event emiter -ийг ашиглах

Сүүлийн жилүүдэд javascript сангуудын хөгжлөөр интернет програмчлалд хувьсгал гарч байгаа гэж хэлэхэд болно. Учир нь javascript хэлийг бүх хөтөч ойлгодог учраас хэрэглэгч талын ажиллагааг динамик болгон сервер талын ажиллагааны ачааллыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэснээр SPA буюу нэг хуудаст програмыг зохиох боломжийг нээсэн. Javascript сангуудын нэг болох Vuejs сангийн тухай хичээлийг сайтад цувралаар нийтэлж байгаа билээ. Хичээлүүдийг бүгдийг Vue фреймворкийн үндсэн ойлголтууд багцаас үзэхийг зөвлөе.

Хүүхэд компонент хоорондын холбоо хичээлд төслийн компонентуудад зохих өөрчлөлтүүдийг оруулаад програмын ажиллагааг шалган үзэхэд Тоолуурыг нэмэгдүүлэх товчийг дарахад тоолуурын утга нэмэгдэхгүй байсан шалтгааныг танд үлдээсэн билээ. Товч ажиллахгүй байсан шалтгаан энгийн. Та Доод шатны /хүүхэд/ компонентоос параметр дамжуулах хичээлийн материалыг сайн ойлгосон бол учрыг маш хурдан олно. Товч ажиллахгүй байсан шалтгаан гэвэл Car компонентийн updateCounter аргаас үүсгэсэн counterUpdated үйл явцын сонсогчийг App компонентод тавин өгөөгүйтэй холбоотой. Тэгвэл үйл явцын сонсогчийг App компонентийн хэвд Car компонентийг оруулан ирэх app-car тегд

<template>
  <div>
    <h1>Эцэг: {{ carName }}</h1>
    <app-counter :counter="counter"></app-counter>
    <app-car
      :carName="carName"
      :carYear="carYear"
      :counter="counter"
      :changeFunc="changeCarName"
      @nameChanged = "carName = $event"
      @counterUpdated = "counter = counter + $event"     
    ></app-car>  
  </div>
</template>

@counterUpdated = "counter = counter + $event" гэж тавин өгөөд програмыг ажлуулан шалгавал

бүгд хэвийн ажиллана. App компонентийн хувьд Car, Counter компонентууд хоёулаа хүүхэд компонентууд ч Car компонентоос Counter компонентод хандан өөрчлөлт хийж байгаа. Энэ нь Доод шатны /хүүхэд/ компонентоос параметр дамжуулах механизмтай бараг төстэй ажиллахын дээр кодод үйл явцын сонсогч, нэг ижил параметрүүдийг дамжуулах, эцэг компонентоор дамжин харьцах гээд нилээд их логикийг оруулан өгч байгааг та ажигласан байх. Цөөн компонентууд оролцсон жижигхэн програмын хувьд аргачлал бүрэн боломжийн боловч компонентуудын тоо олшрон компонентууд нэгийгээ агуулах түвшин гүн болож ирэхэд эцэг компонентоор дамжуулан удирдахад хүнд болж ирнэ.

Материалыг тусгай эрхтэй хэрэглэгч үзнэ.

request_quoteТусгай эрх авах

Мэдээлэл таалагдсан бол найзуудтайгаа хуваалцаарай.

  Нээгдсэн тоо: 768 Бүртгүүлэх

Энэ хичээлд стримийг үүсгэж болдог RxJs сангийн Promise /промис/ бүтцийн талаар авч үзье. Promise үгийн орчуулгыг мэдэхгүй тул промис гээд явах нь илүү. Промис JavaScript -ын ES6 хувилбарт бий болсон асинхрон кодтой ажиллахад их эвтэйхэн бүтэц юм. RxJs нь JavaScript -ын хэрэгслүүдийг илүү сайжруулсан сан тул бид програмдаа промисоос стримийг үүсгэх боломжтой. Промисын талаарх мэдлэгээ сэргээхийн тулд index.js файлд бидэнд ямар нэгэн промис үүсгэн өгөх

function delay(ms = 1000) {
    return new Promise((resolve, reject) => {
        setTimeout(() => {
            resolve();
        }, ms);
    });
}

  Нээгдсэн тоо: 727 Төлбөртэй

Ердийн өгөгдлүүдээс стримийг үүсгэх, төрөл бүрийн стримийг амархан үүсгэх боломжуудыг олгодог зарим туслах функцуудын талаар энэ хичээлд авч үзье.

of арга.

Функцийн боломжийг судлахын тулд index.js файлд доорх кодыг оруулан өгье.

