Хүүхэд компонент хоорондын холбоо

Өмнөх хичээлүүдэд бид эцэг болон хүүхэд компонентууд хоорондын харилцан ажиллагааг судалсан. Одоо хүүхэд компонентууд буюу нэг түвшингийн компонентууд хоорондоо хэрхэн харьцах талаар үзье. Үүний тулд төслийн components хавтаст

<template>
  <div>
    <h1>Тоолуур: {{ counter }}</h1>
  </div>  
</template>

<script>
export default {
  props: ['counter']    
}
</script>

кодтой Counter.vue компонентийг үүсгэе. Counter компонент өөртөө ирэх параметрийн утгыг h1 тегд тоолуурын утгаар л үзүүлнэ.

Нэг түвшингийн хоёр компонентийг үүсгэхийн тулд Counter компонентийг App компонентод

<template>
  <div>
    <h1>Эцэг: {{ carName }}</h1>
    <app-counter :counter="counter"></app-counter>
    <app-car
      :carName="carName"
      :carYear="carYear"
      :counter="counter"
      :changeFunc="changeCarName"
      @nameChanged = "carName = $event"
    ></app-car>  
  </div>
</template>

<script>
import Car from './components/Car.vue'
import Counter from './components/Counter.vue'

export default {
  data () {
    return {
      carName: 'Toyota',
      carYear: 2018,
      counter: 0
    }
  },
  methods: {
    changeCarName() {
      this.carName = 'Benz'
    }
  },
  components: {
    appCar: Car,
    appCounter: Counter
  }
}
</script>

бүртгүүлэн ашиглана. Кодын нэмэлтийн тухайд гэвэл import Counter from './components/Counter.vue' команд компонентийг components хавтасны Counter.vue файлаас импортлохыг заана. Дараа нь бид компонентийг App компонентоос экспорт хийх обьектийн components талбарын обьектод нэмэн өгөх ёстой. Үүний дараа компонентийг App компонентийн хэвд <app-counter :counter="counter"></app-counter> гэж Counter компонентийг оруулан ирнэ. Counter компонентод counter параметрийг counter талбартай холбон дамжуулах учраас data функцээс буцаах обьектод counter талбарыг 0 утгатайгаар үүсгэсэн. Ингэснээр App компонент Car, Counter гэсэн нэг түвшингийн хоёр хүүхэд компоненттой болсон. Хичээлийн зорилго нэг түвшингийн компонентууд хоорондын харьцаа учраас гол асуудал бол Car компонентоос Counter компонентийн тоолуурын утгыг өөрчлөх юм. Иймээс эцэг App компонентод тодорхойлогдсон counter талбарыг Car компонентоос удирдахын тулд түүнийг параметрээр :counter="counter" гэж Car компонентод дамжуулж байгааг анхаарна уу. Өөрөөр хэлбэл App компонентод тодорхойлогдсон counter талбарыг доод түвшингийн хоёр компонентод хоёуланд нь параметрээр дамжуулсанаар тэд хоорондоо харьцах боломжийг бүрдүүлж байгаа хэрэг. Одоо Car компонентийн кодыг

<template>
  <div class="car">
    <h3>Name: {{ carName }} \ {{reverseName}}</h3>
    <p>Year: {{ carYear }}</p>
    <button @click="changeName">Нэрийг өөрчлөх</button>
    <button @click="changeFunc()">Эцгээс нэрийг өөрчлөх</button>
    <button @click="updateCounter">Тоолуурыг нэмэгдүүлэх</button>
  </div>
</template>

<script>
  export default {
    props: {
      carName: {
        type: String,
        default: 'Нэр байхгүй'
      },
      carYear: Number,
      changeFunc: Function,
      counter: Number
    },
    methods: {
      changeName() {
        this.$emit('nameChanged', 'Prius')
      },
      updateCounter() {
        this.$emit('counterUpdated', 1)
      }
    },
    computed: {
      reverseName() {
        return this.carName.split('').reverse().join('')
      }
    }
  }
</script>

<style>
  .car {
    border: 1px solid green;
  }
</style>

болгон өөрчилнө. Компонентод эцэг компонентоос бас нэг параметр нэмэгдэн ирэх тул түүнийг props талбарын обьектод counter: Number гэж нэмнэ. Тоолуурыг Car компонентоос удирдахын тулд түүний шаблонд Тоолуурыг нэмэгдүүлэх товчийг нэмээд товч дээр дарах үйл явцын боловсруулагч updateCounter -ийг холбоно. Үүний дараа Car компонентоос экспортлогдох обьектийн methods талбарт updateCounter аргыг нэмэн оруулна. updateCounter арга changeName аргатай ижил counterUpdated үйл явцыг үүсгээд түүнд 1 утгыг дамжуулна. Үүнийг бид Доод шатны /хүүхэд/ компонентоос параметр дамжуулах хичээлд дэлгэрэнгүй үзсэн. Одоо програмыг ажлуулбал

дээрх хуудсыг үзүүлэх боловч Тоолуурыг нэмэгдүүлэх товчийг дарахад тоолуурын утга нэмэгдэхгүй. Яагаад товч ажиллахгүй байгаа шалтгааныг олохыг танд үлдээе. Асуудлыг шийдлийг event emiter -ийг ашиглах хичээлээс үзээрэй.

