Одоо Babel Loader -ийг ашиглах хэсэгт тодорхойлсон module талбарыг

хуулан аваад webpack.config.js файлын plugins талбарын ард тавин өгвөл файл

var webpack = require('webpack');
var path = require('path');
var HtmlPlugin = require('html-webpack-plugin');

module.exports = {

    entry: './index.js',

    output: {
        path: path.resolve(__dirname, 'dist'),
        filename: 'bundle.js'
    },

    plugins: [
        new HtmlPlugin()
    ],

    module: {
        rules: [
            {
                test: /\.m?js$/,
                exclude: /(node_modules|bower_components)/,
                use: {
                    loader: 'babel-loader',
                    options: {
                        presets: ['@babel/preset-env']
                    }
                }
            }
        ]
    }
};

агуулгатай болно. Төсөлд хэрэгтэй пакетуудыг суулган webpack -ийн тохиргоог хийн өгсөн тул компиляторын боломжийг шалгах зорилгоор index.js файлыг үүсгээд түүнд ES6 гийн const түлхүүр үгийг ашиглан

const APP = 1;

энгийн кодыг оруулан өгье. webpack бидэнд ES6 гийн const түлхүүр үгийг ES5 -ын var -аар солин компиляц хийхийг харахын тулд терминалыг нээгээд webpack командыг өгөхөд төсөлд

bundle.js файлыг агуулсан dist хавтас үүснэ. bundle.js файлыг нээн харвал const түлхүүр үг var -аар солигдсон нь харагдана. Үүнээс гадна html-webpack-plugin төслийн гаралтын хавтаст index.html файлыг үүсгэсэн байгаа. Иймээс компиляторын тохиргоо бүгд зөв хийгдэн ажиллаж байгаа нь батлагдлаа.

Хөтөч дээр ES6 гийн бичлэгийг шалгах      

Chrome хөтөчийг нээгээд F12 товч дээр дарахад консолийн цонх нээгдэх бөгөөд сүүлийн хувилбаруудад энд ES6 гийн дүрмээр командуудыг бичиж болдог. Жишээ нь

const APP = () => 1+1; гэж бичээд APP -ийг дуудахад функц ажиллана. Chrome хөтөчийн сүүлийн хувилбарууд ийм бичилтийг шууд дэмжинэ. Хэрвээ та Chrome -ийн арай хуучин хувилбарыг ашиглаж байвал Scratch JS гэдэг сонирхолтой плагин бий. Плагиныг хөтөчийн хаягийн мөрөнд https://chrome.google.com/webstore/category/extensions?hl=en-US хаягийг бичэх эсхүл

гэж ороод дараа нь

Open Chrome Web Store сонголтоор ороод Scratch JS нэрээр хайлт хийн олоод суулгавал DevTools хэсэгт Scratch JS таб нэмэгдэнэ. Одоо Scratch JS табыг нээгээд

Toggle output товчийг дараад

зүүн цонхонд ES6 -гийн дүрмээр код бичихэд кодыг баруун цонхонд шууд ES5 дүрмээр хөрвүүлнэ.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 1507 Төлбөртэй

Хэрэглэгч талын хуудасны event буюу үйл явцын боловсруулалт динамик ажиллагааны чухал хэсэг байдаг. ИЙмээс VueJs -ээр үйл явцыг тодорхойлон тэдгээрийн боловсруулалтыг хэрхэн хийхийг

    <body>
        <div id="app">
            <h2>Тоолуур = {{ counter }}</h2>
            <button>Нэмэгдүүлэх</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    counter: 0
                }
            })
        </script>
    </body>

кодтой хуудсаар судлая. Кодод h2 гарчигт Тоолуур = текстийн араас {{ counter }} гэж хувьсагчийг үзүүлнэ. counter -ийг Vue -гийн тохиргооны обьектын data талбарт 0 утгатайгаар зарласан.