Rx.Observable.of(5)
    .subscribe(
        (x) => console.log('Next :', x),
        (err) => console.log('Error :', err),
        () => console.log('Completed')
    );

Дээрх код бидний өмнөх хичээлд үзсэнтэй төстэй боловч энэ удаа Observable классын of аргаар 5 гэсэн тооноос стрим үүсгэж байгаа. Кодын ажиллагааг шалгахын тулд index.html файлыг хөтөч дээр нээгээд консолын цонхыг харвал

  Нээгдсэн тоо: 752 Төлбөртэй

Форм дээрх контролуудыг Vuelidate пакетийн боломжийг ашиглан шалгахыг сурсан. Vuelidate пакетад олон тооны шалгагчид байгаа хэдий ч бид өөрсдийн шалгагчийг үүсгэх шаардлага гардаг. Жишээ нь шинэ хэрэглэгчийг бүртгэх форм хэрэглэгчийн цахим шуудангийн хаяг давтагдахгүй байхыг шалгах хэрэгтэй боллоо гэе. Өөрөөр хэлбэл манай өөрийн өгөгдлийн санд хэрэглэгчийн оруулсан цахим шуудангийн хаяг байгаа эсэхийг шалгах хэрэгтэй болсон гэсэн үг. Vuelidate пакетад манай өгөгдлийн санд хандан шалгалт явуулах шалгагч байхгүй гэдэг нь ойлгомжтой. Эндээс бид өөрсдийн шалгагч үүсгэхийг сурах хэрэгцээ гарч ирнэ.

  Нээгдсэн тоо: 300 Төлбөртэй

Хичээлээр Vuex store -ийн үндсэн 4 ухагдхууны сүүлийнх болох action -ий тухай авч үзнэ. Mutation -оор Vuex store -ийн state -ийг л өөрчилдөг гэдгийг Mutations -ийг ашиглах хичээлээс мэдсэн. Үнэн хэрэгтээ mutation бол синхроноор ажиллан state -д утга олгох ердийн setter юм. mutation -д ямар нэгэн асинхроний үйл явцыг дамжуулж болдоггүй. Гэтэл програм сервер, интернет сервисүүд гэх мэт асинхрон үйл явцуудтай ажиллах шаардлага гарах нь дамжаггүй. Тэрхүү асинхрон үйл ажиллагааны үр дүнгээс хамааран state -д утга олгох ажиллагаа ихээр тохиолдох учраас асинхрон үйл явцуудтай Vuex store -ийн action нэртэй хэрэгслийг ашигладаг.

Үйл явдал /event/ тодорхой үйлдэл хийгдсэн талаар системд мэдэгддэг. Хэрвээ бид энэхүү үйлдлийг ажиглах хэрэгтэй бол яг энд…

Нээгдсэн тоо : 151

 

Манай төсөл олон хуудсуудтай болон тэдгээрийн хооронд динамикаар шилжилт хийж байгаа ч тухайн үед шилжилт хийгдсэн хуудаст тохирох…

Нээгдсэн тоо : 221

 

Зочин (Visitor) паттерн классуудыг өөрчлөхгүйгээр тэдгээрийн обьектуудын үйлдлийг тодорхойлох боломжийг олгоно. Зочин хэвийг ашиглахдаа классуудын хоёр ангилалыг тодорхойлно.…

Нээгдсэн тоо : 185

 

Лямбда-илэрхийлэл нь нэргүй аргын хураангуй бичилтийг илэрхийлнэ. Лямбда-илэрхийлэл утга буцаадаг, буцаасан утгыг өөр аргын…

Нээгдсэн тоо : 303

 

Кодийн сайжруулалт /рефакторинг/ хичээлээр програмийн кодоо react -ийн зарчимд нийцүүлэн компонентод салгасан.…

Нээгдсэн тоо : 331

 

Хадгалагч (Memento) хэв обьектын дотоод төлвийг түүний гадна гаргаж дараа нь хайрцаглалтын зарчмыг зөрчихгүйгээр обьектыг сэргээх боломжийг олгодог.

Нээгдсэн тоо : 340

 

Делегаттай нэргүй арга нягт холбоотой. Нэргүй аргуудыг делегатийн хувийг үүсгэхэд ашигладаг.
Нэргүй аргуудын тодорхойлолт delegate түлхүүр үгээр…

Нээгдсэн тоо : 416

 

Математикт харилцан урвуу тоонууд гэж бий. Ямар нэгэн тооны урвуу тоог олохдоо тухайн тоог сөрөг нэг зэрэг дэвшүүлээд…

Нээгдсэн тоо : 416

 

Төсөлд react-router-dom санг оруулан чиглүүлэгчдийг бүртгүүлэн тохируулсан Санг суулган тохируулах хичээлээр бид хуудас…

Нээгдсэн тоо : 492

 
Энэ долоо хоногт

функцийн уламжлалыг тооц.

Нээгдсэн тоо : 505

 

утгыг ол.

Нээгдсэн тоо : 300

 

prob04_103_01 ба prob04_103_02 векторууд перпендикуляр бол y -ийн утгыг ол.

Нээгдсэн тоо : 159