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 348 Төлбөртэй

useContext хичээлийн жишээн дээр useReducer хукийн ажиллагааг судлая. Та redux -ийг ашиглаж байсан бол useReducer -ийн ажиллагааны зарчмыг ойлгоход хөнгөн. useReducer -ийн ажиллагааны санаа useState -ийнхтэй төстэй ч гадаад функцийн тусламжтайгаар компонентийн төлвийн өөрчлөлтийг хийдэгт оршино. useReducer -ийг ашиглан мэдээллийг нээх, хаах ажиллагааны логикийг өөрчлөн бичье.

  Нээгдсэн тоо: 1260 Нийтийн

Хэрэглэгч талын хуудасны боловсруулалтад javascript дэвшилтэд буюу реактив фреймворкуудыг ашиглах нь улам өргөн болж байгаа тул ойрын жилүүдэд энэ чиглэлийн програм зохиогчдын эрэлт өндөр болох нь гарцаагүй. Иймээс програмчлалын мэрэгжлээр суралцаж байгаа болоод ажиллаж буй залуучууд Angular, React, Vue зэрэг фреймворкуудын ажиллагааг судлан суралцахыг зөвлөе. Фреймворкуудийн ажиллагаанууд өөр өөрийн онцлогтой хэдий ч ерөнхий зарчим бараг ижил тул аль нэгийг нь сурсан байхад бусдыг нь амархан сурна. VueJs -ийн бусдаасаа ялгарах онцлог гэвэл суурь пакет жижигхэн, суралцахад хөнгөнд оршино. Энэ нь фреймворкийн функционал муу гэсэн үг биш гэдгийг сануулъя.VueJs -ээр хамгийн өндөр шаардлага тавьдаг хэрэглэгчийн хэрэгцээг ч хангах програмыг төвөггүй боловсруулж чадна.

  Нээгдсэн тоо: 1303 Төлбөртэй

VueJs фреймворкийн үндсэн ухагдхууныг танилцуулах ээлжит хичээлээр директивүүдийн тэмдэглэгээний талаар авч үзье. VueJs -ийн тодорхой директивүүдтэй илүү эвтэйхэн ажиллах боломжийг доорх код бүхий хуудас дээр харцгаая.

    <body>
        <div id="app">
            <h2>
                <a v-bind:href="url">E-surgalt</a>
            </h2>
            <h2>
                Тоолуур = {{ counter }}
            </h2>

            <button v-on:click="counter++">Нэмэгдүүлэх</button>
        </div>
        <script src="https://cdn.jsdelivr.net/npm/vue/dist/vue.js"></script>
        <script>
            new Vue({
                el: '#app',
                data: {
                    url: 'https:',
                    counter: 0
                }
            })
        </script>
    </body>

  Нээгдсэн тоо: 2012 Нийтийн

Хичээлээр ES6 -гийн кодыг ES5 кодоор компиляц хийх талаар авч үзье. Юуны түрүүнд үүнийг ямар учраас хийх хэрэгтэй вэ? гэдгийг тайлбарлая. ES бол EcmaScript -ийн хураангуйлсан бичлэг бөгөөд 6 нь Javascript -ийн хувилбарын дугаар. ES6 гараад удаагүй байгаа ч түүнийг олон хөтөчүүд дэмжин ажилладаг болоод байгаа. Жишээ нь Chrome хөтөч ES6 дээр бичигдсэн кодыг шууд ажиллуулна. Гэвч олон хэрэглэгчид ES6 -г шууд дэмждэггүй хуучин хөтөчүүдийг жишээ нь Internet Explorer, Firefox -ийн хуучин хувилбарыг хэрэглэсээр байгаа. Харин эдгээр хуучин хөтөчүүд ES5 -ийг бүрэн дэмжин ажилладаг тул програмыг бүх хэрэглэгчид ямар нэгэн асуудалгүйгээр ашиглах боломжийг бүрдүүлэх зорилгоор ES6 -гийн кодыг ES5 кодоор компиляц хийх хэрэгцээ бий.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 151

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 221

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 185

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 303

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 331

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 340

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 415

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 416

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 492

 
Энэ долоо хоногт

функцийн уламжлалыг тооц.

Нээгдсэн тоо : 502

 

утгыг ол.

Нээгдсэн тоо : 298

 

prob04_103_01 ба prob04_103_02 векторууд перпендикуляр бол y -ийн утгыг ол.

Нээгдсэн тоо : 157