  Нээгдсэн тоо: 3929 Төлбөртэй

DOM (Document Object Model) буюу хуудасны обьектын модел гэдгийг хуудсыг тегүүдийн мод хэлбэрээр зохион байгуулах гэж ойлгоход болно. DOM модельд хуудастай хэрхэн ажиллахыг ойлгох явдал бол Javascript программчлалын үндсэн суурь байдаг. Javascript хэлний ихэнх үйлдлүүд HTML хуудастай голлон ажилладаг. Иймд Javascript -ын программ веб хуудастай ажиллана гэдгийг DOM той ажиллах гэж л ойлгоорой. Хуудастай ажиллах ямарч үйлдэл DOM -ын тохирох аргыг л дуудах юм.
DOM-моделоор хуудсыг үелэл гэж ойлгоно. HTML тэг болгон тусдаа зангилаа буюу мөчир элементийг үүсгэдэг. Үүнийг жишээн дээр авч үзвэл ойлгомжтой.

Энгийн DOM

Эхлээд доорх хуудасны DOM -ыг авч үзье.

<html>
    <head>
        <title>Гарчиг</title>
    </head>
    <body>
        Хуудасны бие
    </body>
</html>

Хамгийн гадна талын тег бол <html> тул түүнээс мод ургаж эхэлнэ. <html> -ийн дотор <head>, <body> гэсэн хоёр зангилаа байгаа тул эдгээр нь дараагийн зангилаа буюу <html> -ийн мөчир болно.

  Нээгдсэн тоо: 1534 Бүртгүүлэх

Програмчлалыг реактив /reactive/ аргачлалаар боловсруулахад зориулагдсан Javascript дээр бичигдсэн Rxjs санг өөрийн програмдаа ашиглахын тулд түүнийг компьютертоо хэрхэн суулгахыг RxJs санг суулгах хичээлд хийсэн. Сан хэрхэн ажилладагийг харахын тулд index.js файлд сангийн хамгийн энгийн боломжийг үзүүлэх

var stream$ = Rx.Observable.create(function (observer) {
    observer.next('нэг');
});

кодыг оруулан өгье. Дээрх код stream буюу урсгал үүсгэж байгаа. RxJs санд стрим нь ердийн хувьсагч. JavaScript -д стрим мэтийн синхрон төрлийн хувьсагчийн нэрийн ард $ тэмдэг тавьдаг дүрэмтэй. Кодод стрим төрлийн stream$ хувьсагчид RxJs сангийн Observable классын create аргаар стрим үүсгэн олгосон байгаа.

  Нээгдсэн тоо: 903 Нийтийн

React бол динамик ажиллагаатай, нарийн төвөгтэй веб програмийг боловсруулах сайн технологи бөгөөд хичээлээр React -ийг яагаад судлах хэрэгтэй, технологийн үндсэн зарчмуудын талаар авч үзнэ. React -ийн албан ёсны сайтад хандвал түүнийг зохиогчид хэрэглэгчийн интерфейсийг үүсгэх Javascript сан хэмээн тодорхойлсон байгаа. Хэрэглэгчийн интерфейс гэдэг нь ямарч веб програмд хандахад таны хөтөч дээр нээгдэх дэлгэцүүдийг хэлж байгаа юм.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 398

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 491

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 470

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 541

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 606

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 603

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 752

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 905

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 885

 
Энэ долоо хоногт

олон гишүүнтийн язгуурууд x1, x2, x3 (x1<x2<x3) бол
1.
2. x1, x2, x3 арифметик прогрес үүсгэх бол
3. Уул прогрессын ялгавар
4.

Нээгдсэн тоо : 1351

 

sin90 -ийг олно уу.

Жич: Хатуу самар даа. Сурагчид барна гэхэд хүнд болов уу. ЕБС-ийн хүрээний аргаар л бодолтыг хийж байгаа тул бодолтыг харвал гайгүй ч юм шиг санагдаж магадгүй гоё бодлого.

Нээгдсэн тоо : 591

 

тэгшитгэлийг бод.

Жич: Бодох арга орж ирж байна уу. Найз нөхөд, багштайгаа хамжаад үзээрэй. Иймэрхүү бодлогууд сэтгэлгээг хөгжүүлэх, арга техникт суралцахад тустай. 

Нээгдсэн тоо : 825